Шинэ онд Ардчилсан хувьсгалын 30 жилийн ой тохионо. Гучин жил явсаар Монгол улс маань салаа замын уулзвар дээр ирээд байна. Яг одоо бид улс төрийн хувьд хуулиар засаглах уу, эсвэл хуулийг ашигласан улс төрчдийн гар дор амьдрах уу; эдийн засгийн хувьд эрх чөлөөтэй үлдэх үү, эсвэл Эрдэнэбилэгизмийг үргэлжлүүлэх үү; нийслэлийн иргэдийн хувьд утаатай цементэн ширэнгэд амьдрах уу, эсвэл эрүүл, ногоон орчинд аж төрөх үү гэдгээ шийдэх гэж байна. Бас сонгуулийн жил...