Энэ 7 хоногт
Асуулт үлдээсэн ”19” уран сайхны кино юу өгүүлэв
”19” киноны ерөнхий зохиолчоор төрийн шагналт зохиолч, нийтлэлч Б.Цэнддоо, киноны хөгжмийг Төрийн соёрхолт, урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Шарав болон бусад уран бүтээлчид хийжээ.
Хэд хоногийн өмнөөс л Монголын кино урлагт нэгэн шинэ уран бүтээл цахиур хагалах нь гэсэн мэдээлэл интернэт болон сонинуудаар гарах болсон. Уг киноныхоо тухай ерөнхий продюсерээр ажилласан Б.Батбаяр буюу Баабар "Кино урлагт өмнө нь хэн ч хийж байгаагүй шинэ барил олсныгоо л харуулъя гэж бодсон" хэмээн ярьсан удаатай. "19" киноны ерөнхий зохиолчоор төрийн шагналт зохиолч, нийтлэлч Б.Цэнддоо, киноны хөгжмийг Төрийн соёрхолт, урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Шарав болон бусад уран бүтээлчид хийжээ. Найруулагчаар УДЭТ-ын найруулагч урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Баатар, Төрийн шагналт, кино найруулагч Б.Балжинням, найруулагч И.Нямгаваа нар ажилласан юм. Эдгээр эрхмүүдийн хамтарсан уран бүтээл гэсэн зар тарсан мөчөөсөө хойш хүмүүсийн дунд хүлээлт үүсгэсэн билээ.
Өнгөрөгч бямба гаригийн 17 цагт “Тэнгис” кино театрын өмнө кино урлагийнхан цугласан байлаа. Эл хүмүүс "19" хэмээх энэ киноны нээлтэд оролцохоор ирсэн аж. Тэд архагуудын кино ямар болсон бол гээд өөр хоорондоо асуулт шидэцгээнэ. Гудамжинд байрлуулсан тус киноны сурталчилгааны самбарыг хараад хүмүүс "Аймшгийн кино", "Инээдмийн кино", "Зөгнөлт кино" хэмээн таамаглацгааж байлаа. Монголын тайз, дэлгэцийн сор болсон бүтээлүүдийг ард түмний зүрх сэтгэлд хоногшуулсан нэрт найруулагчид тус тусдаа энэхүү киног гурван хэсэг болгон бүтээжээ. Киноны нээлтэд УИХ-ын гишүүн Л.Болд, Нийслэлийн Засаг даргын орлогч асан Да.Ганболд, ардчиллын алтан хараацайнуудын нэг болох Д.Дарьсүхбаатар, төрийн соёрхолт Д.Сосорбарам, Ц.Төмөрбаатар, гавьяат жүжигчин Ж.Сүххуяг, Б.Магсаржав, Т.Карма тэргүүтэй уран бүтээлчид ирсэн байв. Продюсер Баабар И.Нямгаваа найруулагчийг АНУ-аас гэр бүлийнх нь хамт урьж кинондоо ажиллуулжээ. Кино урлагийн ертөнцөд анх удаа хамгийн бага хөрөнгөөр, хамгийн богино хугацаанд, шилдэг киноны уран бүтээлчид хамтарч ажилласан гэдгээрээ бусад киноноос онцлог болсон гэж байлаа. Хэсэг тус бүрийн нэг дүр дээр өөр өөр уран бүтээлчид тогложээ. Эл кино Үүрцайх хэмээх хүүгийн тухай өгүүлэх аж. Үзэгчдийн хүсэн хүлээсэн мөч ирж кино эхлэв. "19" хэмээх уран сайхны киноны эхний хэсгийг найруулагч Б.Баатар найруулжээ. Нэгдүгээр хэсэгт өнөөгийн нийгмийн нэгэн өрхийн амьдралыг харуулсан юм. Үүрцайхын бага нас, түүний эцэг, эхийн харилцаа болон архидалт, мөнгөнөөс үүдэн гэр бүлийн таагүй уур амьсгал бий болж бяцхан хүү өнчин хоцорч буйг үзүүлэв. Хар цагаанаас дүрсээ авсан нь оновчтой шийдэл болжээ хэмээн хүмүүс ярилцаж байлаа.
