Энэ 7 хоногт
-
Даваадорж
Ж.Галбадрах: Сургуулийн анги дүүргэлт, хүүхдийн тоонд хязгаар тавихгүй бол боловсролын чанарыг сайжруулах тухай ярилтгүй
Оргилмаа
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу
-
Оргилмаа
Ерөнхийлөгч өө! ҮАБЗ-өөс утааны талаар онцгой анхаарч, Үндэсний хороо байгуулж өгөхийг онцгойлон хүсье!
Оргилмаа
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу
-
Оргилмаа
Ерөнхийлөгч өө! ҮАБЗ-өөс утааны талаар онцгой анхаарч, Үндэсний хороо байгуулж өгөхийг онцгойлон хүсье!
Оргилмаа
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу
Ираны сөрөг хүчин дахин эсэргүүцлээ илэрхийллээ
Өчигдрөөс Ираны сөрөг хүчнийхэн дахин эсэргүүцлийн хөдөлгөөн өрнүүлээд байна.
Өчигдрөөс Ираны сөрөг хүчнийхэн дахин эсэргүүцлийн хөдөлгөөн өрнүүлээд байна. Ийнхүү тус улсын Ерөнхийлөгч Махмуд Ахмадинежадын явуулж буй бодлогыг эсэргүүцэж байгаагаа илэрхийллээ. Харамсалтай нь тус улсад нөхцөл байдал ямар байгаа талаар бодит мэдээлэл алга. Ийм мэдээлэл авах боломжгүй байна. Учир нь өнгөрсөн зун сонгуулийн дүнг эсэргүүцсэн цуглаан болсноос хойш тус улсад ажиллаж буй гадаадын сэтгүүлчдэд үймээн самууны тухай мэдээлэл цацахыг хориглосон. Ямар ч байсан жагсагчдыг тараахын тулд цагдаа нар нулимс асгаруулагч хий хэрэглэж, гал нээж, түгээр ч зогсохгүй байлдааны нисдэг тэрэг хүртэл хэрэглэсэн байна. Үүний улмаас таван хүн амиа алдсан хэмээн Ираны Цагдаагийн байгууллагаас мэдээлсэн. Гэтэл зарим эх сурвалжын мэдээлсэнээр найман хүн хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн гэнэ. Мөн эсэргүүцлийн арга хэмжээнд оролцсон 300-аад хүнийг баривчлаад байна. Өнөөдөр өглөө Тегеран төдийгүй Исфахан, Тебризе зэрэг томоохон хотуудад сөрөг хүчнийг дэмжигчид жагссан. Цуглаан оролцсогчод болон цагдаа нарын хооронд мөргөлдөөн гарч, эргүүл хийж байсан хууль сахиулах байгууллагын ажилтнууд руу халджээ.
Ийнхүү Ираны байдал дахин тогтворгүй болоод байна. Өнгөрсөн зун сөрөг хүчнээс зохион байгуулсан цуглаан дэлхийн нийтийн анхаарлын төвд байсан. Энэ үеэр олон хүний амь үрэгдсэн. Харин энэ удаад Ираны сөрөг хүчнийхэн “Битгий ай. Бид бүгдээрээ цуг байх болно” гэсэн лоозон барин жагсч байна. Өнгөрсөн долоо хоногт Ираны шашны нөлөө бүхий зүтгэлтэн, гадаадад дүрвэж байсан аятолла Хосейн али Монтазери хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн билээ. Ираны эрх баригчдыг нэлээд шүүмжилдэг түүний оршуулганд сөрөг хүчний удирдагч Мир Хосейн Мусави оролцсон юм. Түүнийг Тегеран руу буцах замд нь цэргийн хувцастай зэвсэглэсэн этгээдүүд халдсан. Харин өчигдөр болсон эсэргүүцлийн цуглааний үеэр Мир Хосейн Мусавигийн ойрын хамаатан болох 35 настай залуу амь үрэгдсэн байна. Энэ удаагийн эсэргүүцлийн цуглаан Ашура хэмээх талийгаачдийн дурсгалыг хүндэтгэдэг өдөр зохион байгуулсан нь санамсаргүй хэрэг биш. Энэ өдөр Ираны Ерөнхийлөгч асан Мохаммад Хатами үг хэлэх ёстой байсан боловч сөрөг хүчнийг эсэргүүцэгчид түүнийг нь тасалдуулсан юм.
Ер нь сүүлийн өдрүүдэд сөрөг хүчнийх рүү халдах явдал байнга гарах болсон.
Ираны төрийн тэргүүн ер бусын шийдвэр, мэдэгдлээрээ байнга олны анхаарлыг татдаг нэгэн. Америкийг тууштай эсэргүүцэгч, шашиндаа үнэнч түүнийг Ерөнхийлөгч болсноос хойш Америк, Ираны харилцаа улам ээдрээтэй болсон. Түүгээр ч зогсохгүй улс орных нь дотоод байдал ч тогтворгүй болоод байгаа. Улс оронд нь үймээн самуун гарах болгонд Ираны эрх баригчид барууны тусгай албаныхан эсвэл террорист байгууллагууд зохион байгуулж байна хэмээн буруутгадаг. Гэтэл үнэндээ Ерөнхийлөгчийн явуулж байгаа бодлого ард иргэдийн зүгээс дэмжлэг хүртэхгүй байна гэсэн үг. Энэ нь М.Ахмаднежад Ерөнхийлөгчөөр сонгогдсон эхний дөрвөн жилдээ улс орондоо дорвитой өөрчлөлт хийж чадаагүй хэмээн сонгогчид үзэж байгаагийн илэрхийлэл. Тиймээс ч түүнийг хоёр дахь удаагаа ялалт байгуулсан нь иранчуудыг дургүйцэхэд хүргэж, сонгууль шударга явагдсанд эргэлзэхэд хүргэж байна. Түүнээс гадна НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл тус улсын эсрэг хориг тавихаар бэлтгэж байгаа. Ираны эрх баригчдад цөмийн хөтөлбөрийн асуудлаар 2010 оны хоёрдугаар сар хүртэл бодох хугацаа өгчихөөд байгаа. Хэрвээ тус олон улсын байгууллагаас тавьсан болзолыг хүлээж авахгүй бол Иран нэлээд хүнд байдалд орох юм. Ийнхүү Иран гадаад, дотоодын улс төрийн хямралд авчихаад байна. Энэ байдлаас яаж гарах вэ. Төрийн тэргүүнээ сольж, баримталж буй бодлогоо өөрчлөх ёстой болов уу.
Ю.Дэлгэрмаа
Ìîíãîë
Зочин