улстөр 2709 нийтлэл байна

Улс төрийн том соёл мэтгэлцээнийг нутагшуулъя

Монголчууд бидний өмнө Ерөнхийлөгчийн сонгууль хаяалаад ирчихжээ. Эв нэгдлийн бэлгэ тэмдэг гэж тодорхойлогддог, хэдийгээр Ерөнхийлөгчийн засаглалтай улс биш ч бүх ард түмнийхээ саналаар сонгогддог учраас нэр хүнд, нөлөө сүр нь их байдаг тэр албан тушаалтныг сар гаруйхны дараа болох сонгуулиар тодруулах цаг ирээд байна.
#улстөр #нийтлэл

Ерөнхийлөгчийн сонгууль: Сурталчилгаа эхлэхээс өмнө

Твитэр, фэйсбүүк хараад байхад Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх гэж байгаа М.Энхболд, Х.Баттулга хоёр адгийн шаарнууд болох нь тодорхой болов. Ерөнхийлөгчгүй баймаар санагдуулжийнэ.
#улстөр #нийтлэл

Сонголтгүй тулгалтаас сонголт хийлгэе гэвэл

Ирэх зургадугаар сард болох Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн цуваа гарч дуусав.
#улстөр #нийтлэл

Сонгох эрхтэй болохоос албатай биш шүү!

Өнгөрөгч лхагва гариг буюу тавдугаар сарын 3-нд АН-аас Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийг тодруулах санал хураалт болж, Х.Баттулга ялалт байгуулав.
#улстөр #нийтлэл

МАН-ын “муриа”-ны бүрэн зураглал

Өрөндөө баригдсан, үрэлгэн засгийн газар нь ОУВС-гаас тусламж гуйж “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт (ӨСХ)” нь хамрагдахаар ажлын хэсгийн түвшинд тохиролцсоноо Улаанбаатар хотод 2017 оны 2-р сарын 22-нд хамтарсан хэвлэлийн бага хурал хийж нийтэд зарлав.
#улстөр #нийтлэл

Би – Үл оролцогч, Би – Идэвхитэй оролцогч

1977 онд би нэг өгүүлэл орчуулж тарааснаас болж хэрэгт орж байсан юм. Тэр бол Зөвлөлтийн зохиолч, тэрс үзэлтэн Александр Солженицыны “Худал хуурмаггүйгээр амьдрах нь” (Жить не по лжи) гэсэн эсээ.
#улстөр #нийтлэл

“Рио Тинто”-д болгоомжлох хоёр үндэслэл бий

ОУВС-гийн Захирлуудын зөвлөлийн хурал өнгөрсөн баасан гарагт Вашингтонд болж, Монголын Засгийн газартай тохиролцоод байсан “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг батлахыг түр хойшлуулжээ.
#улстөр #эдийн засаг #нийтлэл

Бүрхэг тэнгэр

Ерөнхийлөгчийн сонгууль дөхсөөр... Харин аль намаас хэн нэр дэвших нь өнөөг болтол тодорхой бус. Уг нь өдийд эрх баригч нам хүнээ тодруулчихмаар авч мөн л тодорхойгүй хэвээр. Энэ юу болоод байна аа?
#улстөр #нийтлэл

Э.Бат-Үүлийн хэлээгүй үг

Э.Бат-Үүл намынхандаа хандаж захидал бичжээ. “АН одоо болох Ерөнхийлөгчийн сонгуульд оролцвол төрийн эрх мэдлийг Үндсэн хуулийн бус замаар авдаг Ардын намын гэмт үйлдлийг дахин хууль ёсны болгож өгнө.
#улстөр #нийтлэл

Х.Баттулга: Нэрээ дэвшүүлнэ, намын гишүүдээрээ шийдүүлнэ

Удтал нам гүм байсан Х.Баттулгатай ярилцлаа. Тэрээр өнгөрсөн УИХ-ын сонгуулиас хойш, олимпоос хойш хэвлэл мэдээллээр тодорхой тоймтой юу ч ярьсангүй. Харин хөндлөнгийн олон эх сурвалж түүнийг шүүж, шүүмжилж, дүгнэж цэгнэсээр удлаа.
#улстөр #нийтлэл

Гарамжав гишүүн сайн хүн

Би Гарамжав гишүүнийг сайн хүн гэж боддог. Огт гүтгээгүй шүү. Түүнийг би яагаад ч тийм муухай хууль оруулсан гэж бодохгүй байна. Хэвлэлүүд л худлаа бичиж багаа байх. Би угаасаа дарга томчуудг гүтгэж өөрийгөө 10 сая төгрөгний төлбөрт унагах хүн биш л дээ.
#улстөр #нийтлэл

Ерөнхийлөгчийн сонгуулийг бойкотлох хэрэгтэй!

