Энэ 7 хоногт
-
Даваадорж
Ж.Галбадрах: Сургуулийн анги дүүргэлт, хүүхдийн тоонд хязгаар тавихгүй бол боловсролын чанарыг сайжруулах тухай ярилтгүй
Оргилмаа
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу
-
Оргилмаа
Ерөнхийлөгч өө! ҮАБЗ-өөс утааны талаар онцгой анхаарч, Үндэсний хороо байгуулж өгөхийг онцгойлон хүсье!
Оргилмаа
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу
-
Оргилмаа
Ерөнхийлөгч өө! ҮАБЗ-өөс утааны талаар онцгой анхаарч, Үндэсний хороо байгуулж өгөхийг онцгойлон хүсье!
Оргилмаа
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу
Эмч болох уу...
Бидний практикийн эмч нарын хувьд жил бүр төгсөөд байгаа энэ олон залуучууд хаачаад байна гэсэн асуулт зүй ёсоор төрдөг. Нэг ёсоор хүлээдэг. Ачаалал ихтэй томоохон эмнэлгүүдэд ажиллах сувилагч олдохоо больж, хөдөө сумууд хонио амлаж гуйгаад ч эмч очихгүй “парадоксаль” үзэгдэл үүслээ.
Бидний практикийн эмч нарын хувьд жил бүр төгсөөд байгаа энэ олон залуучууд хаачаад байна гэсэн асуулт зүй ёсоор төрдөг. Нэг ёсоор хүлээдэг. Ачаалал ихтэй томоохон эмнэлгүүдэд ажиллах сувилагч олдохоо больж, хөдөө сумууд хонио амлаж гуйгаад ч эмч очихгүй “парадоксаль” үзэгдэл үүслээ.
Мэдээж, орлого бага, ажил ихтэй мэргэжил болохоор чадалтай нэг нь цалин илүү, ял багатайгаар нь төсөл, яам, тамга руу зүтгэж , зарим нь эхо, дуран, эсвэл, нүд, шүд гээд арай биед амрыг нь сонгож, ядарсан зарим нь солонгосын “боолын” гэрээнд оочирлож байх шив дээ.
Уул нь дэлхийн жишигээр эмчийн мэргэжил хамгийн өндөр орлоготойд тооцогдож, эхний арван байрыг маргашгүй эзэлдэг. Манай эмч, сувилагч нар яагаад ийм байдалд орсоныг эрүүл мэндийн тогтолцооны ерөнхий дампууралтай холбож үзэх нь зөв боловч түүний дотор эрүүл мэндийн ба анагаах ухааны боловсрол, мэргэжил олгодог өнөөгийн тогтолцоо ихэнхи бурууг үүрнэ гэдэг эмч нарын бодолтой санал нийлэхээс аргагүй.
Дэлхийд эмч, сувилагч болох буюу практикийн анагаах ухааны мэргэжилтнийг pre-med буюу анагаах биологийн суурь боловсрол олгодог ахлах сургууль, лицей, гимнази зэргээр олгодог. Манайд иймэрхүү тогтолцоо буйг үгүйсгэхгүй ч энэ нь тун цөөн, чанарын түвшин хангах хэмжээнд хүрэхгүй байна.
Арван хоёр жилийн боловсрол олгох загвараар ерөнхий боловсролыг зохион байгуулснаас хойш бүтэн хоёр жилд юу зааж, аравдугаар анги төгссөнөөс илүү нь юу байгаа юм бэ гэдэг асуултыг иргэд нилээд тавьдаг. Ерөнхий мэргэжлийн цар нэмэх дорвитой юмгүй, мэргэжил төлөвшилт гавихгүй, нийгэмд ч хувь хүнд ч хайран жилүүд болоод өнгөрч байх бийдээ.
