Энэ 7 хоногт
-
Оргилмаа
Л.Оюун-Эрдэнэ “тооноор оруулсан гийчид”-дээ ноцуулж, галзуу шийдвэрийнхээ горыг амсаж байна
-
Оргилмаа
Л.Оюун-Эрдэнэ “тооноор оруулсан гийчид”-дээ ноцуулж, галзуу шийдвэрийнхээ горыг амсаж байна
-
Оргилмаа
“Халзан бүрэгтэй” төслийн талаарх Засгийн газрын байр суурийг дахин тодотгохыг хүсэж байна, Ерөнхий сайд аа!
Олон улсын хөрөнгө оруулагчид тухайн улсын улс төрийн тогтвортой байдалд голлон анхаарал хандуулдаг
Монгол Улсын Их Хурлын 2012 оны 52 дугаар тогтоолын дагуу Монгол Улсын Засгийн газраас эдийн засгийн өсөлтийг хангах, урт хугацааны хөгжлийн хөрөнгө оруулалт хийх, экспортыг дэмжих бодлогыг санхүүжүүлэх зорилгоор 1.5 тэрбум ам.долларын Засгийн газрын үнэт цаасыг олон улсын зах зээл арилжаалсан билээ.
Монгол Улсын Их Хурлын 2012 оны 52 дугаар тогтоолын дагуу Монгол Улсын Засгийн газраас эдийн засгийн өсөлтийг хангах, урт хугацааны хөгжлийн хөрөнгө оруулалт хийх, экспортыг дэмжих бодлогыг санхүүжүүлэх зорилгоор 1.5 тэрбум ам.долларын Засгийн газрын үнэт цаасыг олон улсын зах зээл арилжаалсан билээ.
Монгол Улсын Засгийн газар нь уг бондыг АНУ-ын засгийн газрын бондын хүү түүхэн доод түвшинд хүрсэн, хөгжингүй орнуудын хувьцааны зах зээл нилэнхүйдээ царцанги байх үеийг ашиглан бага зардал, урт хугацаатай буюужилийн 4.125% болон 5.125%-ийн хүүтэйгээр 5 болон 10 жилийн хугацаатай гаргасан.
Үүнээс хойш Засгийн газрын бондын хоёрдогч зах зээлийн өгөөж 42 хувиар өссөн бөгөөд Чингис бондыг өнөөдөр гаргасан бол жил бүр 30 сая ам.доллар буюу нийтдээ 10 жилийн 248 сая ам.долларыг хүүгийн төлбөрт илүү төлөх байсан.
Энэхүү өсөлтөд олон улсын хөрөнгө оруулагчдын Монгол Улсыг үзэх үзэл нь шууд нөлөө үзүүлэхээс гадна олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч байгууллагууд болох S&P(Standardand Poor’s)болон Moody’s агентлагуудаас байр суурь ихээхэн нөлөө үзүүлдэг байна.
2014 оны 4 дүгээр сард S&P(Standardand Poor’s)мөн 2014 оны 7 дугаар сард Moody’s агентлагууд Монгол Улсын зээлжих зэрэглэлийг бууруулсан явдалдулсын хөрөнгө оруулалтын орчин болон улс төрийн тогтворгүй байдалшууд нөлөө үзүүлсэн билээ.
Улмаар, 2014 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр “Улсын Их Хурлаар Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах асуудлаар хэлэлцэнэ” гэсэн мэдээлэл олон улсын мэдээллийн хэрэгслүүдээр цацагдсан бөгөөд 2014 оны 11 дүгээр сарын 6-ний өдөр Ерөнхий сайдыг огцруулсантай холбоотойгоорМонгол Улсын Засгийн газрын 2022 онд дуусах бондын үнэ хоёрдогч зах зээл дээр 90.1 ам.доллараас 88 ам.доллар, 2018 онд дуусах бондын үнэ 95.5 ам. доллараас 94.4 ам. доллар хүртэл даруй буурсан байна.
Хэдий Монгол Улсын зээлжих зэрэглэл буурах, Засгийн газрын бондын үнэлгээ буурах явдал нь Чингис бондын төлбөртшууд нөлөөлөхгүй ч, Монгол Улсын Засгийн газар болон Хөгжлийн банкнаас цаашид олон улсын зах зээлээс эх үүсвэр бүрдүүлэх боломжийг бууруулахаас гадна олон улсын зэх зээлээс татан төвлөрүүлэх эх үүсвэрийн суурь хүүгнэмэгдүүлэх сөрөг үр нөлөөтэй билээ.
Өөрөөр хэлбэл нийгэм болон улс төрийн тогтворгүй байдал нь улсын эдийн засагт сөргөөр нөлөөлөөд зогсохгүй тодорхой хэмжээний зардлыг араасаа дагуулж байна.
Зочин