АЛЕКСАНДР АНИЧКИН
“ОГОНЁК” /Номер 40 (5344) 13 Октября 2014/


Сүүлийн хоёр долоо хоногт Өрнөдийн хориг арга хэмжээг тойрсон уур амьсгалд яах аргагүй ямар нэгэн юм өөрчлөгдсөн.  Сайн тал руугаа юу, муу тал руугаа юу гэдгийг шууд онож хэлэхийн аргагүй.

Минскийн хэлэлцээрийн дараа хориг арга хэмжээнд гарч болзошгүй өөрчлөлтүүдийн талаар нэн даруй ярьцгааж эхэлвээ. Юунаас үүдэн ОХУ-д барууны хориг арга хэмжээг хязгаарлаж, тэр ч бүү хэл хүчингүй болгож магадгүй гэх яриа өрнүүлэх болсон нь одоог хүртэл ойлгомжгүй байна. Бодит байдал дээр ямар ч ийм шинж тэмдэг бүл харагдана. Өрнөдийн байр суурь яаж өөрчлөгдсөн бэ гэхээр зөвхөн ярианы өнгө аяс нь л хувирсан. “Тийм ээ, хүчингүй болгоно, гэхдээ хэрэв та нар...” гэснээ харамссан байдалтайгаар гараа сэгсрээд: “та нараас л шалтгаална шүү дээ” гэж байгаа мэт.

АНУ нь ОХУ-тай түншлэлийн харилцаатай байхыг хүсч буйг Обама илэрхийлсэн. Гэхдээ мэдээж тохиролцоогоо дагаж мөрдөх ёстой гэсэн болзолтойгоор. Өөрөөр хэлбэл сөргөлдөөний хүрээг хумих. Ер нь бол дахиад есдүгээр сард нэмэгдсэн эдийн засгийн болон бусад тодорхой салбар, хувь хүний эсрэг хориг тавих болсон нөгөө л шалтгаанууд нь (эхэндээ инээдтэй мэт санагдаж байсан боловч сүүлдээ улам их ноцтой болж өргөжсөн) юм. Өрнөдийн бусад удирдагчид ч мөн ижил байр суурьтай аж.

Европын холбооны гадаад бодлогын шинэ зохицуулагч хатагтай Фредерике Могеринигийн хэлсэн хоёр мэдүүлгийг харьцуулаж онцолъё. Долдугаар сард тэрээр: "Орос одоог хүртэл стратегийн түншлэлийн улс мөн хэвээр, гэхдээ бидэнд сэргээхийн тулд шинэ арга зам олох хэрэгтэй болж байна" гэж мэдэгдсэн. Харин есдүгээр сард Могерини өөр нэг мэдэгдэл хийсэн нь: "Орос нь бүс нутгийн болон дэлхийн нийтийн тулгамдаж буй асуудлын хувьд стратегийн тоглогч хэвээр байгаа. Гэвч миний бодоход бидэнд таалагдсан ч таалагдаагүй ч, Орос бол стратегийн түнш байхаа больсон”.

Европын нэгдэн нягтралт

Үнэн хэрэгтээ, хориг арга хэмжээг өөрчлөх төлөв ер харагдахгүй байна. Учир нь Украин дахь хямралын нөхцөл байдалд зарчмын ямар нэгэн өөрчлөлт гараагүй. Хичнээн зөрчилтэй ч гэсэн эвлэрлийн байдал нь арай ядан оршиж байгаа ч гэсэн ийм төлөв харагдахгүй байна.  

Харин өөр зүйл болж байна. Саяхныг хүртэл хувьд Украин дахь үйл явдлын талаарх эсэргүүцлийн өнгө аяс нь Европын улс орнуудын хувьд зөрүүтэй гэдэг нь анзаарагддаг байсан бол одоо огт ялгарахгүй байгаа. Хослуулсан хориг нь Оросын хувьд алдагдалтай хэвээр байх болно гэдэг ойлголт улам баталгаажсаар байна. Европ болон бусад хориг тавьж буй орнуудтай харьцуулбал Оросын хувьд алдагдал нь улам ихсэж, илүү их хор нөлөөтэй байх болно.

Мэдээж хэрэг, Европын холбоо болон НАТО-гийн Зүүн Европын гишүүд Оросын зүгээс ирэх боломжит аюулыг Парис болон Вашингтоны харж буйгаас шал өөрөөр хүлээн авч байгаа юм. Байгалийн хийн хараат байдал болон бараа бүтээгдэхүүний хоригтой холбоотой хохирлын хэмжээ Герман юмуу Английг бодвол Польш юмуу Литватай харьцуулахад ижил бус мэдрэгдэж байгаа. Гэхдээ ерөнхий чиг хандлагыг энэ өөрчлөхгүй.

