Энэ 7 хоногт
-
Даваадорж
Ж.Галбадрах: Сургуулийн анги дүүргэлт, хүүхдийн тоонд хязгаар тавихгүй бол боловсролын чанарыг сайжруулах тухай ярилтгүй
Оргилмаа
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу
-
Оргилмаа
Ерөнхийлөгч өө! ҮАБЗ-өөс утааны талаар онцгой анхаарч, Үндэсний хороо байгуулж өгөхийг онцгойлон хүсье!

Сүргийн сэтгэлгээ сэтлэгдэх үү?
Намайг ямаа гэдэг. Төрийн сүрэгт амьдардаг л даа. Өдөр болгон бэлчиж, өвсний сортойг, усны тунгалагийг хайж, өндөрт гарч алсыг харах дуртай. Сүрэгтээ цөөхөн ямааны нэг. Олон хонь тааваараа идээшилж, олдсноо л идэж, таарсан газартаа хэвтдэг.
Намайг ямаа гэдэг. Төрийн сүрэгт амьдардаг л даа. Өдөр болгон бэлчиж, өвсний сортойг, усны тунгалагийг хайж, өндөрт гарч алсыг харах дуртай. Сүрэгтээ цөөхөн ямааны нэг. Олон хонь тааваараа идээшилж, олдсноо л идэж, таарсан газартаа хэвтдэг. Тэд дуулгавартай бөгөөд юу ч голдоггүй, эзний аясаар байж, илүү дутууг огтхон ч сонирхолгүй өдөр бүрийг нэгэн хэвийн өнгөрөөж, үе үехэн ганц нэгээрээ хөтлүүлэн, шуудай гурил, шил архи, сарын махны хэрэгцээнд явдаг.
Харин би эзний аясаар байдаггүй. Хорвоод ямаа болж төрсөндөө баярлаж, хөөрхий азгүй хонинуудаас өөр хүсэл зорилготойгоо мэдэрдэг. Нэг их таргалъя ч гэж боддоггүй. Идэшэнд явчихгүйн тулд эцэнхийдээ ч зүгээр. Хавар болов уу үгүй юу хамаг ноолуурыг минь маажиaд авчихаар даарж, зутардаг ч ирж яваа цагт тэмүүлсэн эцэнхий бие минь даваад л гарчихдаг. Аль л өндөр лүү авирч, амттай өвс хайх дуртай намайг адтай, годронгоороо минь дуудаж, хонины ээлжтэй нь чулуу шидэж, хэдэн хөлийг минь хугалчих шахдаг. Эзний уурыг барах нь буруу ч энэ хорвоод би чинь өөрийнхөөрөө амьд явах эрхтэй гэж боддог.
Тиймээ ямаанд ч бас чих байдаг шигээ бодол байдаг юм шүү. Асаасан радиогоо ганцхан эзэн өөрөө биш идэш өвс үнэрлэж явахдаа, эсвэл нарлаж хэвтэхдээ бид ч бас сонсдог. Ялангуяа тэр эрх чөлөө ярьдаг хэсэгт нь ямаа би дэндүү дуртай. Тэд биднийг дуугүй, номхон, аймхай, зориггүй байлгахыг хүсдэг. Тэгэхдээ энэ ардчилсан нийгэм чинь амьтад бидэнд ч хамаатай. Бид үнэндээ хэний ч өмч биш. Учир нь эзэд маань төрийн томилгоогоор солигдож, намын өнгөөр хувьсдаг. Дөрвөн жилд нэг хэсгээрээ солигдож, дөрвөн улиралд ээлжлэн зайдалж, морьдыг хайрлалгүй сэлгэн унаж, моддыг залуугаас нь шилж унагаан, үхрийг техник шиг зүтгүүлж, өвддөггүй, мэдэрдэггүй төмөр мэт зодож, ташуурддаг. Тэглээ гээд моринд эзнээ хазах, үхрэнд эргээд мөргөх, хонинд хөлөн дээр нь гишгэх эрх байхгүй. Шууд идшэнд явуулчих учраас. Сэтэрлүүлж жамаараа үхэх заяагүй ч ширвүүлж, эзний дургүйг хүргээд цаг бусаар явчихгүйн тулд ташуурдахад нь хөмхийгөө зууж, зайдлахад нь дуулгавартай дагадаг. Зарим маань бүүр шинэ эзэн ирэнгүүт, шөргөөж, дагаж, гэрийн ойролцоо нь эргэлдэж тал зассаар талхны үйрмэг идэж, чихэрний хэлтэрхий хүлхээд сурчихсан. Хэзээ байтлаа мал чихэр идэж байлаа даа. Хааяа тиймэрхүү малаа байсан малнуудыг харахаар ой гутсандаа, ойр хавьд хужир байвал долоомоор санагддаг. Малыг мал биш болгож байгаа тэр эздийг харахаар болдогсон бол очоод мөргөчихмөөр, бүх хувцсыг нь зажлаад хаячихмаар санагдахыг нь яанаа. Ер нь Монголоо алдсан, малаас хөндийрсөн мангар амьтдыг яах гэж малчин болгож нааш нь явуулдаг байнаа. Ишиг хараад шогширч дуудаад, эртээд бүр нэг нь гарч ирээд мах өгөх гэж оролддог байгаа. Нохой, мал хоёроо ялгахгүй новшийн юмнууд л төрд шургалдаг юм байна дөө.