Манай арван жил төгссөн хүүхэд Европын арван хоёр жил төгссөн хүүхдүүдээс ерөнхий оюуны цараар илүү л юм билээ. Монгол удам, ген гэж омогшихоос илүү суурь мэдлэг, ойлголт нь сайн байсантай холбоотой биз. Өндөр хөгжилтэй орнуудын насанд л хүрсэн иргэд, тэр байтугай томчуул, эрдэмтэн сэхээтнүүдийн хэлсэн ярьсаныг нь уншиж,сонсож байхад 1+2х2=6 л гэнэ, Иран-Афганистан хоёр хил нийлдэг гэнэ, нийгмийн байгуулал, нийгэмд иргэдийн оролцоо, хэрэгцээний онцлогоос хамаараад массын боловсрол, массын соёл гэдэг жишиг тогтсон, тэдэнд өмнөхөө л сайн хийж байвал сар, дэлхий хоёрын хоорондох зай юуны хамаа гэсэн танин мэдэхүй ба оюуны мэдлэгийн хязгаарлалт байдаг байж мэднэ.Бид энэ орон зайг яагаад зөв ашиглаж болохгүй гэж.Ядаж хүний төлөвшилт,хүмүүжлийн төлөвшилт,энэрэнгүй ёсны төлөвшилтөнд.
Анагаах ухаан өөрөө тоо, физик хими биологи гээд тодорхой суурь шинжлэх, ухаанууд дээр суурилдаг, нөгөө талаас бусад шинжлэх ухаанууд ялангуяа суурь шинжлэх ухааны салбарууд анагаах, биологийн шинжлэх ухаанаас “будаа идэж” ёртөнц байгаль, амьд биетийн зүй тогтолыг гүнзгийрүүлэн судалдаг хоёр талтай. Жишээ нь мэдээллийн технологи – хүний тархины үйл ажиллагааны, кибернетик-хүний механик физиологийн хамгийн энгийн бүдүүлэг хувилбарыг л судалгааны объект болгож үзэж байгаа юм. Уургийн бүтэц гэхэд хуруу дарам цөөнийг л бид нээж чадсан.
Сонгодог шинжлэх ухаанууд дээр суурилсан сонгодог анагаах ухаан хүний бие махбодын эрүүл физиологи , өвчин, өвчин судлалыг тойруулаад хайчилсан фото зураг шиг авч үзэх агаад, таван махбодын үндэстэй, хүн байгалийн шүтэлцээг хүлээн зөвшөөрөх чадваргүй, оюун ухаан гэдэг танин мэдэхүйн асар том ертөнцөд бүрэн нэвтэрч чадаагүй, менталь, астраль, зөн билэг, сүнс гээд яривал бүр огтын ойлголтгүй сууж байна.Ойлгоогүй юмаа үгүйсгэнэ гээч. Анагаах ухаан гэж тусдаа философийн ойлголт ерөөсөө байхгүй, энэ нь ертөнцийн философи, хүний танин мэдэхүйн бүх л салбарыг хамарсан, тэр тусмаа энэрэнгүй, хүмүүнлэгийн сэтгэл зүй дээр тогтсон хүнийг хайрлах урлаг гээд хэлчихвэл нэг их буруудахгүй биз.
ДЭМБ-аас судалгаанаас үзэхэд дэлхийн улс орнуудын ерөнхий үзүүлэлтээр эрүүл мэнд, анагаах ухааны тусламжийн 80 хувийг нь paramedical, альтернатив хэлбэрийн эмнэлгийн тусламж эзэлдэг. Өөрөөр хэлбэл эмнэлгийн тусгай боловсролгүй боловч, хүний эрүүл мэнд, амь насыг аврах үйлсэд сэтгэл зүрхээ зориулсан хүмүүсийн volenter хөдөлгөөн. Монголд энэ нь хэдэн мянган жилийн уламжлалтай,ер нь хүн ба амьтан нь үүссэн цагаасаа зөн билгээрээ эрүүл мэндээ хамгаалах инстинктээр амьдарч өдий хүрсэн. Энэ бүх эрүүл мэндийн тэмцлийн түүх сүүлдээ ардын, уламжлалт, сонгодог, дорно дахины гэсэн үе шат дамжин хөгжсөөр анагаах ухаан гэсэн хүний танин мэдэхүйн нэгэн чиглэл болжээ. Гэхдээ онол,зүй тогтолын хувьд тодорхой бус хэвээр. Энэ салбарыг хүмүүнлэг, энэрэгүй хандлага нь хүний нийгмийн эрэлт хэрэгцээг хангах хэмжээний нэр хүндтэй үйлчилгээ, тусламж хүртэл өргөсөн гэж үзэх үндэстэй.
