Энэ 7 хоногт
-
Даваадорж
Ж.Галбадрах: Сургуулийн анги дүүргэлт, хүүхдийн тоонд хязгаар тавихгүй бол боловсролын чанарыг сайжруулах тухай ярилтгүй
Оргилмаа
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу
-
Оргилмаа
Ерөнхийлөгч өө! ҮАБЗ-өөс утааны талаар онцгой анхаарч, Үндэсний хороо байгуулж өгөхийг онцгойлон хүсье!
Оргилмаа
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу
-
Оргилмаа
Ерөнхийлөгч өө! ҮАБЗ-өөс утааны талаар онцгой анхаарч, Үндэсний хороо байгуулж өгөхийг онцгойлон хүсье!
Оргилмаа
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу
Монголчууд буддын шашныг мухраар шүтэхийн оронд Буддагийн сургаалыг судалж, амьдралдаа хэрэгжүүлүүштэй
Бидний хүсэн тэмүүлдэг материаллаг хөгжил байгаль орчин болон хүн төрөлхтөнд ихээхэн сөрөг нөлөө үзүүлж, хүн материаллаг зүйлсийн боол болох аюул тулгарч, нийгмийн материаллаг хөгжил аз жаргалын үндэс гэдэг шинжлэх ухааны үзэл санаа буруу болох нь мэдрэгдэж, сэтгэлийн хөгжлийг үл хэрэгсэж, эс тоох болсон хүнийг өөрчлөх шаардлага тулгарч, сэтгэлийг боловсруулан сайжруулах арга зам эрэлхийлж байгаа өнөө үед Буддагийн сургаалыг судлах, танин мэдэх, ашиглаж хэрэгжүүлэх явдал бодит шаардлага болоод байна.
“Миний сургаалыг сонс, судал, таалагдвал амьдралдаа хэрэгжүүл, гэгээр.
Түүнээс биш намайг шүтэж болохгүй.”
Будда Шагжамуни
Сэтгэлээ номхруулж чадаагүй, ёсоо сахидаггүй лам хувраг, дэггүй удган, зайран, худал хэлэгч үзмэрч, төлөгч, аура цэвэрлэгч, гэрлэн бүрхүүл сэргээгч, мөнгө дуудан ирүүлэгч зэрэг элдэв “шидтэн” олон болсон энэ цагт Буддагийн сургаалын үзэл санааг хамгаалах, түүний зорилго, мөн чанарын талаар шинжлэх ухаанч ойлголт өгөх, сургаалыг судалж, танин мэдэж, амьдралдаа ашиглаж хэрэгжүүлэхийн ач холбогдлыг таниулах, мухар сүсгийн хор уршгийг олонд ойлгуулах шаардлагатай байна. Будда, түүний сургаал, буддын хэмээх шашны талаар үнэн зөв ойлголттой болох нь мухар сүсгээс ангижрах, Буддагийн сургаалыг амьдралдаа хэрэгжүүлдэг болоход ихээхэн ач холбогдолтой.
Бидний хүсэн тэмүүлдэг материаллаг хөгжил байгаль орчин болон хүн төрөлхтөнд ихээхэн сөрөг нөлөө үзүүлж, хүн материаллаг зүйлсийн боол болох аюул тулгарч, нийгмийн материаллаг хөгжил аз жаргалын үндэс гэдэг шинжлэх ухааны үзэл санаа буруу болох нь мэдрэгдэж, сэтгэлийн хөгжлийг үл хэрэгсэж, эс тоох болсон хүнийг өөрчлөх шаардлага тулгарч, сэтгэлийг боловсруулан сайжруулах арга зам эрэлхийлж байгаа өнөө үед Буддагийн сургаалыг судлах, танин мэдэх, ашиглаж хэрэгжүүлэх явдал бодит шаардлага болоод байна.
Будда, түүний сургаал номлолын тухайд
Энэ талаар хамгийн эхэнд өгүүлэх учиртай.“Будда” (Buddha) хэмээх үг самгарид гаралтай, танин мэдсэн, сэхээрсэн, ухаанаа мэдлэгээр гийгүүлсэн, гэгээрсэн хүн гэсэн утгатай. Уг үгийг монголчууд “Бурхан” хэмээн дууджээ. “Самгарид хэлний дараалж орсон хоёр “д” үсэг “р” авиагаар дуудагдах тохиолдол байдаг аж. Иймээс “Будда” гэдэг үгийг “Бурхан” хэмээн монголчлон дуудаж заншсан бололтой” гэж академич Д. Цэрэнсодном тэмдэглэсэн нь бий. “Бурхан” гэдэг үгийг өрнөдийнхөн “Бүхнийг бүтээгч”, “Дээд тэнгэр” гэсэн утгааар хэрэглэдэг.
