Эдийн засаг 1,378 нийтлэл байна

Элчин сайд нарын томилгоонд “хөөнд дусаасан сүү” мэт шинэ үе айсуй

Дипломат алба бол ашиг хонжооны бүлэглэлүүдийн шагнал, “намдаа гомдогсдын ажлын байр” биш!
##элчинсайд

Лу.Болдын холбогдсон асуудал Бельгид байтугай Европт Монголын Элчийг хүлээн авахгүйд хүргэж мэднэ

Монголын тал Европын орнуудад илгээсэн Элчин сайд нараасаа, дипломатчдаасаа ичих олон шалтгаан бий.
##элчинсайд

Ядуурлыг бууруулcан түүхэн туршлагаас нь Монгол л суралцууштай

Ядууралтай тэмцэх нь Хятадын орон нутгийн бүх шатны дарга нарын үндсэн гол үүрэг, ажлаа дүгнүүлэх шалгуур болдогийг манайд шууд хуулбарламаар байна.

Relations between Mongolia and North Korea 1948-2003

The fact that Mongolia and the Democratic People's Republic of Korea (North Korea) have maintained relatively continuous friendly relations with each other since 1948 may surprise some. In fact, there has always been a mutual understanding between the two peoples, which at first sight and from the outside was difficult to understand. But the ‘chemistry’ between them was simply right. On the one hand, this may have had to do with the fact that the same great powers had intervened in the creation of both states, and that in Ulaanbaatar and Pyongyang they saw themselves in a community of destiny.
#foreign relations

БАЙГАЛИЙН ХИЙ ДАМЖУУЛАХ ХООЛОЙ БАРИХ ТӨСЛИЙН ЯВЦЫН ТУХАЙД

Эдийн засаг талаас нь авч үзвэл манай улсын нутгаар тавьсан хоолойгоор хий дамжуулснаар тодорхой хураамж улсын төсөвт төвлөрүүлэх, олон тооны ажлын байр бий болгох зэрэг үр өгөөжөөс гадна яваандаа манай улсын эрчим хүчний салбарт “байгалийн хий” гэсэн шинэ эх үүсвэрийн хөгжлийн эхлэлийг тавьж байгаагаараа чухал ач холбогдолтой юм.

Улс төрийн сонгуульд дараалан гурав ялахад ямар цол өгдөг бол?

-Хэрэв түүнд албан тушаалын “шунал” байдаг бол түүнээс нь Монголын ард түмэн л хожсоор ирсэн-
##хот

Юнител олон нийтийн компани болно

Синдикат ярилцлага – Эксклюсив 14 дэх дугаараар телкогийн старт ап компаниас цахим үйлчилгээг цогцоор нь үзүүлэгч мэдээлэл, харилцаа холбоо, технологийн групп компани болон өргөжиж, богино хугацаанд салбарынхаа түүчээ нь болсон нэгэн компанийг онцолж байна. Манай энэ удаагийн нэвтрүүлгийн зочноор Юнител группын гүйцэтгэх захирал Д.Энхбат уригдлаа. Манай ярилцлагыг та бүхэн видео болон текст хувилбараар хүлээн авна уу.
#мэдээллийн технологи #харилцаа холбоо #юнител #интернэт #контент

SOS: “МИАТ” ТӨХК Солонгосын шүүхэд ялагдвал "гэрээний гэрч" А.Гансүх, прокурор С.Алиманцэцэг нар яллагдах ёстой

-“Сэюү” компанитай хийсэн “МИАТ-ийн гэрээнээс үүдэх хохирол Дайны эрсдлийн даатгалын хохирлоос хавьгүй өндөр байна-
##миат

Ардчилагдсан нь (II)

Улс төрийн бүтэц болон инститүцүүдээр нь авч үзэх юм бол Монгол Улсад үндсэн хуульт парламентын ардчилал төлөвшсөн болох нь 1990-2018 оны улс төрийн үйл явцаас тодорхой харагдсан. Перестройкагийн он жилүүдэд дээрээсээ ардчилагдах үе шатыг туулан өнгөрүүлснийхээ дараа МАХН 1990-ээд оны эхээр улс төрийн шилжилтийг нягт нямбай, үнэхээр улс төрийн мэдрэмжтэй удирдан жолоодсон юм. Улс төрийн тоглолтыг өнгөн дээрээ улс төрийн хоёр том нам тодорхойлж байсан ч анхнаасаа МАХН (хожмын МАН) ямагт анхдагч нь байсан агаад арай өөрөөр ойлгогддог байсан байж мэдэх ч энэ байдал нийт хугацааны туршид огтхон ч өөрчлөгдөөгүй.

Оюу толгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөөг цуцлана гэв үү?

