Энэ 7 хоногт
-
Даваадорж
Ж.Галбадрах: Сургуулийн анги дүүргэлт, хүүхдийн тоонд хязгаар тавихгүй бол боловсролын чанарыг сайжруулах тухай ярилтгүй
Оргилмаа
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу
-
Оргилмаа
Ерөнхийлөгч өө! ҮАБЗ-өөс утааны талаар онцгой анхаарч, Үндэсний хороо байгуулж өгөхийг онцгойлон хүсье!
Оргилмаа
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу
-
Оргилмаа
Ерөнхийлөгч өө! ҮАБЗ-өөс утааны талаар онцгой анхаарч, Үндэсний хороо байгуулж өгөхийг онцгойлон хүсье!
Оргилмаа
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу
76 тэрбумтан төрүүлсэн төсөвт Ерөнхийлөгч хориг тавилаа
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2010 оны улсын төсвийн тухай хуульд бүхэлд нь хориг тавьжээ.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2010 оны улсын төсвийн тухай хуульд бүхэлд нь хориг тавьжээ. Түүний энэ шийдвэрийг олон нийт, иргэний нийгмийн байгууллагынхан алга ташин хүлээн авч байна. Засгийн газар хамтарсан гэх нэрээр гул барьж, УИХ-ыг, 76 гишүүнийг 76 тэрбум төгрөгөөр ганцхан шөнийн дотор худалдаж авсанд олон хүн дургүйцэж, жигшин зэвүүцэж байв. Төрөөс яаж тэрбумтан төрдгийг Монголын төрийн эрх барих дээд байгууллага, түүний гишүүд өөрсдөө үлгэрлэн харуулсан нь улс төрийн авлига ямархуу төвшинд байгааг хангалттай нотолсон. Н.Энхбаярыг Ерөнхий сайд байхаас эхэлсэн улс төрийн авлига АН, МАХН-ын хамтарсан Засгийн газрын үед, тэр тусмаа эдийн засгийн хямралд нэрвэгдэж төсвөө хүргэж ядан байгаа энэ цаг үед тэрбумын босго алхсан нь хамгийн увайгүй луйвар байсан гэдэгтэй олон хүн санал нийлнэ. Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчид нэр дэвшиж явахдаа авлигатай, авлигачидтай тууштай тэмцэнэ гэж сонгогчдод амласан. Энэхүү амлалтаа түрүүчээс нь биелүүлж эхэллээ. Парламентын гишүүн тус бүр тойрогтоо тэрбум төгрөг хулгайлж авсан ирэх оны төсвийн тухай хуульд бүхэлд нь хориг тавьсан нь ардчилсан хувьсгалын 20 жилийн ойд барьсан хамгийн том бэлэг боллоо. Авлига бол ардчиллын хамгийн том дайсан, дархлааг нь идэгч вирус гэдэг.
АН, МАХН-ынхан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах уу гэдэг асуулт зүй ёсоор гарч ирнэ. Нэгэнт төрийн тэргүүн ирэх оны төсвийн тухай хуульд хориг тавьсан болохоор УИХ хэлэлцэж таарна. Харин хоригийг хүлээж авах, эсэх нь УИХ-ын гишүүдийн улс төрийн эр зоригоос шалтгаалах болчихлоо. Сонгуулийн үр дүнгээр УИХ-д олонхи болсон нь МАХН. Сонгуулийн дараа үүссэн нөхцөл байдал, долдугаар сарын нэгний үймээн зэргээс болоод МАХН-ынхан АН-тай хамтарч Засгийн газар байгуулсан. Монголчууд эвтэй байхдаа хүчтэй гэдэгчлэн улс орныхоо төлөө хамтраад ажилласныг буруутгах аргагүй ч хамтарсан нэрийн дор ханцуй дотроо наймаалцдаг байж таарахгүй. Шулуухан хэлэхэд МАХН Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авч, ирэх оны төсвийн тухай хуульд тодотгол хийнэ гэсэн найдлага бараг л 0 хувьтай байна. Учир нь гишүүдийн тойрогт мөнгө хуваарилах замаар Засгийн газар нь парламентаа худалдаж авдаг бохир жишгийг МАХН УИХ-д 72 суудалтай үнэмлэхгүй олонхи байх үедээ эхлүүлсэн байдаг. Тухайн үед Ерөнхий сайд, МАХН-ын даргаар Н.Энхбаяр ажиллаж байв. Өнөөдөр ч гэсэн МАХН УИХ-д 45 суудалтай албан ёсны олонхи. Эрх баригч МАХН сөрөг хүчний үүргийг өөр дээрээ авсан Ерөнхийлөгчийн үгээр явахгүй л болов уу. y
УИХ-ын сонгуулийн дараа АН, МАХН хамтарсан Засгийн газар байгуулснаар парламент сөрөг хүчингүй болсон гэж иргэний нийгмийнхэн шүүмжилдэг. Сонгуулийн үр дүнгээр цөөнх буюу сөрөг хүчин болсон АН-ынхан олонхийнхоо хөнжилд багтах болсноор сөрөг хүчний хяналт, дуу хоолой бүдгэрсэн гэдэгтэй маргах хүн гарахгүй л байх. Энэ хэмжээгээр АН-ын нэр хүнд олон нийтийн дунд унасан нь ч үнэн. Авлигын төсөвт тавьсан Ерөнхийлөгчийн хоригоор дамжуулж алдагдсан нэр хүндээ эргүүлэн олж авах боломж АН-д бий. Үндсэн хуульд зааснаар бол УИХ-ын гишүүдийн гуравны нэг нь буюу 26 гишүүн зөвшөөрсөн санал өгвөл УИХ Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах боломжтой. АН одоогийн УИХ-д 27 суудалтай. Дээрээс нь ИЗН-ын С.Оюун, Ногоон намын Д.Энхбат, бие даагч З.Алтай гурвыг нэмбэл 30 гишүүн болно. Авлигатай тэмцэх амлалттай Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авахад хангалттай хүч АН-д бий гэсэн үг. Авлигачдын толгойг бөхийлгөж, ард түмнийхээ нурууг тэнийлгэнэ гэж төрийн тэргүүн амласан. Түүний энэ амлалт Ц.Элбэгдоржийг Ерөнхийлөгчид нэр дэвшүүлсэн АН-д ч хамаатай. Нэр дэвшигчдээ авлигатай тэмц гэдэг үүрэг өгч төрийн тэргүүний суудалд залчихаад одоо хориг тавихад нь хүлээж авахгүй бол хоёр нүүр гаргасан хэрэг болно. АН-аас нэр дэвшиж сонгогдсон УИХ-ын эрхэм гишүүдийн ам ажлын зөрүүг хоригийг хүлээж авах эсэхээс харж болно. Энэ бол ардчиллын, ардчиллаар овоглодог намын аль алиных нь өмнө тулгарсан сорилт юм. Ардчиллын 20 жилийн ойн хаалтыг авлигатай тэмцэж байгаа Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авснаар хийж яагаад болохгүй гэж. Энэ долоо хоногт УИХ дахь бүлгүүд Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах, эсэх талаар хэлэлцэж, байр сууриа тодорхойлсны дараа үйл явдлууд ар араасаа хөвөрнө.
Б.Түвшинтөгс
Ta bugded
Bodoh
Çîðèã
үхэр
х
sain
anir
anir
Зочин
ashgui
irgen