Саяхныг хүртэл АНУ-тай харьцуулахад Европын холбоо болон Япон илт болгоомжилсон байдалтай байсан. Европын холбооны 28 улс оронд хоорондоо ярилцаж тохиролцох нь Америк ч юм уу Австрали шиг өөрсдөө улс дотроо учраа ололцохоос хамаагүй хэцүү. Үүнээс чухал зүйл гэвэл асуудлын тогтсон улс төрийн бодлогын тэргүүлэх чиглэлүүд, үзэл санааны инерц аж.

Европын холбооны эхлэлийг тавьж байсан “хуучин” Европ нь бүр “остполитик”-ийн үеэс Зөвлөлт Холбоот Улс, дараа нь Оростой байгуулах харилцаагаа худалдаа эдийн засгийн түншлэл нь нэг нэгнээсээ хамааралтай байдлыг үүсгэнэ, эсвэл хоорондын харилцан ашиг сонирхлыг дэмжинэ гэх мэт үзэл санааны үндсэн дээр бий болгож байсан. “шинэ” Зүүн Европын улс орнуудад харилцан хамааралтай байдал улс төрийн хүсэл зоригоор биш харин ЭЗХТЗ, ЗСБНХУ-ын өв уламжлалын дагуу олдсон.  

Энэхүү харилцан хамааралтай мэдрэмж нь эдийн засгийн, улс төрийн айдсыг дагуулдаг. Оросын газрын тос, байгалийн хийгүй бид өөрийгөө аргалж чадах уу? НАТО-гийн дээвэр найдвартай юу? Бид нэгийг тайрахад, тэд нөгөөхийг тайрах уу? Ийм асуулт тэднийг зовооно.

Москвагийн үйлдлүүд зөвхөн НАТО-гийн эв нэгдлийг бэхжүүлэхэд хүргэлээ, энэ бол тодорхой зүйл. Гэвч эдийн засаг яах бол? Европын холбоо хэдэн сарын турш АНУ-ын хориг арга хэмжээнд дүйцүүлэхийн тулд хөдөлж ирсэн.  Хэлэлцүүлэг, дүн шинжилгээний явц дунд аажмаар нөхцөл байдлыг харах өнцөг арай өөрөөр, илүү бага айдастайгаар, Оросын хувьд баярлах зүйл багатайгаар боловсрогджээ.

Жишээ нь Европын хувьд ОХУ-ын импорт хэр их ач холбогдолтой вэ? 300 тэрбум ам.доллар гэдэг бол маш их тоо мэт санагдана. Гэвч Европын холбооны нийт эдийн засаг 17 их наяд ам.доллар. Гурван зуун тэрбум Европын холбоонд эмзэг боловч бүхэлдээ амин чухал биш. Гэвч зарим улс орон болон салбарын хувьд мэдээж чухал л даа. Жишээ нь Их Британийн болон Норвегийн загасчдын, эсвэл Германы автомашин үйлдвэрлэгчдийн (Германы автомашины хоёр дахь том зах зээл нь Орос юм) хувьд.  Мөн Оросын тэнгисийн цэргийн флотод нийлүүлдэг Францын “Мистраль” ч бас л ойлгомжтой -1.2 тэрбум еврогийн хэлцэл. Польшийн болон Литвийн алим, төмс нь мөн Орос руу гардаг байсан.

Орон нутгийн төвшинд өөр олон тооны онцгой хэлхээс байдаг. Лондонгийн Сити болон Киприйн офшор дансанд байрлаж буй орос мөнгө байна. Эсвэл “Өмнөдийн урсгал" гэгддэг байгалийн хийн урсгал Балканы орнууд болон Италийн хувьд хэр их ач холбогдолтой вэ? Болгарын хувьд л гэхэд жуулчдынх нь 70 хувь нь Оросууд байдаг...

Европ бол хамтын нэгдмэл зөвшилцлийн үндсэн дээр ажилладаг. Есдүгээр сарын хориг арга хэмжээний багц нь энэхүү зөвшилцлийн шийдэл рүү тэднийг түлхэж өгсөн. Мөн эрсдэл харьцангуй бага салбарт төвлөрч байгаа нь, гарцыг олж даван туулах боломжийг олгож байгаа юм. Учир нь хаана, хэд хэрэгтэй вэ гэдэг нь мэдэгдэж байгаа.