Тоо томшгүй Буддагийн нэг Будда Шагжамуни нь Шагжа (Шакъяа) удмын Ариун идээт хааны гэрт төрж, Сиддарта Гаутама нэрийг авч бидэнтэй адил хүний орчлонд амьдарч байгаад гэгээрч, өөрийн замналаар бусдыг хөтлөн гэгээрэлд хүргэх зорилгоор сургаалаа айлдсан байдаг. Үнэнийг таниж, гэгээрсэн хүн бүхэн “Будда” болох боломжтой тул Будда тоо томшгүй гэж үздэг. Будда бурхан биш, харин үнэнийг таниулагч, гэгээрэлд хөтлөгч багш.
Будда Шагжамуни сургаалдаа хүнээс тусдаа орших ямар нэг дээд хүч, далдын зүйлийн тухай биш, харин хүнд өөрт нь байгаа хүч, боломж, тэдгээрийг хэрхэн зөв олж нээх, аривжуулах, ашиглах, өөрийгөө хэрхэн ялан дийлэх, засан өөрчлөх, зөв амьдрах, сэтгэлээ сайжруулах, оюунаа гэгээрүүлэх, үнэнийг таних тухай номлосон.
Будда сургаалуудаа бичиж үлдээгээгүй тул хожим нь түүний шавь нар, дагалдагсад тэдгээрийг нь цуглуулан эмхтгэсэн ч хүлээн авах тал дээр хоёр өөр зам мөрд хуваагдаж, “Дөрвөн үнэнийн сургаал”-ыг голлон дагадаг Хинаяана-Бага хөлгөн (өмнөдийн буддизм) үүсэж, пали хэлээр ном судраа гаргасан бол хоосон чанарын болон их нигүүлсэхүйн сургаалыг мөрддөг, хэн ч гэгээрч болно гэж үздэг Махаяана-Их хөлгөн (умардын буддизм) НТ I зууны үед дэлгэрч, судар номоо самгарди хэлээр туурвижээ. Энэтхэгийн Асанга, Адиша, Нагаржуна, Төвөдийн Зонхов болон бусад мэргэд Буддагийн сургаалын мөн чанарыг алдагдуулахгүйгээр, үндсэн зорилгод нь нийцүүлэн тайлбарлах, хөгжүүлэн дэлгэрүүлэхэд ихээхэн үүрэг гүйцэтгэжээ.
Будда шашин бий болгож, өөрийгөө шүтүүлэх гээгүй, зөвхөн хүн төрөлхтөнд ач тустай сургаал номлож, “Миний сургаалыг сонс, судал, таалагдвал амьдралдаа хэрэгжүүл, гэгээр. Түүнээс биш намайг шүтэж болохгүй” хэмээн хэлжээ. Буддагийн энэ үгнээс сургаалын нь зорилго, мөн чанар тодорхой харагддаг.
Буддагийн сургаалын үзэл санаа хүний амьдрал, үйл ажиллагаанд ямар нэгэн хязгаарлалт тавьдаггүйгээрээ нигүүлсэнгүй. Угсургаал хүний сэтгэлийг чухалчилдаг, сэтгэлд нэвтрэх, түүнийг судлах, танин мэдэх зорилготой сургалтын бүхэл бүтэн тогтолцоо юм. Энэхүү тогтолцоог ашиглаж сэтгэлээ танин мэдэх, сайжруулан өөрчлөх, сэтгэл оюун (сэтгэц)-ы бодит хөгжилд хүрэх бүрэн боломжтой гэж үздэг.
Хүн сэтгэлдээ өдөр тутам дүн шинжилгээ хийж, дүгнэлт гаргаж, өөртөө гүнзгий нэвтрэх тусам хүч чадлыг улам ихээр бий болгодог. Хүн ингэж байж оюун санааны эрчим хүчээ дотогш нь, сэтгэл рүүгээ хандуулдаг болно,өөрийгөө боловсруулна, сайжруулан өөрчилнө. Энэ бүхэнд хүрэх арга замын тухай мэдлэгийг Буддагийн сургаалаас л олж авна.
