Энэ 7 хоногт
Агаарын бохирдлын асуудлаар цаашид авах арга хэмжээний талаар Засгийн газрын тогтоол гаргах боллоо

Шинэчлэлийн Засгийн газар анхныхаа нээлттэй хуралдааныг хийлээ. Энэхүү нээлттэй хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцож, Засгийн газраас агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хийсэн ажлын талаар мэдээлэл сонсож, зарим асуудлаар тодорхой санал дэвшүүлсэн юм.
Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийн агаарын бохирдлын талаар хэлэлцээд гамшгийн хэмжээнд хүрсэн хэмээн дүгнэж, энэ асуудлыг шийдвэрлэхээр Ерөнхийлөгчийн санаачилгаар боловсруулсан Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах тухай хуулийг 2011 оны 2 дугаар сарын 10-нд баталсан билээ. Улмаар хууль хэрэгжүүлэх үйл ажиллагааг хариуцан зохион байгуулах “Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо”-г байгуулж, салбар бүрт яамд тодорхой ажил хариуцан ажилласан. Тиймээс хуралдааны эхэнд Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун, “Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо”-ны дарга П.Цагаан нар хийж гүйцэтгэсэн гол гол ажил, гарсан үр дүнгийнхээ талаар танилцууллаа.
Өнгөрсөн хоёр жилд утаагүй зуух, утаагүй түлш, эрчим хүчний хэмнэлттэй халаалт, дулаалгын хэрэгсэл зэрэг айл өрхөд чиглэсэн ажил болон нам даралтын зуухуудыг төвлөрсөн халаалтын сүлжээнд холбох, авто тээврийн хэрэгслээс гарах бохирдлыг бууруулах зэрэг багц үйл ажиллагаа явуулсны үр дүнд Улаанбаатар хотод 2012 оны 10-12 дугаар сарууд буюу халаалтын ачаалалтай үед агаарын бохирдол 20 орчим хувиар, бохирдолд агуулагдах хорт бодис 80 хүртэл хувиар буурсан байна. Эдгээр тоон үзүүлэлтээс гадна агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр ажиллах бүтэц тогтолцоо, зохион байгуулалт бий болсон нь цаашид богино хугацаанд үр дүнд хүрэх суурь орчин бүрдүүлснийг холбогдох газрууд тодотгосон.
Гэвч, алдаа дутагдал дагуулсан хэд хэдэн асуудал үүссэнийг ч албаны хүмүүс хэлж байна. Нэн тэргүүнд “ДЦС-2” ТӨХК-ийг түшиглэн барьж буй хагас коксон түлшний үйлдвэр хугацаандаа ашиглалтад ороогүйгээс агаарын бохирдлыг 50 хүртэл хувиар бууруулах үндсэн зорилт хэрэгжиж чадсангүй. Нийслэлийн185 мянган өрхийг боловсруулсан түлшээр бүрэн хангахад жилд хагас сая тонн хагас коксжон түлш хэрэгтэй. Анхны тооцоогоор ТЭЦ-2 цахилгаан станц жилд 210 мянган тонн, хувийн хэвшлийн 10 гаруй аж ахуйн нэгж 25-30 мянган тонныг үйлдвэрлэх, үлдсэн 250-300 мянган тонн түлшийг шинэ үйлдвэр барьж шийдвэрлэхээр төлөвлөсөн байв. Гэтэл өнгөрсөн оны төгсгөлөөс бүрэн хүчин чадлаараа үйл ажиллагаагаа эхлэх ёстой байсан ТЭЦ-2 станц одоо хүртэл хэвийн ажиллаж чадахгүй байгаагаас боловсруулсан түлшээр айл өрхүүдийг хангах ажлын гүйцэтгэл тасарчээ. Яагаад хэвийн ажиллаж чадахгүй байгааг тодруулахаар салбарын яамнаас ажлын хэсэг гарган шалгаад үйлдвэрлэлд нэвтрээгүй технологи туршсан гэсэн урьдчилсан дүгнэлт гаргасан байна.
