Энэ 7 хоногт
-
Даваадорж
Ж.Галбадрах: Сургуулийн анги дүүргэлт, хүүхдийн тоонд хязгаар тавихгүй бол боловсролын чанарыг сайжруулах тухай ярилтгүй
Оргилмаа
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу
-
Оргилмаа
Ерөнхийлөгч өө! ҮАБЗ-өөс утааны талаар онцгой анхаарч, Үндэсний хороо байгуулж өгөхийг онцгойлон хүсье!
Оргилмаа
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу
-
Оргилмаа
Ерөнхийлөгч өө! ҮАБЗ-өөс утааны талаар онцгой анхаарч, Үндэсний хороо байгуулж өгөхийг онцгойлон хүсье!
Оргилмаа
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу
Буцаж очих аялал
Нэрт дипломатч Ч.Намчингийн утга зохиолын орчуулгын сан хөмрөгөөс та бүхэнд толилуулж байна.
Нэрт дипломатч Ч.Намчингийн утга зохиолын орчуулгын сан хөмрөгөөс та бүхэнд толилуулж байна.
Таками Жүн
Буцаж очих аялал
Буцах нь тодорхой аялал
Баярлууштай сайхан санагдаж байна
Аяллаас төрөх ганцаардлыг ч
Аз жаргал болгох нь
Алсдаа нэгэн цагт
Ар гэртээ харьж ирэх учраас
Тийм болохоор л
Буудлын шорвог гоймон ч амттай санагддаг
Хааяагүй байдаг Кокэши* хүүхэлдэйн дэлгүүрээр орж бэлэг хардаг билээ.
Энэ аялал бол эх болсон газар шорооныхоо энгэрт очих аялал
Буцаж очоод буух газартай аялал учраас
Баярлахгүй байхын аргагүй
Эх болсон газрынхаа
Энгэрт нь шингэх цаг болжээ
Бэлэг худалдаж авахгүй байсан ч зүгээр юм биш үү
Ханива мэйки мэтийн оршуулгын холбогдолтой зүйлсийг
Эх болсон газартаа буцаж шингэх
Эндэгчийн хойноос харамсан гашуудаж болохгүй.
Биетэй хамт сүнс ч гэсэн
Бидний гэрт эргэж ирдэг юм
Гашуудал уй дагуулсан сүг сүнс ч гэсэн
Газар шороондоо амгалан тайван нойрсдог юм
Хааяа амар тайван нойрсоход нь өт авгалдай саад болдог ч
Хорвоогийн нар үзэх заяагүй амьтас гэж бодохоор
Хонзогнох сэтгэл ер төрдөггүй
Хүний амьдралын урт богиныг өвөг дээдэс маань
Хөөс хагарахтай зүйрлэдэг байсан гэдэг
Хөвж одох завиний хойно үүсэх усан бөмбөлгийг
Хүмүүний амьдралтай зүйрлэсэн дуучин ч байсан
Буцаж очих аялалд
Явагсдыг үдэгсэд
Эгшин зуурын гашуудлаа мартаж
Энгүй их жаргалд умбаж суудаг нь гарцаагүй
Би ч гэсэн нэг ийм шүлэг бичиж орхиод
Эх газрынхаа хөрсөнд эгшин зуур шингэх аялалын сайхныг мэдэрмээр байна.
Ханива*, мэйки* гэдэг бол төрөл арилжигсадын булшинд хийдэг эд өлгийн зүйлс юм. Энд юу ч байж болно. Өмсөж явсан хувцас, эдэлж хэрэглэж байсан эд зүйлс, зэр зэвсэг гэх мэт.
Кокеши* нь одоогоос мянга гаруй жилийн өмнөөс хийж ирсэн, Японы уламжлалт зан үйлийн нэгэн биет өв бөгөөд чухам ямар учиртай эд болох нь цаг хугацааны эрхээр дүрсээ нэг их хувиргаагүй ч агуулга нь өөрчлөгдөж ирсэн гэдэг юм билээ. Хамгийн түгээмэл утга нь “Өгөөмөр агаад баян тансагийн бэлэгдэл” гэж ойлгоход буруудахгүй болов уу гэж мунхагланам.