Дашрамд дурьдахад хориг арга хэмжээний өөр нэгэн жигүүр болох Азийн тухай хэлэхэд ижил дүр зураг харагдана. Өнөөгийн буй болсон явдал болтол Япон нь Оростой харилцаагаа ихээхэн сайжруулна гэж тооцоолж байсан ба энэ нь Хятадын эсрэг тэнцвэржүүлэгч хүчтэй байх эрмэлзлээс үүдэлтэй байв. Курилийн маргаан хэвээр боловч Ерөнхийлөгч Путиний айлчлалыг өөрчилсөн нь Токио нэгдмэл фронт хэрэгтэй гэдэг дүгнэлтэд хүрсэн гэсэн үг. Эдийн засгийн хувьд дараах дүр зураг байна: “Фукушима”-гийн дараа Оросоос хамаарах эрчим хүчний хамаарал дөрвөн хувь байгаа боловч Японы шинжээчдийн үзэж буйгаар энэхүү хамаарал нь тийм ч онцгой юм биш бөгөөд ямар нэг юм болбол түүнийг Ойрх Дорнодын гэх мэт эрчим хүчний түүхий эдийн ундаргаар орлуулж болно хэмээн үзэж байна. Хэрэв Японы экспортын бүтцийг анхааралтай ажиглавал Орос түүний ердөө 1.5 хувийг эзлэн 12-р байрт ордог ба энэ нь АНУ болон Хятадаас 10 дахин бага, Европын холбооноос 7 дахин бага байгаа юм. Юу нь инээдэмтэй байна гэхээр Японоос Орос руу гаргаж буй экспортын тал нь автомашин байгаа ба эдгээрийн тал нь хэрэглэж байсан хуучин тэрэг байгаа юм. Энэ мэдээж чухал л даа гэхдээ бага зэрэг сэвтэй “Тоёото”-нууд эцсийн бөлөгт тийм ч чухал биш (цаг агаарт нөлөөлөхгүй) юм.

Газрын тос, байгалийн хийн хавх

Энэ нь Өрнөдийн зүгээс. Харин Орос руу яг өөр рүү нь харвал Өрнөдтэй байх харилцаа ямар ач холбогдолтой вэ? Түүнийг тийм амархан хаяж болох уу?

Хориг тавьж байгаа нь сайн хэрэг хэмээн ярьцгааж байна. Бодоод үз дээ! Арай гэж нэг юм эцэст нь өөрийн аж ахуйн хөгжилдөө анхаарал хандуулах нь. Голландын биш өөрийн төмсөө иднэ, Австралийн биш Вологодын масло хэрэглэнэ, өөрийн интернет, өөрийн банкны дансны тооцооллын системтэй болно. Хамонтой пармезан бяслагаас татгалзаж болно. Алим болон төмс ч мөн адил, яагаад гэвэл өөрсдөө ургуулчихна. Гэвч Европын бараа бүтээгдэхүүн, эм тариа Оросын хэрэглээнд нийт 40 хувь хүрдэг!  Ийм хэмжээний хамаарлыг ердийн хоригоор алга болгож чадахгүй шүү дээ.

Байгалийн хийн цоргын тухай ярьдаг – хаангуут л шууд ухаан алдаад уначих болно гэж ярьцгаана. Тиймээ, Европын хувьд Оросын эрчим хүчнээс хамааралтай байдлын дундаж төвшин ойролцоогоор 25 хувь бөгөөд мөн л ЗСБНХУ-ын өвөөс үүдэлтэйгээр зарим улсад бараг 100 хувь ч хүрдэг. Энгийн сөрөг асуулт харин их ховор сонсогдох юм: хаалаа гэхэд байгалийн хий, газрын тосны төлбөрт авдаг мөнгөгүйгээр яах болж байна? Энэ мөнгө нь Оросын орлогын талаас илүү хувийг бүрдүүлдэг.

Хөнгөн цагаан, титан гэх мэт металл гэж бас өөр юмс байна. Оросын титангүйгээр Аэробус ч, Боинг ч онгоцоо үйлдвэрлэж чадахгүй, гэвч тэдгээрийн экспортоос олсон орлого нь оросуудыг тэжээдэг. Газрын тос, байгалийн хий, үр тариа гээд бүхнийг авч үзвэл Оросын эдийн засгийн 85 хувь нь экспортоос хамааралтай болж таарч байна.  

Юм үүгээр ч дуусахгүй. Үнэхээр айх хэрэгтэй үр дагавар олон байгаа. Албан ёсны хориг арга хэмжээг зөөлрүүлж ч болно, өөрчилж ч болно. Үл итгэлцлийн инерцийг зогсоох нь илүү хэцүү дээ.

Албан ёсны хоригоос гадна Засгийн газруудын тавьдаг бас бус өөр зүйлс бий. Эдгээр шаардлагын дагуу гарч ирж болзошгүй өөр хориг, тухайлбал нэгдүгээрт: – 2000-аад оны дундуурх “байгалийн хийн цочрол“ буюу “нүүрс-устөрөгч бөмбөг” гэх Москвагийн хоригийг Европ сөргүүлж хэрэглэхэд бэлэн гэдэг нь ойлгомжтой болсон (2006, 2009 оны үйл явдлууд). Хоёрдугаарт бүр илүү их ач холбогдолтойгоор бодит нөхцөл байдлаас үүдэлтэйгээр, жишээ нь нүүрс-устөрөгчийн түүхий эрчим хүчнээс хараат явдлыг багасгаж дэлхийн цаг агаарын аюулт өөрчлөлтөөс зайлсхийх эрмэлзэл гэх мэт.

