Энэ 7 хоногт
Муусайн “эзлэн түрэмгийлэгчид” буюу Монголын оросууд-2
Хөрсөн дэх баялагийнхаа ачаар асар богино хугацаанд баяжина хэмээн барууны хэвлэлд магтан дуулж үүнд монголчуудын толгой ч эргэсэн.
Үргэлжлэл
Үндсэрхэг үзлийг өдөөсөн баялагХөрсөн дэх баялагийнхаа ачаар асар богино хугацаанд баяжина хэмээн барууны хэвлэлд магтан дуулж үүнд монголчуудын толгой ч эргэсэн. Монгол Ардын намын Д.Цогбаатар
-Баялаг нь үндсэрхэг үзлийг өдөөж энэ нь түгээмэл үзэгдэл болсон. Оросууд та нар үүнийг сайн мэднэ дээ. Энэ нь манайд бүр өвчин болчихоод байна. Гадаадынхан бол дайсан гэсэн ойлголтыг хүмүүст өгч байна. Манайд бүх юм байгаа, залтай гадныхан ирээд хамаг юмыг маань аваад явна гэж хэмээн ихэд гуниглан ярив
-Орос баялагаараа үндсэрхдэг үзлээс салж байгаа. Харин бид үүнд автчихаад байгаа. Нүүрсний үнэ унасан нь бидний хувьд гэнэт хүйтэн усаар шүршүүлсэн мэт байсан. Үүнээс ч амаргүй бэрхшээлүүд биднийг хүлээж байгаа. Үнэндээ бол эхэндээ хийрхэлд автсан байсан. Ядуу орон, гэтэл бүх дарга нар нь үнэтэй машин авсан. Шинэ гялалзсан офисууд, төрийн байгууллагууд баахан хэрэггүй орон тоонтой хэмээн сэтгүүлч, эдийн засагч Д.Жаргалсайхан ярив.
-Бидний үндсэрхэг үзэл нөхцөд байдлыг бодитоор харахад саад болж байна. 70 жил дэмий ярьснаар өөр юм хийсэнгүй. Үнэндээ бол Зөвлөлтийн мэргэжилтнүүд зөвлөлтийн мөнгөөр бүгдийг бүтээн байгуулсан. Одоо бол “Би ард түмнийхээ төлөө. Оюу Толгойн баялагийг олборлож буй австраличууд, хятадууд, оросууд та нарыг дээрэмдэж байна” гэж орилох улстөрчид зөндөө. Гэтэл үнэндээ бол бид өөрсдөө юу хийж чадахгүй шүү дээ. Мөнгө ч байхгүй, олигтой боловсон хүчин үгүй.
Биднийг хаясан нь
Путин засгийн эрхэнд гарснаас хойш Орос Монголын харилцаа сэргэж эхэлсэн. Төрийн айлчлал хийж, төлөөлөгчид айлчилж, худалдааны харилцаа ч сайжирсан. 2003 онд Оросын татвар төлөгчдийн ачаар Монголын 11.4 тэрбум ам.долларын өрийг хүчингүй болгож оронд нь юу ч аваагүй. Цуу яриагаар бол өрийг хүчингүй болгосны оронд МОнголын баялагийг олборлоход оролцоно хэмээн ОХУ-ын ГХЯ найдаж байсан. Гэвч Ерөнхий сайд баясан Касьянов Улаанбаатар ирж гэнэт гэрээнд гарын үсэг зурсан.
