Боломж: Жил бүр тодорхой тооны залуусыг Оросын их, дээд сургуулиудад, Оросын ЗГ-ын тэтгэлгээр суралцах эрх өгдөг  2012 онд Орос улсын зардлаар сурах хамгийн олон эрхийг манай улсад олгожээ Үүнд: Театр, хөгжмийн дээд сургуулиуд болон уран сайхны академуудад суралцуулах 16 эрх багтсан.

Ашиг сонирхол-1:
Өмнөх засгийн газар тус эрхийг ашиглалгүй өнгөрсөн.

Ашиг сонирхол-2: 2011 онд гэхэд тэтгэлгээр суралцуулахаар Монгол улсын талаас сонгон шалгаруулж Оросын талд ирүүлсэн материалаас 20 хуурамч аттестат илэрсэн.

Ашиг сонирхол-3: Шинэ ЗГ чармайлт гаргаж 16 эрхийн 10-ыг нь ашиглаж чадсан байна. Оросын талаас элсэлтийн комиссын хуралдаан дууссаны дараа хоцорч  ирсэн 10 хүний материалыг хүлээн авчээ Тэд одоо Новосибирск, Москвагийн хөгжмийн дээд  болон Санкт-Петербург, Москвагийн соёл урлагийн их сургууль, Красноярскийн уран сайхны дээд сургуульд суралцаж байна.

Энэ бол нэг  боломж дээр бодитоор илэрсэн  3 ашиг сонирхол. Театрын сургуульд элсэх боломжтой байсан Зургаан монгол залуугийн ирээдүйг ашиг сонирхолын зөрчил нь, авилгад идэгдсэн тогтолцоо хулгайлж буй бодит жишээ.  СУИС-ын үүдээр ороход л Оросын засгийн газрын тэтгэлгийг авах шалгуурт тэмцэх чадамжтай, Театрын сургуульд нь элсэн суралцах зорилготой, хүсэл мөрөөдөлтэй 6  оюутан хэдийг бол хэдийг олж болно гэдэгт итгэлтэй байна. Ирээдүйгээ хулгайлуулсан оюутны тоо 6  биш 16 байж болох байсан нь харамсалтай. Бид харанхуйг сонголтоороо бага ч болов гэгээтэй болгож чадаж буйн нэг тод жишээ юм даа.Энэ мэдээллийг Соёлын сайдаас лавласан үнэхээр 16 эрхийг ашиглалгүй өнгөрсөн байсан цаашид энэ асуудлыг анхаарч ажиллана, нарийн мэргэжлээр 50 хүн сургах шаардлагатай буйгаа ч хэлж байна билээ. 6 оюутан боломжоо алдсаны, 20 хуурамч аттестат илэрч Монгол улсын нэр хүнд унасны хариуцлагыг мэдээж Монголд хэн ч үүрэхгүй биз. Үүнээс үүдэж Монгол залууст олгодог Оросын ЗГ-ын тэтгэлгээр суралцах эрхийг бууруулах тухай ч яригдсан.Дээрх 3 эрх ашгийн аль нь Монголд илүү хэрэгтэй ашиг сонирхол вэ? гэдгийг та бүхэн тунгаана биз ээ.Энэ бол боломжийг  алдвал ямар хор хөнөөлтэй тухай нэгэн жишээ. Харин одоо бидэнд нээгдэж буй боломжуудын тухай бичье.
Боломж: ОУ саяхан ДХБ-д элссэн нь Хонины мах болон сүүн бүтээгдхүүнэээс авах импортын татвар 10%-иар. Элдсэн арьс,хивс,малгай хувцаснаас авах татвар бараг хоёр дахин багасах нөхцөл бүрдүүлээд байна.

Ашиг сонирхол-1: ОУ жилд 3 сая тонн орчим мах импортолж байна Монгол улсаас 15 мянган тн орчим мах авдаг Манай улсаас авдаг махны хэмжээг нэмэгдүүлэх сонирхол байдаг. Гэвч эрүүл ахуйн асуудал хаалт болдог. Бид  ХАА-н биржүүдийг нэн тэргүүн бий болгож чадвал асуудал бүрэн шийдэгдэх нь дамжиггүй юм. Бид уг боломж, таатай нөхцөл байдлыг алдаж болохгүй. Бидний тэргүүн ашиг сонирхол энэ нөхцөлд ХАА-н бирж.