Эдгээр шууд бус хоригийг давж гарах нь хамгийн хэцүү зүйл юм. Харин ч “газрын тосны гадсан дээр” суусар байх юм бол огт давж чадахгүй байх магадлалтай. Оросын холбооны татварын орлогын талаас илүү хувь нь газрын тос, байгалийн хийн эх үүсвэртэй бөгөөд экспортын 85 хүртэл хувийг бүрдүүлдэг. Байгалийн хийн экспортын дөрөвний гурав нь Европ руу экспортлогддог. Энэ нь Оросын эдийн засгийн амьдрах чадварын хосгүй хүчин зүйл юм. Энэ зөвхөн үүнээс болж буй зүйл биш. Яагаад вэ гэвэл байгалийн хийн үнэ газрын тосны үнэтэй уяатай байдагтай ч мөн холбоотой ба, үүний үр дүнд Европт байгалийн хий Америкаас бараг л хоёр-гурав дахин үнэтэй болдог.

Гэвч энэхүү уялдаа сүүлийн үед маш хурдан устаж байгаа. Энэ нь нэн түрүүнд шингэрүүлсэн байгалийн хий илүү өргөнөөр хэрэглэх болсонтой холбоотой. Энэ тал дээр шинэ нийлүүлэгчид рүү шинээр хандаж болох (түүний дотор Катар болон илүү хуучны, илүү найдвартай нийлүүлэгчид рүү) юм. Норвегийн Statoil 2012 онд аль хэдийн “Газпром”-оос илүү их байгалийн хий нийлүүлсэн байна. АНУ-ын шингэрүүлсэн байгалийн хийн экспортыг холбооны төвшинд зохицуулдаг байна. Экспортын тусгай зөвшөөрөл авах үйл явц нь хэдэн сараар сунжирсаар байдаг. Хэрэв АНУ Европ руу шингэрүүлсэн байгалийн хий экспортлох аргыг хялбаршуулбал юу болох бол?

Дараачийн нөхцөл байдал бол "занарын хувьсгал" юм. Өнөөг хүртэл энэ нь үндсэндээ АНУ-д хамаарч байсан юм. Гэвч Украины хямрал Европын улс орнуудыг занарын хийн олборлолт явуулах хязгаарлалтуудаа авах явдал руу түлхэж байгаа ба ийм ордууд Баруун, Зүүн Европт аль алинд нь бий. АНУ-д ч мөн занарын хий олборлолтоо улам бүр өргөжүүлэх боломж буй юм. Учир нь өнөөг хүртэл хувийн эзэмшил дэх газар олборлолт явуулж байсан бол одоо холбооны эзэмшил дэх газруудад явуулах боломжтой болж болох юм.  

“Занар”-ынхаас гадна өөр нэгэн газрын тос, байгалийн хийн хувьсгал уралдан бий болж байгаа нь “элсний” хувьсгал юм. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр битумжсэн элснээс газрын тос олборлох тухай яриа. Энэ газрын тосны нөөц зөвхөн Канадын Альберта муж болон Венесуэлд 1.7-2.0 их наяд баррель хэмээн тооцоологдож байна. 2016 онд дэлхийн ердийн газрын тосны ерөнхий нөөц 1.1 их наяд баррель хэмээн тооцоологдож байсан. Канад-Америкийн “элсний” газрын тосны төсөл дуусах шатандаа явж буй юм.

Гэвч өөр нэгэн аюул хамгаас бодитой юм. Дэлхийн хамгийн том газрын тос олборлогч орнуудын нэг болох АНУ 1970-аад оны “газрын тосны цочирол”-оос хойш өөрийн газрын тосоо үндэсний аюулгүй байдлын үндэслэлээр экспортолдоггүй болсон.  Одоо энэхүү шаардлага хэрэгцээгүй болсон ба харин ч эсрэгээрээ энэхүү хориг Америкийн газрын тосны компаниудад хохирол учруулж байна. Хэрэв боолтыг нээвэл Америкийн газрын тосны экспорт Оросын ашиг сонирхлын хувьд маш хурдацтай, хүчтэй цохилт болно.

Эдийн засгийг нүүрс-устөрөгчийн бус эрчим хүчний эх үүсвэртэй болгох хөтөлбөрүүдийг түргэвчлүүлэх тухай мартаж болохгүй. Франц улс аль хэдийн өөрийн эрчим хүчний 80-аас илүү хувийг атомын болон усан цахилгаан станцууд, мөн нарны батарей, салхин эх үүсвэрээс авч байна. Цахилгаан машинуудын талаар маш их хүн өнөөг хүртэл шоглосон янзтай ханддаг боловч эдгээр нь хэдийн туршилтын хэлбэрээс практик, масс үйлдвэрлэл руу ороод ирсэн билээ.

Офшорын фронт ба тарчигхан сонголт

Эцэст нь хэлэхэд Оросын компаниудын “офшорын эмзэг байдал” гэж бас нэг зүйл бий. Энэ нь Оросын эдийн засагт учруулах хамгийн аймшигтай заналхийлэл байж болно.