Гэтэл цаана чинь хувийн мал таргалж, эзэд нь идэш тэжээл бэлтгэх сургалтанд сууж, өвөлдөө дулаахан, шилэн цонхтой өвөлжөөнд тухалж, өндөр шимтэй багсармал тэжээлийг гүний худгийн цэвэр усаар даруулан хүртэж, уур савсуулсан тарган амьтад уранхай хаалтны цаана дагжих төрийн мал сүрэг биднийг харж өрөвдсөн харцаар харж өнгөрөх юм. Өнөөдөр гэхэд л уналганы тарган морь нь явдал дундаа унгас алдсан шиг хотны хажуугаар өнгөрлөө. Арга ч үгүй биз дээ. Эзэд нь мэргэжлийн малчид, өмч нь өөрийнх нь болохоор. Иймэрхүү юм бодсон шигээ хаврын хавсарганд чичирч хэвтэхэд гэрээс халуу дүүгэж, шинэ шөлний нялуун үнэр талаар тархана. Хаврын тарчигт шинэ шөл уугаад хажуугийн ойгоос хайр найргүй түлш татан гал өрдөж суугаа эзэд хөлчүүрхэжсогтуурхан хоорондоо муудалцах сонсогдно. Нэг нь “Буянт сүргийг хайрлах ёстой, хайрлаж байгаад өсгөж байгаад нэг нэгээр нь удаан идэхээ бод” гэж цэцэрхэхэд нөгөө нь “Битгий солиор. Эд чинь малнууд, заяагүй амьтад, насаараа эдэнтэй зууралдахгүйгээс хойш олигтойгоос нь сорчилж зарж үрээд, олсон долсноо цааш нь хийгээд, дараагийн нүхээ бэлдэхээ бод. Хаашдаа сонгуулиар солигдохын хооронд.” Энэ яриаг сонсонгоо би өмнөх сонгуулийн үеэр “ардчилсан нам ялаасай, арай дээр мал мэддэг хүн ирэх байлгүй” гэж горьдож байснаа саналаа. Ардчилсан нам ялах нь ялсаан. Хуучин эзэн хэвээрээ, харин туслах малчид нь ардчилсан намынх. Тэгэхдээ тэр нь бүр таг хотынх. Юун мал маллах нь байтугай биднийг явдаг “тушенк, “махан таташ”, “каз” гэж харна. Үхэр, хонь, ямаа л гэж ялгана уу гэхээс улаан ягаан, халиун гэж малын зүс дуулаа ч үгүй “дуракууд”. Дахиад хэдэн жил ийм эзэдтэй байх нь гэж бодохоор хаврын ардчилсан сэржигнүүр салхи цаг нь болоогүй байхад зулгаагаад авчихсан ноолуургүй биеийг минь нэвт салхилж, өөрийн эрхгүй дагжихдаа хаднаас хальчихмаар санагдлаа. Гээд ямар надад “тэхийн зогсоол” гэж дууль бичих биш дээ. Гэхдээ л уур хүрээд болдоггүй. Гэтэл гэрээс шинээр ирсэн малчин гуай халамцуу гарч ирээд холдсон ч үгүй хотны ойролцоо шээдэг байгаа. Зэвүү хүрсэндээ тэссэнгүй хашааны эвдэрхийг давж очоод араас нь хамаг хүчээрээ мөргөчихлөө. Урдахаа барьсан чигээрээ улаан нүүрээрээ хашаа мөргөсөн малчны уур нь шатаж, гэрээс хутга авч гарч ирээд хөөлөө. Би ч яахав юун төлөө ямаа билээ хад руу цойлоод баригдсангүй. Харин занасан малчинтай, эзэнгүй төрийн сүрэгтээ буцаж очиж боломжгүй боллоо. Уул нь дассан сүргийнхээ дунд нь байвал ядаж илчинд нь дулаахан байдаг юмсан. Одоо ч хадны нөмөр бараадан хэвтэж, хээрийн нохой, чононы хоол болчихгүйхэн шиг хоноглохоо бодохоос. Өөрсөд рүү нь шээж байсан ч тэсээд л өнгөрдөг төрийн хонин сүрэг над руу ирэхгүй нь ойлгомжтой. Өөрийгөө өөрчилж чадахгүй ямаа надад хонины тэвчээр заяахгүй нь тодорхой. Ингэж бодох зуур нар шингэж, энд тэнд сэрвийх хад модны харлан сүглийж аймшигтай харагдна. Шөнө хотондоо очих уу, эндээ хоноглоод маргааш дөхөх үү, хажуу айлын тохилог хаваржаанд очвол эзэн нь буцаагаад мал мэдэхгүй мануухайд өгчих байх даа. Ий тий тий. май май.
