Энэ 7 хоногт
-
Даваадорж
Ж.Галбадрах: Сургуулийн анги дүүргэлт, хүүхдийн тоонд хязгаар тавихгүй бол боловсролын чанарыг сайжруулах тухай ярилтгүй
Оргилмаа
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу
-
Оргилмаа
Ерөнхийлөгч өө! ҮАБЗ-өөс утааны талаар онцгой анхаарч, Үндэсний хороо байгуулж өгөхийг онцгойлон хүсье!

1 сая тонн цемент үйлдвэрлэх хүчин чадал бүхий “Монцемент үйлдвэр” нээлтээ хийлээ
Сүүлийн жилүүдэд манай улсын барилгын салбар хурдацтай хөгжиж байгаатай холбоотойгоор барилгын материалын бүтээгдэхүүний эрэлт хэрэгцээ төдий чинээ өсөн нэмэгдэж байна.
Сүүлийн жилүүдэд манай улсын барилгын салбар хурдацтай хөгжиж байгаатай холбоотойгоор барилгын материалын бүтээгдэхүүний эрэлт хэрэгцээ төдий чинээ өсөн нэмэгдэж байна.
Манай улсын цементийн жилийн хэрэгцээ сүүлийн жилүүдэд тасралтгүй өсөн нэмэгдэж өнгөрсөн онд ойролцоогоор 2 сая тонн орчим цемент хэрэглэсэн гэсэн тооцоо байна. Улмаар ойрын жилүүдэд цементийн хэрэгцээ 4.5 сая тонн хүрч өсөх хандлагатай байна гэж салбарын мэргэжилтнүүд үзэж байгаа ба энэ нь улсын гадагш чиглэсэн мөнгөн урсгалыг нэмэгдүүлэх, улмаар валютын ханшны хэлбэлзэлд өртөх гэх мэт хэд хэдэн сөрөг үр дагавартай юм. Өнгөрсөн 2014 оны байдлаар манай улс нийт цементийн хэрэгцээнийхээ 78.5 гаруй хувийг импортолж үүнд 91.5 сая ам.долларыг зарцуулжээ.
Тэгвэл гадагшаа урсаж байгаа энэ мөнгийг дотооддоо үлдээх, барилгын материалын үйлдвэрлэлийг хөгжүүлж дотооддоо үйлдвэрлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд Барилгын материалын үйлдвэрлэлийг хөгжүүлж, бүтээгдэхүүний хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр хангах ажлын хүрээнд хийгдсэн “Монцемент үйлдвэр” ашиглалтад орлоо.
Тодруулбал Монгол Улсын Хөгжлийн банкнаас "Монцемент үйлдвэр"-ийн төсөлд нийт 65.0 сая ам.долларын санхүүжилт хийснээр жилд 1.0 сая тонн цемент үйлдвэрлэх хүчин чадал бүхий үйлдвэрийн төсөл амжилттай хэрэгжиж улсын эдийн засагт, тэр дундаа барилгын салбарт өөрийн хувь нэмрээ оруулах боломж бүрдээд байна.
Уг төслийн хүрээнд нийт 500 гаруй ажлын байр шинээр бий болж байгаа нь төсөл хэрэгжиж буй бүс нутгийн иргэдийн ажилгүйдлийн түвшин буурч, орлого нэмэгдэх, амьжиргааны түвшин дээшлэх гэх мэт нийгэм, эдийн засгийн олон талт ач холбогдолтой юм.