“Хулгайлснаа нуудаг” офшоруудын талаар биш зүгээр л нэг энгийн эдийн засгийн амьдралын хэсэг болох, тэр ч бүү хэл эдийн засгийн өсөлтөд зайлшгүй шаардлагатай өрийн офшор санхүүжүүлэлт буюу өөрөөр хэлбэл үнэт цаасыг гадаадын санхүүгийн зах зээлд байршуулах юм. Энэ нь өөрийн улсад бус олон улсын зах зээл дээр өрийн бичиг гаргах тухай ярьж буй хэрэг юм. Ийм хэлбэрээр компаниуд өөрийн гадаад дахь салбаруудаараа дамжуулан өөрийн улсаасаа илүү бага хүүтэй зээл авах боломжтой болдог. Хэрэгслийн хэмжээг шууд хэд дахин өргөжүүлдэг тухай ярилгүйгээр хэлэхэд шүү дээ.

Дэлхийн шилдэг консалтингийн пүүс болох “Номура”-гийн мэргэжилтэн Енс Нордвигийн тооцоолсноор хөгжиж буй зах зээлтэй улсууд, түүний дотор нэн тэргүүнд BRICS-ын орнууд 2010 оноос хойш офшорын өрийн зах зээл дээр 400 тэрбум ам.долларын өрийн бичиг гаргасан байна. Энэ нь ийм төрлийн өрийн бичгийн нийт хэмжээний 40 орчим хувь болно. Дэлхийн офшороос өндөр хамааралтай улсуудын дунд Орос нэгдүгээр байрт байгаа бол Украин хоёрдугаар байрт байна. Орост энэ нь ДНБ-ний 12 хувийг эзэлж байгаа бол Украйнд 9 хувьтай байна. Барууны орнуудын хэрэгжүүлсэн хамгийн сүүлийн хориг арга хэмжээнүүд нь энэхүү хөндүүр газарт тусч буй юм.

Офшорын хамаарал нь ихэнхдээ үндэсний өрийн тооцоололд бүртгэгддэггүй бөгөөд түүнийг нуугдмал эсвэл нуусан өр хэмээн нэрлэдэг. Хэвшсэн практикийн дагуу төлбөрийн балансын тооцоо гэрийн санхүүгийн хаягаар явдаг бол гадаад дахь болон олон улсын зах зээл дэх өрийн нөхцөл байдлыг тооцоонд оруулдаггүй.

Үүний заль болон аюул нь юунд байна вэ гэвэл нуугдмал өр бий болдог ба энэ нь үндэсний валют унах тохиолдолд компаниудад өртөмхий байдлыг эрс ихэсгэдэг. Өөрөөр хэлбэл рубль унавал олон улсын зах зээл дээр өрийн бичиг гаргасан бүх компаниудын долларын өр төлөхөд улам хэцүү болдог.  

Эдийн засагт гадаадын зах зээлээс зээл авах хүндрэлээс гадна хөрөнгө оруулалтын капиталын гадагш урсалт гэдэг хүндрэл бий. Украинд болж буй үйл явдал эхэлснээс хэдхэн сарын дотор тооцоолж буйгаар энэ нь 80 тэрбум ам.доллар болсон байна. Энэхүү капиталын гадагш урсалт үүнээс ч илүү эрт эхэлсэн ба одоогийн хямралаас өмнө Орост болж буй маш их зүйлс хөрөнгө оруулагчдыг түгшээж байсан юм. 2012 онд бүхэлдээ капиталын “зугатаалт” 49 тэрбум ам.доллар байсан бол 2013 онд энэ тоо 63 тэрбум ам.доллар болжээ.

Хориг болон хөрөнгө оруулалт татралт нь дорнын тулааны урлагийн багалзуурдах мэхтэй адил юм. Үүний сацуу эдгээр нь Оросын хамгийн амбицтай төслүүдийг гүйцээж алах чадамжтай. Мэргэжилтнүүд эхний ээлжинд Арктик дахь газрын тос, байгалийн хийн нөөцийг олборлох найдварыг нэрлэдэг.

Оросын эсрэг авч буй хориг арга хэмжээний үр дүнг одоо манайд Ираны эсрэг авч байсан хоригийн түүхтэй харьцуулах нь элбэг байна. Хориг шууд үр дүн авчраагүй ба Иранд эхэн үедээ үнэхээр эдийн засаг унасан ч дараа нь арай өөр магадгүй илүү доод төвшинд тогтворжсон гэж зүйрлэцгээнэ. Харин өрнөдийнхөн өөр жишээг авч үзэж байна. ӨАБНУ дахь цагаан арьст цөөнхийн дэглэм нуран унасантай тэд зүйрлэж буй. Мэргэжилтнүүд ингэж таодотгож байна. Энэхүү дэглэмийн эсрэг авсан бүхий л үеийн хориг арга хэмжээнээс хамгийн үр дүнтэй нь хөрөнгө оруулалтыг багасгах арга байжээ. Ялангуяа АНУ хоригийг дэмжиж 1986 онд хууль тогтоомж гаргасан явдал. Энэ нь капитал тус улсаас “зугатах” байдал буй болгож, үр дүнд нь үндэсний мөнгөн тэмдэгтийн ханшийн уналт, инфляц, үнийн өсөлт, ард иргэдэд ихээхэн хүндрэл авч ирсэн юм. Мөн чанартаа энэ нь улс төрийн өөрчлөлт хийх тушаал байлаа. Эдийн засгийн “ногт” эцсийн дүндээ дэглэмийн өөрчлөлтөд хүргэсэн билээ.  