Буддагийн сургаал номлолыг эш үндэс болгосон уг шашныг “Буддагийн” гэсэнгүй, харин “Буддын” хэмээн хэрэглэж ирж. “Будда” хэмээх үгийн “а” үсгийг таслан үгүй хийж, “будд” гэсэн үг бий болгож байж “буддын” гэдэг үг бүтээнэ. Буддагийн шавь нар, дагалдагсад, газар газрын цаг цагийн эрдэмт мэргэд олж хуримтлуулж, баяжуулан дэлгэрүүлсний үр дүнд түүний сургаалын үзэл санаа бүхэл “буддизм” хэмээх бүхэл бүтэн үзэл баримтлал болжээ. “Буддизм” гэдэг үгийг европчууд XIX зууны үед анх бий болгон хэрэглэсэн гэдэг.
Төвөдийн буддын шашин
Буддагийн номлол Их хөлгөний сургаал хэлбэрээр тархсан умард зүгийн улсуудын нэг нь Төвөд. Төвөдүүд Буддагийн бий болгосон гүн ухаан, сэтгэл судлал, ёсзүй болон бусад шинжлэх ухааны өргөн мэдлэг, дүн шинжилгээ, дүгнэлт агуулсан, танин мэдэхүйн ихээхэн ач холбогдолтой сургаалыг VII-XVI зууныг хүртэлх мянгаад жилийн турш нутагшуулахдаа хувьсган өөрчилж, бурхангүй шинжийг үгүйхийж, тасралтгүй шашинжуулж, шашин болгон авчээ.
Шашны үзэл суртлын үндэс болгоогүй сургаал номлолууд байдаг. Тэдгээрийн нэг нь Хятадын суу билэгт гүн ухаантан, агуу сэтгэгч Күн-зийн сургаал. Күн-зийн сургаалыг хүндэтгэн дагагчид олон ч “күн-зийн” хэмээх шашин байхгүй.
Төвөдүүд тарнийн хөлгөн хэмээх урсгал чиглэл бий болгож, өөрсдийн мухраар шүтдэг байсан бөөгийн зан үйлийг Буддагийн сургаалтай холин хутгаж, хараал, авралын болон бусад элдэв уншлага бий болгож, сүсэгтнийг мунхруулж, өглөг барьцаар хөлжин амьдардаг лам нарыг бэлтгэж, тэднийг мухраар шүтүүлж эхэлсэн байдаг. Буддагийн сургаалыг шашинжуулах бусармаг үйл олон жил үргэлжилсээр байгаа тухай нэгэн судлаач ярилцлагадаа дурдсан нь бий (Өдрийн сонин. 2017, № 012, х.13). Уг нь Будда сургаалдаа ид шид, арга жатга, далдын хүч, хэн нэгнийг тахин шүтэх, өглөг өгөх, авах, хойд дүр тодруулах тухай өгүүлээгүй.
Буддаг бурхан болгон хувиргах, олон дүрээр бүтээх, шинэ шинэ шүтээнүүдийг бий болгох, хутагт, хувилгаадын хойд дүрийг эрж хайх, олж тодруулах болон бусад олон үйлийг Төвөдийн сүм хийдийнхэн бодож олжээ. Буддагийн сургаал дэлгэрсэн бусад оронд хойд дүр тодруулдаг ёс байгаагүй аж.
Буддын шашин Монголд дэлгэрсэн нь
Буддын шашныг Монголд дэлгэрүүлэх оролдлогыг гурван удаа хийснээс эхнийх нь монголчуудын эзэнт гүрэн болох Хүннүгийн үе, хоёр дахь нь XIII-XV зууны үе, харин гурав дахь нь XVI зууны дундаас XX зууны дунд үед хамаардаг. Хуваагдаж, захиргаагүй болж, хоорондоо тасралтгүй тэмцэлдэж байсан монгол ханлигуудыг оюун санааны хувьд нэгтгэх үзэл суртал зайлшгүй хэрэгтэй болсон, Төвөдийн буддын шашны хоорондоо өрсөлдөгч урсгал (шар, улаан)-ууд Монголоос тусламж авах, үзэл суртлаа нутагшуулах, ноёрхлоо тогтоох, Манж Чин улс монголчуудын эрэлхэг зоригтой, дайчин чанарыг шашнаар номхотгож хүлцэнгүй болгох, Хятад улс эдийн засгийн болон бусад ашиг олох хүсэл, сонирхолтой байсан явдал буддын шашныг Монголд нэвтрүүлэн дэлгэрүүлэх нөхцөл болжээ.