Тэгэхээр Дубайн төлөвлөгөөг цуцлана гэж мэдэгдэх нь мэдлэггүйгээ гайхуулж байгаа хэрэг юм. Нөгөөтэйгүүр иргэддээ муу төслөөс салж байгаа мэт өнгөн дээрээ дүр үзүүлсэн улс төржилт давхар яваад байна. Оросын большевикууд Цагаан хааныхаа төмөр замаар зорчихгүй гэж хуулж нэг үзээд, буцаагаад барьж нэг үзсэн үзэл сурталжсан хөгтэй түүхийг санагдуулаад байгаа юм.
##хууль

Ковидын дараах шинэ эхлэл

Ковид бол мөсөн уулын дөнгөн данган цухуйх орой бөгөөд хувь хүний ёс зүй, институт хоорондын итгэлцэл ба хамтын ажиллагаа, хуулийн засаглалтай төрт улсын муу муухай бугширч хуримтлагдсан хүнд жинг нь задлан боловсруулж мөсөн уулыг далайн төвшнөөс дээш өргөн гарган ирж буй хүчтэй агаар нэгэн мэт. Ковид дэлхийг өөрчлөөд байгаа юм биш, харин ковид та бидний мөн чанарыг ил гарган, нүүрний багийг хуу татаж байна.
#ёс зүй #ковид #улс төр #эдийн засаг

1985-1989 оны Монголын “перестройка”

Монголын түүхчид 1990 оноос хойших өөрийн орны шилжилтийн үйл явцын талаар бага бичдэг. Нийгэм нь улс төрийн хувьд урьдын адил маш их туйлширч байна. Тийм болохоор уг сэдвийг үнэхээрийн хараат бусаар судлахад хэцүү, бүр тэгэх боломж ч үгүй байж мэднэ. Тэд 1990 оноос өмнөх Монголын түүхийг огт судлагдахуун болгож байгаагүй болохоор Зөвлөлтийн перестройкагийн үед Монгол Улсад гарсан томоохон өөрчлөлтүүд, нийгмийн өөрчлөлтийн уг хөдөлгөгч хүчийг ер анхааран авч үзээгүй юм.

Ц.Анандбазарын авлигын үзүүрт У.Хүрэлсүх байсан бол яах вэ?

-Эх оронч улстөрчид өө! “Эрчист ойл”-ыг анхааралтай ажиглаарай!
##уих

Ц.Нямдоржид “зарцлагдсан” Засгийн газар & “Шахаа” устгагдсан уу?

Эрдэнэт үйлдвэрт 11 жил үргэлжилсэн 42 сая ам.долларын гэрээ энэ биш биз? "Шахаа" эцэслэсэн гэж үү?
##зг

​Ө. Ганзориг: Монгол хүн танд банкны эзэн болох түүхэн боломж нээгдлээ

-Аль банкны эзэн болмоор байна вэ, би туслая-

“Спутник-V” вакцины 300 мянган тун “хүмүүнлэгийн тусламж” юм бол яагаад уул уурхайн компани худалдан авалт хийнэ гэж?

“Спутник-V” вакцины 300 мянган тун “хүмүүнлэгийн тусламж” юм бол яагаад уул уурхайн компани худалдан авалт хийнэ гэж?
##уок

ХОХЬ ВАН С.ЭРДЭНЭ

Ардчилсан намыг яагаад ч нийлүүлэхгүй гэж төлөвлөсөн хүн байна
#ан #ардчилсан нам #сунгаа #о.цогтгэрэл #тэсо #амартүвшин #о.амартүвшин #тулгат

Ар, Өвөр Монголоор зорчсон тэмдэглэл

Дундад Иргэн Улсын баруун хойд хил хязгаарыг судалдаг түүхч Ма Хэтяний энэ тэмдэглэл анх 1932 онд хэвлэгдсэн бөгөөд тухайн үедээ Монгол ахуй соёлын эрдэнэсийн сан хэмээн ихэд үнэлэгджээ.

Н.Сэрээнэндоржийг томилох хүсэлтийн хариу бичигт Н.Сэрээнэндоржийн нэр байсангүй

-Ерөнхий инженерийн орлогч Ш.Нямсүрэнг “Элтеза”-гийн асуудлаар түр саатуулаад суллажээ-
##убтз

Төрийн өмч, хувийн өмчийн аж ахуйн одоо ба ирээдүй

Хувийн өмчийн нэгжүүдийн ихэнх нь богино, урт хугацааны үйл ажиллагааны бодлого төлөвлөгөөтэй ажилладаг, дэвшилтэй техник технолог сонгох, өртөг зардлыг хямдруулах, бүтээгдэхүүн үйлчилгээнийхээ чанар өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, харилцагчдынхаа ашиг сонирхолыг харгалзахад тавих анхаарал илүү байдаг. Авилга, ашиглах гэмт хэргээс сэргийлж чаддаг.