Монголын уламжлалт буюу дорно дахины анагаах ухаанд авъяас ба хүмүүнлэг үзэл төлөвшилт голлох байр суурь эзэлдэг, хүүхдийн 5-7 насанд нь сүм хийдэд шавилан, түүнээсээ авъяас чадвар, хүнлэг сэтгэлийн шалгуураар л мамбын дацанд хуваарилдаг байж. Өөрөөр хэлбэл эмч домч болох үндсэн шалгуур нь ийм. Гэтэл өнөөдөр манай анагаахад улаан шугам татаад л элсүүлдэг. Ерөөсөө эмч болох увидасгүй, дандаа онц сурдаг хүүхэд эмч болоод гараад ирэхээр хатуу хахир, мэдлэгтээ эрдсэн нэгэн болоод эрүүл мэндийн тусламжийн бодит өгөөж, нэр хүндэд сөрөг нөлөө өгөөд байгаа юм. Ийм хүүхэд хэрэглээний математик, цөмийн физик, хуулийн салбарт бол үнэлж баршгүй мэргэжилтэн байх байсан биз. Анагаах ухаан, тэр тусам эмнэлгийн тусламжийн салбарт л лав биш.
Дэлхийд анагаахын мэргэжил суурь боловсрол олгодог pre-med сургуулиудад 14, 15 наснаас нь л өөрийнх нь хүсэл мөрөөдлийн дагуу элсүүлээд, энд 12 жил болсон хоосон орон зайг эрүүл мэнд, хүмүүнлэг, анагаах, биологийн суурь хичээлийг арай түлхүү оруулаад өгвөл дараа нь анагаах ухаанд орж ирэх ирээдүйн сайн мэргэжилтний дүр зураг гарах гээд байгаа юм. Хүүхэд цагаас нь шавилуулдаг монголын уламжлалтай төстэй юм.Эмчийн сургуульд ороогүй нэг нь асархуйн мэрэгжилтэй.анхан шатны эмнэлгийн боловсролтой болоод эмнэлэгт ороод ирвэл асрагч гэж шал угаадаг хүн гэдэг ойлголт арилах байлгүй дээ.
Анагаах дотроо олон янз. Ирээдүйг харсан хүний эрүүл мэндийн асуудлыг бүхэлд нь буюу нарийн мэргэжлийн салбаруудаар 20-50 жилийн өмнө хөтөлж явдаг онолын анагаах ухааны салбарт ёстой нөгөө Bunderkind, Индиго хүүхдүүдээ аваад тэднийг үндэсний анагаах ухааны дэлхийн түвшинд авч явах, онол, судалгааны том төслүүд дээр ажиллуулж, дэлхийн хэмжээний үр дүн шаардах, практикийн анагаах ухаан, эрүүл мэндийн салбарт нэвтрүүлэх засаглал, менежментийн асуудлыг судлуулах зэрэг холын бодолтой ачаа үүрүүлнэ.
Манайд биоанагаахын мэргэжилтэн бэлдэж байгаа ийм прототип байгаа боловч даанч ажиллах, институт, лаборатор нь байхгүй болохоор хэсэгтээ хүрээлэн, сургуулиар дэмий холхиж, канцлярын ажил хийж байгаад гадаадад гараад эсвэл хаа хамаагүй ажилд явчихаж байна. Чадалтай сэхээтнүүдээ арчилж чадахүй алдах нь үндэсний мөхлийн аюул дагуулдаг гэж нэг эрхэм хүн сургасан байдаг.Тархи урсах ч гэж нэр томьёо гарсан.
Эмнэлгийн тусламж гардан үзүүлдэг мэргэжилтнүүд соёл иргэншилийн өндөр түвшний орнуудад голдуу үе удам дамжсан байхыг буюу эмчийн династийг эрхэмлэдэг, энэ нь тэдний имиж байдаг.
Манайд ч зах зээл, нийгмийн онцлог, удам угсаагаа дагаад ийм жишиг тогтоод эхэлсэн. Энэ бас чухал зүйл. Эмнэлгийн практикийн мэргэжилтэн бэлддэг сургууль нь medical collegy /техникум биш шүү/ манайхаар анагаахын дээд, харин их сургуулиар бол өргөн суурьтай, төрөл бүрийн чиглэлийн анагаах биологийн боловсрол олгоно. Энэ хоёр ялгааг манай анагаахын боловсролын байгууллагууд маш нарийн ойлгох хэрэгтэй л дээ.