Үүр цайж гэгээ ороход хажуу айлынхан эртлэн босч, яндангаасаа нь утаа гарч, цай цүй болох нь харагдна. Удалгүй гэрийн эзэн гарч морио барин, малаа бэлчээж, эхнэр нь хашаа хороогоо цэвэрлээд үлдлээ. Төрийн сүрэг хотондоо, төвөөс ирсэн малчид гэртээ дугжирна. Нар хөөрсөн хойно нөгөө согтуу нөхөр шартсан царайтай өрвийсөн юм гарч ирлээ. Морь харчихаад буцаж орсноо удаж удаж бас нэг шинэ малчинтайгаа хоёул малаа бэлчээхээр гарч ирлээ. Дээлэндээ орооцолдсон хоёр бээвийсэн юмны нэг нь бас буу барьчихжээ. "Ишш хааш нь бэлчээхээ ч мэдэхгүй дээ, энэ хоёр." Ингэж бодсоор би хадны дундаас харж хэвтлээ. Нарны илч нэмж, даарч хоносон надад таатай байлаа. Гэтэл тэд төрийн алтан сүргээ миний байгаа зүгт хадтай уул руу тууж эхэллээ. Хонь хаданд дургүй л юмсан гэсэн шүү бодож хэвттэл тэд ойртсоор хоорондоо ярилцах нь сонсогдно. Нөгөө шартсан нөхөр " Өчигдрийн муу годрон энэ хавьд л байгаа. Хөлийг нь хуга буудаад, хэвтээгээр нь үхүүлэх юм шүү" гэх нь сонсогдов. энэ үед би өндийж харвал дух нь шалбарсан байлаа. Гэтэл хажуу дахь бээвгэр нь "Хараа, тэнд нэг юм хөдөллөө" гээд над руу заалаа. Нөгөө шартсан нөхөр харснаа "Аа нөгөө муу годрон" гээд над руу буугаа шагайлаа. Би ч яахаа мэдэхгүй год харайн босоход буун дуу тас хийж, хэвтэж байсан хадны ирмэгийг сэт онолоо. Би ч байдаг чадлаараа хаднаас хад дүүлэн зугтлаа. Өндөр уул даван эргэж ч харалгүй давхилаа. Гэтэл хэзээ ч гарч үзээгүй энэ уулын цаана нар ээж, өвс соёолоод, хажуу айлын тарган хоньд таатай идээшилнэ. Биднийг намын малчид хэзээ ч ийш нь бэлчээж байгаагүй. Тэрүүхэн тэр хөндийд л өдрийг өнгөрөөж, машинаар ирсэн, утаа шингэчихсэн, уржнангийн хатсан өвсийг хэмлэж л хаварждаг. Би тийшээ буцаж очихгүй ээ. Чононд бариулна уу, нохойд хөөгднө үү, өөрийнхөөрөө явж байгаад дуусъя.
Туранхай хөх ямаа хаашаа ч юм дүүлэн одлоо. Хаа хүрэхээ мэдэхгүй ч эрх чөлөөгөө олсон ямаагаар төр дутахгүй. Тэртээ тэргүй өнгө зүс гундуухан ч энүүхэн уулынхаа цаана гарч үзэх хүсэлгүй эгэл олон сүрэг дуулгавартайхан идээшилж, дуугүйхэн аяыг нь дагаж байхад. Одоо шинэ эзэн нь буу барьсан болохоор бүр ч дуугарахгүй ээ. Төрийн хонь байна гэдэг тэвчээрийн дээд шалгуур юм даа.

Сэтгүүлч Т.Бямбасүрэн
2013 он
2013 он
bi
demon
Зочин
hmmm
Зочин
bi