Төвөдийн буддын шашин улааны, шарын гэсэн хоёр урсгалтай байсныг дээр өгүүлсэн. Шарынурсгал нь Буддагийн сургаалыг тууштай баримтлагч, нэгэнт Төвөдөд бий болсон буддыншашныг шинэчлэгч, алдаа завхарлыг нь засагч Зонхов Лувсандагватай холбоотой. Тэрбээр Буддагийн сургаалын үзэл санааг гуйвуулан мунхруулагчидтай тэмцэх зорилгоор шар малгай өмсөн агуйд даяанчилж, сургаал номлож, түүнийгээ дагагч шар малгайтнууд, шарын урсгал бий болгосон бөгөөд монголчууд яван явсаар эл урсгалыг хүлээн авч, нутаг орондоо дэлгэрүүлж,“шарын шашин” хэмээн нэрлэж. “Заах”, “сургах” гэсэн утгатай “шасана” хэмээх самгарид үгийг шашин (шажин) болгон хэрэглэж ирж. Монголчууд буддын гэгдэх болсон шашныг “Бурханы шашин” гэдэг.
Буддагийн сургаалыг шашинжуулахгүй, сүм хийдэд эмч, зурхайч, дархан бэлдэж, төвөд, самгарид хэл бичиг сурч, олон талын мэдлэг эзэмшиж, эрдэмт мэргэдийн зохиол бүтээлийг судалж байсан үе бий аж. Монголд анхны системтэй боловсрол олгож байсан багш нар Буддагийн сургаалыг номлогч нар байсан гэдэг.
Олонд шүтэгдсэн хутагт, хувилгаадыг тасралтгүй тодруулах, сүм хийд, суварга, шүтээн олноор нь босгох замаар сүсэгтнүүдийн сүжиг бишрэлийг нэмэгдүүлж, Монголын эд баялагийг өргөл барьц хэлбэрээр шилжүүлэн авах эдийн засгийн бодлогыг Төвөдийн толгой лам нар хэдэн зууны туршид гарамгай хэрэгжүүлсэн гэж үздэг.
Буддын шашин болон өнөөгийн монголчууд
Монголын хүн амын олонх буддын шашин шүтэж, залбирч мөргөдөг ч мөн чанарыг нь танин мэдээгүй, мэдэхийг хүсэхгүй байна. Энэ явдал “боловсролгүй сүсэгтнүүдийг шашин төрүүлдэг” гэдэг үг үнэн болохыг батлах шиг.
Будда Шагжамунигийн сургаалыг олонд тайлбарлан таниулах, түгээн дэлгэрүүлэх үндсэн үүрэгтэй лам нарын олонх харь (төвөд) хэлээр, монгол хүнд ойлгомжгүй зүйл уншиж, өргөл барьц авч, амьдралаа залгуулж байна. Хамгийн ойлгомжтой сургаал номлолыгойлгомжгүйзүйл болгож, хүмүүсийг мунхруулах ажлыг лам нар хийсээр.
Буддаг бурхан болгон тахиж, түүний үйл хэргийг залгамжлагчдыг хувилгаан хэмээн шүтэж, тэдний хойд дүр хаана төрснийг хайж олдог байснаа, хаана төрүүлж болохыг урьдчилан хэлдэг болж, улмаар амьд сэрүүн байхад нь хаана төрүүлэхийг захиалдаг болсон. (Түмэндэмбэрэл, Д. 2014, Шинжлэх ухаан ба мухар сүсэг. х.113)
Монгол хүн бүр өөрийн гэж “өмчилсөн” ламтай болж, түүнээсээ асуухгүйгээр юу ч хийж чадахаа болох нь ээ. Уг нь Буддагийн сургаалыг судлах, танин мэдэх, даган хэрэгжүүлэх, зовлон бэрхшээлийг даван туулах, зөв амьдрах арга зам заалгах гэж багштай байх ёстойг Будда айлдсан.
Шинжлэх ухаан, техник, технологийн хурдацтай хөгжлийн үед амьдарч байна хэмээгч монголчууд оюун санааны хувьд мухар сүсэгт автаж гүйцээд байна. Сурагчид, оюутнууд шалгалтад сайтар бэлтгэхийн оронд хийдэд ном айлтгаж, нэрээ бичсэн цаасыг сүм хийдийн хаалга үүд, хүрдэн дээр наадаг болсон бол өндөр боловсролтой гэгдэх сэхээтнүүдийн дунд ч мухар сүсэгтэн цөөнгүй.
