Пилантропи (philantrophy) гэж Грек гаралтай нэг үг бий. Бүдүүн баргаар орчуулбал бусдад сэтгэл гарган мөнгө болон материаллаг зүйлээр туслах гэсэн утгатай. Лаг пилантропич болохын тулд заавал хахаж цадталаа тулсан баян гар байх албагүй ч энэ тоглоомоор тоглодог ихэнх гарууд бэл бэнчинтэй байх нь бол элбэг үзэгдэл.

Абраxам Маслов (Abraham Maslow) гэгч нөхрийн дээхэн үед бичсэнээр бол хүний хэрэгцээ нийтдээ таван төрөл байдаг юм байх. Мэдээж эхний ээлжинд хамгын энгийн хэрэгцээнүүд багтана л даа. Амьсгалах цэвэр агаар, тэжээллэг хоол, ундны ус, толгой хоргодох байр сав гээд бидний нэрэлдэгээр нөгөө ихэвчлэн материаллаг эд бараанууд бол энд ороод явчихна. Дараагын шатанд хүмүүс өөрийн аюулгүй орчиндоо анхаарал тавьж эхэлнэ. Гэмт хэрэг ба дайн дажинаас холхон байх, эрүүл мэндээ бодох, тохирсон сонирхолтой ажил хөдөлмөр эрхэлэх гэх мэт. Гуравдах шатандаа хүмүүс нялуураад ирнээ болоогүй. Нэгэнт идэх хоол, толгой хоргодох овоохой, бас хийх ажил төрөлтэй гарууд чинь хайр сэтгэлтэй болж бусдыг хайрлах ба бусдад хайрлуулах сонирхол нь өндөрсөөд ирдэг гэнэ. Түүнээс гадна хүн угаасаа их нийтэч амьтан юм болохоороо найз нөхөд  цуглуулж танил талуудаараа өөрийгөө хүрээлүүлэх гээд байдаг юм байх.

Дөрөвдөх шат бол тэр чигээрээ өөрийгөө засаж аваx маягын араандаа орно гэсэн үг. Хүн өөрөө өөрийгөө судалж муу дутагдалуудаа засан, ямагт сайн үйлс эрхэмлэхийг хичээн бас бусдад нэр хүндэтэй ба амьдарч буй нийгэмдээ тодорхой байр суурь эзэлсэн үлгэр жишээч иргэн болоxын төлөө зүтгэтгэдэг гэнэ. За тэгээд энэ шатыг даваад эцсийн тав даx ангилалд багтсан гарууд бол тэр чигээрээ нирвана маркийн гарууд л гэсэн үг.  Нөгөө бидний мэдэх Далай Лам, Тэриса ээж нар шиг хүмүүс л энэ ангилалд багтана.  Өөрөөр хэлвэл бусдыг өөрөөсөө дорд үзэдгүй, элдэв бэрxшээлүүдийг хүлээцтэй бас туйлбартай аргаар давж шийдээд сурцан, урган сэтгэмж болон хүн чанар маш сайтай байж л энэ эгнээнд багтах юм байx.

Тэр Масловын хэлж байгаагаар бол Монголчууд нөгөө фиодализмаас шууд капитализмыг алгасаад социализм байгуулна гэж онгироод бүдэрдэг шиг энэ таван шатны аль нэгийг алгасаx ойлголт байдаггүй юм байх. Мэдээж л дээ. Гэдэс нь өлсөж байгаа ажилгүй гар чинь юун тэр авгай хүүхэн авч нялуурах. Эхлээд толгой хоргодох орон гэрээ төвхнүүлж байгаад дараа нь том том хуцаж улс орондоо туслахаас биш сольж өмсөх оймсгүй гуйлгачин яаж ч бодсон олигтой юм хийхгүй нь мэдээж.

Яасан?  Ганц юм бичих гэж элдэв юм хамж түүж нуршаад нойрыг чинь хүргээд байна уу тээ?  Уншмааргүй бол зайл л даа цаашаа зүгээр. Би л лав чамайг энийг унш гэж гуйгаагүй.

Миний тэр дээр анx дурдсан пилантропичдын ихэнх нь бол ерөөсөө энэ Масловын гаргасан таван шатны оройд гарчаад байгаа улс. Мэдээж зарим нь бол санаа нь зовсондоо ч иймэрхүү ажилд оролцдог байж болох л юм. Ядуу оронд бацаанууд идэх хоолгүй унтах оргүй зовж байхад чинь пэндийтлээ гаxай шиг таргалж улирал болгонд сольж амьдардаг орд харшуудынхаа өндөр орон дээрээс зүүдэндээ өнхөрч унаад л. Зугаалж байгаа нь энэ гэж хувийнхаа онгоцоор дэлхий тойрч баахан бензин тос гарздаж ангалзаад л. Бараг хэрэглэдэггүй байж л том том усан онгоцнууд боомтонд уяад зогсоочихсон. Унахгүй байж л хорь гучин машин гараашиндаа чихээд байxаар чинь сүүлдээ бас тэдэнд эвгүй санагддаг байх л даа.  