Кино эхлэхийн өмнө Үүрцайхын багын дүрийг бүтээсэн Б.Содбилэг хүүтэй зэргэлдээ суудалд сууж буйгаа мэдэв. Тэрээр "Ахаа би энэ киноны гол дүрийн бага насны дүрд тоглосон. Кино хурдан эхлээсэй тийм ээ. Өөрийгөө хурдан хармаар байна. Та ч гэсэн хүлээж байгаа биз дээ" гэв. Киноны нээлтэд оролцож байгаадаа баяртай байна гээд инээмсэглэв. Та сэтгүүлч хүн юм чинь баярлаж байгааг минь заавал бичээрэй гэсэн юм. Тэрээр кино эхлэхийн өмнө би хамгийн урд эгнээнээс киногоо үзлээ хэмээн суудал сэлгэв.
Харин киноны дэд хэсэг бол төрийн соёрхолт, найруулагч Б.Балжиннямын гардан ажилласан хэсэг. Үүрцайхын хайр, дурлалыг инээдэм, адал явдалтай холбон найруулснаараа өндөр ур чадварыг үзүүлсэн юм. Сүүлчийн хэсгийг найруулагч И.Нямгаваа "артхаус" төрлөөр хүн байхын тухай, орчлонгийн мөнх бусыг харж болохоор дэлгэжээ. Ухаарал, гэгээрэл, бусармаг байдлыг эцсийн бүлэгт ямар ч түлхүүргүй тайлна. Хүний амьдралын үнэ цэнийг харуулсан хамгийн сонирхолтой хэсэг аж. Киноны гол дүрүүдийг залуу уран бүтээлчид бүтээжээ. Энэхүү кино бүтэж байх агшинд найруулагчид хэн хэнийхээ найруулж буй хэсгийг үзээгүй бөгөөд өөр хоорондоо санал ч солилцох боломж олдоогүй гэнэ. Киноны найруулагчид болон уран бүтээлчид мөнхүү продюсер Баабар ч үзэгчдийн адил анх удаа үзэх гэж байгаагаа киноны өмнө хэлсэн юм.
Кино өөрөө Үүрцайхын 19 хүртэлх насны амьдралыг харуулсан болохоор зүгээр л "19" гэж нэрлэсэн гэв. Харин үзэгчид өөр бодолтой ажээ. Энэ тоо ямар нэгэн учиртай. Томчууд хамтарч бүтээсэн энэхүү бүтээлээ ийм энгийнээр нэрлэхгүй гэж байлаа. Ямартай ч гурван найруулагч тус бүртээ 30 минутад Үүрцайхын амьдралыг харуулж чаджээ. Үзэгчид эцсийн бүлэг дээр киноны зангилаа тайлагдаж байна гэсэн юм. Киноны дундуур С.Зориг агсны ярьж буй бичлэг телевизээр гарах агаад түүн дээр хэлэгдэж буй үгсийг хүмүүс хамгийн ихээр сонирхов.
Сүүлчийн хэсэгт гол дүрийн залуу 2008 оны долдугаар сарын нэгний сонгуулийн үймээний үеэр буудуулан амиа алдана. Үүнийг харсан үзэгчид "энэ жилийн сонгуулийн үеэр ахин долдугаар сарын нэгэн бүү болоосой, бурхан минь" хэмээн алга хавсрах нь сонсдов.
Үзэгчдийн дунд асуулт үлдээсэн, эргэлзээ төрүүлсэн, ахин үзэх сэдэл төрүүлсэн "19" уран сайхны кино ийнхүү нээлтээ хийлээ. "Киноны цаана кино байгаа" хэмээн ярилцах үзэгчид ахин үзэхгүй бол далд санааг нь олж чадсангүй гэсэн юм. Тэд киног үзээд ойлгосон хэдий ч киноны зангилааг, энгийн бүхний ард агуу том ертөнц бий гэдэгтэй санал нэгдэж байсан бөгөөд түүнийг нээхийг хүсэж байлаа.