Ашиг сонирхол-2: Цөөн хэдэн ченж нарт зах зээлээ даатгаад, өвөлд мах бэлтгэж нийлүүлсээр байх

Ер нь бид гол үйлдвэрлэгч малчдаа бодсон ч, хэрэглэгчдээ бодсон ч тэр биржийг маш яаралтай байгуулах хэрэгтэй. Улаанбаатарчууд тоостой лангуун дээрээс шороотой  мах идэж буй нь гарцаагүй үнэн. Нөгөө талаас 40 сая малтай малчид даа бид том зах зээлийг нээж өгөх ёстой.Тэр дундаа гол бүтээгдэхүүнийх нь том зах зээлд орох импортын татвар буурч буй энэ таатай үед төр үүнийг л хийж өгөх үүрэгтэй гэж бодож байна. Орос нмпортын татвараа бууруулж буй нь малчид маань илүү ашиг хүртэнэ гэсэн үг. Цаашлаад 40 сая гэдэг том тооноос иргэндээ шууд наалдах эдийн засаг өсөлтийг мэдрэх болно. Гол ажлыг нугалж буй малчид мань дам байдлаар ашиг хүртэхгүй юм.

Боломж: 
Орос Хятадын бараа эргэлт энэ онд 73,6 тэрбум долларт хүрсэн гэнэ Өмнөх оныхтой харьцуулбал 14 орчим хувь өссөн гэсэн үг энэ дүн 2015 он гэхэд $100тэрбум 2020 он гэхэд $200тэрбумд хүрнэ гэсэн прогноз байгаа юм байн Чингис бондоороо гялс төмөр зам баръя

Ашиг сонирхол-1:
ОХУ Монгол улсад Орос болон Хятадын транзит ачааг Улаанбаатарын төмөр замаар тээвэрлэх урт хугацааны тарифын баталгааг өгнө Харин хариуд нь 1520 мм царигтай т.замыг 1435 мм нарийн царигтай т.зам болголгүй стандартыг хуучнаар нь хадгалж үлд гэж буй цэвэр Оросд ашигтай ашиг сонирхол.

Ашиг сонирхол-2:
Нарийн царигтай төмөр замтай болж дэлхийтэй холбогдох Монголд ашигтай ашиг сонирхол

2012 онд Азийн хөгжиж байгаа орнуудын ДНБ-ий өсөлт 6,1% байна, ирэх онд 6,8 хувь болно гэсэн прогноз бгаа Азийн хөгжиж байгаа орнууд дэлхийн эдийн засгийн гол хөдөлгөх хүч хэвээр байх болно гэж ОУВС дэд ерөнхийлөгч Жу Минь тэмдэглэсэн. Дэлхийн стандарт бол нарийн царигтай төмөр зам.Азийн эдийн засгийн өсөлтөөс хүртье гэвэл нарийн царигтай төмөр замтай болох хэрэгтэй. Бид нэмэх нь Оросууд 1520 мм царигтай Орос стандарт бүхий төмөр замтай үлдэж байх шиг байна. Алс ирээдүйгээ бодсон ч бидэнд нарийн царигтай төмөр зам нь ашигтай. Улаанбаатарт төмөр.замд “Российские железные дороги” эзэмшиж буй хувиа цаас болгохыг хүсэхгүй байгаа нь биднийг дэлхийд гарцгүй байх нөхцөл болоод байх шиг. Транссибирийн Кызыл-Курагиногийн төмөр замын төслийг дэмжиж Тувагийн ирээдүйтэй гэгддэг нүүрсний ордыг ашиглана Хятадруу экспортолно гэж Путин  хэвлэлийн бага хурал дээрээ маш тодорхой мэдэгдсэн. Энэ бол Монгол нүүрст халтай шийдвэр. Бид нүүрсээ үнэ цэнтэй хэвээр нь авч үлдье гэвэл нарийн царигтай төмөр зам заавал барих хэрэгтэй.

Б.Сарнай /Московский государственный университет имени М.В.Ломоносова, Экономический факультет /

https://twitter.com/econsarnai