Пилантропчид ер нь их олон янзаар бусдад тусална. Хамгын их моодонд ороод байгаа нь бол тэд огт нэр усаа гаргаxгүй чимээгүйхэн олон оронтой тоотой том чек бичээд эрдэм шинжилгээний ажил хийж байгаа их дээд сургуулиудын факултет ч юмуу эсвэл декан руу нь явуулж орхино. Нөгөө хэд нь тэр их мөнгийг нь хүлээж аваад ёстой ухаан алддаг юм байгаа биз дээ. Хэн явуулсаныг бол тэд ихэнxдээ мэдэхгүй. Хайх гээд оролдсон ч нөгөө акуулууд нь олдохгүй. Харин ч бүр намайг хайгаад байвал банк руу утасдаад чекээ хүчингүй болгож орхино шүү гэж айлгасан маягтай захиа бичээд чекээ явуулахдаа хамт хавсаргаж орхино. Манай хүнд гар бол чимээгүйхэн өөрийнx нь явуулсан мөнгийг авсан бачканууд яаж хагартлаа баярласныг нь өглөө босоод кофи уух зуураа сонингоос уншаад дотроо инээж баахан кайф авна.  

Олны өмнө гарах дуртай нэг нь бол томхон хэмжээний фонд эсвэл ашгын бус байгууллага босгоод түүгээрээ дамжуулж өвчин зовлонд нэрвэгдсэн гаруудад туслах, бичиг үсэг бусдад зааж боловсрол олгох, ядуурлыг багасгаx, өлсгөлөнг арилгах гэдэг ч юмуу гээд дурдаад байвал тоож баршгүй олон төрлийн учир шалгаануудын нэрийг барин бусдад туслах гэж оролдоно. Дэлхийн хамгын том сайн санааны байгууллага бол Билл болон түүний эхнэр Мэлиндагаар толгойлуулсан фонд юм. 33.5 орчим тэрбум долларын хөрөнгийг өөрсдөө болон бусад найз нараасаа цуглууж чадна гээд баталцан энэ байгууллага бол туслахгүй хүн - хийхгүй ажил гэж бараг байхгүй.  Тэгээд байхад чинь л Билл-ийг нөгөө найз өвгөн Баффет нь хажуунаас нь хатгаад зүгээр байлгахгүй.  Биллээс өөрөөс нь дутахгүй их хөрөнгөтэй Ворен Баффет өвгөн бүр бусдад саяхан зарлачихсан ш дээ. Би бараг бүх хөрөнгөө тараагаад үхнэ шүү гээд.

Энэхүү том амласныxаа дараахан өвгөн Баффет бусдад хандаж ил захидал бичжээ. Түүнээс нь утгачилж жоохон иш татвал  “Би болон манай гэр бүлийнхэн надад оногдсон энэхүү санхүүгийн аз завшааныг бол буруугаар биш харин сайнаар бодож явдаг. Хэрэв би өөрт байгаа хөрөнгийнхөө 1 ээс илүү хувийг нь авч үлдэлээ гэхэд надад болон манай гэр бүлийн аз жаргал болон сайн сайхан энэ байгаагаасаа илүү дээр гарахгүй. Харин тэгснээс би өөрт байгаа хөрөнгийнхөө 99% -ийг бусдад тараавал маш их үр дүнтэй хэрэг болно. Тийм ч учир би авдагаа авч үлдээд бусдыг нь ингээд тараахаар шийдлээ.”  гэсэн ухааны юм аваад хаячихаж байгаа байхгүй юу.

Өвгөн ингээд бас зогссонгүй. Бусад тэрбумтануудыг уриалаад эхлэв. Чададгаар нь дахиад Биллийн толгойг эргүүлэв. Хоёулаа нийлж байгаад  “The Giving Pledge” ба үгчилж орчуулах гээд оролдвол “Өгөх Амлалт”  гэсэн нэртэй клуб босгоод тэрэндээ алдартай Форбес сэтгүүлд бичигдсэн бүх тэрбумтануудыг урив. Ердөө л тэр клубын гишүүн болох болзол нь гэвэл нэгт тэрбумтан байх хэрэгтэй хоёрт үхэхээсээ өмнө хөрөнгийнхөө дор хаяж 50 хувийг бусдад туслах хэлбэрээр тараах хэрэгтэй гэнэ. Цаадуул нь ч гэсэн сонсож байна гэж байна шүү. Тэгье тэгье гээд бүр сайн дураараа нэгдэж байна гэнэ. Ёстой солиотой байгаа биз. Тийм тийм намайг худлаа ярьж байна гэвэл өөрсдөө энэ доор байгаа линкүүд дээр дарьж ороод уншаад үзээрэй за.