Бид тайван замаар дарангуйллын дэглэмээс салсан шигээ тайван замаар дарангуйллын тогтолцоо руугаа буцаж явна.
#улстөр #нийтлэл

Ардчилсан дарангуйллыг ялах нь

Монгол улсад эдүгээ ардчилсан дарангуйлал тогтсон тухай би өмнөх нийтлэлдээ бичсэн. Тэгвэл иргэд бид энэ дарангуйлалтай хэрхэн тэмцэж болох талаар ярилцах цаг нь ирлээ.
#улстөр #нийтлэл

Иргэдийн нэрийг зээлдэж эрх мэдлээ тогтоох нь

Энэ сарын 7-нд УИХ-ын Хууль зүйн байнгын хороо Үндсэн хуулийн өөрчлөлт оруулах асуудлаар “Зөвлөлдөх санал асуулга” явуулах болсноо зарлаж, мөн өдрийн оройноос санал асуулгыг эхлүүлсэн билээ.
#улстөр #нийтлэл

Ардчилсан намын гишүүд, дэмжигч нарт

Ардчилсан нам том сорилтын өмнө ирлээ. Бид өнөөдөр сонголтгүй шахам болсон мухардлын ирмэг дээр зогсож байна. Эндээс цааш уналт л байхаас сорилт гэж тулгарахгүй.
#улстөр #нийтлэл

Ардчилсан дарангуйлал тогтсон нь

Ардчилсан дарангуйлал (демократура) бол ардчилал (демократия) ба дарангуйллын (диктатура) гол шинжүүдийг хослуулсан, хүн амын дийлэнхи, эсвэл ихэнхийн ашиг сонирхлыг ямар ч шийтгэлгүйгээр зөрчиж, эс бөгөөс үл ойшоох боломжийг олгодог төрийн байгууллын нэг хэлбэр ажээ.
#улстөр #нийтлэл

Үндсэн хуулийн өөрчлөлт ба МАН даргын “боорцог”

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо лхагва гаригт мэдээлэл хийж, Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлаар зөвлөлдөх сануулга асуулга явуулах болсноо зарлав.
#улстөр #нийтлэл

Би Ерөнхийлөгчид нэрээ дэвшүүлж байна

Би омог бардам хүн. Өөрийн гэсэн сэтгэл оюун, ёс суртахууны үнэт зүйлээ хэр хэмжээгээр нь мэдэрч, хамгаалж өссөн. Тийм хүмүүст ногдуулдаг “Биеэ тоосон этгээд” гэдэг тодорхойлолтыг олон удаа зүүсэн.
#улстөр #нийтлэл

Д.Амарбаясгалан: Эцсийн хариуцлагыг сонгогчид намтай л тооцдог

МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалантай ярилцлаа.
#улстөр #нийтлэл

Хууль тогтоомжийн төсөл боловсруулахад...

Манай туршлагатай парламентч, нэртэй хуульч Д.Лүндээжанцан “Хууль бүтээх ажиллагаа ба хууль зүйн техник” гэсэн тун хэрэгтэй бүтээл саяхан гаргажээ. Энэ бүтээл нь зөвхөн Төрийн ордонд ажилладаг хүмүүст төдийгүй яам, агентлаг, нутгийн удирдлагын байгууллагуудад ажилладаг бүх албан хаагчдад гарын авлага болох ёстой гэж бодож байна.
#улстөр #нийтлэл

Үндсэн хуулийн үзэл санаа

Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн гуай АИХ хөдөлгөөний индэр дээрээс “Монголчууд ардчилсан хувьсгалын эгзэгтэй үед АИХ, түүнээс сонгож байгуулсан УБХ гэдэг хоёр танхимтай парламентай байж түүхэн чухал сорилтыг давсан.
#улстөр #нийтлэл

Анхны Сонгуулийн ерөнхий хороо

Шинэ Үндсэн хуулийн дагуу сонгуулийн ажлыг зохион байгуулахын тулд Улсын Бага Хурал 1992 оны 4 дүгээр сарын 10-нд “Сонгуулийн ерөнхий хороо байгуулах тухай” 18 дугаар тогтоол баталсан учир энэ жил сонгуулийн төв байгууллага байгуулагдсаны 25 жилийн ой болох гэж байна.
#улстөр #нийтлэл

Ерөнхийлөгчийн “ташуур”-т юу нуугдав

Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдоод тасралтгүй найман жил ажиллаж буй Ц.Ерөнхийлөгч УИХ-ын чуулганы нээлт дээр үг хэллээ. Ямар “сүүлчийн үг” гэлтэй биш, муу ёр, гэхдээ түүний хувьд чуулганы нээлт дээр “мина” тэсэлдэг хүлээлттэй, энэ удаагийнх “отгон” нь байлаа.
#улстөр #нийтлэл

Ч.Сайханбилэгийн “яасан” дээр...

