Эдийн засгийг солонгоруулах асуудлаар таны санаа бодол?

Манайхан эдийн засгаа солонгоруулна, тэр нь Уул уурхай, Хөдөө аж ахуй, Аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх асуудал гэж ярьдаг. Үүнийг би зөв чухал гэжбоддог. Харингурван тулгуур гэж нэрлэдэг болсонсалбар нэг бүрээр үр ашигтай үйлдвэрлэл хөгжүүлэхэд шийдвэрлэх ач холбогдолтойтодорхой төсөл, арга хэмжээгсонгон боловсруулж хэрэгжүүлэх ажил нь хоцрогдож байна. Энэ удаа би мал аж ахуйн бүтээгдэхүүний үр ашигтай үйлдвэрлэл хөгжүүлэхэд зайлшгүй шаардлагатайарга хэмжээний чухал хэсэг, мах боловсруулж экспортлох үйлдвэрүүдийг сумдад бий болгох саналаа эрх мэдэлтэй нөхөд, эрдэмтэд, мэрэгжилтнүүд, идэвхит иргэд бизнесменүүдэд сонордуулая гэж бодож байгаа.

Монголын малын тоо хэт их өсч бэлчээр талхлагдаж байна гэж ярьдаг. Мал махны нөөцийг ашиглаж чадахгүй байгаа юм уу?

Монгол улс 1990 онд 25 сая малтай байсан бол 2017 онд 66 сая малтай болжээ. Жилд бойжуулж байсан төл 1990 оны үед 9,5 сая байсан бол 2017 онд 22 сая төлбойжуулжээ.Сүүлийн гурван жилийн дүнгээс үзхэджил бүрийн малын зарлагаас тухайн жилд бойжуулсан төлийн тоо их байсан учраас оны эцэст тоологдсон мал 2015 онд 4,6 сая, 2016 онд 7 сая, 2017 онд 8,5 саяаар нэмэгдсэн байна. Миний тооцоогоор одоо бараг 90 сая мал байгаа, идэх, экспортод гаргах малын зарлага гарсны дараа оны эцэст 70 орчим сая мал тоологдох байх. Малын тоо чухал биш, ашиг шим нь ашиглагддаг малтай байх нь чухал.Өнгөрсөн 27 жилд малын тоо 2,6 дахин өсч бэлчээрийн даацаас хэтэрсэн гол шалтгаан бол малын махыг экспортод борлуулж чадахгүй байгаа явдал. Экспортод 1990 оны үед 70 орчим мянган тонн мах, 30 орчим мянган тонн амьдын жинтэй мал \ амьдаар нь тууж экспортолж байсан\, 60 орчим мянган толгой адуу борлуулж байсан. Гэтэл сүүлийн хорь гаруй жилд экспортод мах борлуулж чадсан хамгийн их хэмжээ \ 2017 оны \29 мянган тонн байна.

Мах экспортлож чадахгүй байгаа гол шалтгаан бол сумдад мал нядлах, мах боловсруулах үйлдвэр байгуулахад анхаарахгүй байгаа дутагдал.

Малын тооны өсөлтийг хязгаарлах, мах үйлдвэрлэлийг нэмэгдүүлж экспортлохынтулд шийдэх гол асуудал нь мах боловсруулах үйлдвэр юм уу?

Тийм. Бэлчээрийн мал аж ахуйг уламжлан үр ашигтай хөгжүүлэх ухаалаг бодлого төр засагт байх ёстой. Бэлчээр хомсдож байгааг малчид мэдэрч цөөн тооны чанартай малтай байх санал санаачлага гаргаж, хэрэгцээнээс илүү малаа борлуулах зах зээлийг эрж байна. Малын тоог нэмэхгүй, бэлчээрийг сэргээх сайжруулахыг анхаарахгүй удвал уламжлалт, бэлчээрийн сайн чанарын махтай мал аж ахуй маань доройтох аюултай.

Малын тоог бэлчээрийн даацаас хэтрүүлэхгүй байхын тулд дотоод хэрэгцээнээс илүү гардаг мах махан бүтээгдэхүүнийг гадаад зах зээлд борлуулжбайх,үүний тул мах боловсруулах үйлдвэрүүдийг сумдад байгуулах зайлшгүй шаардлагатай болоод байгаа юм. 

