Энэ 7 хоногт
-
Даваадорж
Ж.Галбадрах: Сургуулийн анги дүүргэлт, хүүхдийн тоонд хязгаар тавихгүй бол боловсролын чанарыг сайжруулах тухай ярилтгүй
Оргилмаа
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу
-
Оргилмаа
Ерөнхийлөгч өө! ҮАБЗ-өөс утааны талаар онцгой анхаарч, Үндэсний хороо байгуулж өгөхийг онцгойлон хүсье!
Оргилмаа
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу
-
Оргилмаа
Ерөнхийлөгч өө! ҮАБЗ-өөс утааны талаар онцгой анхаарч, Үндэсний хороо байгуулж өгөхийг онцгойлон хүсье!
Оргилмаа
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу
Тэд 2010 онд хамгийн их нөлөөтэй байх гэнэ
Жил бүрийн сүүлчээр оны хамгийн нөлөөтэй, онцлох, нэр хүндтэй, баян хүмүүсийн жагсаалтыг гаргадаг уламжлалттай.
Жил бүрийн сүүлчээр оны хамгийн нөлөөтэй, онцлох, нэр хүндтэй, баян хүмүүсийн жагсаалтыг гаргадаг уламжлалттай. Энэ жил мөн л оны онцлох хүмүүсээ тодруулсаар байна. Харин Америкийн “Newsweek” сэтгүүл ирээдүйг урьдчилан харахаар шийджээ. Тиймээс ч 2010 онд дэлхийд хамгийн их нөлөөтэй байх хүмүүсийн жагсаалтыг гаргасан байна. Түүнийг гаргахдаа ямар шалгуур, дүгнэлтээр, судалгааг үндэслэснийг мэдэхгүй. Гэхдээ Америкийн ашиг, сонирхол, үүсээд буй нөхцөл байдлыг харгалзан үзсэн гэдэг нь илт харагдаж байна. Ямар ч байсан энэ нь олны анхаарлыг татжээ. “Newsweek” сэтгүүлээс гаргасан дүгнэлтээр бол 2010 онд дэлхийд хамгийн нөлөөл бүхий хүн нь Афганистаны Ерөнхийлөгч Хамид Карзай болон Афганистан дахь Америкийн цэргийн командлагч, генерал Стэнли Маккристалл хоёр юм байна. Яах аргагүй уялдаатай ажиллах энэ хоёрыг уг жагсаалтын нэгдүгээрт оруулсан нь учиртай. Америкийн Ерөнхийлөгч Барак Обама саяхан тус улс руу нэмж 30.000 мянган цэрэг илгээхээр болсон. Ингэснээр Афганистанд энхийг сахиулах ажлыг 2012 гэхэд дуусгаж цэргүүдээ гаргаж дуусгана гэсэн. Харин энхийг сахиулах ажиллагаа хэр зэрэг амжилттай болох нь Америкийн цэргүүдээс илүү Афганистаны Ерөнхийлөгч Хамид Карзайгаас шалтгаалах юм. Төрийн тэргүүн талибанчуудтай хэл амаа ололцож чадахаас маш их зүйл хамаарна. Цаашилбал энэ бүхэн хэр зэрэг амжилттай явагдахаас Америкийн ч нэр хүнд хамаарна.
Хоёрдугаарт АНУ-ын Эрчим хүчний яамны сайд Стивен Чу, Байгаль орчныг хамгаалах газрын дарга Лайза Жексон хоёрыг оруулсан юм. Эрчим хүчний хэрэгцээ өдөр ирэх тусам нэмэгдэж байгаа өнөө үед уг асуудлыг хэрхэн шийдэх нь юунаас ч илүү чухал болоод байна. Ямар аргаар эрчим хүч гаргаж авч байгаа, энэ нь байгаль орчинд хэрхэн нөлөөлж байгаа нь дэлхий нийтэд тулгамадаад буй асуудлын нэг болсоор олон жил боллоо. Тиймээс тус хоёр салбарыг тэргүүлэгчдийг хоёрдугаарт оруулсан бололтой. Тэгээд ч саяхан Копенгаген хотноо болсон цаг агаарын дулаарлын асуудал дэлхий нийтийн анхаарлыг нэлээд татсан. Америк нь агаарт хамгийн их хэмжээний хүлэмжийн хий цацаж буй хоёр орны нэг. Энэ хэмжээгээрээ дэлхий нийтийн өмнө хүлээх хариуцлага нь нэлээд өндөр байх юм. Жагсаалтыг гуравдугаарт орсон Оросын Ерөнхий сайд В.Путин бичигджээ. “Newsweek” сэтгүүлд бичсэнээр Д.Медведевийн сонгуульт хугацаа ирэх жил яг талдаа орох юм. Тиймээс В.Путин төрийн тэргүүний албандаа эргэж очих бэлтгэлээ базааж эхлэх гэнэ. Хамгийн гол нь ингэснээр ОХУ ардчиллаас улам холдоно хэмээн үзжээ. В.Путин яах аргагүй дэлхийд нөлөө бүхий улстөрчдийн нэг. Орос сүүлийн жилүүдэд дэлхий улс төрийн тавцанд байр сууриа улам бүр бэхжүүлсээр байгааг америкчууд хүлээн зөвшөөрөхийг хүсдэггүй. Гэвч энэ нь маргахын аргагүй үнэн юм. Хамгийн гол нь өнөөдөр Орост түүн шиг нөлөөтэй, эрх мэдэлтэй хүн алга. Тиймээс ч Оросын Засгийн газрын тэргүүнийг дэлхий нөлөө бүхий хүмүүсийн жагсаалтад нэлээд дээгүүр бичигдсэн.
Ийнхүү “Newsweek” сэтгүүлээс гаргасан жагсаалтын эхний гуравт орсон хүмүүсийг сонихууллаа. Эхний аравт “Apple” компанийн тэргүүн, АНУ-ын мужийн захирагчаар сонгогдсон Бүгд Найрамдах намын гишүүд, математикч Дафна Коллер, Их Британийн Консерватив намын тэргүүн, Европын Холбооны Гадаад хэргийн сайд нарыг оруулсан нь бас л учиртай юм.
Ю.Дэлгэрмаа
70119107
Surgalt
Зочин
Зочин
test
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин