Энэ 7 хоногт
-
Боргилмаа
Б.ПУНСАЛМАА: ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН САНХҮҮЖИЛТИЙГ ЦЭГЦЛЭХ БОДЛОГО ТОДОРХОЙ ХЭСГИЙН ЭРХ АШГИЙГ ХӨНДӨЖ БАЙГААГ ҮГҮЙСГЭХГҮЙ
Даваадорж
Эрдэнэтийн 24500 иргэдийн хувьцаа орсон “Зэс эрдэнийн хувь” компанийг ЛУЙВАРДСАН түүх /Цуврал-2/
Даваадорж
Эрдэнэтийн 24500 иргэний хувьцааг дээрэмдсэн Монголын эрх мэдэлтнүүдийн санхүүгийн НОЦТОЙ луйвар /Цуврал-1/
-
Оргилмаа
Төр өөрөө "шүүхийн шийдвэр гүйцэтгэгч" болж тоглосон нь Монголын Засгийн газрыг Олон улсын шүүхэд дуудахад хүргэлээ
Боргилмаа
Б.ПУНСАЛМАА: ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН САНХҮҮЖИЛТИЙГ ЦЭГЦЛЭХ БОДЛОГО ТОДОРХОЙ ХЭСГИЙН ЭРХ АШГИЙГ ХӨНДӨЖ БАЙГААГ ҮГҮЙСГЭХГҮЙ
Даваадорж
Эрдэнэтийн 24500 иргэдийн хувьцаа орсон “Зэс эрдэнийн хувь” компанийг ЛУЙВАРДСАН түүх /Цуврал-2/
-
Даваадорж
Эрдэнэтийн 24500 иргэний хувьцааг дээрэмдсэн Монголын эрх мэдэлтнүүдийн санхүүгийн НОЦТОЙ луйвар /Цуврал-1/
Даваадорж
Эрдэнэтийн 24500 иргэдийн хувьцаа орсон “Зэс эрдэнийн хувь” компанийг ЛУЙВАРДСАН түүх /Цуврал-2/
Боргилмаа
Б.ПУНСАЛМАА: ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН САНХҮҮЖИЛТИЙГ ЦЭГЦЛЭХ БОДЛОГО ТОДОРХОЙ ХЭСГИЙН ЭРХ АШГИЙГ ХӨНДӨЖ БАЙГААГ ҮГҮЙСГЭХГҮЙ
ЛореттаХибер Жерарде: Азийн сайд нар Улаанбаатарт чуулахдаа ололтоо бататгах, дутагдлаа засахын төлөө ажиллана
Лоретта Хибер Жерарде өргөтгөсөн хуралдаанд тавьсан илтгэлдээ олон улсын мянга мянган зочин төлөөлөгч Улаанбаатар хотноо хуран чуулах Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурлын бэлтгэл ажилд амжилт хүсэв.
Монгол Улсын Засгийн газар НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газартай хамтран энэ оны долдугаар сарын 16-19-нд Улаанбаатар хотноо зохион байгуулах бэлтгэл ажлын хүрээнд “Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурал 2018”-ын Удирдах зөвлөл, Ажлын хэсгийн өргөтгөсөн хуралдаан өнөөдөр (2018.01.24) Төрийн ордонд жанжин Д.Сүхбаатарын танхимд боллоо.

Тус хуралдаанд оролцохоор Шадар сайд Ө.Энхтүвшиний урилгаар хүрэлцэн ирсэн НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газрын Ази, Номхон далайн бүсийн дарга хатагтай Лоретта Хибер Жерарде Азийн сайд нарын хурлыг эх орондоо зохион байгуулах бэлтгэл ажлыг хангаж, өөрсдийн манлайллаар дэмжлэг үзүүлэн ажиллаж буй Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Шадар сайд Ө.Энхтүвшин нарт талархлаа илэрхийлэв.
Лоретта Хибер Жерарде өргөтгөсөн хуралдаанд тавьсан илтгэлдээ олон улсын мянга мянган зочин төлөөлөгч Улаанбаатар хотноо хуран чуулах Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурлын бэлтгэл ажилд амжилт хүсээд, Монгол Улс НҮБ-ын гамшгийн эрсдлийг бууруулах Сэндайн хүрээний хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа улс орнуудад үлгэр жишээ болж байгааг онцлов. “Монгол Улс ард иргэдээ гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдлээс хамгаалах эрх зүйн орчныг боловсронгуй болгож, гамшгийн эрсдлийг бууруулах чиглэлд төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг эрчимжүүлэн ажиллаж байна. Түүнчлэн НҮБ-ын “Аюулгүй хот” хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар, Эрдэнэт, Дархан гэсэн гурван хот нэгдсэн төдийгүй одоо 19 аймгийн төв уг хөтөлбөрт орохоор бэлтгэж байгаа бөгөөд Монгол Улс дэлхийд анх удаа бүх хотоо “Аюулгүй хот” хөтөлбөрт хамруулсан орон болох гэж байна” гэж НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газрын Ази, Номхон далайн бүсийн дарга хатагтай Лоретта Хибер Жерарде хэллээ. Тэрбээр аливаа улсын Засгийн газрын эхний үүрэг нь ард иргэдээ хамгаалах, тэр дундаа гамшгаас урьдчилан сэргийлэхэд оршдог гээд Улаанбаатарт болох Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурлаар Засгийн газрууд ололтоо бататгах, алдаа дутагдлаа засаж сайжруулах чиглэлээр ажиллана хэмээснийг Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.

