Энэ 7 хоногт
-
Даваадорж
Ж.Галбадрах: Сургуулийн анги дүүргэлт, хүүхдийн тоонд хязгаар тавихгүй бол боловсролын чанарыг сайжруулах тухай ярилтгүй
Оргилмаа
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу
-
Оргилмаа
Ерөнхийлөгч өө! ҮАБЗ-өөс утааны талаар онцгой анхаарч, Үндэсний хороо байгуулж өгөхийг онцгойлон хүсье!
Оргилмаа
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу
-
Оргилмаа
Ерөнхийлөгч өө! ҮАБЗ-өөс утааны талаар онцгой анхаарч, Үндэсний хороо байгуулж өгөхийг онцгойлон хүсье!
Оргилмаа
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу
Настанд үзүүлэх эрүүл мэндийн үйлчилгээг нэг дороос авах боломжтой
2020 он гэхэд 60 болон түүнээс дээш настнууд 5 хүртэлх насны хүүхдийн нийт тооноос олон болно. Монгол Улсын хувьд наслалт дагасан өвчлөлийг судлах, ахмад настнуудад эрүүл мэндийн тусламж үзүүлэх зорилготой бие даасан байгууллага болох Герантологийн үндэсний төвийг 2005 онд байгуулжээ.
Төрийн байгууллагаас үйлчилгээ авахаар зэрэгцэн дугаарлаж буй настай эмэгтэй надад зөндөө гомдол өгүүлнэ. Хэчнээн хоног тус байгууллагын үүд сахиж байгаагаа, яаж чухам чирэгдэл үзүүлж байгаа тухай, тэрчлэн өөрийг нь үл тоомсорлох харилцаа, хандлагын тухай ярилаа. Би хариуд нь төрийн албан хаагчийн харилцаа харин ч дээрдсэн талаар, тэгтэл гомдоллохоор зүйл ажиглагдаагүй талаар өөрийн бодлоо хэлтэл “Үгүй ээ, хөгшин хүнд эд чинь огт өөр ханддаг юм ш дээ” гэж эрсхэн хэлэв.
Нээрээ, нийгэм маань хөгшдөд өөрөөр ханддаг гэж үү?! Бид тэдний насанд хү0440 очих үед нийгмийн харилцаа, хандлага тийм өөр байхыг, өөрөөр хэлбэл гадуурхангуй хандахыг тэвчих ёстой юм гэж үү гэсэн бодол төрлөө. Тэгтэл хөгшрөлт гэдэг зүйл жамс ёсны, бүр гарцаагүй зүйл шүү дээ. Үүний төлөө хэн нэгэн намайг үл тоомсорлон бусдаас өөрөөр хандах ньзөв гэж үү?!
Өдгөө дэлхий дахинд ахмад настны хүн амд эзлэх хувь эрс нэмэгдэх хандлага газар авч, тэр хэрээр хөгшрөлт, насжилтийг судлах, ахмадуудын нийгмийн байр суурийг тодотгон хамгаалах, эдийн засгийн эрхийг нь хэрхэн хангах талаар хүчтэй ярих болжээ. Энэ бүх хандлага Монгол Улсыг ч бас хамарч буй юм.
ДЭМБ-ын мэдээгээр 2015-2050 онд 60-аас дээш насны ахмад настан дэлхийн бүх хүн амын 12%-аас 22% болж нэмэгдэхээр байна. 2020 он гэхэд 60 болон түүнээс дээш настнууд 5 хүртэлх насны хүүхдийн нийт тооноос олон болно. Үндэсний статистикийн хорооны мэдээллээр Монгол Улсын хүн ам 2017 оны жилийн эцсийн байдлаар 3.2 сая болж, настны тоо 273468 буюу нийт хүн амын 8,6 хувийг эзэлж байна.