Үлгэр шиг л ирээдүй хүлээж байсан. Яаж ч бодсон оросууд монголчуудын хувьд бол огт хөндлөгийн хүн биш. Тус улс нь оршин тогтнож ХХ зуунд Хятад, Японд эзлэгдчихээгүй нь ОХУ-ын ач гэдэг нь бол хөдлөшгүй баримт. Оросын бизнесмен Д.ярихдаа
-Эхлээд бидэнд Таван толгой, Оюу толгойн ашигт малтмалыг олборлоход оролцуулна хэмээн амласан. Гэтэл Монголын хэвлэлд Оросын олигархууд манай баялагт шунаж байна гэсэн нийтлэл бий болж удалгүй Оюун Толгой баруунханд Австрали, англи, канадуудад очсон. Дашрамд дурдахад монголчууд одоо баруунуудыг үзэхээ больсон. Оюу Толгойд олборлолт явуулахын тулд Англи-Автсралийн “Рио Тинто” компани нь 7 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн. Гэтэл одоо УИХ нь тэдний хувьцааг хүчингүй болгох гэж байна. Стратегийн ач холбогдол бүхий баялаг гэсэн нэрийдлээр шүү дээ. 2006 онд Оросын “Полиметалл” компани нь Туватай хил залгаа орших Асгатын орд газалт олборлолт явуулна хэмээн тохирсон. Энэ бол хоёр тал хамтран хэрэгжүүлэх төсөл байсан. Бүгдээрээ Элчин сайдууд, Ерөнхийлөгч Путин нарын хажууд гэрээнд гарын үсэг зурсан. Гэтэл парламент нь хүчингүй болгосон. 51 хувь нь ямар ч байсан Монголынх байх ёстой гэсэн “Полиметалл” ч татгалзсан. Энэ бол монголчуудын бодлого гадаадынхан бүгдийг хийж, барьж, эцэст нь нураах ёстой.
Гэтэл хамгийн муухай нь төмөр замын асуудал дээр гарсан. Улаан-Үдээс эхэлж буй хуучин Оросын төмөр зам бий. Түүнийг шинэчлэх шаардлагатай бөгөөд түүгээр явж буй галт тэрэгний дундаж хурдан 35 км цагт. Энэ замыг Хятадтай холбох хэрэгтэй бөгөөд ингэсэн тохиолдолд юм тээвэрлэх боломж бүрдэнэ. Одоогийн байдлаар Хятадаас Европ руу тээвэрлэж буй бараа нь гурван сарын дараа очдог. Энэ замыг шинэчилж ашигласнаар энэ хугацаа нь 23 хоногоор багасна. Сайхан үлгэр. Бүгдэд нь сайхан санагдсан. Төмрийн замыг шинэчлэхэд ОХУ нь стратегин түнш болно гэсэн гэрээнд Д.Медведев Ерөнхий сайд С.Баяр нар гарын үсэг зурсан. Тэгсэн чинь яасан гэж бодно. Бас л байхгүй. Бидний ар хударгаар Өмнөд Солонгосын талтай хэлэлцээ хийсэн. Гэтэл Монголын хэвлэлийнхэн төмөр замын салбарыг оросууд авах гэж байна хэмээн бөөн шуугиан дэгдээсэн.
Бид ч гэсэн тун эвгүй юм хийвэл чадна шүү дээ. Үүнийг болохоор монголчууд маш удаан ойлгодог. Оросууд Хятад руу тавих хийн хоолойгоо Монголын тойруулж тавих юм бол монголчууд ч уйлаад л суухаас өөр яаж ч чадахгүй. Хятадын тэнгэрэт утаа хаях Монголын нүүрс хэд хэрэгтэй юм бэ? Мэдээжийн хэрэг хятадууд экологийн хувьд цэвэр тэгээд ч хямдхан хийг илүүд үзнэ. Нутгаар нь Оросоос Хятад хүрэх төмөр болон авто зам, цахилгааны шугам, стратегийн ач холбогдолтой хоолойг дайран өнгөрүүлэх нь Монголчуудын мөрөөдөл. Ингэвэл тэд юу ч хийхгүй зүгээр л дайран өнгөрсний мөнгө аваад л сууж байна.
