Энэ 7 хоногт
-
Даваадорж
Ж.Галбадрах: Сургуулийн анги дүүргэлт, хүүхдийн тоонд хязгаар тавихгүй бол боловсролын чанарыг сайжруулах тухай ярилтгүй
Оргилмаа
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу
-
Оргилмаа
Ерөнхийлөгч өө! ҮАБЗ-өөс утааны талаар онцгой анхаарч, Үндэсний хороо байгуулж өгөхийг онцгойлон хүсье!
Оргилмаа
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу
-
Оргилмаа
Ерөнхийлөгч өө! ҮАБЗ-өөс утааны талаар онцгой анхаарч, Үндэсний хороо байгуулж өгөхийг онцгойлон хүсье!
Оргилмаа
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу
Үг хүчээ заавал үзүүлдэг
Энд өгүүлсэн алдааг засахын тулд юуны түрүүнд бүх шатны сургуулийн багш нар, хүүхдийн болон хэвлэл мэдээллийн байгууллагынхан, судлаачид, нийтлэлчид, төрийн албаныхан дээрх үгсийг зориулалтын дагуу зөв хэрэглэж, олон түмэнд хэвшүүлэх ажил зохион байгуулууштай.
Өнөөгийн монголчууд эх хэлнийхээ үгсийг буруу хэрэглэх нь түгээмэл болж байна. Үг буруу хэрэглэх, хэл яриа гажих нь сэтгэлгээ булингартаж буй хэрэг гэж үздэг. Сэтгэлгээ нь сэтгэл, оюуны нэгдмэл үзэл. Үг ямар мөн чанартай, хэр хүчтэйг мэддэггүйгээс муу муухай үгс хэрэглэх нь бий.
Үг нөлөөллийн тун хүчтэй хэрэгсэл. Хүний хэлсэн үг, яриа өөрт нь болон бусдад нөлөөлж байдаг. Үг хүний сэтгэц (сэтгэл, оюун)-д хүчтэй нөлөөлдөгийг хүн төрөлхтөн эртнээс мэддэг, ашигладаг ч байж. Үүний нэг жишээ бол үгийн ид шидэд суурилсан домнох ухаан бий болгосон явдал. Үг нөлөөллийн маш хүчирхэг хэрэгсэл болохыг нейролингвистикийн программчилалын аргаар ч нотолсон.
Үг бодол санааны долгион. Хүний сэтгэл, оюунд үүссэн бодлын долгион эхлээд үгээр илэрч, дараа нь тодорхой дүрс хэлбэрийг олдог. Үгнь сэтгэлийн гүнд боловсорч, хүний сайн, муу бүх шинжийг агуулан амаар дамжин гадагшилдаг бодол санааны соронзон долгион. Хоёр биетийн хэмнэл адил болдолгионууд нь нийлэн нэмэгдэж, улам их хүчтэйболдог жамтай. Эл үзэгдлийг резонанс гэдэг. Резонансын хуулиар буруу хазгай, муу муухай үгсийг байнга хэрэглэвэл тэдгээр нь их хүчийг олж, хэлсэн хүнд ёозгүй муугаар нөлөөлдөг аж. “Ороо нь ороогоороо, жороо нь жороогоор” байдаг жамаар хов яригч,бэлгэгүй үгтэн, гутранги үзэлтэн, муу муухай санаатангууднийлж, бодол санааныхаа долгионуудыг нэгтгэж, сөрөг эрчмийн бөөгнөрөл бий болгодог. Ийм атал өнөөгийнхөн хөгшин залуугүй “аймаар”, “аягүй”, “юмгүй” гэх зэрэг ёозгүй муу үгсийг байнга хэлж, амнаас ам, чихнээс чих, сэтгэлээс сэтгэлд дамжуулан тарааж, амны уншлага болгож байгаа нь муугийн ёр биш байгаа.