Гэхдээ аливаа түүхийг шууд жишин татаж харьцуулах нь өөрийн дутагдалтай байдаг – өөр цаг үе, өөр өөр нөхцөл байдлууд, өөр өөр онцлог чанар гэх мэт. Гэхдээ эдгээр болон тэдгээр жишил таатай юм биш гэдэгтэй та санал нийлнэ бизээ. Даанч өөр төрлийн хориг арга хэмжээнүүд байхгүй...


АЛЕКСАНДР АНИЧКИН “ОГОНЁК”

УДУШАЮЩАЯ ПЕРСПЕКТИВА

В последние неделю-две явно что-то изменилось в атмосфере вокруг западных санкций. В лучшую или в худшую сторону, сразу не скажешь

О возможных переменах на санкционных фронтах заговорили сразу после минских договоренностей. В России так и вовсе не очень понятно с чего стали обсуждать возможное смягчение или даже отмену западных санкций. В действительности признаков этого нет. Что изменилось в позиции Запада, так это тональность: да, отменим, но только если... Вроде как рукой махнули с досадой: дело за вами.

Обама заявил, что США хотят партнерских отношений, но только при условии соблюдения договоренностей, деэскалации конфликта и прочего, что, собственно и лежало в основе поначалу смешных, а потом все более серьезных — финансовых, секторальных и персональных — санкций, дополненных в очередной раз уже в сентябре. Сходные позиции занимают и другие лидеры западных стран.

Ключ, может быть, в сравнении двух высказываний нового координатора ЕС по внешней политике Федерики Могерини. В июле она говорила: "Россия остается по-прежнему стратегическим партнером, но нам придется найти новые пути для восстановления диалога". В сентябре Могерини сказала другое: "Россия остается стратегическим игроком в отношении региональных и глобальных вызовов, нравится нам это или нет, но я думаю, что она больше не является стратегическим партнером".

КОНСОЛИДАЦИЯ ЕВРОПЫ

На самом деле никакой отмены санкций не предвидится. Просто потому, что ситуация в украинском кризисе принципиально не изменилась, даже при том что достигнутое перемирие худо-бедно держится, пусть и с нарушениями.

Происходит другое. Если до недавних пор наблюдался некий люфт в реакции разных европейских стран на украинские события, то теперь даже при остающихся различиях в оттенках позиций и настроений его нет. Утверждается понимание, что в комбинации с санкциями Россия останется в проигрыше. Или проигрыш для нее будет больше, если не вообще роковым, чем проигрыш, пусть даже болезненный, Европы и остальных санкционеров.

Конечно, восточноевропейские члены ЕС и НАТО совсем иначе воспринимают потенциальную угрозу со стороны России, чем она видится в Париже или Вашингтоне. Размеры газовой зависимости или ущерба от продуктового эмбарго России неодинаково ощущаются в Германии и Англии по сравнению с Польшей или Литвой. Но общий тренд это не меняет.

Еще недавно по сравнению с США в Европейском союзе и в Японии явно осторожничали. В ЕС дело не только в том, что 28 странам намного труднее договориться между собой, чем Америке или Австралии внутри себя. Еще важна инерция устоявшихся политических приоритетов и идей.

"Старая" Европа, с которой начинался ЕС, еще со времен "остполитик" строила отношения с Советским Союзом, а затем и с Россией на основе идеи, что торгово-экономическое партнерство приведет к взаимной зависимости или, скажем, к опоре на явный взаимный интерес, а вместе с тем и к улучшению политических отношений. Странам "новой", Восточной, Европы взаимозависимость досталась не по политической воле, а по наследству от СЭВа и СССР.

Это ощущение взаимозависимости сопровождается и экономическими, и политическими страхами. Справимся ли без русского нефтегаза? Надежна ли натовская крыша? Если мы отрежем одно, они отрежут другое?

Действия Москвы привели лишь к укреплению единства в НАТО, это понятно. А что с экономикой? ЕС несколько месяцев двигался к выравниванию санкций с США. В ходе дискуссий и анализа постепенно выработался иной, менее боязливый взгляд на ситуацию, не самый радостный для России.

