Энэ 7 хоногт
Ж.Алдаржавхлан авилгадаж сууна уу?
-Барилгын компаниуд зохих үнэ санал болгоод байхад Орон сууцны санхүүгийн корпораци (ОССК) түүнийг тодорхой хувиар нэмж цаашаа мэдээлээд байна
Хэрэв дээрхийг тэрээр хариуцлагатай хэлж буй бол энэ нь Ж.Алдаржавхлангийн (ОССК) хувьд авилгын шинжтэй үйлдэл болохыг холбогдох байгууллага (АТГ) анхаарч л байгаа байх. Ийм яриа гарах болсны шалтгаан нь “4000 орон сууц үзэсгэлэн”. Барилгын яамныхны бодож гаргаж ирсэн “650 000” гэсэн тоог иргэд үзэсгэлэнгийн аль ч өнцөг, булангаас эрээд олоогүй. Үүнд тэд, “өө хөөрхий, хошгируулчихсан байна ш дээ”, “төөрөгдүүлсэн юм байна л даа” гэсэн байдлаар хандаж байлаа.
Барилгын салбар руу ороод түгжигдчихсэн их хэмжээний мөнгийг “суллах” зорилгоор Засгийн газраас санаачилсан “4000 орон сууц” хөтөлбөр уг нь компаниудаа дэмжсэн бодлогын үйлдэл гэж өөрсдөө тайлбарлаж буй. Харин үүнийхээ хариуд компаниуд өндөр үнээ буулгах ёстой гэсэн шаардлага тавьж байгаа. Эрхэм гишүүний ярьж байгаагаар компаниуд энэ шаардлагыг хүлээж аваад, үнэ тарифаа зохих хэмжээнд буулгаад ирэхэд дунд нь ОССК гэдэг төрийн байгууллага “үйлчилгээний өртгийг шингээгээд” байгаа хэрэг болж таарах гээд байна. Тус корпораци хэрэв ийм бодлогоор асуудалд хандаж байгаа бол компаниуд байрныхаа үнийг 650 000-аас ч доош оруулж, тус байгууллагын “өртгийг төлөх” болж байна.
-Энэ удаагийн үзэсгэлэн бол ер нь үнэ нэг иймэрхүү байгаа шүү гэж танилцуулах зорилготой юм. Цаашдаа компаниуд үнээ буулгана л даа... хэмээн ОССК-ийн гүйцэтгэх захирал Ж.Алдаржавхлан мөн л Олон нийтийн зурагтаар ярилаа. Энэ нь иргэдэд “худалдан авалтаа түр азнаж байгаарай, бид үүгээрээ дахиад хэсэг бужигнуулаадахъя” гэж хэлж байна уу гэмээр сонстов.
650 000 мянгаар компаниуд орон сууцаа зарсан тохиолдолд 50-80 мянган төгрөгийн ашиг авна гэж яамныхан тайлбарлаж байгаа. Эхэндээ “үнэ”-ийг илэрхийлж байсан энэ тоо, одоо “зээл”-ийг илэрхийлэх болсон байна. “Байраа хэдээр ч авч болно. Түүний чинь 650 000-ыг л урт хугацаатай, хүү багатай зээлд хамруулъя” гэсэн утгаар. Засгийн газар нь нэг юм бодсон нь замдаа замхардаг “жаяг” хэвээрээ л байх шив дээ.
Сэтгүүлч Д.Энхболдбаатар
Gold
bud
Зочин
Зочин
Зочин
000
Ñ¿õ
Зочин
Зочин
zoloo
1ntt06
barilga assotsiatsi sono
shunaliin tulam
kompaniud bolio
hun
chuluunbatiin shunal
aldar
aldar