Манайд одоо эмнэлгийн дээд мэрэгжил олгож байгаа сургуулиуд үнэндээ бараг клиник сургалтын баз байхгүй,багш нар нь ихэнхдээ туршлага багатай залуучууд,эмнэлэг дээр эмч багшийн давхардал үүсээд энэ ойлгомжгүй байдал олон жил үргэлжилж байгаа юм.Камбус гэдэг нэг загвар ярьдаг.Энэ нь сүүлдээ салбар хоорондын амбицид хэт туйлшираад,уул нь энд учраа ололцох шиг амархан юм байхгүй.Оюутннуудаа эмч нарын гар дээр өгөөд л болоо.М өнгө зардлаа хэмнэнэ,орон тооны давхардлаа арилгана,Ахлах тэргүүлэх эмч,доктор ,лрофессоруудаа дагасан хүүхдүүд арай ихийг мэдэж сурнаадаа..Эмнэлгийн мэрэгжил онцгой нарийн гээд эмчийн баклаврын диломтой залуусын ажиллах эрхийг нь хязгаарлаад байгаа биздээ.Бусад баклаврууд инжнер ,багш ялгаагүй баклаварынхаа бүрэн эрхийг эдлэнэ.Шудрага өрсөлдөөний хуулиар бол...Мэрэгжлийн бэлтгэлийн түвшиндээ сэтгэл хангалуун бус учраас л ийм журам гаргадаг болуу.Тийм л юм бол базтай ,багштай чадах газар нь өгчихлдөө.Батлан хамгаалах.Цагдаа гээд өөр харьалалд бэлдэж боломгүй мэрэгжлээр салбар яамд нь бэлдээд чадаад л байгаа шүү дээ.
Багцын сургалтын тогтолцоо гээд 1р курсийн хүүхдэд гломеруллонефрит, гемодиализ заагаад явчихаар ер нь юу болдог бол?
Олон сургууль байгуулахаар өрсөлдөөн ,өсөлт бий болно гэсэн худлаа юм байна. Эмнэлгийн дарга нар АУИС ээс өөр сургууль төгссөн хүүхдүүдийг авах нэгл дургүй,бодвол хаширсан байх л даа.Ялангуяа хөдөөний сургуулиуд....
Бакалаврыг ахлах сургуулиар олгоод, дээд сургуулиар medical doctor MD олгодог дэлхийн жишиг байгаа. Манайд академи, университет, институт, коллеж, лицейн ялгаа зааг гаргасан нарийн тодорхой зүйлгүй байгаа нь эцэстээ МД, ДМ, PhD, SdD, клиникийн профессор, баклавр гээд магистр эрдмийн зэрэг юм уу, боловсролын зэрэг юм уу, ахлах, тэргүүлэх, зөвлөх гээд мэргэжлийн зэрэг юм уу бүү мэд баахан цол гуншинтай эмч нар буй болсон. Мастер, магистр гэхээрээ мэргэжлийн онцлогоос шалтгаалаад PhD буюу боловсрол арга зүйн судлаач зэрэгтэй хүмүүсээсээ дээгүүр байх нь зөв юм шиг. Эрдмийн ажил судалгааны бүтээл туурвисан цол хамгаалсан хүмүүст PhD олгоод байдаг нь ямар учиртай юм. Шинжлэх ухааны нээлт, ололт хийсэн хүмүүс SсD цол хүртдэг жишигтэй.
Сувилахуй бүр төвөгтэй. Нэг болохоор эмч сувилагч ижил эрх дархтай эн зэрэгцүү мэргэжил албан тушаал ч юм шиг, хамтарч ажиллах баг ч юм шиг, эмчийн заалтыг биелүүлдэг гүйцэтгэх ажилтан ч юм шиг байдал үүсээд нэлээд удлаа. Уул нь registered nurse (RN) буюу сувилахуйн гүйцэтгэгч мэргэжилтэн, тэднийг арга зүйгээр хангадаг, clinical nurse leader (CLN) сувилахуйн ахлах мэргэжилтэн гэсэн хоёр ойлголт практикийн анагаах ухаанд байна. Энэ нь манай уламжлалт тогтолцооны загвартай тун төстэй, үүнээс илүү юм бодож олох арга бараг үгүй. Учир нь эмнэлгийн тусламжийн хамгийн гол зарчим энэрэх, сувилах, асрах урлаг дээр тулгуурладаг эмнэлгийн хамаг ачаалал сувилагч дээр үнэндээ сувилагчийн халамж, зүтгэлээр өвчтөн хөл дээрээ босдогыг эмч бид нар сайн мэднэ. Элсэлтийг ч сургалтыг ч ийм л зарчмаар явуулах нь зүйтэй санагдана.