Малын тооны өсөлтийг хязгаарлах, махны үйлдвэрлэлийг нэмэгдүүлэн экспортод гаргаж валютын орлого нөөцийг нэмэгдүүлэх боломжоо ашиглахын тулд жилд бойжуулж байгаа төлийн тоотой тэнцэх малыг тэр жилд нь дотоод гадаад зах зээлд борлуулдаг байх, борлуулахмалыг нядалж махыг нь боловсруулдаг үйлдвэрүүдтэй болох зайлшгүй шаардлагатай. Энэ асуудлын ач холбогдлыг ойлгож, богино хугацаанд шийдэх бодлого Монголын төр засагт байх ёстой. 

Бойжуулж байгаа төлийн тоотой тэнцэх малын махны нөөц хэд байх бол?

Жилд бойжуулж байгаа төлийн тоотой тэнцэх, зарлагадах шаардлагатай 20 сая малын махны нөөц \ хонин толгойд шилжүүлжмахны гарцыг 20 кг.-аар авч \ багаар тооцвол 400 мянга орчимтонн байна. 

Махны нөөцөөс хэдийг нь дотоод хэрэгцээнд зориулах вэ?

Манай улсын одоогийн хүн амынхүнсний хэрэгцээнд жилд 200 мянган тонн буюу 10 орчим сая малын мах байхад хангалттай. Өлгийтэй хүүхдүүдээ оруулсан нийт хүн амдаа хувааж үзхэд нэг хүн жилд70 орчим хил малын мах хэрэглэж байна. Цаашид малын махны хэрэгцээ хүний өсөлтийг дагаж өсөх боловч нэг хүнд оногдох хэрэглээ өсөхгүй, зарим хэмжээгээр багасч, гахай тахианы мах, төмс хүнсний ногоо, сүү, сүүн бүтээгдэхүн , жимсний зүйлийн хэрэглээ нэмэгдэнэ.

Экспортод гаргах махны нөөц, валютын орлого нэмэгдэх боломж?

Борлуулах шаардлагатай 20 сая малын 400 мянган тонн махнаас дотоод хэрэгцээний махыг хасаад үлдэх 10 сая малын 200 мянган тонн махыг экспортод гаргах бодит боломж, зайлшгүй шаардлага байгаа. Хөрш хоёр улсын зах зээлд борлогдоно. Ийм хэмжээний махыг экспортод гаргаснаар багаар бодход хагас тэрбум ам доллараар валютын орлого нэмэгдэнэ. 

Манай урд хөршид бэлчээрийн малын махны эрэлт, хэрэглээ эрс нэмэгдсэн байна. Өвөрмонголын ХөхХот – ын дэлгүүрт бэлчээрийн малын мах нэг хил нь 100 юань буюу 16 орчим доллараар борлогдож байгаа мэдээ бий. Хил махыг 16 биш 10 доллараар үнэлээд 200 мянган тонн махыг борлуулж 2 тэрбум долларын орлого олж болох биш үү? гэж бодогддог. 

Сумдад мах боловсруулах үйлдвэр байгуулснаар малын тооны өсөлтийг хязгаарлах, махны экспортыг өсгөж валютын орлого нэмэгдүүлэх гэсэн хоёр талын ач холбогдолтой гэж үзэж болох юм байна.

Социализмын үед Улаанбаатар, Дархан, Чойбалсан хотод томхон хүч чадлын мах комбинат байгуулж, үйлдвэрийн аргаар нядалсан малын махыг ЗХУ болон социалист улсуудад борлуулдаг байлаа. Тэр үед ЗХУ манай улсаас малыг амьдаар нь авах сонирхолтой байсан учраас Монголд махкомбинат барихыг дэмждэггүй байсан. Тийм учраас Улаанбаатарын махкомбинатыг Ардчилсан Герман, Дарханыхыг Унгарын, ЧойблсангийнхыгБолгарын тусламжаар байгуулж, зүүн болон төвийн аймгуудын малыг эдгээр махкомбинатад нядлан махыг нь экспортод гаргах, арьс ширийг нь дотооддоо боловсруулж экспортод гаргах боломжтой болсон. Тэр боломжоо ашиглаж байсан. Харин баруун аймгуудын малыг махкомбинатгүй учраас амьдаар нь ЗХУ-д борлуулдаг байж билээ.

Одоогийн нөхцөлд экспортод махыг нь гаргах шаардлагатай 10 сая малыг Улаанбаатар, Дархан, Чойбалсан хот дахь махкомбинатуудад авчирч нядлах бололцоо байхгүй болсон. Хүч чадлын хувьд бололцоогүй. Хамгийн гол шийдэх боломжгүй зүйл бол малын тууврын асуудал. Социализмын үед малыг 5 дугаар сард Хөдөө аж ахуйн нэгдэл, Сангийн аж ахуй, Иргэдээс худалдан авч бэлтгэдэг, бэлтгэсэн малыг аажим тууварлаад бэлчээрээр \ дундачаар 20 хувийн \ тарга авхуулж, 7-12 дугаар сард том махкомбинатуудад хүргэж тушаадаг тууварчид ажилладагбайсан бол одоо байхгүй, байх аргагүй болсон. 