Монгол Азийн бар болно гэдэг бол зүгээр л үлгэр. Тэр эдийн засгийн өсөлт нь хаана байгааг та надаа хэлээд өгөөч. Мал шиг их юм байхгүй гэтэл мах, ашигт малмалын үнэ нь зургаан сарын дотор гурав дахин өссөн. Бүх л үйлдвэр энэ тэрийг нь Зөвлөлт барьж өгсөнийг одоо болтол ашигласаар байгаа. Байшинг нь ихэвчлэн хятад, солонгосчууд барьж байна. Ер нь монголчууд бол их хүмүүнлэг сугубо гуманитарный этнос. Хөгжим, бүжиг зэрэгт их дуртай, сэтгэл хөдлөл ихтэй. Зарчмын хувьд авч үзэх юм бол ийм үндэстэн нь технократ чанартай бар шиг байж чадахгүй. Азийн хөгжлийн үндэс болсон Кунзийн үзэл нь дэг жаягтай байх, хамтран бүтээх, хувь хүнийхээс илүү хамт олны эрх ашгийг илүүд үзэх, зөөлөн маягийн авторитаризм зэрэг нь монголчуудаас маш хол. Тэд бол маш их амин хувиа хичээгчид. Хэрэгтэй болохоор л найз гэдгээ гэнэт санадаг. Гэтэл эдний хэвлэлд оросуудын тухай юу гэж бичдэг гэж бодно.
Оросын эсрэг жинхэнэ мэдээллийн дайн болж байгаа гэдгийг ч би мэдэрсэн. Монголын хүн амын 30 хувь нь ядуу амьдарч байгаа тухай ярихад УИХ-ын гишүүн Н.Батцэрэг хамгийн их баялтай гэгддэш Сибирийн жишээ нь миний төрсөн хот болох Хабаровскт гэхэд хүн амын 50 хувь нь ядуу амьдарч байгаа тухай бодохд сэтгэл тайвширч байна гэхэд нь би “Манай ядуучууд Улаанбаатарын ядуучууд шиг овоохойд ус, цахилгаангүй амьдардаг гэж бодож байна уу. Манай ийм юманд ч амьдардаггүй. Мэдээжийн хэрэг архинд орсон орон гэргүй хүмүүс байдаг л даа. Тэгвэл та Оросын амьдралын талаар огт буруу ойлголттой юм байна” гэв.
Олон оронд тэрдундаа Монголд үзүүлсэн “Бригада” зэрэг кино нь түүнийг төөрөгдүүлсэн бололтой. Саша Белый нь монголчуудын хайртай баатар нь гэсэн. Монголын нэгэн улстөрч “Бригада” киноны дараа Оросын иргэдийг визтэй зорчуулах болсон хэмээн ярихад би үнэндээ юу гэж хэлэхээ мэдэхээ больж уйлж инээхийн хооронд л байв. Нөгөө улстөрч маань” Бид зурагтаар танайд ямар аймшигай байгааг харсан. Оросуудыг оруулахаас айж байна” хэмээн ихэд нухацтай хэлэв.
Ач санадаггүй хүмүүс
Үндсэрхэг үзэлтэй Очирбат
-Оросуудын талаар сөрөг бодол ихэд хуримтлагдсан. Бид Орос, Хятад хоёрын хооронд хавчуулагдсан улс. Оростой хүйтэн дайн зарласан мэт байдалтай байгаа. Ар Байгалийн цэргийн тойрог нэртэй эзлэгчид энд байсныг хэзээ ч мартахгүй гэв. Би түүнийг хэлэхийг сонсоод бараг амьсгаа авч чадахгүй болов
-Эзлэгчид гэнэ ээ. Оросууд байгаагүй бол та нар байхгүй байх байсан. Монголоос хэн хятадуудыг хөөж гаргасан юм? Халх гол хэнд байлдсан юм? .Дэлхийн хоёрдугаар дайн хүртэл Монголын тусгаар улс хэмээн хүлээн зөвшөөрсөн ганц улс хаанах билээ?. Хэн танай 60 мянган оюутныг үнэгүй сургаж өгсөн юм. ЗХУ.