Эмч нар төгсөөд гарангуут леценз гэдэг шалгалт давхар өгдөг нь ямар учиртай юм бол.Мedical collegy төгсөөд гарсан эмч нарыг цааш нь яаж бойжуулж авах вэ?Оновчтой хувилбар нь эдгээр эмчийг сум өрхөөр дамжуулан зэврээх бус нарийн ба төрөлжсөн нарийн мэрэгжлийн түвшинд зөвлөх тэргүүрэх мэрэгжилтэн,профессорын багт сайн дадлагажуулан дагалдуулбал энд залуу мэрэгжилтнүүд жинхэнэ их зүйл сурч,чадвараараа өрсөлдөх болно.Үнэхээр сайн зүрхний мэс засалч болмоор төлөвтэй бөл тэндээ үлдэнэ л биз.Эндээс сум баг руу,судлаачруу,эсвэл өндөр технологтой нарийн мэрэгжилруу хандсан зөв урсгал үүснэ.Өрх,сум хаалга барих тусламж үзүүлнэ гэхээр хамгийн туршлагатай,хамгийн мэдлэг,нэр хүндтэй эмч нараа илгээх ёстой.Халтар царайт киноны Межерис доктор шиг.Үүнд мэдээж өмч, засаглалын шинэ менежмент хэрэгтэй л дээ.Харин орон нутагт ажиллаж байгаа эмч нараа байнга мэрэгжил мэлэгээ дээшлүүлэх боломж олгодог ОN LINE, TELEMEDICINE ба бусад сургалтын байнгын тогтолцоо байх ёстой.
Мэргэжил олгох,дээшлүүлэх, мэрэгших гээд липломын дараах сургалтыг Эрүүл мэндийн хөгжлийн төв зохион байгуулах үүрэгтэй.Одоогийн зарчим нь Эмнэлэг төвүүдийг түшиглэсэн.Эмнэлгийн захиргаа энэ төлбөрөөс сургалтанд өчүүхэн зардал гаргах учир багшлах сонирхолтой хүн олдохгүй, сургалтад хөдөө аймгаас ажил төрөл, ар гэрээ хаяад ирсэн хүний хувьд сэтгэл гонсоймоор.Үүнээс л болоод баклавартаа,магистртаа итгэж чадахгүй эрхийг нь хасаад байгаа юм бишүү.Ер нь мэргэжлийн салбар зөвлөл,мэрэгжлийн нийгэмлэг холбоодын шугмаар ЭМЯ ны удирдлга,зохицуулалттайгаар энэ ажлыг хийвэл,багшлах чадвар боломжтой ихэнхи мэрэгжилтнүүд энд нэгдсэн,үүнд зөвхөн хуулийн зохицуулалт л хэрэгтэй.
Монгол юмуу Бангладешын анагаах төгсөхөөр эмчийн диплом нь хөрвөх чадваргүй болдгийн учир юу вэ?Япон, Америкийн капитал алсдаа эмнэлгийн салбарыг түрээд ороод ирвэл яах вэ? Тэдний диплом хөрвөж болоод байдгийн учир нь амархан л юм билээ. Сургуулиа ДЭМБ-ийн боловсролын Ассиацацид бүртгүүлэх хэрэгтэй. Шалгуур нь WHO*IMED-FAIMER, Авиценна катологи. Тэгвэл Монгол дипломтой эмч Европ, Америкт очоод Аrcten helper юмуу paramedical курс төгсч байж, дөнгөж анхан шатны эмнэлгийн тусламж үзүүлэх эрх авахаа болино. Солонгос руу мedical tur урсахаа болиод, монгол руу урсдаг болоход монгол эмч дэлхийн дипломтой,дэлхийн хэмжээний эмнэлэгтэй байж гэмээ нь дэлхийтэй эн зэрэгцэн зиндаарах болно.
Эмч болох уу гэдэг асуултад хариулахад энэ бүх асуулт хариу нэхсэн хэвээр үлдэнэ гэдэгт Та бүү эргэлзээрэй.
Содномын ЮНДЭН
TONSHUUL
Зочин
emch
Зочин
Зочин
Bash
Зочин
энхээ