Настны тоо өсөн нэмэгдэж буй үед настанд чиглэсэн насжилт судлал, настны эмгэг судлалын мэргэшсэн тусламж үйлчилгээ үзүүлэх, настны бие махбод, сэтгэлзүй, нийгмийн болон эрүүл мэндийн өвөрмөц хэрэгцээг ойлгодог, тэдэнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг цогц байдлаар үзүүлэх ур чадварыг эзэмшсэн эмнэлгийн мэргэжилтэнг бэлтгэх хэрэгцээ ч улам бүр нэмэгдэж байгаа аж. Иймээс Монгол Улсын хувьд наслалт дагасан өвчлөлийг судлах, ахмад настнуудад эрүүл мэндийн тусламж үзүүлэх зорилготой бие даасан байгууллага болох Герантологийн үндэсний төвийг 2005 онд байгуулжээ.
Монгол Улсад энэ салбар шинээр хөгжиж буй бөгөөд цаашид настанд цогц тусламж үйлчилгээ үзүүлэхэд мэргэшсэн настны эмч төдийгүй олон улсын жишгээр төрөлжсөн мэргэжлийн эмч мэргэжилтэн, мөн настны эмч-сэтгэл зүйч гэх мэт хосолсон мэргэжлийг эзэмших асуудал тавигдаж байгаа аж.
Настнуудад насжилт, настны эмгэг судлалын төрөлжсөн мэргэжлийн тусламж үйлчилгээг жигд хүртээмжтэй хүргэхэд шаардагдах эмчийн хэрэгцээг Америкийн Нэгдсэн улсын Насжилтын үндэсний төвийн (National Institute on Ageing) гаргасан зөвлөмжинд заасны дагуу 60 ба түүнээс дээш насны 5000 хүн амын дунд 1 настны эмч байна гэсэн зөвлөмжтэй харьцуулж үзэхэд өнөөгийн байдлаар Монгол Улсын хэмжээнд нийт 54 настны мэргэшсэн эмч, 108 сувилагч хэрэгцээтэй байна.
Эрүүл мэнд, Сангийн сайдын хамтарсан 2015 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 97/56 тоот тушаал, Төвийн дүрмийн заалт “Ахмадын эмч, мэргэжилтэн бэлтгэх, давтан сургах, тэдгээрийн мэргэшлийг дээшлүүлэх сургалт явуулах, Геронтологийн үндэсний төвийн сургалт эрхлэх журмын заалтын дагуу төв нь жил бүр настны эмч, сувилагч бэлтгэх төрөлжсөн мэргэжлийн сургалтыг зохион байгуулж ажиллаж байна. 2018 оны байдлаар улсын хэмжээнд мэргэшсэн настны эмч 26 байгаа нь шаардагдаж буй хэрэгцээний48,1 хувийг эзэлж байна.
Иймд Геронтологийн үндэсний төв нь улсын хэмжээнд төрөлжсөн мэргэжлийн тусламж үйлчилгээ үзүүлдэг лавлагаа төвийнхувьд мэргэшсэннастны эмч, сувилагчийг мэргэшүүлэх сургалтыг явуулах эрх бүхийсургалтын баазтөв, сургалт эрхлэгч байгууллага болж өргөжүүлэх шаардлагатай байгаа.
Настанд зориулсан эрүүл мэндийн үйлчилгээг хэрхэн авах вэ?
Хүн амд эзлэхнастны тоо өсөхийн хэрээр Геронтологийн үндэсний төвөөр үйлчлүүлэх настны тоо жилээсжилд өсөн нэмэгдэжбуй. Төвийн эмнэлгийн тусламж үйлчилгээ нь настанд гериатрийн төрөлжсөн мэргэжлийн тусламж үйлчилгээг үзүүлэх, эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, тасралтгүй үйл ажиллагааг хангах явдал юм.