-Хятадуудыг бид яаж ийгээд хөөчих байсан. Бидэнд 5000 винтов өгөхөд Цагаан хэрэм хүртэл явах байсан. Япончуудын хувьд гэвэл та нар манай харилцааг муутгасан хэмэн үл тоомсорлосон янзтай ярив. Би дахин бухимдалаа барьж ядан
-Харилцааг муутгасан гэнээ. Нанжинд Японы империалистууд Хятадын цэргүүдийн элгийг идэж байсан гэдгийг танд сануулмаар байна. Тэд монголчуудын элэгийг идэхгүй байх байсан гэж бодож байна уу. Монгол цэрэгтэй мөр зэрэгцэн дайтаж явсан зөвлөлтийн цэргийг санаач. Танайхныг мөхлөөс аврахын тулд өөрийнхөө амь насаа хайрлаагүй зөвлөлтийн эмч нарыг санаач. Халдвар өвчиндөө автсан байсан та нарыг нөгөө ертөнцид очих гэж байсныг чинь аварсан шүү дээ. Та нар бидний ачыг яаж хариулсан юм бэ? Оросууд бид эзлэгчид болж байна уу?
-Тиймээ та нар бидэнд тусалсан. Улс төрд ачыг хариулна гэж байдаггүй юм. Бид одоо өөр орнуудтай харилцаж байгаа. Одоо монголчууд оросууд тийм ч дуртай биш. Барааны үнэ нэмэгдсэн нь Оростой холбоотой. Танайх нефтийн бүтээгдэхүүнийхээ үнийг нэмсэн.
-Газрын тосны үнэ дэлхийн зах зээлээс хамаарна. Эсвэл дараа нь та нараар нүүр рүгээ нулимуулахын тул бас л зүгээр өгөх ёстой юу.
-Бид тэгш эрх бүхий харилцааг хүснэ
-Тийм үү. Тэгвлэл монголчууд Хятад эсвэл АНУ-тай эрх тэгш харилцаатай байна гэж дугарч байсан тухай би сонсоогүй юм байна. Яагаад тэр вэ? Яагаад гэвэл та нарыг үнс шиг үрээд л хаячихна. Харин Оросоос болохоор эрх тэгш харилцаа шаардаад байдаг.
-Манайд Оростой харилцан ашиг сонирхолтой асуудал тэг дээр хүрчихээд байгаа. Танайх Хятад руу тавьсан хий дамжуулах хоолой манайхаар дамжин өнгүүлсөн бол залуучууд арай өөр хандлагатай байх байсан.
-Та нар ч бас юув дээ. Украйн гэж манайд шахалт үзүүлдэг улс байхад
Сүүлд нь УИХ-ы орлогч дарга Л.Цогт эзлэн түрэмгийлэгч Оросын тухай ярихад тэрбээр санаа алдан “Харамсалтай нь Монголд түүхийг гуйвуулах хандлага ажиглагдаж байна. Үзэл суртлыг хянаж залуучуудыг түүхэн үнэнээр хүмүүжүүлэх ёстой. Оросууд байгаагүй бол бид Хятадын колон болох байсан” гэв.
Жинхэнэ малчид
-Хамгийн гол чи чимээгүй байгаа, Дуугаа инээмсэглээд л бай. Би эхлээд сайхан өвөлжсөн үү, чоно хонь руу их дайрч байна уу гээд асууна. Малчид их ёс журам баримталдаг хүмүүс. Дараа нь чамайг монгол цайгаар дайлна түүнийг нь дуустал нь уух хэрэгтэй. Гадаадынхан энэ бол амаргүй байдаг. Эхлээд бүр Зөвлөлтийн үеэс хэрэглэж ирсэн гүржийн цайг чанаж сүүлнэ. Түүндээ тос, давс, хоносон махаа ч хийнэ. Ер нь байгаагаараа дайлна.
-Малчин айлыг яаж олох вэ хэмээн ОХУ-ын Элчин сайдын хэвлэлийн атташе Аня Акуловагаас асуухад
-Маш амархан. Ачааны машин тоос мануурлан замаас гарахад нь тэр зүг рүү нь явна.
Хэдэн минутын дараа бид үл мэдэгдэх шахам мөр байхыг харав. Ингээд алсад гурван гэр харагдаж түүнээс хүүхдүүд гүйлдэн гарч араас нь гэрийн эзэн гарч ирэв. Аня урт гэгчийн санаа алдсанаа “Энэ бол хөдөө Монголын тосгон. Хөдөөнийхөн бол жинхэнэ монголчууд” гэв.