Дээрх шалтгаанаар одоогийн нөхцөлд малчдаас өөрийн нь хэрэгцээнээсилүү гарсан малыгорон нутагтнь, тухайлбал сумын нутагт нь худалдан авч, тэнд нь нядалж махыг нь боловсруулдаг үйлдвэрүүдтэй болгохоос өөр махны нөөцийг ашиглах арга, гарцгүй болсон. Зөвхөн энэ нөхцөлд махыг экспортод гаргаж байх,малын мах, арьс ширнийнөөцийг бүрэн, үр ашигтай ашиглах, улмаар малын тооны өсөлтийг хязгаарлах нөхцөл бүрдэнэ. 

Мах боловсруулж экспортлох үйлдвэрийг заавал сум бүрт байгуулах санал уу?

Тийм. Сум болгон мал нядлах, махыг нь ангилан боловсруулах, боловсруулсан махаа датоод гадаад зах зээлд борлуулах үйлдвэртэй болох ёстой. Энэ бол мал аж ахуй эрхэлж байгаа иргэдийн эрх ашгийн, тэдний ирээдүйн хөгжлийн чухал нөхцөл. 

Мах боловсруулах үйлдвэрүүдийг 2 үе шатаар байгуулах, Эхний үед гурван сум бүрийн дунд нэг буюу 100 үйлдвэр барих, Хоёрдугаар үед сум нэг бүрт байгуулсан байх нь зүйтэй.Ийм зорилтыг ойрын 5 жилдбагтаж ХЭРЭГЖИХхэрэгжүүлвэл мал аж ахуйн хөгжилд бодит ахич гарна. 

Сумдад мах боловсруулах үйлдвэр байгуулахад анхаарах асуудал бий. Тухайлбал:

-Сумын мах бололвсруулах үйлдвэр нэг бүр мал нядлах, махыг ангилан боловсруулах, ангилсан махыг сэврээх хөлдөөх болон хөлдөөж хадгалах, арьс ширийг давслан хадгалах зэрэг цех тасаг агуулахтай байх,

-Үйлдвэрт суурьлуулах тоног төхөөрөмж, ашиглахтехнологийг зөв сонгох,

-Маш чухал асуудал бол үйлдвэр нэг бүрт лаборатори ажиллуулах. Нядалсан мал нэг бүрийн дотор эрхтэнийг авч шинжилгээ хийгээд ямар нэг өвчин нян илэрсэн малын махыг актлаж устгадаг, эрүүл малын махыг лабораторийн шинжилгээгээрбаталгаажуулдаг байвал мах экспортод саадгүй борлогдоно.

-Мах боловсруулах үйлдвэрийг малчид хувьчилж авах боломжтой байх,

-Нэгж үйлдвэрийн хүчин чадал ямар байвал зохистойг тооцох хэрэгтэй. Ойрын 4 хүртэл жилийн хугацаанд сум дундын 100 мах болвсруулах үйлдвэр барьж 10 сая малыг үйлдвэрийн нөхцөлд нядалж, боловсруулсан махыг нь экспортод гаргах, мал худалдан авч нядлах хугацааг 5 сар байхаар тооцвол нэг үйлдвэрийг хоногт /хонин тодгойд шилжүүлснээр/ 700 – 1000толгой мал нядалж боловсруулах хүч чадалтай байхаар тооцож болмоор байдаг.

Дотоод хэрэгцээний махны 50 орчим хувь мах боловсруулах үйлдвэрүүдээс төвлөрсөн хот сууринд борлуулагдах учраас сумдын мах боловсруулах үйлдвэрүүдэд 15 орчим сая мал нийлүүлэгдэнэ гэж үзэж нэгж үйлдвэрийн хүч чадал, үр ашгийн тооцоогтодотгож болно.

Мах боловсруулах үйлдвэрийг сумдад байгуулахын ач холбогдол?