Өнөөдрийн байдлаар үзлэг оношилгооны хэсэг, эмчилгээний хэсэг, олон мэргэжлийн багийн тусламж үйлчилгээний хэсэг гэсэн бүтэцтэй, үндэсний хэмжээнд55-аас дээш насны эмэгтэй, 60-аас дээш насны эрэгтэй настанд харьяалал харгалзахгүй тусламж үйлчилгээг хүргэн ажиллаж байна. Тус төвөөр амбулаторийн тусламж үйлчилгээнд жилдээ 20000 гаруй настан хамрагддаг. 2016 оноос эрүүл мэндийн даатгалын тогтолцоог нэвтрүүлж эхэлсэн.
Амбулаторийнтусламж үйлчилгээний зэрэгцээ настнуудын дунд эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгийг зохион байгуулах, настны эрүүл мэндийн чиглэлээр анхан ба хоёрдугаар шатлал, төрөлжсөн мэргэшлийн эмнэлгүүдэд мэргэжил арга зүйн зөвлөгөөөгөх , лавлагаатөвийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байна.
Төвийн үзлэгийн хэсэгт дараах мэргэжлийн / настны эмч, уламжлалт анагаах ухаан, мэдрэл, зүрх судас, арьс харшил, сэргээн засах эмчилгээний, хөнгөвчлөх эмчилгээний/эмч нарүзлэг хийжэрүүлмэндийн зөвлөгөө өгдөг. Төвөөр үйлчлүүлж буй настнуудын өвчлөлийн статистик судалгаагаар нийт үзлэгийн 30.3 хувь нь яс булчингийн тогтолцоо ба холбох эдийн өвчин, 25.3 хувь нь зүрх судасны тогтолцооны өвчин, 15.9 хувь нь мэдрэлийн тогтолцооны өвчин, 7.3 хувь нь хоол боловсруулах тогтолцооны өвчин, 7,1 хувь нь шээс ялгаруулах тогтолцооны өвчин тус тус эзэлж байна.
Оношлогооны хэсэгт хэвлийн хэт авиа, тархины судасны бичлэг, ясны нягтрал тодорхойлох, захын цусанд глюкоз тодорхойлж, тархины цахилгаан бичлэг, зүрхний цахилгаан бичлэг, зүрхний хэт авианоношлогоо зэргийг хийж байна.
Эмчилгээний хэсэгт настны алдагдсан чадвар чадамжийг боломжиттүвшиндсэргээн засах эмчилгээ,хөдөлгөөн засал, хөдөлмөр засал физик эмчилгээ /УВЧ, УЗТ, ICT, лазер, искра, нил улаан гэрэл, утлага, ионжуулах аппарат/, уламжлалт эмчилгээний аргаас ургамлаархалуунбигнүүр,ороолтхийх, зүү, төөнүүр,бариа засал бумба тавих зэрэг эмчилгээнүүд зонхилон хийгддэг.
Олон мэргэжлийн багийн тусламж
Дэлхийн олонх улс орнууд АНУ, Тайвань, Япон зэрэг орнуудад настны эрүүл мэндийн тусламж үйлчилгээг багаар үзүүлдэг. Энэ нь настанд зонхилон тохиолдох эмгэгүүд, хам шинжүүд зэрэг настанд тулгамдаж буй биемахбодийн төдийгүй нийгэм, сэтгэцийн олон талт асуудлыг цогцоор нь шийдвэрлэдэг олон мэргэжлийн багийн тусламжийг илүү үзүүлдэг байна. Энэхүү туршлагаар төвийн хэмжээнд олон мэргэжлийн багийн тусламж үйлчилгээг үзүүлснээр брэнд үйлчилгээ болж чадсан юм. Энэ нь манай улсад ч бас амжилттай хэрэгжиж байна.