Үг эрчимтэй. АНУ-ын Калифорнийн их сургуулийн хэсэг эрдэмтэн үг эрчимтэй эсэхийг нарийн мэдрэмжтэй багажаар судалж, өдөр тутмын ярианд хэрэглэдэг үгсийг хэлэхэд багажны зүү огт хөдлөөгүй, эртний Грекийн сэтгэгчдийн хэлсэн үг, бий болгосон нэр томьёог хэлэхэд үл ялиг хөдөлж, харин тарнийн “Ум” хэмээх үгийг хэлэхэд 36 градус хазайж байсныг тогтоосон нь бий. Үг хөдөлгөөний их хүчийг тээж, олон мэдээлэл агуулж байдаг. Үг агаарт замхардаггүй, өөр бусад байдлаар ч алга болдоггүй. Үг хүчээ заавал үзүүлдэг аж.
Цагаан, дулаан, ариун, баярлуулам үгс байхад бараан, хүйтэн, бузар, айдас дагуулсан нь ч бий. Зөв, сайн, сайхан үгс хүнд урам зориг, итгэл найдвар, хүч чадал, ухаарал хайрлаж, хайр, энэрэл төрүүлдэг бол буруу, муу, муухай үгс сэтгэлийг сэвтүүлж, бузарлаж, үйлсийг хазайлгаж, хүнийг доройтуулдаг.
Хар муу эрчим дагуулдаг үгийн нэг бол энэ цагийнхан тун элбэг хэрэглэх болсон “аягүй” хэмээх үг. Монголчууд “аягүй гоё”, “аягүй сайхан”, “аягүй зөв юм хийлээ” гэж ярьцгаасаар. Ерөнхийлөгчөөсөө төрийн дээд шагнал хүртээд гарч ирж байгаа хүн “Би аягүй баяртай байна” гээд зогсож байх болж. Уг нь нүдээр хармааргүй, хэлээр амсмааргүй, чихээр сонсмооргүй, хамраар үнэрлэмээргүй, биедээ ойртууламгүй, оюундаа багтаамгүй, сэтгэлдээ оруулмааргүй, бүр зүүдэндээ ч үзмээргүй муу муухай, бузар булай, ой гутам юмыг “аягүй” гэдэг. “Аягүй” гэдэг үгийг ам нээх болгонд хэлж буй хүн өөрөө аягүй болж мэднэ. “Амны бэлгээс ашдын бэлгэ” гэдэг мэргэн үг бий.
Манайхан амны уншлага болгоод байгаа өөр нэг эвгүй үг бол “аймаар”. Монгол хэлэнд“аймаар” гэдэг үгийг айдас төрүүлэхээр, аймшигтай юм, үзэгдлийг л тодорхойлоход хэрэглэж ирсэн. Энэ үгийг гагцхүү сөрөг шинж чанар илэрхийлэхэд муу, муухай утга агуулгатай тэмдэг нэртэй хоршин “аймаар муухай амьтан”, “аймаар цөвүүн цаг”, “аймаар хортой архи” гэх зэргээр хэрэглэх учиртай атал “би чамд аймаар хайртай”, “аймаар баярлалаа”, “аймаар гоё амттай” гэж ярьж, энэ буруу үзэгдлийг нийгэмд улам бүр хэвшүүлсээр байна.
Мэндлэхдээ хүртэл мууг дуудан даллах болж. “Юу байна”, “Юмгүй” гэж мэндэлцгээж буй. Нэг нь “юу байна” гэж гуйж, нөгөө нь “юу ч байхгүй” хэмээн царай алдаж байгаа мэт. Нэгэн шүлэгт “Юмгүй гэдэг үгийг ердөө битгий хэлээч. Ховор сайхан эрдэнэсийг ч хоосруулж устгах үг” гэсэн мөр байдаг. Мэндлэхдээ “юмгүй” гэж, юу зөгнөөд байна вэ? Сайтар бодууштай, даруй засууштай.
