Энэ 7 хоногт
-
Даваадорж
Ж.Галбадрах: Сургуулийн анги дүүргэлт, хүүхдийн тоонд хязгаар тавихгүй бол боловсролын чанарыг сайжруулах тухай ярилтгүй
Оргилмаа
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу
-
Оргилмаа
Ерөнхийлөгч өө! ҮАБЗ-өөс утааны талаар онцгой анхаарч, Үндэсний хороо байгуулж өгөхийг онцгойлон хүсье!
Оргилмаа
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу
-
Оргилмаа
Ерөнхийлөгч өө! ҮАБЗ-өөс утааны талаар онцгой анхаарч, Үндэсний хороо байгуулж өгөхийг онцгойлон хүсье!
Оргилмаа
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу
Оросуудыг нөмөрсөн айдас
Москва хотын метронд хоёр удаа тэсрэх бөмбөг дэлбэлснээс 39 хүн амь үрэгдэж, 70 гаруй хүн шархдаж эмнэлэгт хүргэгдсэн байна.
Москва хотын метронд хоёр удаа тэсрэх бөмбөг дэлбэлснээс 39 хүн амь үрэгдэж, 70 гаруй хүн шархдаж эмнэлэгт хүргэгдсэн байна. Энэ хэргийг амиа золиослогч хоёр эмэгтэй үйлдсэн болохыг хяналтын камераар тогтоожээ. Тэднийг эрэн сурвалжилж нэгнийх нь нэрийг хүртэл олж мэдсэн тухай Холбооны аюулгүй албанаас мэдэгдсэн.
Дэлбэрэлт болохоос нэг хоногийн өмнө Цагдаагийн газар руу нэгэн эмэгтэй утасдаж “Коньково” буудал дээр бөмбөг тавьсан хэмээн анхааруулсан гэнэ. Цагдаагийнхан метроны буудал дээр очиж шалгалт хийсэн боловч ямар нэгэн сэжигтэй юм олж илрүүлээгүй гэнэ. Тэр өдөр таван ч удаа бөмбөг тавьсан тухай утсаар мэдэгджээ. Гэвч бүгд худлаа сүрдүүлэг байсан. Ер нь иймэрхүү дуудлага Москвагийн Цагдаагийн газар байнга ирдэг гэнэ.
ОХУ-ын Ерөнхийлөгч Д.Медведев өчигдөр метроны “Лубянка” буудалд очиж амь үрэгсдийн дурсгалыг хүндэтгэн цэцэг өргөсөн. Үүний дараа үг хэлэхдээ “Бид тэднийг олж цөмийг нь устгана гэдэгт би эргэлзэхгүй байна” гэсэн. Ард иргэдээ зоригжуулж, сэтгэлийн дэм өгөх гэж л хэлсэн үг. Үнэндээ Чечень, Хойд Кавказ, Ингушет зэрэг газрууд Оросын эрх баригчдын хяналтаас аль хэдийнэ гарсан. Чеченийн салан тусгаарлагчид “Аль-Кайда” зэрэг террорист бүлгүүдээс дэмжлэг авч Арабын ертөнцтэй хамтран ажилласаар нэлээд хэдэн жил боллоо. Кремль өөрийн талын хүмүүсээр тус бүс нутгуудийн удирдуулахаар томилсон боловч байдал өөрчлөгдөөгүй.
Чеченийн салан тусгаарлагчид амиа золиослоход бэлэн лалын шашинтан 30 бүсгүйг бэлтгэл сургууль хийлгүүлэхээр Турк руу илгээсэн гэдэг. Тэдгээрийн хоёр нь Москвагийн метронд бөмбөг дэлбэлсэн гэхэд үгүй гэх газаргүй. Энэ хэргийг эзнийг олохоор Ингушет, Чеченийн Ерөнхийлөгчид бүгд эрэл хайгуул хийж салан тусгаарлагчдийн ар гэрийнхнийг хүртэл шалгаж эхэлсэн гэнэ.
Үнэндээ Оросын эрх баригчид ард иргэдийнхээ аюулгүй байдлыг хангаж чадна гэсэн баталгаа алга. Нийслэл болон томоохон хотуудад кавказ төрхтэй эмэгтэй болгоныг зогсоож баримт бичгийг нь шалгаж, нийтийн тээврийн хяналтыг чангатгаад байгаа. Энэ нь ард иргэдийн аюулгүй байдлыг хангах баталгаа болж чадахгүй . Эрх баригчид хяналтыг чангатгахад салан тусгаарлагчид улам нарийн арга сэднэ. Үүний хамгийн хортой үр дагавар нь Оросын дотоод байдлыг хурцатгана.
Гуравдугаар сарын эхээр Чеченийн салан тусгаарлагч бүлгүүдийн нөлөө бүхий удирдагчдыг оросууд устгасан. Үүний хариуд өшөөгөө авч байгаа хэрэг гэдгийг ч Оросын Холбооны аюулгүйн албаныхан хэлсэн. Тиймээс Оросын эрх баригчдын эсрэг алан хядах ажиллагаа үргэлжлэх нь гарцаагүй. Хамгийн харамсалтай нь жирийн ард иргэдийн амь насаар үний хариуг барьж байна.
Ю.Дэлгэрмаа
Зочин
dorbod
Зочин
Зочин