Хүн хийсэн үйлийнхээ үрийг заавал амсдаг жамтай атал муу муухай үйлээ бурхан бүтээх, ном айлтгах, сүм хийдэд хандив өргөх, уул, овоо тахих, суварга босгох зэргээр цайруулж болно гэсэн ойлголт өнөөгийн нийгэмд газар авсаар. Суварга босгохыг ихээхэн буян хийж байна гэж ойлгох болж. Суваргыг Буддагийн шавь нар багшийнхаа сургаалыг бүрэн бүтэн хадгалж, ирээдүйнхэнд хүргэхийн тулданх босгон ашиглаж, буддын шашинт зарим улс оронд шарил, чандар хадгалах зориулалтаар том шавар суваргууд босгодог байж. Ийм суваргууд Монголын нутгаар сүүлийн үед олширч буй.
Буддагийн сургаалыг судлах, танин мэдэхийн ач холбогдлын заримаас дурдахад:
- Хүн өөрийн болон бусдын тусын тулд сэтгэлээ судалж, өөрийгөө хянаж сурах ёстойг олж мэднэ, үүнийг цаг алдалгүй хэрэгжүүлэх шаардлагатайгойлгоно;
- Хүний амьдралын утга учир, зорилго, зовлон, жаргалын талаар бодитой ойлгоно, амьдрал, зовлон жаргалд зөв ханддаг, сайн муу, зөв буруу (нүгэл, буян)-г ялгадаг, муу, бурууг тэвчдэг болно;
- Хүн өөрийнхөө жинхэнэ аврагч, бүх юм зөвхөн өөрөөс шалтгаалахыг ойлгоно, эдлэх жаргал, зовлон, сайн муу сэтгэл өөрийн үйлээс шалтгаалан үүсдэгийгухаарна;
- Сэтгэлийн амар амгаланг бий болгох, сэтгэлээ боловсруулах, хөгжүүлэх, ариусгах арга барилд суралцана;
- Биеэ зөв авч явах гэдэг нь бусдыг үл хорлох, бусдад төвөг бэрхшээл үл учруулах, бусдад туслах, өөрийгөө зориулдаг болох явдал гэдгийг ухаарна;
- Буддын сургаалыг ойлгох, өдөр тутмын амьдралдаа хэрэглэхнь тарни унших, сүм хийд барих, суварга босгохоосчухал болохыг мэдэж авна;
- Хувь хүн өөрийгөө өөрчлөн сайжруулснаар нийтээр амар амгаланг олж болохыг, улс орноо хөгжүүлэхийн тулд хүн бүр өөрийгөө боловсруулах шаардлагатайг ухаарна;
- Мухар сүсгээс ангижирна.
Шашин шүтэх, эс шүтэх нь хүний эрх боловч шүүн тунгааж, бодож үзэхгүйгээр сохроор дагахыг шаарддаг, уг чанарыг нь мэддэг хэрнээ номлолыг нь ашиглан сүсэгтнүүдийг далдаас хөтлөн удирдаж байгаа хүмүүст давуу байдал, хүч чадал бий болгодог шашинг мухраар шүтэхийн оронд Буддагийн сургаалуудыг судалж, танин мэдэж, амьдрал ахуйдаа ашиглаж хэрэгжүүлэхийн ач холбогдлыг өнөөгийн монголчууд сайтар ойлгож ухаарууштай.
Буддагийн айлдсан сургаал мөн чанараараа шашны шинжгүй, уг сургаалыг судлах, танин мэдэх, ашиглаж хэрэгжүүлэхэд шашингүй үзэлтэн байх шаардлагагүй тул уг үйлийг шашин шүтэх, эсвэл шашингүй үзэлтэй байх явдалтай хольж хутгах учиргүй юм.
Буддагийн номлосон үнэний философийг шашны мухар сүсгээс ангижруулж, зөв замаар хөгжүүлэн дэлгэрүүлэх явдал муу хүн олширч байгаа энэ хэцүү цагт бодит шаардлага болж байна. Энэ талаар Будда “Миний айлдсан үнэний номлол ирээдүйд хүн төрөлхтнийг хөтлөх чин үнэний гүн ухаан болж дэлгэрнэ” гэж айлдсан аж.
Банзрагчийн ОЮУНЧИМЭГ