Энэ 7 хоногт
-
Даваадорж
Ж.Галбадрах: Сургуулийн анги дүүргэлт, хүүхдийн тоонд хязгаар тавихгүй бол боловсролын чанарыг сайжруулах тухай ярилтгүй
Оргилмаа
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу
-
Оргилмаа
Ерөнхийлөгч өө! ҮАБЗ-өөс утааны талаар онцгой анхаарч, Үндэсний хороо байгуулж өгөхийг онцгойлон хүсье!
Оргилмаа
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу
-
Оргилмаа
Ерөнхийлөгч өө! ҮАБЗ-өөс утааны талаар онцгой анхаарч, Үндэсний хороо байгуулж өгөхийг онцгойлон хүсье!
Оргилмаа
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу
Дөрөвдүгээр сарын үзвэр
Дөрөвдүгээр сард соёл урлагийн байгууллагууд үзэгчдэдээ ямар уран бүтээл үзүүлэх талаар сонирхуулъя.
“Хөх наран-шилдэг бүтээл”
Дөрөвдүгээр сард соёл урлагийн байгууллагууд үзэгчдэдээ ямар уран бүтээл үзүүлэх талаар сонирхуулъя.
“Хөх нар” нийгэмлэгийн гишүүн орчин үеийн урлагийн уран бүтээлчдийн хамтарсан “Хөх наран-шилдэг бүтээл” нэртэй өөрсдийн үзэсгэлэнг дөрөвдүгээр сарын 14-18-нд iloft Function house-д зохион байгуулах гэж байна. Энэхүү үзэсгэлэнгийн нээлтээр буюу 14-нд 10 цагаас хэвлэлийн бага хуралтай, орой нь 19 цагаас үзэсгэлэнгийн нээлтийг урилгаар үзэх боломжтой. 15-ны өдрөөс үзэсгэлэн олон нийтэд нээлттэй. Харин 16-ны 11 цагт уран бүтээлчдэд зориулсан богино хэмжээний сургалт эхэлнэ. Үзэсгэлэнгийн сүүлийн өдөр буюу 17-нд уран бүтээлийн дуудлага худалдаа болно.
“Арт ”галерейд
Монголын урчуудын эвлэлийн “Арт ”галерейд залуу уран бүтээлчид болох Б.Нандин-Эрдэнэ, Бу.Бадрал нарын хамтарсан “Төөрсөн саарал ордон” нэртэй орчин үеийн уран зургийн үзэсгэлэн ирэх сарын 7-13-нд гарах аж.
Уг үзэсгэлэнгээр өнөөгийн улстөрчдийн хариуцлагагүй байдалд шүүмжлэлтэй хандаж буйгаа орчин үеийн зураг, видео дүрс, баримлаар дамжуулан илэрхийлэх юм байна. Залуу, эрч хүчтэй уран бүтээлчид бүтээлүүдээрээ нийгмийн өмнө тулгамдаад буй асуудлыг орчин үеийн урлагийн хэлээр, өөрөөр хэлбэл ямар ч хэрүүл маргаан, жагсаал цуглаангүйгээр ил гаргаж болдгийг харуулах гэнэ.
Улсын филармонид
Морин хуурын чуулгын “Playing love” (Удирдаач Д.Түвшинсайхан) 2-нд
“American music” симфони тоглолт (Удирдаач Б.Лхагвасүрэн ) 15-нд
“Орчин цагийн хөгжмийн концерт” (Морин хуурын чуулга) 16-нд
“Америкийн шилдэг жааз” (“Баян Монгол” чуулга ) 25-нд
ДБЭТ-т
“Ламбугуайн нулимс” дуурь 3-нд
“Уран хас” балет 4-нд
“Триавата” дуурь 10-нд
“Шехерезада”, “Шарилжин дундах цэцэг” балет 11-нд
“Учиртай гурван толгой” дуурь 17-нд
“Пахита” балет 18-нд
“Евгений Онегин” дуурь 24-нд
“Хунт нуур” балет 25-нд
УДЭТ-т
Оросын жүжгийн алдарт зохиолч В.Красногоровын зохиолоор найруулан тавьж буй жүжгүүдээ санал болгож байна.
Солиотой жүжиг (найруулагч нь Ч.Түвшин) III/31-IV/4-нд
Яаж амьдрах юм бэ (Ч.Түвшин) 7-11нд
Хунгийн дуу (Б.Мөнхдорж) 21-25-нд
Би ч гэсэн жаргамаар байна (Н.Наранбаатар) 21-25-нд
Секс хийцгээе (Э.Батхүү) IV/28-V/2-нд
Чехийн кино өдрүүд
ЧЕХ, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой энэ сард тохиож буй. Энэхүү ойн хүрээнд соёл урлагийн олон арга хэмжээ зохион байгуулж байна. Тухайлбал, БНЧУ-ын уран бүтээлчдийн үзэсгэлэн энэ сарын 19-нөөс 30-нд Уран зургийн галерейд болно. Чехийн уран сайхны монгол орчуулгатай кинонуудыг 15, 18, 22-нд “Тэнгэрийн цаг” компанийн байранд үзүүлэх аж.
Мөн чех хоолны болон шар айрагны долоо хоногийг 23-30-нд "Kempinski" зочид буудалд зохион байгуулах бөгөөд хүндэтгэлийн “Чех үдэшлэг” 24-ний орой “Хаадын өргөө“-нд болох юм билээ.
Монголын уран зургийн галерейд
5-13нд Зураач Цэрэндондогийн 80 насны ойд зориулсан үзэсгэлэн
13-16нд Чой.Лувсанжавын нэрэмжит уран бичлэгийн 13-р улсын уралдаанд зориулсан үзэсгэлэн
14-16нд “Тархан суурьсан монголчууд” ТББ-ын гэрэл зургийн үзэсгэлэн
19-30нд Монгол-Чех улсын дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойд зориулсан үзэсгэлэн тус тус гарна.