Энэ 7 хоногт
-
Даваадорж
Ж.Галбадрах: Сургуулийн анги дүүргэлт, хүүхдийн тоонд хязгаар тавихгүй бол боловсролын чанарыг сайжруулах тухай ярилтгүй
Оргилмаа
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу
-
Оргилмаа
Ерөнхийлөгч өө! ҮАБЗ-өөс утааны талаар онцгой анхаарч, Үндэсний хороо байгуулж өгөхийг онцгойлон хүсье!
Оргилмаа
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу
-
Оргилмаа
Ерөнхийлөгч өө! ҮАБЗ-өөс утааны талаар онцгой анхаарч, Үндэсний хороо байгуулж өгөхийг онцгойлон хүсье!
Оргилмаа
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу
Ядаж Монголынхоо нэрийг бодоод ганц инээчих тэгэх үү?
Хэдэн жил хүний нутагт ажилласан ч түүний цээжинд МОНГОЛ хэмээх зургаан үсэг үргэлж хадаастай. Өглөө бүр гэрээсээ гарахаасаа өмнө тэрхүү зургаан үсэгтэй үгээ бодон байж үсээ самнан, гутлаа гялалзтал тослоод л хувцсаа жимбийтэл индүүдэж өмсдөг нэгэн.
Инээдтэй ч юм шиг эмгэнэлтэй ч юм шиг энэ явдал бодит нэгэн түүх юм..
Хэдэн жил хүний нутагт ажилласан ч түүний цээжинд МОНГОЛ хэмээх зургаан үсэг үргэлж хадаастай. Өглөө бүр гэрээсээ гарахаасаа өмнө тэрхүү зургаан үсэгтэй үгээ бодон байж үсээ самнан, гутлаа гялалзтал тослоод л хувцсаа жимбийтэл индүүдэж өмсдөг нэгэн.
Ажлын нэгэн өдөр харь орны хамтрагчиддаа дагуулан, Монгол бол ертөнцийн гайхамшиг, хамгийн сайхан орон хэмээн магтан дуулсаар хотын төв орохоор явав. Хөгжлийн түвшин нь дэндүү хол зөрүүтэй ч Монгол эрийн шийр заана гэдэг шиг бүхий л зүйлд тэднээс дутахгүй, муугаа үзүүлэхгүй юмсан хэмээх чин эрмэлзэлтэй. Шөнөжин тэднийг дайлсан Чингис архины амт амтагдаж, дотор муухайрна. Гэсэн хэдий ч нутгийнхаа нэрийг баастахгүй юм шүү хэмээх омоглон зангаараа дотор муу байгаагаа нөхдөөсөө нуун, өчигдөр оройн явдлаа санан, олон шилний цаана гарч, бүгдийнх нь ард үлдсэндээ онгирох, өөрөөрөө бахархах нь зэрэгцэн сууна.
Нутгийнхаа нэгэн алслагдсан сумд эмнэлэг барихаар олон жил бодсон бөгөөд бийлэгжүү хэдэн таниулууддаа гаргасан төлөвлөгөөгөө танилцуулж, хамтарч хөрөнгө оруулалт оруулах санал тавьсаар царайчлан яваа нь энэ аж.
Шартсан эр дотроо онгойлгож агаар амьсгалах санаатай машины цонхоор шагайтал эх орны төрийн далбаа харагдах нь тэр. Хотын энэ хэсгээр урд нь явж үзээгүй тэрээр хачин их баярлаж “Зогсоорой, машинаа эргүүлээрэй” хэмээн байдаг чадлаараа хашгирч, хамаг хүнийг цочоож, эцэст нь дүрэм зөрчин байж Монгол Улсын элчин сайдын яамны гадаа ирэв.
Олон өдрийн ухуулга, сурталчилгаа, Монгол хүний найрсаг, зочломтгой занд татагдсан ирээдүйн хөрөнгө оруулагчид Монгол хэмээн догдолцгоон бүгд шахуу машинаас үсрэн гарцгаалаа.
Элчин сайдын яаманд
...Элчингийн үүдэнд суух брендийн костюм өмссөн өндөр боловсролтой байрын залуугийн урд очоод
- “Сайн байна уу миний дүү, ажил тавлаг уу?” хэмээн баярласан догдолсноо нууж ядан асуув. Харин залуу их л завгүй байгаа бололтой “амандаа нэг зүйл бувтнаад” эгцэлж ч харалгүй, компьютерийн дэлгэц ширтээстэй суусаар...
-Ах нь гадны хөрөнгө оруулалт эх орондоо татах санаатай хэдэн хамтрагчиддаа элчин сайдынхаа яамыг танилцуулж яваа юм. Монголын тухай танилцуулга, материал байгаа юу?