Нийгмийн “эмгэг“ болж буй өөр нэг үг бий. Энэ бол “асуудал” хэмээх үг. Асуудал гэдэг үгийг “шийдвэрлэвэл зохих үйл, ажил хэрэг” (энэ утгаар нь сургалтын асуудал эрхэлсэн дэд захирал гэдэг), “хурлаар хэлэлцэх зүйл” гэсэн хоёр үндсэн утга агуулгаар хэрэглэж ирсэн. Гэтэл сүүлийн богинохон хугацаанд монгол хэлний бараг бүх үгийг энэ үгээр орлуулан хэрэглэхийг дөхөж, ямар ч шаардлагагүй үед, бүр давхардуулан байнга хэрэглэж болж буй. Томоохон телевизүүдийн мэдээллийн хөтөлбөрөөр “зам барих асуудал байна уу”, “жорлонгийн асуудал ямар шүү байна”, “хэлэлцсэн асуудлыг шийдвэр болгох асуудал”, “сурах эрх зөрчигдөж байгаа асуудал их байна”, “Тавантолгойн гүүрний асуудал цуурсан” гэж эрх бүхий албан тушаалтнууд, сурвалжлагчид, нэвтрүүлэгчид ярьж байна. “Энэ ажил бүтэх л байгаа даа” гэхэд “Ямар ч асуудалгүй” гэж хариулдаг болсон. Уг нь “шинээр зам барих уу”, “жорлон байгаа юм болов уу”, “хэлэлцсэн зүйлийн талаар шийдвэр гаргах”, “сурах эрх ихээхэн зөрчигдөж байна”, “Тавантолгойн гүүр цуурсан”, “ажил бүтнэ”, “ямар ч саад бэрхшээлгүй бүтнэ” гэж ярьж болно. “Асуудал”-ыг байнга, олон хэлж байвал ажил хэрэгч, мундаг хүн болж харагдана, “том” хүмүүс ингэж ярьдаг юм чинь хэлээд байх нь зөв хэмээн эндүүрэгч, түүнчлэн зөв, бурууг нь мэдэхгүй зүгээр л даган дуурайгч олширсоор. Ийнхүү асуудал хэмээх үгийг ангайх болгондоо хэрэглэх нь “мода” болж байгаа бололтой. Хэрэглэвэл зохих үгсийг “асуудал”-аар сольж, улс орны тусгаар тогтнолын баталгаа, эрхэм үнэт зүйл болох эх хэлээ ядууруулах, буртаглах эрх хэнд ч байхгүй.
Хүний амнаас гарч буй муу, муухай үг амжилтыг үргээн зайлуулдаг. Саар үг мууг, муухайг дагуулдаг, түргэн тархдаг. Тийм ч учраас монголчууд “Сэтгэлдээ муу үг бүү оруул, амнаасаа ариун бус үг бүү гарга...”, “Муу үг модон улаатай” гэдэг. Муугийн мөн чанар ерөөс ийм.
Муу, муухай үг хүнийг төдийгүй, агаар мандлыг ч бохирдуулах, хордуулах хүчтэй. Муу эрчим тээсэн үг агаарын орон зайн зургаан талст бүтцийг эвдэж чаддаг гэдэг. Муу үг олон хувилж үрждэг, хэлсэн эзэндээ эрт, орой хэзээ нэгэн цагт бумеранг (нисдэг шийдэм) шиг эргэн ирдэг гэж дорно дахинд үздэг байж. Энэ үзэгдэл байгалийн зүй тогтол, хүн төрөлхтний жам ёсны хууль (үйлийн үр)-тай холбоотой болохыг шинжлэх ухааны нээлтүүд нотлон харуулсаар байгаа.
Муу, муухай үгсийн хор уршиг, сөрөг нөлөөг ухаарч ойлгох, сэтгэл санаа, ой тойноосоо гарганзайлуулах, хэрэглэхгүй байх шийдвэр гаргах, гаргасан шийдвэрээ хэрэгжүүлэхийн төлөө хичээн тэмцэх, муу үг хэлчихвэл гэмших, дахин хэлэхгүй гэж өөртөө амлах, тангараглах нь буруу хазгай, муу муухай үгсээс салах арга зам. Муугаас салах амаргүй тул шантрахгүй байх нь чухал.