Какое, к примеру, значение для Европы имеет российский импорт? Цифра в 300 млрд долларов кажется огромной. Однако вся экономика ЕС — 17 трлн долларов, 300 млрд чувствительно, но не критично в целом для Союза, хотя и жизненно важно по секторам и странам. Для норвежских и британских рыбаков, например. Или для автостроителей Германии — Россия второй по величине рынок для немецких машин. Про французские "мистрали" для нашего ВМФ тоже известно — сделка на 1,2 млрд евро. Польские и литовские яблоки и картошка тоже шли в Россию.

Есть и множество других особых связей на локальных участках. Русские деньги в лондонском Сити и кипрских офшорах. Или значение газового "Южного потока" для Балканских стран и Италии. В Болгарии к тому же 70 процентов туристов — из России...

Европа работает на основе консенсуса. И сентябрьский санкционный пакет подтолкнул к оформлению этого консенсуса. А то, что риски сосредоточены в относительно узких секторах,— это дает возможность их преодолеть, найти выход, потому что знаешь, где и сколько понадобится.

Кстати, на другом санкционном фланге — азиатском — похожая картина. Япония до нынешних дел рассчитывала на серьезное улучшение отношений с Россией, чтобы какой-то противовес иметь Китаю. И проблема с Курилами остается. Однако отмена визита президента Путина означает, что и в Токио пришли к выводу: нужен единый фронт. В экономике же картина такая. После "Фукусимы" энергетическая зависимость от России 4 процента, однако, как считают японские аналитики, эта зависимость не критическая, в случае чего можно переключиться на другие, например ближневосточные, источники энергетического сырья. А если внимательно посмотреть на структуру японского экспорта, то оказывается, что на Россию приходится лишь 1,5 процента, она занимает 12-е место, в 10 раз уступая США и Китаю, в 7 раз Европейскому союзу. И, что забавно, больше половины экспорта Японии в Россию составляют автомобили, причем половина из них — подержанные. Это, конечно, важно, но слегка помятые "тойоты" все-таки погоды не делают.

НЕФТЕГАЗОВЫЙ КАПКАН

Это со стороны Запада. А если посмотреть на саму Россию? Какое значение имеют связи с Западом, так ли просто их свернуть?

Говорят, вот и хорошо, что санкции. Подумаешь! Наконец займемся развитием собственных отраслей. Будет своя картошка, а не голландская, масло вологодское, а не австралийское, свой интернет, своя система банковских расчетов. От пармезана с хамоном можно отказаться. Яблоки и картошка тоже: может, свои вырастут. Но общая-то доля европейских продуктов и медикаментов в потребностях России достигает 40 процентов! Такую зависимость простым эмбарго не ликвидируешь.

Говорят про газовый кран — как перекроем, так они там запрыгают. Да, средний уровень зависимости Европы от российских энергоносителей составляет около 25 процентов, но в отдельных странах, тоже наследство СССР, доходит почти до 100 процентов. Простой контрвопрос как-то реже слышится: перекроем, а как же обойдемся без денег за газ и нефть? Они составляют более половины доходов России.

Есть еще металлы — алюминий, титан. Без русского титана ни "Аэробус", ни "Боинг" не смогут строить свои самолеты, но и доходы от их экспорта нас кормят. Если учесть все — нефть, газ, металлы, пшеницу,— то получится, что российская экономика на 85 процентов зависит от экспорта.

И это еще не все. Есть последствия, которых действительно нужно бояться. Санкции официальные можно ослабить, можно отменить. Остановить инерцию недоверия гораздо труднее.

Помимо официальных санкций действуют еще другие, не те, что вводятся правительствами. Другие — вызванные, во-первых, еще "газовым шоком" середины нулевых, когда стало ясно, что Москва готова использовать "углеводородное оружие" в Европе (события 2006 и 2009 годов). А во-вторых, что еще важнее, объективными обстоятельствами. Такими, например, как стремление снизить энергетическую зависимость от углеводородного сырья, избежать катастрофических изменений климата.

Эти непрямые санкции труднее всего пережить. А можно и вовсе не пережить, если останется сидение на "нефтяной игле". Более половины федеральных налогов России имеют источником нефтегаз, до 85 процентов экспорта — тоже. Три четверти природного газа экспортируется в Европу. Это исключительный фактор жизнеспособности экономики. Не только сам по себе, еще и потому, что цены на газ привязаны к ценам на нефть, в результате чего Европе газ обходится чуть ли не в два-три раза дороже, чем Америке.

Однако увязка эта в последнее время быстро разрушается. Прежде всего благодаря все более широкому использованию в энергетике LNG — сжиженного природного газа (русская аббревиатура СПГ). Здесь возможна переориентация на новых поставщиков, в частности на Катар, и на старых, более надежных. Норвежский Statoil в 2012 году уже поставил европейским странам больше газа, чем "Газпром". Экспорт СПГ из США регулируется на федеральном уровне. Процесс получения экспортной лицензии растягивается на месяцы. А если США облегчат экспорт сжиженного газа в Европу?