МАШ ОЛОН ТАЛЫН АЧ ХОЛБОГДОЛТОЙ. ТУХАЙЛБАЛ:

-Гадаад зах зээлд чанар, эрүүл ахуйн хэрэгцээ хангасан мах борлуулдаг болно, -Монгол улсын гадаад худалдааны ашиг, валютын нөөцийг нэмэгдүүлнэ.
-Малчдын орлого нэмэгдэнэ,
-Сумдад ажлын байр, тогтмол орлоготой иргэд нэмэгдэнэ,
-Мал борлуулах зах зээл бий болсноор мал аж ахуй эрхлэгчид нэмэгдэнэ,
-Малын дотор эрхтэнийг боловсруулж эргэлтэнд оруулснаар орлого ашиг өснө,
-Гэмтэлгүй, давсалж чанарыг нь хадгалсан арьс ширний нөөцтэй болно.
-Малын зүй бус хорогдлыг багасгана.
-Малын тоог зохистой хэмжээнд байлгаж, малын бэлчээр талхлагдахаас хамгаалах нөхцөл сайжрана. 

Суманд байх мах боловсруулах үйлдвэрүүдийн зохих стандартаар боловсруулсан махыг улсын нэгдсэн бодлого зохицуулалтаар экспортод гаргаж байх эрхийг аймгуудын удирдлагад өгөххэрэгтэй. Аймаг, сумын мах боловсруулах үйлдвэрүүд хөрш хоёр улсын хил залгаа аймаг, мужтай шууд харилцаж, чанарын шаардлага хангасан мах, махан бүтээгдэхүүнээ үнэ хүргэж борлуулах эрхтэйбайхнь зүйтэй. Энэ асуудлыг шийдэж өгвөл сум аймаг бүр мал аж ахуйгаа өндөр үр ашигтай хөгжүүлж орлого ашгаа нэмэгдүүлж байх боломжоо ашиглана.

Улаанбаатар, Дархан, Чойбалсан хотын том махкомбинатууд болон аймгийн төвийн мах боловсруулах үйлдвэрүүдийг яаж ажиллуулах вэ?

Эдгээр үйлдвэрүүд махыг гүнзгий боловсруулах чиглэлээр ажиллах, тухайлбал өөрсдийн нядалсан малын махболон сумдын үйлдвэрүүдээс төвлөрүүлсэн махыг боловсруулжЛаазалсан мах, Хиам, Сосиски, Элэгний нухаш, Нийтийн хоолны газрынхэрэгцээт ангилсан, хагас боловсруулсан мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэж дотоод гадаад зах зээлд нийлүүлдэг байвал зохистой болно.

Сумдын мах боловсруулах үйлдвэрүүдэд эргэлтийн хөрөнгийн хэрэгцээ их байж таарна. Яаж шийдэх вэ?.

Сумдын мах боловсруулах үйлдвэрийг жижиг дунд үйлдвэрт хамааруулж хөнгөлөлттэй зээлээр дэмжих зайлшгүй хэрэгцээ гарна. 

Мах боловсруулах үйлдвэрт малчдаас худалдаж авсан малын үнийг төлөхөд зориулж авсан зээл, мөн худалдан авсан малыг нядлах, махыг нь боловсруулах, хадгалах болон борлуулахад гарах бүх зардлыг мах, махан бүтээгдэхүүнээ борлуулсан орлогоос нөхөх хүртэл олон сарын хугацаа шаардагдана. Тийм учраас сумдын мах боловсруулах үйлдвэрт10 сараас доошгүй хугацаатай, харьцангуй бага хүүтэй зээл олгож байх боломжийг заавал олохшаардлага гарна. Ийм зээлийн эх үүсвэрийг улсын төсөвттусгай зориулалтаар байгуулсан сангаас, мөн арилжааны банкуудын өөрийн хөрөнгөөр бүрдүүлсэн активаасбүрдүүлэх боломжтой. Тусгай хууль гаргаж ч болох юм.

Таны энэ санал анхаарагдаж хэрэгжих магадлал?

Манай улсын 700 орчим мянган хүнтэй, 170 мянган өрх айлын, 400 мянган малчдын эрхэлж байгаа монголын уламжлалт бэлчээрийн мал аж ахуйн хувь заяатай холбоотой санал учраас анхаарагдаж хэрэгжих нь дамжиггүй. 

Салбар эрхэлсэн яам нь мах боловсруулах үйлдвэрийнтехникэдийнзасгийн үндэслэлийг олон хувилбараар боловсруулж, эдийн засгийн өндөр үр ашигтай, нийгмийн хөгжилд үзүүлэх эерэг нөлөөтэйгбатлаад, засаг төрийн зүгээс дэмжсэн шийдвэрийн хамттанилцуулбал төр хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд, аймаг сумдын удирдлага, мал аж ахуй эрхлэгчид, дотоод гадаад хөрөнгө оруулагчид сонирхоно, хэрэгжүүлнэ гэж итгэж байна.

2018-10-26