Нийгмээрээ ёсзүйг ярих нь сүүлийн үед улам ихэссээр байна. Ёсзүй нь ёс суртахууныг судалдаг шинжлэх ухаан, ёс суртахуун нь ёсзүйн шинжлэх ухааны судалдаг зүйл, хүн л юм бол хэн боловч өдөр тутмын амьдрал, үйл ажиллагаа, харилцаандаа биелүүлэх шаардлагууд болох зарчим, хэм хэмжээнүүдийн цогц, ёс суртахууны шаардлагуудыг биелүүлдэг, өөрөөр хэлбэл зарчим, хэм хэмжээг нь мөрддөг хүнийг ёс суртахуунтай хүн гэдэг ёсзүйн оронд ёс суртахууны тухай ярих учиртай.
Хүний ёс суртахууны тухай ярихдаа “ёсзүй” хэмээн шинжлэх ухааны нэрийг хэрэглэж, ёс зүйтэй хүн, ёсзүйгүй улстөрч гэж буруу ярьж, бичихийн оронд “ёс суртахуунтай хүн, ёс суртахуунгүй ажилтан, төрийн албан хаагч ёс суртахууны алдаа гаргажээ, хүүхэд, залуучуудад ёс суртахуун төлөвшүүлнэ” хэмээн хэлж ярьж, бичиж, хэрэглэж хэвших нь зүйд нийцнэ. Хүн ёсзүйн шинжлэх ухааныг судалж, ёс суртахуун тухай мэдлэг эзэмшинэ. Ёс суртахууны талаар саяханаас ярьж эхэлсэн, хүмүүсийн ёсзүйн шинжлэх ухааны мэдлэг, ёс суртахууны боловсрол дулимаг байгаа нь ёс суртахууныг ёсзүй гэхэд хүргэсэн болов уу.
“Ёсзүй” хэмээх шинжлэх ухааны нэр грекийн “этос” (ethos) гэсэн үгнээс эхтэй бөгөөд түүнийг оросоор “этика”, англиар “ethics” гэдэг. Ёсзүй философийн шинжлэх ухааны бүрэлдүүнд үүсэж бойжсон ч өнөө цагт бие даан хөгжиж байгаа харьцангуй залуу шинжлэх ухаан. Ёсзүй гэдэг үгийн “ёс” нь аливаа зүйлийн горим, журам, зайлшгүй зүй тогтол, “зүй” ньзөв зүйтэй, онол сургаал, багц цогц, хоёр үг хамтдаа зайлшгүй мөрдөх зүй тогтолтой, зөв зүйтэй горим, журмуудын тухай онол, сургаалын цогц гэсэн санааг илэрхийлдэг. Манайхан “зүй” гэдэг үгийг онол сургаалын цогц гэсэн утгаар нь гоозүй, залуурзүй, газарзүй, сэтгүүлзүй, эрхзүй гэх зэргээр шинжлэх ухааны нэрэнд хэрэглэсээр ирсэн.
Шинжлэх ухааны нэр болох ёсзүй, гоозүй, эрхзүйзэрэг үгс нэг асуултад хариулагдаж, нэг утга илэрхийлж, хамт хэлэгдэн нэршиж хэвшсэн, утгын болон бүтцийн нэгдэлтэй тул тэднийг нийлмэл үгс гэж үзэж, хамт бичих дүрэмтэй.
Энд өгүүлсэн алдааг засахын тулд юуны түрүүнд бүх шатны сургуулийн багш нар, хүүхдийн болон хэвлэл мэдээллийн байгууллагынхан, судлаачид, нийтлэлчид, төрийн албаныхан дээрх үгсийг зориулалтын дагуу зөв хэрэглэж, олон түмэнд хэвшүүлэх ажил зохион байгуулууштай.
Банзрагчийн ОЮУНЧИМЭГ