Следующее обстоятельство — "сланцевая революция". Пока она коснулась в основном США. Но украинский кризис подталкивает европейские страны к снятию ограничений на разработку сланцевого газа, месторождения которого имеются и в Западной, и в Восточной Европе. Да и у США есть возможность еще больше расширить разработку сланцевого газа: пока этим занимались на землях, находящихся в частной собственности, сейчас могут быть открыты федеральные владения.

Потом помимо "сланцевой" назревает еще одна нефтегазовая революция — "песчаная". Речь идет о производстве нефти из битуминозных песков. Запасы этой нефти, в основном в канадской провинции Альберта и в Венесуэле, оцениваются в 1,7-2,0 трлн баррелей. Общий объем мировых запасов обычной нефти на 2006 год оценивался в 1,1 трлн баррелей. Канадско-американский проект "песчаной" нефти уже в завершающей стадии.

Хотя реальнее другая угроза. США, одна из крупнейших нефтедобывающих стран мира, со времени "нефтяных шоков" 1970-х годов не экспортируют свою нефть по соображениям национальной безопасности. Сейчас в этом экономической необходимости нет, наоборот, запрет вредит американским нефтяным компаниям. Если откроют шлюзы, экспорт американской нефти быстро и больно ударит по интересам России.

Не стоит забывать и об ускорении программ перестройки экономик на использование неуглеводородных источников энергии. Франция уже получает более 80 процентов электричества за счет атомных станций, ГЭС, солнечных батарей и ветроустановок. Над электрическими автомобилями до сих пор многие посмеиваются, а между тем они уже перешли из экспериментальной в практическую, массовую область.

ОФШОРНЫЙ ФРОНТ И СКУДНЫЙ ВЫБОР


Наконец, есть еще серьезная "офшорная уязвимость" российских компаний. Это, может быть, самая страшная угроза для нашей экономики.

Это не об офшорах, где "прячут наворованное", а о вполне оправданном в экономической жизни, даже необходимом для экономического роста офшорном финансировании долга, то есть о размещении ценных бумаг на иностранных финансовых рынках. Речь идет о выпуске облигаций на международных рынках, а не в своей стране. Таким образом, через зарубежные филиалы компании получают доступ к кредитованию под более низкий процент, чем тот, на который они могли бы рассчитывать у себя дома. Не говоря уже о том, что и объемы средств сразу намного расширяются.

По оценке специалиста ведущего мирового консалтинга "Номура" Йенса Нордвига, корпорации развивающихся рынков, в первую очередь стран BRICS, с 2010 года выпустили офшорных долговых обязательств на 400 млрд долларов. Это около 40 процентов всего объема выпуска таких облигаций. Среди стран с высокой офшорной зависимостью на первом месте в мире стоит Россия, на втором — Украина. Для России она составляет 12 процентов от ВВП, для Украины — 9. Последние санкции Запада как раз и направлены в это уязвимое место.

Офшорная зависимость часто не учитывается в расчетах национального долга, ее называют скрытой, или спрятанной, задолженностью. По сложившейся практике расчет платежного баланса идет по домашнему финансовому адресу, а ситуация с долгами за границей, на международных рынках не учитывается.

Хитрость — и опасность — тут в том, что образуется скрытая задолженность, резко усиливающая уязвимость компаний в условиях падения национальных валют: если падает рубль, то долларовый долг каждой компании, разместившей долговые обязательства на международных рынках, становится тяжелее.

Помимо трудностей с кредитованием экономики на зарубежных рынках есть еще и отток инвестиционных капиталов. По оценкам, за несколько месяцев с начала украинских событий он составил до 80 млрд долларов. Отток происходил и ранее, еще до нынешнего кризиса многое в России тревожило инвесторов. Но за весь 2013 год капиталов сбежало на 63 млрд, а в 2012-м — 49.

Санкции плюс дезинвестиции — это как удушающие приемы в восточных единоборствах. И они в состоянии добить самые амбициозные российские проекты: эксперты в первую очередь называют надежды на освоение запасов нефти и газа в Арктике.

У нас сейчас нередко сравнивают эффект западных санкций против России с историей санкций против Ирана, говоря, что они не дали прямого результата: там экономика действительно сначала падала, потом стабилизировалась на каком-то ином, пусть более низком уровне. Но на Западе в ходу иной пример — крах режима белого меньшинства в ЮАР. Специалисты объясняют: из всех санкций, примененных некогда против этого режима, самой эффективной оказалась дезинвестиция, прежде всего принятое в США в 1986 году законодательство в ее поддержку. Это привело к бегству капиталов, падению национальной валюты, инфляции, росту дороговизны, трудностям для населения. По сути, это было понуждение к политическим переменам: экономическая удавка привела в итоге к смене режима.

Любой исторический параллелизм, впрочем, с изъяном — другие времена, другие обстоятельства, другая специфика. Но согласитесь: что те, что эти параллели малоприятны. А других по части санкций, увы, нет...