Б.Жавхлан: Ажлын байраа хадгалах нь “10 их наядын” төлөвлөгөөний гол зорилго

-Би шийддэг байсан бол хамгийн түрүүнд хил дээр байгаа 10 мянган жолоочид л вакцин хийлгэмээр байна-
##зг

Болж бүтэж байгаа ажил салбар гэж байна уу, нэрлээдэх

Тавантолгой гээд саалийн үнээн дээр зах зээлийн сонгодог утгаар жишээ татаад үз дээ. Эдүгээ энэ ертөнцөд машинаар шороотой нүүрс тээвэрлэдэг соёлтой улс Монголоос өөр байхгүй. Ардын баатрын дүр эсгэсэн арван хэдэн мянган жолоочийн дууль Монголд л үнэ хүрнэ, сэтгүүлчдэд мөлжүүртэй сэдэв. Ертөнцөд үүнийг чинь эрүүл үзэгдэл гэхгүй. Гурван төрлийн нүүрс шатлаад байж байна. Өнгөн хэсэгт нь хүрэн нүүрс, дунд хэсэгт нь эрчим хүчний нүүрс, доошхноо сайн чанарын коксжих нүүрс. Нүүрс гэж юу вэ гэх наад захын мэдлэггүй баахан нөхөд хөл хөөрцөг болон тэрийг нь олборлон борлуулж байна.

Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуультай холбогдсон санал

Монгол Улсыг нийгэм эдийн засгийг хөгжүүлэх цэгцтэй бодлого төлөвлөгөөтэй болгох зорилгоор Улсын Их Хурал энэ оны 5 дугаар сард хөгжлийн бодлого төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийг шинэчилж гаргалаа. Энэ бол засаглалын үр ашгийг дээшлүүлж өрсөлдөх чадвараа дээшлүүлхэд чиглэсэг чухал ажил юм.

Инновацийн галактик

Энэ жил Самсунг Galaxy Unpacked 2021 арга хэмжээгээ Making the everyday epic буюу “Өдөр бүрийг гайхамшиг болгоё” философи дор эхлүүллээ. Таван төрлийн шинэ бүтээгдэхүүн танилцуулсан энэ гайхалтай арга хэмжээг товч тоймлоё.
#самсунг #ухаалаг гар утас #unpacked

Гурван гишүүнийг 33 тэрбумын зээлээр зодсон бороохой нь хэнийх байв?

Шинэхэн парламентчид банкныхнаас хуулиа аварч чадах болов уу?
##банк

Банкны эздээс хувьцааг нь “харамласан” хуулийн төслийг дэмжицгээе!

-Энэ хууль батлагдвал улс төр банкиргүй, банк улстөрчгүй болно-
##банк

Бизнесийн загвар ба стратеги

Бизнесийн уламжлалт загвар хоцрогдон, цахим шилжилт эрчимжиж байна. Ковидын улмаас хүний нийгмийн бүхий л салбарт бүтээлч түйвээлт явагдаж байна. Харин Монголын бизнесүүд үүнд бэлэн байна уу? Энэ тухай MCS группын дэд ерөнхийлөгч Д.Энхтүвшин, АПУ ХК-ын гүйцэтгэх захирал Ц.Эрдэнэбилэг, Анд Глобал компанийн хөрөнгө оруулалт эрхэлсэн захирал Б.Хос-Эрдэнэ нартай ярилцлаа.
#бизнес #ковид19 #стратеги #түншлэл #хөрөнгө оруулалт #загвар

Аж үйлдвэрийн тавдугаар хувьсгалд бэлдэж байна

Болорсофт үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлэн цахим хэл шинжлэл, хиймэл оюун ухаан, программ хангамж хөгжүүлэлтээр дагнан ажиллаж байна. Монгол хэлний компьютер боловсруулалт, хамгийн анхны Монгол хэлний Морфологийн автомат болон мэдээллийн мониторинг, тренд олох систем, яриаг бичвэрт буулгах болон бичвэрийг ярианд хөрвүүлэх системийг хөгжүүлж зах зээлд гаргаад байна.
##4thindustrialrevolution #digitaltransformation #enation #emongolia #covid19

Эрчим хүчний шинэ эх үүсвэртэй болох санал

Эрчим хүчний одоо ба ирээдүйн хэрэгцээг өөрийн үйлдвэрлэлээр хангах бодлогоор энэ асуудалд хандах хэрэгтэй.

КОВИДЫН ДАРААХ ДЭЛХИЙ БА МОНГОЛ

2021 онд аялал, зочлолын болон жижиглэнгийн худалдааны олон бизнес хаагдана. Боломжтой бүх компаниуд аль болохоор зайн горимд шилжиж, улам олон хүн гэрээсээ ажиллана. Нийтийн тээврийн ачаалал буурснаар агаарын бохирдол багасна. Том хотуудын төвлөрөл саарч үндсэн хөрөнгө, ялангуяа оффисын талбай, орон сууцны үнэ буурна. Ядуурал тэлнэ. Энэ бүх үзэгдэл Монголд, нийслэлд улам тодоор мөн өрнөх болно.