Төвийн олон мэргэжлийн баг нь 2007 оноос настанд гэрээр тусламж үзүүлэх “Тэнхлэг” олон мэргэжлийн багийн тусламж үйлчилгээний шинэ хэлбэрийг нэвтрүүлж, хэвтрийн настны гэрт нь очиж, шаардлагатай эрүүл мэндийн болон нийгмийн тусламж үйлчилгээг үзүүлж эхэлсэн. Олон мэргэжлийн баг нь хүнд өвчтэй, хөгжлийн бэрхшээлтэй настанд гэрийн нөхцөлд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг цогц байдлаар хүргэх, нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх, улмаар настны сэтгэл ханамж, амьдралын чанарыг дээшлүүлэх зорилготой. Олонмэргэжлийн багийг мэдрэл хөнгөвчлөх эмчилгээний эмчудирдан зохион байгуулдаг .
Олон мэргэжлийн багийн гишүүд нь өрхийн эрүүл мэндийн төв, дүүргийн эрүүл мэндийн төвийн, эмч, эмнэлгийн мэргэжилтэн, нийгмийн ажилтантайхамтран ажиллаж үйл ажиллагаагаа өргөжүүлэн ажиллаж байна. Настанд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг гэрээр үзүүлэх олон мэргэжлийн багтхөнгөвчлөх эмчилгээний эмч, настны эмч, настны сувилагч, эрүүл мэндийн нийгмийн ажилтан нар байдаг бөгөөд шаардлагатай тохиолдолд бусад төрөлжсөн мэргэжлийнэмч, эмнэлгийн мэргэжилтнүүд багийн бүрэлдэхүүнд орж ажилладаг. Олон мэргэжлийн баг ньжилдээ нийслэлийн 9 дүүргийн эрүүл мэндийн 4,5 дугаар бүлгийн хэвтрийн 500 гаруй настанд эрүүл мэндийн болон нийгмийн тусламж үйлчилгээг үзүүлж буй юм.
“Эрүүл насжилт настны эрүүл мэнд” үндэсний хөтөлбөр үргэлжилж байна
Монгол Улсын Засгийн Газрын 2009 оны 156 тоот тогтоолоор баталсан “Монгол Улсын хүн амын насжилтын асуудлаархи үндэсний стратеги” нь хүн амыг насжилтын үйл явцад бэлтгэх, ахмад настны аж байдлыг сайжруулах талаар 2030 он хүртэл баримтлах урт хугацааны бодлогын баримт бичиг болсон.
Стратегийн хэрэгжилтийг хангахад салбарын хэмжээндүйл ажиллагааг зохион байгуулахын тулд үндэсний хөтөлбөрийг боловсруулж хэрэгжүүлэх шаардлага урган гарсантай холбоотой Монгол Улсын Засгийн Газрын 2013 оны 416 тоот тогтоолоор “Эрүүл насжилт, настны эрүүл мэнд“ үндэсний хөтөлбөрийг баталсан. Хөтөлбөр нь 2 үе шаттайгаар хэрэгжиж байгаа бөгөөд 2018-2020 онд хоёр дахь шатны хэрэгжилтийг хангахаар хөтөлбөрийг хэрэгжүүлэгч дэд зөвлөлийн ажлын албаар Геронтологийн үндэсний төв ажиллаж байна.
Хөтөлбөр нь хүн амын эрүүл, идэвхтэй насжилтыг дэмжин, настны эрүүл мэнд, халамж, хамгаалал, нийгмийн оролцоог сайжруулан ахмад настныамьдралын чанарыг дээшлүүлэх зорилгын хүрээнд 4 зорилт дэвшүүлсэн.
Төв нь хөтөлбөрийн хэрэгжилтийг хангахад настны чиглэлээр ажиллаж байгаа төрийн болон төрийн бус байгууллагуудыг мэргэжил арга зүйгээр ханган ажиллаж байна.
Геронтологийн үндэсний төвөөс 2018 онд “Эрүүл насжилт настны эрүүл мэнд” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд дараах ажлуудыг зохион байгууллаа.
Зорилт 1. Хүн амын эрүүл насжилтыг дэмжих хууль эрх зүйн, нийгэм, эдийн засгийн таатай орчинг бүрдүүлэх
Эрүүл мэндийн сайдын 2014 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 154 дүгээр тушаалаар шийдвэр гаргагчдын түвшинд салбар дундын оролцоог хангасан дэдхороог Эрүүл мэндийн дэд сайдаар ахлуулан байгуулсан.