http://givingpledge.org
http://www.gatesfoundation.org

Юм гэдэг яг л хоёр эсрэг урсгалтай гудамж гэсэн үг. Бусдыг хүндэлж байж өөрийгөө хүндлүүлнэ. Нэг нэгнээ хайрлаж байж эргээд өөрөө хайр амсана. Найз нөхдөө гол гаргахгүй байх юм бол тэд чинь эргээд чамд туслана ч гэдэг юмуу. Тэрэн шиг энэ тэрбумтан акуулууд хүний хийж чадахгүй юмыг хийж, олдоггүй мөнгийг олж авсандаа ингэж далжигнаад хамаг юмаа энд тэнд очиж савж цацан мэдрэлтээд байгаа юм биш ш дээ. Авч чадаж байхад бас буцааж өгч чаддаг хоншоор гэдэг юмыг зааж байгаа байхгүй юу тэд нар чинь. Эрх чөлөө, олон ургалч үзэл, оюуны потенциал, ажилч хөдөлмөрч чанарыг өөхшүүлж дэмждэг нийгмийнхээ ачаар энэхүү амжилтандаа хүрцгээсэн гэдгээ тэд хэнээр ч хэлүүлэлтгүй мэдэж байгаа. Тийм ч учир тэд буцаад нийгэмтэйгээ олсон олзноосоо хуваалцаж байгаа хэрэг.

Мэдээж өнөөдөр байрныхаа мөнгийг яаж төлье дөө гээд толгойгоо маажсан нэгэн эсвэл ээжийнхээ алтан бөгжийг лобардад тавьчихаад авч чадахгүй тийчилж яваа гар бол энийг одоо уншаад ойлгохгүй л дээ. Нээрээ тэгээд бачка нар мөнгөө тараагаад байгаа юм уу тээ?  Би очоод оочерловол яадаг бол л гэж тэнэгтэхээс биш яагаад тэр акулууд хамтдаа ийм шийдвэр гаргах болов гэдэг нь тэр малуудад бол огт сонин биш.

Манайхан бол бусдаас зүгээр юм их авах дуртай хүмүүс л дээ. Тэгээд бас зүгээр юм авчихаад бас хариу барих хоншоортой зан гаргаж бол огт сураагүй. Зарим нь бол авсаар байгаад муу зан сурчихсан. Сүүлдээ бүр давраад авалгатай юм шиг элдэвээр аашилж хүртэл дурактана.  Аавынхаа, аxынхаа, ээжийнхээ, эгчийнхээ, хүүгийнхээ, эсвэл охиныхоо нөгөө тамын Солонгост хуруу хумсаа хугалан байж олсон хэдэн төгрөгийг нь сар болгон нэхэж аваxдаа ч гэсэн бид ерөөсөө ичдэггүй. Нэг нь заавал өгч нөгөөх нь байнга авч байх ёстой гэсэн хууль дүрэм байдаг юм шиг л аашилцгаана. Амьдрал бол тэр чигээрээ эсрэг хоёр урсгалтай замын дүрмээр аваатай ба өгөөтэй шүү гэсэн нэртэй томъёогоор ажиллаж зоxицож байдаг гэж би дээр хэлсэн. Ядаж л хүнээс юм авсныхаа дараа өөдөөс нь эгцэлж хараад Баярлалаа гэж хүртэл хэлж сураагүй малууд бол энийг ойлгохгүй л дээ ойлгохгүй. Хамаагүй, хамаагүй...

Хэнч бидэнд үнэгүй өдрийн хоол авч өгдөггүйтэй адил бид тэр зүгээр олж авсан юмаа эргээд ямар нэгэн хэлбэрээр төлж л таараа гэдгийг харин битгий мартаарай. Ингэхэд нөгөө улсын хишиг болж тараасан 70 мянгаа олж авсан уу та нар? Ганц солих хос оймс бас бандааш авахад чинь хүрч байна уу даа тэгээд? Цаана нь бас ганц хоёр шил пивоны мөнгө үлдсэн болов уу?  

Аа муу лаларууд...  Нэгэнт л өгч байгаа юм бол өгсөн шиг нэг мөсөн 100 мянгыг өгөхгүй худлаа татагнаад ямар хөгийн гарууд вэ тээ?   

Ёо ёо яанаа? Би яг татаж уналаа...

Дамбийжаа