Арав гаруйхан хоногийн дотор бүтээгдсэн гэх энэ уран бүтээлээс хамгийн гол нь энэ цаг үеэ мэдэрч авах нь чухал санагдлаа. Киноны ерөнхий зохиолч, продюсер нар өмнө нь "Нянгар хаданд гарсан нь" хэмээх уран сайхны киноны зохиол дээр хамтарч ажиллаж байсан билээ. Тийм болоод ч тэр үү уран бүтээлийн ганзага илүүтэй нийлжээ гэж бодогдов. Баабар, Б.Цэнддоо нарын хувьд Монголын томоохон нийтлэлчид гэдгийг хэн хүнгүй мэднэ. Тэр утгаараа энэ киноны зохиол нь сайн болсон бөгөөд хамгийн гол нь үүнийг амьдруулах найруулагчдыг хамгийн түрүүн олох шаардлага тулгарсан байх. Үүний үр дүнд энэ гурван том найруулагч шигшүүрт үлдсэн болов уу. Нөгөө талаараа залуу уран бүтээлчдийг их урлагт хөтөлж, олон алдартай жүжигчид болон уран бүтээлчидтэй хамтарч ажиллах анхны алхмыг нь нээж өгчээ. Гурван өөр үзэл бодолтой, гурван өөр ертөнцийг нэгтгэж нэг уран бүтээл болгоно гэдэг амаргүй. Гэвч тэд чаджээ. Уг кино асуудал дэвшүүлсэн, асуулт үлдээсэн уран бүтээл болсон юм. "19" уран сайхны киноны нээлтийн үеэр зарим уран бүтээлчидтэй уулзлаа.
Киноны ерөнхий зохиолч Б.Цэнддоо
-Сүүлийн үед кино театруудын дэлгэцээр гараагүй кино болсон байна гэж хүмүүс ярилцаж байна…
-Энэ проект өөрөө ер бусын төсөл байгаа юм. Баабарын санаачилга, ерөнхий дизайнаар анх эхэлсэн. "19" гэдэг уран сайхны кино бол нэг хүний амьдралын 19 жилийг гурван өөр зохиолч гурван өөр янзаар бичиж, гурван өөр найруулагч өөрсдийн арга барилаар бүтээсэн юм. Хүний амьдрал ч гэсэн олон талтай. Амьдралынхаа үе үеүдийг эргэн дурсахаар бүр өөр хүн шиг санагддаг. Тийм болохоор найруулагч нарын ур чадварыг мөн давхар харуулж байгаа. Кино гэдэг эцсийн бүлэгтээ найруулагчийн бүтээл шүү дээ. Бид бол найруулагчдад түүхий эдийг нь бэлтгэж өгдөг.
-Энэ кино хүмүүсийн дунд олон таавар үлдээлээ?
-Ерөнхийдөө продюсер Баабарын бүтээл байгаа юм. Би бол ерөнхий зохиолчоор ажилласан. Зохиолчид бол тус тусдаа. Зарим ангийг нь би хийсэн. Ерөнхий зохиолч гэдэг бол зохиолч нараа ерөнхий барьж байдаг зохиолч гэсэн үг. Нэг ёсондоо менежер юм.
-Хүмүүс янз бүрээр ярьж байгаа нь анзаарагдлаа. Киноны зангилаа хамгийн сүүлд тайлагдаж байна уу?
-Найруулагч болгон өөр өөрийн найруулсан хэсэг дээрээ төгсгөл хийсэн. Өөр өөр жүжигчид тоглож, өөр хүмүүс найруулсан хэдий ч тухайн хэсэг бүр өөрсдийн хэлэх зүйлээ хэлээд явчихсан. Хүмүүс ирээд үзнэ биз дээ. Би киногоо яриад яахав. Хүн төрөлхтний ариун нандин урсгал яваад байгаа юм. Кино эхлэхэд Сократын нэг үг гарсан даа. "Амин сүнс бүгдэд бий Ариун сүнс сайнд л байдаг" гэж. Тэр сайн сайхны урсгал бол хүн өөрөө. Кинон дээр үхэж үрэгдэж, буудуулсан ч дуусахгүй нэг зүйл яваад байгаа биз.
-Кино зохиолыг бодит түүхээс сэдэвлэн бичсэн үү. Үүрцайх гэж залуу байсан юм уу?