Зорилт 2. Настны эрүүл мэндийг дэмжих, өвчнөөс урьдчилан сэргийлэх
Дээрх ажлын хүрээнд “Эрүүл насжилтын төлөө хамтдаа 2018-2020” аяны үйл ажиллагааг 7 аймагт (Өмнөговь, Баянхонгор, Говь-Алтай, Булган, Хөвсгөл, Хэнтийн, Сүхбаатар) зохион байгуулсан. Аяны үйл ажиллагаандаймгийн настнуудад 4 чиглэлийн төрөлжсөн мэргэжлийн тусламж үйлчилгээг хүргэх зорилгоор урьдчилан сэргийлэх үзлэгийг зохион байгуулж, давхардсан тоогоор 5384 настан хамрагдсан. Орон нутагт настанд зориулсан явуулын сургалт сурталчилгааг настанд эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх зорилгоор “Эмийн зохистой хэрэглээ” сэдвээр явуулж, 5 аймгийн 425настан хамрагдсан байна.
“Сумын эрүүл мэндийн төвийн настанд үзүүлэх тусламж үйлчилгээг сайжруулъя” ажлын хүрээнд төрөлжсөн мэргэжлийн тусламж үйлчилгээг хүргэх зорилгоор Дундговь аймгийн 2 сум, Өвөрхангай аймгийн 11 сум, Сүхбаатар аймгийн 6 сумын настнуудад 6 чиглэлийн урьдчилан сэргийлэх үзлэгийг зохион байгуулж,9162 настан хамрагдсан.
ЭМЯ, ГССҮТ, ХУД-ийн ЭМТ, ХУД-ийн 1, 2, 3, 12 дугаар хороодын Өрхийн эрүүл мэндийн төвүүдтэй хамтранурьдчилан сэргийлэх үзлэгийг настнуудын дунд зохион байгуулж, 7 чиглэлээр төрөлжсөн нарийн мэргэжлийн эмчийн үзлэг, 5 төрлийн оношлогоонд 650 гаруй настан буюу давхардсан тоогоор 3360настан хамрагдсан.
Зорилт 3. Настны хөгжил, хамгаалал, нийгмийн амьдралд оролцох оролцоог дээшлүүлэх
2018 оныг НҮБ-аас гаргасан “Та настай хүнээс бодит сайн сайхныг мэдэрнэ” уриан дор Олон улсын болон Монголын ахмадын өдрийг тэмдэглэн өнгөрүүлж, төвөөс улсын хэмжээнд “Жавхаат хэмнэл” аэробик дасгалын тэмцээнийг зохион байгуулсан нь залуу үе настнуудын эрүүл амьдрах арга ухаанаас суралцах, үлгэр дууриал авах, тэд нараар бахархах, настанд хандах эерэг хандлагыг хэвшүүлэхэд чухал ач холбогдолтой болсон.
Эрүүл мэндийн сайдын 356 дугаар тушаалыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд нийслэлийн ахмад настнуудыг биеийн тамир спортын арга хэмжээнд татан оролцуулах эрүүл насжилтыг сурталчлах болон ахмад залуу үеийн холбоог сайжруулах, ахмадын эрүүл мэндийг дэмжигч байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх зоригоор “Хөдөлгөөн эрүүл мэнд-3” явган аялал зохион байгуулсан. Явган аяллын маршрутыг Сүхбаатарын талбайгаас Үндэсний цэцэрлэгт хүрээлэн хүртэл байхаар зохион байгуулж, 5 дүүргийн 100 гаруй настан болон залуу үеийн төлөөллүүд оролцлоо. Явган аяллын арга хэмжээний үеэр дасгалын тэмцээн, хөгжөөнт тоглоом явуулсан.
