Энэ 7 хоногт
-
Ганчимэг
Н.Сүнжидмаа: Хамтын нэгдмэл бүтээл болох дууны зохиогчийн эрхийг хэн нэг нь дангаараа үгүйсгэх, татах эрхгүй
Оргилмаа
“ДЦС-3”-ыг өргөтгөж шинэчлэхийг Оросоос гуйсан “автор”-уудаар мөн л Ц.Элбэгдорж, Х.Баттулга, Ц.Даваасүрэн нар тодорч байна
-
Оргилмаа
“ДЦС-3”-ыг өргөтгөж шинэчлэхийг Оросоос гуйсан “автор”-уудаар мөн л Ц.Элбэгдорж, Х.Баттулга, Ц.Даваасүрэн нар тодорч байна
-
Даваадорж
Эрх баригчдын бодлого, шийдвэр ямагт ард иргэд, улс орон, байгаль орчны эсрэг гардаг боллоо
Оргилмаа
“ДЦС-3”-ыг өргөтгөж шинэчлэхийг Оросоос гуйсан “автор”-уудаар мөн л Ц.Элбэгдорж, Х.Баттулга, Ц.Даваасүрэн нар тодорч байна
Оффшор хэмээх мангас
Өнгөрсөн зууны эхээр шахуу “Хувьсгалын эсэргүү” хэмээх нэр хэний ч хувь заяаг шийдэж чадах хүчтэй зэвсэг байсан гэдэг. Мэдээж муу тийш нь л шийднэ
Өнгөрсөн зууны эхээр шахуу “Хувьсгалын эсэргүү” хэмээх нэр хэний ч хувь заяаг шийдэж чадах хүчтэй зэвсэг байсан гэдэг. Мэдээж муу тийш нь л шийднэ.
Харин өдгөө 21-р зууны Монголд “оффшор” хэмээх аюултай нэр томьёо бий болов. Оффшортой нэр холбогдсон хүн бол хамгийн аюултай этгээд, олон нийтээр тийш боорлон буруутгана. Эгээ л Африкийн орнуудад буруутай гэж үзсэнээ чулуугаар нүүлгэж, шийтгэдэг шиг. Ялангуяа энэ нэр улстөрчдөд хамгийн халгаатай. Сүүлийн хэдэн жилийн турш хэн нэгэн оффшортой холбоотой гэх сенсаци үе, үе дэгддэг болсныг хэн хүнгүй мэдэж байгаа. Ихэнх тохиолдолд араас нь оффшор-той холбоогүй гэх тайлбар дагалдана. Үгүй бол мөнхийн нэр хоч дагалдана.
Мэдээж хэрэг бизнес хийж огт үзээгүй төрийн албан хаагч, улстөрч оффшор бүс гэлтгүй аль нэг гадны улс, бүр Монголдоо ч их хэмжээний хадгаламж хөрөнгөтэй гэвэл гайхах нь зүй.Яагаад хаанаас, ямар эх үүсвэрээр хөрөнгөжсөнийг нь олон нийт асуух, мэдэх, холбогдох байгууллагынхан нь шалгах нь зүй хэрэг. Насаараа төрийн төлөө чөмгөө дундартай, хоёргүй сэтгэлээр ажилласан гэх улстөрчид хэдэн тэрбумын хаус-нд заларч, малгайны орой бүү хэл хөлийн хуруугаа алтаар чимж байхад гайхах нь зүйн хэрэг, шалгах нь ч зүйн хэрэг. Шалгууштай зөндөө олон асуудал бидний нүдэн дээр ил буй.
Гэвч харамсалтай нь оффшорын эсрэг “ариун тэмцэл” арай л өөр тийш даялаад байх шиг. Үе, үе дэгддэг сенсациуд ихэнхдээ цаанаа ихээ л өөр зорилготой байдаг нь цаг хугацааны эрхээр ил болсоор. Мэдээж энд сонгуулийн үеэр идэвхждэг “синдром” хийгээд улстөрчдийн бие биеэ, намнах идэвхжил шууд нөлөөлдөг гэдгийг хэн хүнгүй хэлүүлэлтгүй мэдэж байгаа байх.
Гэтэл дахиад нэгэн гамшиг бий болсон нь бизнесийн байгууллагын оффшор хэмээх нэгэн сонирхолтой “ойлголт”-ыг бий болгоод байх шиг. Дээр өгүүлснээр эх үүсвэр нь тодорхойгүй улс төрчдийн хөрөнгө мөнгө мэдээж сонирхол татна.