Агаарын бохирдолтой тэмцсэн ажлын үр дүнг танилцуулсны дараа ирэх жилүүдэд энэ чиглэлтэй холбогдуулан Засгийн газраас хэрэгжүүлэх бодлого, тодруулбал Улаанбаатар хотын гэр хорооллын төлөвлөлтийг сайжруулан барилгажуулах, орон сууцны хороолол барих, тэдгээрийн инженерийн дэд бүтцийн хангамжийг шийдвэрлэх тухай шинэчлэлийн төлөвлөөний талаар Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан, Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр нар танилцуулга хийсэн юм.
Ирэх жилүүдэд зөвхөн Улаанбаатар хотод 100 мянган орон сууц барина. Гэхдээ хотын төвд биш гэр хорооллоо барилгажуулах чиглэл барьж байгаа. Орон сууц, дэд бүтцийг хамтад нь авч үзэх энэ бодлого утааны асуудлыг шийдээд зогсохгүй авто замын түгжрэл, төлөвлөлтгүй дэд бүтцийг цэгцлэхээс гадна үндэсний аюулгүй байдалд заналхийлэх хэмжээнд хүрээд буй хөрс, усны бохирдлыг шийдвэрлэхэд чиглэж байгааг Хотын захирагч Э.Бат-Үүл тодотгосон. Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярын танилцуулсан “Гудамж” хөтөлбөр нь хурдны зам барих төслүүд болон дэд бүтцийн асуудал шийдэхийн зэрэгцээ түгжрэлтэй зам дээр бөглөрсөн 200 мянган машины дутуу шаталтаас гарч байгаа агаарын бохирдлыг бууруулах ач холбогдолтой юм.
Засгийн газрын хуралдаан дээр агаарын бохирдлыг бууруулсан ажлын үр дүн болон ойрын хугацаанд хэрэгжүүлэх бодлого төлөвлөгөөний талаар танилцуулсан дээрх мэдээллүүдтэй холбогдуулан Засгийн газрын гишүүд асуулт тавьж хариултаа авсан бол Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зарим асуудлыг тодруулж, хэд хэдэн чиглэлээр санал хэлсэн юм. Ерөнхийлөгч, төрийн албан тушаалтнуудын гаргасан алдаатай шийдвэрт хариуцлага тооцох, хэдэн он, хэдэн Засгийн газар дамжин сунжирч буй томоохон ажлуудыг түргэвчлэн шийдэх, бүтээн байгуулалтын ажилтай холбогдуулан ачаалал нь нэмэгдэх зарим салбарын зохицуулалтыг анхаарах, одоо мөрдөж буй стандартуудаа нэн даруй шинэчилж мөрдүүлэх зэрэг чиглэлээр саналаа хэлсэн юм. Түүнчлэн, нийслэл хот руу чиглэсэн иргэдийн шилжилт хөдөлгөөнийг нийслэлээс гадагш хандуулах зорилгоор эдийн засгийн зохицуулалтууд хийж, тэр дундаа газар өмчлөл, үндсэн хөрөнгийн татвар, орон нутгийн төсвийн орлого, ажил эрхлэлт зэрэг иргэдийн амьжиргаатай холбогдуулан Засгийн газраас бодлогын дэмжлэг үзүүлж ажиллахыг чиглэл болголоо. Мөн тэрбээр хурдтай бас санаачилгатай ажиллаж байгаа Шинэчлэлийн Засгийн газрын сайдуудад баяр хүргээд илүү олон асуудлыг хөндөж, үр дүнтэй олон ажил хийхийг санууллаа.
Харин Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг шинэлэг санал санаачилгууд дэвшүүлэн Засгийн газрын ажилд дэмжлэг үзүүлэн ажилладаг Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид талархал илэрхийлээд, өнөөдрийн хуралдаанаар тусгайлан хэлэлцсэн агаарын бохирдлын асуудалтай холбогдуулан хэд хэдэн үүрэг, чиглэл тусгасан 6 үндсэн заалт бүхий Засгийн газрын тогтоол гарган ажиллахаар шийдвэрлэлээ.

zochin