Ахмадын эрүүл мэндийг дэмжих сарын ажлын хүрээнд ахмад эрдэмтэн судлаачдын амьдралын туршлагаас залуу эрдэмтэн, судлаачдад таниулан төлөвшүүлэх зорилгоор хүндэтгэлийн лекцийн үйл ажиллагааг АШУҮИС-ийн Төгсөгчдийн холбоотой хамтран зохион байгуулсан. Хүндэтгэлийн лекцийн үйл ажиллагаанд “Монголын анагаах ухааны хөгжил” сэдвээр академич, анагаахын шинжлэх ухааны доктор, профессор, Монгол Улсын Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан Ц.Лхагвасүрэн, “Анагаахын шинжлэх ухааны бүтээлээр олон улсад өрсөлдөх боломж” сэдвээр академич,химийншинжлэхухааны доктор, профессор Ж.Тэмүүжин нар лекц уншиж,АШУҮИС-ийн оюутнууд, Геронтологийн үндэсний төвийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд, дүүргийн настны эмч нар оролцсон.
Зорилт 4. Эрүүл мэндийн цогц тусламж үйлчилгээг настны хэрэгцээ шаардлагад нийцүүлэн өргөжүүлэх
Төв нь үйлчлүүлэгчид, үйлчилгээ үзүүлэгчдийн ээлтэй аюулгүй орчинг бүрдүүлж ажиллах зорилгоор Сингапур улсын эрүүл мэндийн тогтолцоо, эрүүл мэндийн сайн туршлагыг судалж,Гериатрийн кабинетыг тохижуулж ажилласан.
“Эрүүл насжилтын төлөө хамтдаа 2018-2020” аяны хүрээнд 3 бүсийн 5 аймгийн 88 сум, 15 өрхийн эрүүл мэндийн төв, 5 нэгдсэн эмнэлгийн 327 эмч, эмнэлгийн мэргэжилтэнд “Геронтологи-гериатрийн үндсэн ойлголт, оношлогоо эмчилгээний орчин үеийн чиг хандлага” сэдэвт сургалт зохион байгуулсан.
“Эрүүл насжилтын төлөө хамтдаа 2018-2020” үйл ажиллагааны хүрээнд “Хэвтрийн настны асаргаа, холголт цооролтоос сэргийлэх нь” сэдэвт лекц дадлага хосолсон сургалтыг асран хамгаалагч болон сайн дурын идэвхтнүүдийн дунд зохион байгуулж,4 дүүргийн 31 хороонынийт 424 хүн хамрагдсан.
Баянхонгор аймагт эрүүлмэндийн 4, 5 дугаар бүлгийнхэвтрийн настны асран хамгаалагч нарт “Настны асаргаа сувилгаа” сэдэвт сургалт зохион байгуулсан. Сургалтанд 70 асран хамгаалагч хамрагдсан байна.
Геронтологийн үндэсний төвийн “Тэнхлэг” олон мэргэжлийн баг нь нийслэлийн 5 дүүргийнөрхийн эрүүл мэндийн төв, Батсүмбэр Ахмадын үндэсний төв, Цагдаагийн байгууллагын ахмадын холбоотой хамтран эрүүл мэндийн V бүлгийн 266 настанд гэрээр олон мэргэжлийн багийн тусламж үйлчилгээг үзүүлсэн. Цаашид хөтөлбөрийн хэрэгжилтийг сайжруулахын тулд хүн амын эрүүл насжилтыг дэмжих салбар хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, Геронтологи гериатрийн чиглэлээр өндөр хөгжсөн орны туршлагыг судалж, төвийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, Геронтологи гериатрийн мэргэжлээр хүний нөөцийн хангалтыг өсөн нэмэгдэж буй хэрэгцээ шаардлагад нийцүүлэн эрчимтэй бэлтгэх, хөтөлбөр хэрэгжүүлэхэд шаардагдах санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэх шаардлагатай байна.
З.БОРГИЛМАА
unshigch