Харин бизнесийн байгууллагынхны “оффшорын хэрэг” гэгч юуг өгүүлээд байгааг ойлгох хүсэл сонирхол зарим хүнд байна уу, үгүй юу? Оффшор бүс бол товчхондоо татваргүй бүс, бизнесийнхний “ойлголцлын бүс”. Олон улсын тавцнаас мөнгө босгох, улс хоорондын хамтарсан бизнес эрхлэхийг хүсэгчдийн таатай орчин. Хамтрагчдын хувьд тодорхой нөхцөлтэйгээр, мөнгөө хаана байршуулж эхлэхийг харилцан шийддэг. Энд Монголын улс төр, банк санхүүгийн нөхцөлд итгэл багаас Монголоос өөр бүсэд мөнгөө байршуулах, нөхцөл санал тавьдаг гачлан ч бий. Дашрамд энд данс нээхийн тулд тодорхой хэмжээний шалгуур, нөхцлүүдтэй, хэн хаана нь мэдэгдэхгүй мөнгө нууж, эсвэл “ургуулж” балгалзаад байдаг ч хэрэг биш л юм билээ.
Гэтэл энэ бүхнийг манайхан гэнэт аймшигтай урвалт хууран мэхлэлт мэтээр хөөргөн муучилж эхэлснээс бизнесийнхэн татварын таатай бүсээс айж зугатаж эхлэв. Дашрамд дурдахад тэдний хувьд Монголоосоо зугатааж буй хэрэг огт бишбөгөөд нэгэнт босгосон мөнгийг Монголдоо татан авчирч үйл ажиллагаа явуулаад эхлэхээр хууль журмын дагуу татвараа төлөөд л явах нь ойлгомжтой. Түүнээс бус хүний нүднээс далд, “хад чулууны завсар” хөрөнгө аваачаад нуучихаж байгаа хэрэг огт биш. Маапаантай мөнгөтэй улстөрчдийг эс тооцвол.
Гэвч харамсалтай нь оффшор хэмээх хадны мангаа-ны үлгэр хавтгайрсаар бизнесмэнүүд гадаадад данс нээх, гадныхантай хамтарч ажиллахаас айх хэрэгтэй болж байна.
Жишээлбэл, ойрын өдрүүдэд “Бодь” ХХК-ийн оффшор хэмээх бас нэг мэдээ тархав даа. Уг нь бол Монгол Улсад ч олон улсад ч хүлээн зөвшөөрөгдсөн ёсоор Хөрөнгө оруулалтын сан байгуулсан л хэрэг. Дээр ньнэмээд албан ёсны мэдээлэлд өгүүлснээр тэнд гүйлгээ хийгээд мөнгө, босгоод гуйвуулаад байсан ч зүйл үгүй гэнэ. Гэвч Монголын өнөөгийн хамгийн том айлгалт болсон оффшор данстан гэсэн нэрийг зүүхээ шахаж байна.
Өмнө нь ч бидний нүдэн дээр бөхийн бай шагнал дугтуй мөнгөө бариад зогсч байдаг асан бөхчин-улстөрчийг оффшор дансны хэрэгт унагангаа алдаж байсан даа. Түүний араас нефть боловсруулах үйлдвэр байгуулахаар хөрөнгө босгох төсөл боловсруулсан “Петровис”гээд дуулианы бай болсон нь цөөнгүй. Одоо бараг дэлхийн хамгийн нээлттэй бөгөөд хөрөнгө босгох том боломжтой Сингапур, Хонкгонгийн биржид ч данс нээж, үйл ажиллагаа явуулах гэсэн компаниудыг “хувьсгалын эсэргүү”-хөрөнгөө нуугч болгож магадгүй нь. Саяхан нэгэн бизнесмэн
-Гадны компанитай хамтарч ажиллах гэхээр эх орноосоо урвагч болчих гээд, гадна данс нээхээр оффшортон болчих гээд, атал Монголд хөрөнгө босгох боломж тааруухан, дээр нь гадныхан Монголын бизнесийн орчноос халширч зугатаад байдаг. Бид дөрвөн уулын дунд тэлчигнээд хаанаас мөнгө босгох билээ. Нэг мөсөн хөдөө мал хариулах, эсвэл гадагшаа цагаачлах ёстой юм болов уу гэж гайхашран зовлонгоо тоочиж байсан. Үнэхээр ч гадагшаа хамтарч ажиллах гэснээ ингээд л оффшортон болгочих гээд байгааг яалтай билээ?
Тэгээд монголчууд аа бүгдээрээ олон улсын хэмжээний төсөл боловсруулж, хөрөнгө босгохгүй, олон улсын бирж дээр хувьцаагаа гаргахгүй, Олон улсын хөрөнгө оруулалтын сан, хамтарсан компани байгуулахгүй, зөвхөн Монголдоо л тэлчигнээд уу, яах вэ? Хэнтэй, юутай, хэрхэн, яаж тэмцэх гээд байгаагаа хийрхэлгүй нэг харцгаавал дээр биш үү? Дашрамд дахин сануулахад “гэнэт” дэгдсэн энэ мэт сенсацийн ард цаана их өөр шалтгаан зорилго байдгийг гадарлах нь гадарлаж л байгаа биз ээ.
А.АЛТАНТУЯА