Энэ 7 хоногт
-
Даваадорж
Ж.Галбадрах: Сургуулийн анги дүүргэлт, хүүхдийн тоонд хязгаар тавихгүй бол боловсролын чанарыг сайжруулах тухай ярилтгүй
Оргилмаа
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу
-
Оргилмаа
Ерөнхийлөгч өө! ҮАБЗ-өөс утааны талаар онцгой анхаарч, Үндэсний хороо байгуулж өгөхийг онцгойлон хүсье!
Оргилмаа
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу
-
Оргилмаа
Ерөнхийлөгч өө! ҮАБЗ-өөс утааны талаар онцгой анхаарч, Үндэсний хороо байгуулж өгөхийг онцгойлон хүсье!
Оргилмаа
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу
Мөнгөний юу “эрээн авдар” нь ээ хө
Сангийн сайд С.Баярцогт ямартай ч хуулиа батлуулаад авлаа.
Сангийн сайд С.Баярцогт ямартай ч хуулиа батлуулаад авлаа. Төсвийн тухай хууль Засгийн газрын бодлогыг илэрхийлдэг баримт бичиг. 2010 онд “мөнгөний сав” маань 2300 тэрбум гаруй буюу 2.3 их наяд гаруй төгрөгийн орлоготой, 2.8 их наядын зарлагтай байх нь. Зөрүү нь 0.36 их наяд. Алдагдал гэж “албаны” үгээр уншина. Мөн л дөө. Манай улсын ДНБ-ий 5 хувьтай тэнцэж буй. Гэхдээ юунд, яаж алдагдал гаргаж байна вэ гэдэгт ихээхэн агуулга бий.
Ерөөс төсвийн орлого хэр өсч, буурч байгаагаас нийт эдийн засгийн өсөлт ямар байгаа нь харагддаг бол, зарлага юунд зориулагдаж байгаагаар хөгжлийн бодлого тодорхойлогддог. Төсвийн зарлагын доторх хамгийн чухал статья нь хөрөнгө оруулалт юм. Ирэх оны төсвийн энэ хэсэгт залуу сайд нэлээд ач холбогдол өгч, хамгийн өндөр өсөлттэй жилүүдийн түвшинд хүргэжээ. Ингэхдээ 230 тэрбумыг эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр төсвөөс гаргахаар зохицуулалт хийснийг УИХ-ын гишүүдийн зарим нь “арга ядсан арга” гэж нэрлэж байлаа. Хэдийгээр хүндрэлтэй, хомсдолтой байгаа ч төсвийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлсэн нь хөгжлийн бодлогоо “илүү харсан” Засгийн газрын авууштай алхам боллоо.
Тэрчлэн өмнөх жилүүдийнхээс ялгаатай нь төсвийн хөрөнгө оруулалтыг захирагч нарт нь багцаар нь хуваарилчихаад, дараа нь задаргаа хийж зарцуулдаг байсныг өөрчилж зүйл, заалт бүрээр нь жагсааж баталсан явдал. Энэ нь Төсвийн зарцуулалтыг анхнаас нь цэгцтэй, тодорхой байлгах, нийтлэг бодлогод зангидахад тустай. “Төсвийн сахилга бат” гэх амьтан айлгасан томъёоллыг улсууд байнга л ярьж байдаг даа. Энэ сахилга бат сайн байх нь төсөвт орж, гарч байгаа төгрөг мөнгө бүр өөрийн зориулалттай, утга тодорхой байхаас шууд хамаардаг.
Төсвийн хөрөнгө оруулалтыг “бохирдуулж” байгаа нэг л зүйл бий нь “гишүүдийн” гэгдэх 76 тэрбум. Яг оноосон зориулалтгүй ийм “цулгуй” мөнгийг улсын төсөвт суулгахыг таашаадаггүй олон улсын нийтлэг жишиг бий. Гэхдээ бас асуудлыг өөр өнцгөөс харж болно. Ялангуяа орон нутгийн түвшинд хөрөнгө оруулалтын бодлогыг иргэд, олон нийт доороос санаачлан хэрэгжүүлж байх нь зарим талаар өгөөж сайтай байх нь бий. Мэдээж УИХ-ын гишүүд тус тусын тойргийн сонгогчдын эрэлт, хүсэлтэд нийцүүлж энэ мөнгөө зарцуулж таарна. Сонгогчдоосоо “коко” авахад ч тэдэнд хэрэгтэй. Рейтингээ өсгөж, дараа дараагийн сонгуульд ялахын тулд, магадгүй, тэд хамгийн сайн, зөв зориулалтаар энэ мөнгөө зарцуулж болох юм.
Энэ удаагийн төсвийн тухай хуулийн нэг том онцлог нь яах аргагүй “Хүний хөгжлийн сан” болов. Эрдэнийн хувь, эх орны хишиг гэхчлэн нэрлэсэн сонгуулийн амлалтуудыг хэрэгжүүлэх энэ санг гэнэтийн ашгийн 68 хувийн татварын орлогоор хавтгайрсан “нийгмийн халамжуудыг” цэгцлэх давхар “үүрэгтэй”. Олон төрлийн, утгатай утгагүй, ихэнхдээ сонгуулийн амлалтаар арга буюу бий болсон янзан бүрийн халамжийн санхүүжилтүүдийг үе шаттайгаар хумьж, 2012 он гэхэд үндсэнд нь байхгүй болгоно. “Нийгмийн бодлогын, тэр дундаа халамжийн бодлогын шинэтгэлийн эхлэлийг агуулсан нь” ирэх оны төсвийг он оныхоос онцлог болгож буй гэж хэлж болох юм.
Харин төрийн байгууллагуудын зардал данхайж, урсгал зардал нэмэгдсэн сонгуулийн үр дүн, хамтарсан засгийн газар байгуулсантай холбоотойгоор орон тоо (төрийн албан хаагчдын тоо) үлэмж хэмжээгээр өссөн явдал нөлөөлж буй. Уул нь энэ зардлыг хасаж, танах талаар энэ онд нэлээд ажил хийсэн юмсан. Өнөөдөр хийснээ маргааш эвдээд байвал өөдлөхгүй л байх даа.
Ирэх оны төсөв маань нэг иймэрхүү эрээн алаг батлагдлаа. Сайнтай, муутай сав дүүрдэг гэдэг дээ.
Сэтгүүлч Д.Энхболдбаатар
kj
kj
tomortogoo