Энэ 7 хоногт
-
Боргилмаа
Б.ПУНСАЛМАА: ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН САНХҮҮЖИЛТИЙГ ЦЭГЦЛЭХ БОДЛОГО ТОДОРХОЙ ХЭСГИЙН ЭРХ АШГИЙГ ХӨНДӨЖ БАЙГААГ ҮГҮЙСГЭХГҮЙ
Даваадорж
Эрдэнэтийн 24500 иргэдийн хувьцаа орсон “Зэс эрдэнийн хувь” компанийг ЛУЙВАРДСАН түүх /Цуврал-2/
Даваадорж
Эрдэнэтийн 24500 иргэний хувьцааг дээрэмдсэн Монголын эрх мэдэлтнүүдийн санхүүгийн НОЦТОЙ луйвар /Цуврал-1/
-
Оргилмаа
Төр өөрөө "шүүхийн шийдвэр гүйцэтгэгч" болж тоглосон нь Монголын Засгийн газрыг Олон улсын шүүхэд дуудахад хүргэлээ
Боргилмаа
Б.ПУНСАЛМАА: ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН САНХҮҮЖИЛТИЙГ ЦЭГЦЛЭХ БОДЛОГО ТОДОРХОЙ ХЭСГИЙН ЭРХ АШГИЙГ ХӨНДӨЖ БАЙГААГ ҮГҮЙСГЭХГҮЙ
Даваадорж
Эрдэнэтийн 24500 иргэдийн хувьцаа орсон “Зэс эрдэнийн хувь” компанийг ЛУЙВАРДСАН түүх /Цуврал-2/
-
Даваадорж
Эрдэнэтийн 24500 иргэний хувьцааг дээрэмдсэн Монголын эрх мэдэлтнүүдийн санхүүгийн НОЦТОЙ луйвар /Цуврал-1/
Даваадорж
Эрдэнэтийн 24500 иргэдийн хувьцаа орсон “Зэс эрдэнийн хувь” компанийг ЛУЙВАРДСАН түүх /Цуврал-2/
Боргилмаа
Б.ПУНСАЛМАА: ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН САНХҮҮЖИЛТИЙГ ЦЭГЦЛЭХ БОДЛОГО ТОДОРХОЙ ХЭСГИЙН ЭРХ АШГИЙГ ХӨНДӨЖ БАЙГААГ ҮГҮЙСГЭХГҮЙ
Ерөнхий сайд У.Хүрэлсүх хүүхдийн асрамжийн “Эрдэм төв”-ийн байшинг эзэмшилд нь үлдээнэ гэв
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр Олон Улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр, Сонгинохайрхан дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг хүүхдийн асрамжийн “Эрдэм төв”-ийн хүүхэд багачуудтай баярыг нь хуваалцаж хамтдаа цагийг өнгөрөөв.
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр Олон Улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр, Сонгинохайрхан дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг хүүхдийн асрамжийн “Эрдэм төв”-ийн хүүхэд багачуудтай баярыг нь хуваалцаж хамтдаа цагийг өнгөрөөв. Хүүхэд, багш нарт амьдралын хэрэгцээний цахилгаан хэрэгслүүд болон гарын бэлэг өгөв.
Хүүхдийг аливаа хүчирхийллээс хамгаалах зорилгоор нэгэн гэр бүлийн санаачлага, хөрөнгө оруулалтаар “Эрдэм төв ” байгуулагджээ. Бүтэн болон хагас өнчин, хүчирхийлэлд өртсөн, хайхрах хүнгүй болсон 30 хүүхдийг асран хамгаалснаар 2006 онд үйл ажиллагаагаа эхлүүлж, 12 дахь жилдээ тогтвортой ажиллаж байгаа аж. Өнгөрсөн хугацаанд 100 гаруй хүүхдийг асран, өсгөж насанд хүргэснээс 14 нь их дээд сургууль, 5 нь МСҮТ-д суралцан төгсч ажил амьдралын гараагаа эхэлж, зарим нь гэр бүл, үр хүүхэдтэй болж, эмч, хуульч, гагнуурчнаар ажиллах болжээ.
“Эрдэм төв”-ийн байшин нь Нийслэлийн өмчид бүртгэлтэй бөгөөд өөр чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага, аж ахуй нэгжийн эзэмшил, ашиглалтанд шилжүүлэн өгөх шийдвэр гарсан талаар мэдэгдэл хүлээн авчээ. Хэрэв тус асрамжийн газрын байшинг газрын хамтаар бусдын хэрэгцээнд шилжүүлвэл өдгөө “Эрдэм төв”-д амьдарч буй 20 гаруй өнчин хүүхэд очих газаргүй болно гэв.
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Эрдэм төв”-ийн үйл ажиллагааг цаашид тогтвортой үргэжлүүлэхэд дэмжлэг үзүүлж, байшин болон газрыг тус төвийн мэдэлд бүрэн шилжүүлэх тал дээр анхаарч ажиллана гэв гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