Ийм утгатай мессеж өнгөрсөн хоёр хоногт сошиалаар хамгийн их тарав. Тарав ч гэж дээ, тараав. 100 хувь Монголын өмч байсан “Эрдэнэт” үйлдвэрийг социализм мөхсөнөөс хойш оросууд хулгайлаад авчихсан байсныг Ардын намынхан таниад ард түмэндээ өгөх гээд аваад ирсэн байх нь л дээ.
#улстөр #эдийн засаг #нийтлэл

“Мөнхтөрийн цаг”-аар ярьсан зүйлийн тухай тодруулахуй

Мөнхтөртэй “Мөнхтөрийн цаг”-аар ярилцсан. Мөнхтөр туршлагатай сэтгүүлчийн хувиар миний “загатнасан газар маажив”. Би ч баярласандаа “огло үсрээд” Мөнхтөрийгөө, бүтэн асуулт тавих сөгөө өгөлгүй, хариултаар “шүршиж” орхив. 30 минутад олон жил бодсон зүйлээ хэлж амжих санаатай тэвдэхдээ ингэж “шүршсэн” хэрэг.
#улстөр #нийтлэл

Хоёр танхимтай парламент: Олигархийн засаглалаас олонхийн засаглал руу

Бямба гаригт бага үдэд СТӨ-нд хүмүүс пиг дүүрэн. Өглөө 10.30-д эхэлсэн бүртгэл 11.30 гэхэд дуусч, хүмүүс байраа эзлэв. Тайзны голд “АИХ хөдөлгөөний зөвлөлдөх уулзалт, Улаанбаатар хот 2017 оны гуравдугаар сарын 25” гэсэн анонс байрлуулж, танхимын хоёр талаар “Ардын эрхийг хэрэгжүүлэгч дээд танхим”, “Хууль, бодлого тогтоох доод танхим” гэсэн хоёр жижиг анонс өлгөсөн байна.
#улстөр #нийтлэл

Дахин хувьсгалын босгон дээр...

Хэрэв энэ зунаас “Үндсэн хууль”-ийг өөрчлөх үйл явц эхлээд он дамнавал, Ерөнхийлөгчийн сонгууль санаанд оромгүй байдлаар будилбал, 1990 оны хувьсгалын сценари давтагдвал, онц байдал тогтоовол, газар хөдөлбөл эсбөгөөс одоогоор хамгийн боломжит томъёоллоор “Өнгөгүй хувьсгал” өрнөвөл огт санамсаргүй зүйл лавтайяа биш.
#улстөр #нийтлэл

Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнөх “Ерөнхийлөгчийн сонгууль”

Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө, хойно...гэж цаг хугацааг зааглаж заазалдаг болчихлоо. Гэтэл түүний наана нэг “хөөрхөн” Ерөнхийлөгчийн сонгууль болох гээд байна. Энэ бол гурав хоногийн дараа буюу сарын 24-нд товлогдсон МҮОХ-ны 7 дугаар чуулган.
#улстөр #нийтлэл

МАН шинэчлэгдвэл бид бүгдээрээ хожно

МАН шаардлага хүргүүллээ. Тэнд өгүүлэхдээ улс орны эдийн засаг хямралын байдалд орсныг онцлоод валютын нөөц эрс хомсдон, гадаадын хөрөнгө оруулалт зогсож, экспорт хоёр дахин бууран төгрөгийн ханш эрс доройтсоныг тодотгоод яаралтай арга хэмжээ авахыг Засгийн газраас нэхэмжилж, энэ талаар түргэн шуурхай арга хэмжээ авахын тулд УИХ-ын ээлжит бус чуулганыг үтэр түргэн хуралдуулахыг шаарджээ.
#улстөр #нийтлэл

Ардын Их Хурал гэх яриа

АН-ын Үндэсний бодлогын хороо/ҮБХ/-ны сонгууль хойшлов бололтой. Улсын дээд шүүх тус намын шинэ дүрмийг “Улс төрийн намын тухай хуулийг зөрчсөн” хэмээн үзэж бүртгэхээс татгалзсан байна.
#улстөр #нийтлэл