-Үгүй. Энэ зүгээр киноны гол баатар. Кино тэр чигээрээ зохиол. Тухайн хэсгүүдийнхээ үйл явдлыг хэрхэн үзүүлсэн бэ гэдэг нь найруулагч нарын хэрэг байлаа.
Ерөнхий продюсер Б.Батбаяр
-Киног яагаад заавал гурван өөр найруулагч найруулах болсон юм бэ?
-Хүний амьдрал сайнтай, муутай янз бүр л байдаг хойно. Ер нь амьдрал гэдэг чинь цагаан, ногоон, шар гээд олон өнгөтэй. Хамгийн гол нь найруулагчид яаж харж байна вэ гэдгээс хамаарч байгаа юм. Найруулагчид л өөр өөрсдийн арга барилаар илэрхийлсэн.
-Нэг ижил зохиол дээр гурван найруулагч өөр өөрийн өнцгөөр ажилласан юм биш биз дээ?
-Хүмүүс киногоо яаж үзээд, яаж ойлгох нь өөрсдийнх нь хэрэг.
-Хүмүүс янз бүрээр яриад байна л даа?
-Үүн дээр ямар ч тайлбар байхгүй. Энэ нэг залуугийн амьдралыг найруулагчид хэрхэн яаж харж байгаагаас шалтгаалсан. Найруулагчдаас нь асуувал илүү сайн хэлээд өгөх байх.
Найруулагч И.Нямгаваа
-Алсын Америкаас ирж энэхүү киног найруулсан байна. Яагаад заавал "19" уран сайхны киног сонгох болов оо?
-Анх бол ямар киноны найруулагчаар ажиллах гэж ирж байгаагаа ч мэдээгүй. Зохиолтойгоо ч танилцаагүй байсан. Монголын оюун санааны томоохон өндөрлөг болсон Баабар намайг урьсан. Харин ирээд кино зохиолтойгоо танилцаж байхдаа 30 минутын хугацаанд хийх ёстой юм байна гэдгээ мэдсэн. Зохиолтойгоо танилцсаны дараа үгүй гэж хэлж чадаагүй. Нэг хүний амьдралыг 30 минутад багтаан дэлгэцийн бүтээл болгоно гэдэг эхэндээ амаргүй байлаа. Энэ киноны сэдэв надад байсан эмзэглэлийг хөндсөн болохоор би түүртээгүй. Долдугаар сарын нэгэн ч юм уу хүний амьдралд тохиолдож болох зүйлийг сайн илэрхийлсэн. Зохиол нь ч сайн байсан юм. 14 хоногийн хугацаанд зургийг нь авч дуусгасан. Надтай хамтарч ажилласан "Логик студи"-ийн залуучууд ажилдаа мэргэшсэн юм билээ.
-Хүмүүс хэрхэн хүлээж авч байна. Танд ямар нэгэн зүйл мэдрэгдэв үү?
-Кино бол угтаа хар ажил. Сүүлд нь сайн, муу хэлэх нь хүмүүсийн асуудал. Бид нэлээд ачаалалтай ажилласан. Хар ажлыг хамгийн богино хугацаанд амжилттай даван гарлаа.
-Таны найруулсан хэсэг дээр өвөрмөц шийдлүүд ажиглагдсан. Таны санаа байв уу?
-Долдугаар сарын нэгний тухай бол зохиол дээр байсан. Тэр энэ гээд яриад байх онцлог юу байхав. Миний өөрийн дотоод сэтгэлийн хөг эгшиг шүү дээ. Хүн хүнд өөрийн гэсэн арга барил байдаг. Сүүлчийн хэсэг дээр өөрийн арга барилаар ажилласан. Уран бүтээлч гэдэг өдөөгч байх ёстой. Хүмүүсийг ямар нэгэн зүйл рүү хөтөлж, унтарсныг сэргээдэг. Бид л цочроо өгдөг байх хэрэгтэй.

Э.ЭНХБОЛД
Гэрэл зургуудыг
Ц.МЯГМАРСҮРЭН
Гэрэл зургуудыг
Ц.МЯГМАРСҮРЭН
Зочин
хэхэ
нийт
Зочин
rise
Ariunbileg
arslan
zochin
goomaral
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин