Лувсан: Заа Сайн байна уу? Сайн явж байна уу? Сонин сайхан юу байна даа?
Төгөлдөр: Өө нам нам чаар юу байна хөгшөөн
Лувсан: Айн, аан аан, Тайван сайхан даа, заа машаан таварцаглаа юу?
Төгөлдөр: Айн, ааан Замаа олдоггүй ээ сдаа
Лувсан:  Ээ золиг гэж, хаанаас хаа хүрч яваан хө
Төгөлдөр: Аан ЮҮБИ-гээс ЮҮБИ-гээс, энэ хавиар нэг халуун рашаан байдаг гэсэн мэдэх үү? Хө
Лувсан: Бий бий, бодвол Ар жаргалантын халуун рашааныг л сураглаж яваа байх даа,
Төгөлдөр: Аа нэг тиймэрхүү нэртэй байсан байх хаагуур яаж явах уу хөгшөөн?
Лувсан: За тэр шүү дээ хө энэ урд харагдаж байгаа Хөшөөтийн дөрөлжөөр даваад, Улаан чулууны өврийн замаар чанх урдруугаа яваад Бугатаар даялаадахаар чинь хө хоёр зураа бий баруунаар нь ороод шилээр нь тонгойхоор аяандаа машаан тэрэг ихтэй нэг газар бий тэнд л оч доо хө.
Төгөлдөр: Заа заа ойлоо хөгшөөн тайнкс
Лувсан:  Айн......
Өөрийг чинь хараад байхад хотын хүн бололтой дог ЮҮБИ гэж бас хот хүрээ бий болоо юу? Хөдөөгийн бид ч хэдэн малыхаа хойноос хөөцөлдөөд зурагттайгууд нь завгүй зурагтгүйнүүд нь тэгээд бөөөөөр дүлий дүмбэ шүү дээ цулч гэж. Нарийн ширийн зүйлээс холоо хол.
Төгөлдөр: Аан Соори хөгшөөн ЮҮБИ гэж Улаанбаатар Улаанбаатар
Лувсан: Эээ хэхэ мөн хөгийн ч юмаа даа, Улаанбаатарын богино нэрийг мэдэхгүй ээ мэдэхгүй цулч гэж. Алдар нэр маань Соори биш Лувсан. Заа тэгээд Хот хүрээгээр нь сонин сайхан юу байна хө тэгээд
Төгөлдөр: Өө тэгээ л арзайгаа л, нэг нам нтр нь нэрээ чээнжилнэ барина л гээ л бөөн сүр сүр.
Лувсан:  Ямар нам бэ хө?
Төгөлдөр:  МАХ нам МАХ нам.
Лувсан:  Өө манай нам нэрээ зарах нь уу? Аан за тэгээд овоо үнэд хүрэх байгаа бидэнд ч хүртээлгүй дамшиг биз дээ, хөдөөгийн биднаар хааяадаа нэг арьс ширний чээнжүүд л ирээд явахаас хэтрэхгүй дээ цулч.
Төгөлдөр: Хэхэ ступид сдаа..... Ингэхэд ойрд морины бараа хараагүйм байна шүү хөгшөөн морин дээрээ ганц суулгуулчихаач жаахан тойроод ирье тэхүү плийс.
Лувсан:  (Монголоо алдсан муу турсага) Өө бололгүй яахав хө тэгээ тэг, харин нөгөө хотын та нарын зуугаад байдаг янжуурнаасаа нэгийг сунгаач хө
Төгөлдөр:  Ооок ооок май, аан тийн наад талаар нь буусан юм чинь цаад талаар нь мордно тэ хөгшөөн
Лувсан:  Ээ өршөөгөөрэй намайг!!! Хэдэн хонь маань айлын хонитой хутгалдах нь энэ тамхийг чинь өвөртлөчихүү Чүү Чүү
Төгөлдөр:  Хөөе хөөе сдаа минь тамхи.... Өөөө муу намтайгаа хамт усанд орвол таарсан халтар чинь.
                                                                        Б.Батсайхан