-Манайд тийм зүйл байдаггүй.
-Тэгвэл миний дүү энэ хүмүүст жаахан танилцуулга хийж тус болооч?
-Та юу яриад байна, байгууллага андуураа юу?
Аргаа барсан эр Элчин Сайдын Яамны цаашлаад Монгол Улсын нүүр царай болон суугаа залууд ойртон очин
-Уучлаарай ах нь ажилтай байхад чинь саад болсон бололтой, миний дүү ядаж “МОНГОЛынхоо нэрийг бодоод энэ хүмүүсрүү хараад ганц инээчих тэгэх үү” гээд эцсийн захиасаа үлдээн, алсын замд одож буй нэгэн шиг гуйж үзэв.
Тэгээд ч нэмэр алга, хариу үзүүлэх бодол, сонссон шинж ч алга...
Нутгийн зочид угтсан нь
...Үүнтэй төстэй нэгэн явдал уржнан жил болсон нь санаанд орох нь тэр. Нутагтаа олон жил хамт ажилласан ажлын газрынхан нь хотоос ирсэнийг сонсоод, ах, эгч хоёрыгоо ажлынхантайгаа танилцуулна гээд найзаасаа зээлсэн машиныхаа ард суулгаад олон цаг давхиж билээ. Өөрийн гэсэн бүхнээ ад үзэж бэргэдэггүй, найрсаг сайхан зангаараа хэчнээн сайн хамт олон болохыг нь ярьсаар тэдний байрласан гэх буудлын урд ирэв.
Хөөрч догдолсон эр хөгжилтэй дуу аялан өрөөний хаалга тогшиход, ажилд нь шинээр орсон бололтой залуухан бүсгүй хаалга онгойлгох нь тэр. Мэнд мэдэж, ирсэн учраа хэлэхэд харин бүсгүй:
-Та яах гэсэн юм бэ? Таны хайж байгаа хүмүүс гадагшаа гарсан гээд л ихэд дургүй өнгөөр хэлээд шууд хаалга савах нь тэр.
Нутгийн бүсгүй хараад баярласан залуу “Мэнд ус мэдэж” сураагүй бүдүүлэг атлаа цэвдэг хүйтэн харьцаатай түүнд голдоо ортлоо гомдож байсан нь саяхан.
Уржнан жил ах, эгчээсээ санаа зовж байсан ч одоо дүүрч, энэ удаа харин харь хүмүүст нутгийнхаа талаар онцгүй сэтгэгдэл төрүүлчихвий гэж бодохоос хамаг биений шар үс нь босох шиг...
Хэсэг зуур бодсоны эцэст төрөлхийн сэргэлэн цовоо зангаараа элчингийн үүдэнд байрлах хэдэн ачаа тээврийн компаниудын танилцуулга атгасаар түншүүддээ “Элчингийнхэн чухал уулзалттай байгаа тул өнөөдөр ажиллахгүй байгаа гэнэ, дараа ирье” хэмээсээр дагуулан гарлаа. Хаа хамаагүй зарын хэдэн цаас барьсан тэрээр эх орныхоо тухай хамгийн сайхан төсөөллөө зохион ярьсаар буцсан ч хожмын нэг өдөр хүслээ биелүүлж төрсөн нутагтаа эмнэлэг барьсан төдийгүй овоо хэмжээний хөрөнгө оруулалтыг харь орны хамтрагчдаасаа гаргуулсан гэдэг.
Хүнтэй мэндлэх хийгээд холын зочныг хүндэтгэн угтдаг
эрхэм монгол соёлоо битгий гээгээрэй залуусаа!
Эх орондоо бид эцэг, эхээрээ овоглодог бол
хилийн дээс даваад Монгол хэмээх нэг л овогтой
2013.03.08
БАТСАЙХАН ЦОГЗОЛМАА
http://micamongol.blogspot.kr/
эрхэм монгол соёлоо битгий гээгээрэй залуусаа!
Эх орондоо бид эцэг, эхээрээ овоглодог бол
хилийн дээс даваад Монгол хэмээх нэг л овогтой
2013.03.08
БАТСАЙХАН ЦОГЗОЛМАА
http://micamongol.blogspot.kr/
elbegdorjid
Зочин
Зочин
Жак
Зочин
Зочин
Зочин
zochin
niitlelch
dino
Амараа
Зочин
DEM center
Зочин
Зочин
Зочин
zochin
Zochin
Zochin
Zochin
Зочин
sharon u
Зочин
tamir
boogii
Amaraa
Amaraa
baagi
Зочин