Миязаки Кэнжи
Хэрээний далан аяглал
Тутаргын цастай талбайн зөрөгөөр уван цуван алхацгаах хэрээнүүд байхад
Цасанд хучигдсан тутаргын талбайд ирснээ
Бүх биеээрээ эвхрэлдэн байж
Байдаг чадлаараа бархиран гуаглах хэрээ ч байх юм
Тутарганы цастай талбайд
Тонгойж байгаад цас шомбоддог хэрээ ч байна
Хэрээ, Тутарганы цастай талбайд ирснээ
Толгой хүзүүгээ сунгаж байгаад
Эргэн тойрноо ажиглана Хэрээ,
Тутарганы талбайн цасан дээгүүр
Тэнтэр тунтар алхаж үзнэ Хэрээ,
Тутарганы цастай талбайгаар баахан алхаснаа цас идэж үзнэ Хэрээ,
Тариан талбайн цасан дээр гараад
Амаа ангайн зогсож ч үзнэ Хэрээ,
Тариан талбайн цас руу хушуугаа шургуулж нам тайван зогсож ч үзнэ
Цасанд дарагдсан талбайн хуурай шавар дээрээс ухасхийн нисдэг хэрээ ч байна Тутаргын цастай талбайгаас
Тайван аажуу нисдэг хэрээ ч байна
Харин зарим хэрээ нь цастай талбайгаас уван цуван баруун зүг рүү ниснэ
Зарим хэрээ Цастай талбайд үлдэж хоцроод
Улаан нүцгэн хөлөөрөө
Урагш хойш нь самардана
Баруун зүг рүү ниссэн хэрээнүүдийн
Байгаа байдал нь яг л гүнжидүүд
Миязава
Кэнжи Амэ нимо макэзу
Бороонд ч ажрахгүй
Бороонд ч ажрахгүй
Салхинд ч ажрахгүй
Цасанд ч, зуны халуунд ч өвдөг сөхөрдөггүй
Өлчир чийрэг биетэй
Өчүүхэн ч шуналын сэтгэлгүй
Ямар ч уур уцааргүй
Ямагт намуухан инээмсэглэж суудаг
Хоногт дөрвөн го* цайруулаагүй тутрага, мисо шөл, ялихгүй жаахан ногоогоор хооллож
Ямагт өөрийгөө үл тоомсорлодог
Аливаа юмыг сайн үзэж, сайн сонсож, сайн ойлгодог
Тэгээд мартдаггүй
Өвст талын нарсан ойн сүүдэрт
Сүрлэн дээвэртэй
Өмгөр сууцанд амьдарч
Зүүн зүгт өвдөж зовсон хүүхэд байвал
Очиж өргөж тойлж асардаг
Баруун зүгт туйлдаж ядарсан эх хүн байвал
Очиж тутаргыг нь үүрээд өгчихдөг
Өмнө зүгт амьсгал хураах нь гарцаагүй хүн байвал
Очиж айх хэрэггүй гээд санааг нь амраадаг
Умар зүгт хэрүүл гарвал "дэмий больцгоо” гээд эвлэрүүлдэг
Гантай зун болвол уйлж суудаг
Хүйтэн зун болвол
Яахаа ч мэдэхгүй мэгдэн цааш нааш нь хөлхдөг.
Хүмүүс шавар онгон гэж дууддаг
Магтуулах ч үгүй
Мөрөөрөө гэлдэрч явдаг
Тийм л хүн би болмоор байна.
汽車は二度と来ない
Галт тэрэг дахин ирэхгүй
Амандаа ус балгасан мэт дув дуугүй зогсох цөөхөн зорчигчдыг
Арчаад явчих шиг бүгдийг нь суулгаад
Бараан галт тэрэг
Бараа тасран одов
Худалдааны мухлагууд аль хэдийн хаалгаа барьжээ
Хараацайн үүр ч хүртэл хов хоосон,
Шөнийн тавцан эль хуль
Гэрэл чийдэнгүүд нэгэнт унтарч
Aжилчдын бараа ч харагдахаа больжээ
Яагаад ч юм би тэнд гав ганцаараа зогсоно.
Хилэн хар тавцангийн тоос шороо
Хуурай салхинд хуйлран босно
Галт тэрэг дахин ирэхгүй
Хичнээн ч хүлээгээд нэмэргүй
Хэзээ ч ирэхгүй
Түүнийг би мэдэж байна
Мэдсээр байсан ч явж чадахгүй нь
Үхэл гэж юу байдгийг мэдэх ёстой
Үхлээс ч зэвүүн хов хоосон энэ орчинд би зогсож байна
Ган зам эгээтэй л
Ган сэлэм шиг гялалзана
Тэгэвч галт тэрэг хэзээ ч дахин ирэхгүй
Ган сэлэм шиг гялалзах энэ зам руу
Үсрэн унаж үхэж чадахааргүй боллоо
わずかばかりの黙りこくった客を ぬぐい去るように全部乗せて 暗い汽車は出て行った すでに売店は片づけられ ツバメの巣さえからっぽの がらんとした夜のプラットホーム 電灯が消え 駅員ものこらず姿を消した なぜか私ひとりがそこにいる 乾いた風が吹いてきて まっくらなホームのほこりが舞いあがる 汽車はもう二度と来ないのだ いくら待ってもむだなのだ 永久に来ないのだ それを私は知っている 知っていて立ち去れない 死を知っておく必要があるのだ 死よりもいやな空虚のなかに私は立っている レールが刃物のように光っている しかし汽車はもはや来ないのであるから レールに身を投げて死ぬことはできない [#改ページ]