1945 оны есдүгээр сард Япон үг дуугүй бууж өгөх гэрээнд гарын үсэг зурснаас сарын дараа, аравдугаар сарын 20-нд олзны япон цэргүүдийн эхний хэсгийг ЗХУ-аас умард хилийн Сүхбаатар боомтоор хүлээн авчээ. Энэ ажил хоёр сар гаруй үргэлжилж, мөн оныхоо арванхоёрдугаар сарын дундуур шувтарсан аж. Монголын армид олзлогдоогүй Японы офицер, цэргүүд нэг ёсондоо И.Сталины өгсөн бэлэг болж таарна