Гэрт ороход биднийг сандал дээр суулгаж гэрийн эзэн савтай тарга тавьж хонины шинэхэн бяслаг зүсч, жинэхэн жигнэсэн талх тавив. Гэрийн эзэн эртний хөөргөө гаргана тамхилав. Зочин нь түүнийг нь үнэрлэх ёстой аж. Ингээд л яриа өрнүүлж, удахгүй болох хурдан монины уралдаан, дөрвөн настай хүү нь мориноос унаж гараа хугалсан тухай ярив. Гэрийн эзэн болох ээж аав хоёр нь мэргэжил дээшлүүлэхээр Москва явж, тэдний ах нар нь Москва, Курганд суралцсан аж. Сайхан ч цаг байж. Сайхан ч хүмүүс байж. Яланугяа орон нутгийн эмнэлэгт ажиллаж байсан Оросын эмч нар. Хөдөөд малчдын 70 хувь нь Оросуудын нөхрөө хэмээн үзсээр.
Эндээс хөдөө нутгаас Зөвлөлтийн үед залуучууд агуу ЗХУ –ыг зорьж мэдлэг боловсролт эзэмшихээр зорьж байжээ. Хөдөөний хүүхэд асан өдгөө Улаанбаатарт амьдарч буй 87 настай Хайдав нь агуу Лемешевийн шавь. Хөдөөний хүүхэд байсан бий консерваторт элсэн орсон. Жинэхэн монголчууд бол Оростой нөхөрлөсөн нөхөрлөлийг дээдэлдэг. Хятадууд биднийг хэдэн мянган жилээр биднээс хулгай хийж байгаа. Оросууд монголчуудыг хувьсгалын үед хятадуудаас, 1939 онд япончуудаас аварсан. Харин өөрөөр ярьсан хүн нь бол монгол биш урвагч. Дэлхийн хоёрдугаар дайны үед монголчууд сүүлчийн зүсэм махаа оросуудад өгч байсныг би сайн санаж байна. Зөвлөлтийн армид бэлэглэх 53 танкийг хийхэд хувь нэмрээ оруулахаар алтан шүдээ хүртэл өгч байсан. Ээж мань танай Сибирийн хорооны цэргүүдэд зориулан дулаан цэрэг хувцас оёж байсан. Хамгийн сайн морь, удам дамжсан үнэт эдлэл, малгай, дулана хувцасаа хүртэл өгч байсныг би санаж байна. Бүх л юмаа фронтонд оросын ахан дүүстээ өгч байлаа. Харин одоо Оросуудын тухай ярьж янз бүрийн юмыг сонсоод ичдэг. Бид чинь бие биедээ маш их хайртай байсан шүү дээ.
Хайдав гуай нүдээ анин ер бусын сайхан эртний дуудлагаар Ленскийн ариг дуулна түүний хоолой гайхамшигтай.
-Гадаадын оюутнууд биднийг Сталин Кремльд хүлээн авч бид архи тулгаж байсныг би санаж байна. Тэрээр бидэнд Монгол-Оросын ган мэт найрамдлыг авч яваарай хэмээн захиж билээ. Монголын шинэ үеийн улстөрчид намайг үхээсэй гэж бодож байгаа байх. Зарим нь надаас чи хэзээ үхэж далд орох юм бэ гэж шууд асуудаг. Би үхлээс айхгүй. Эцсийн мөч хүртлээ Оросууд биднийг аврагчид гэж үнэнийг хэлэх болно.
Орчуулсан Ю.Дэлгэрмаа
Mongol
ok
Иргэн
мжл
сумын овгор
Зочин
Зочин
ded
sana
Зочин
Agi
Зочин
атар
teneg Ivan-d
mn
zochin
Зочин
Зочин
Barimt
муусайн оросууд
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
mgl
kkk
Зочин
Зочин
Zochin
Acku
Зочин
MGL
Зочин