Энэ 7 хоногт
Юуг яаж хийх вэ?
2014 оны эдийн засгийн өсөлт 7.8 хувь гарч. Эдийн засаг гайгүй байгаа юм байна, тодорхой хүндрэлүүд л байгаа юм байна, даваад гарчихна гэж энэ тоонд тайвшрах, хууртагдах явдал огт байж болохгүй.
ОРШЛЫН ОРОНД
2014 оны эдийн засгийн өсөлт 7.8 хувь гарч. Эдийн засаг гайгүй байгаа юм байна, тодорхой хүндрэлүүд л байгаа юм байна, даваад гарчихна гэж энэ тоонд тайвшрах, хууртагдах явдал огт байж болохгүй. Олон арван жилийн турш Монголын эдийн засагт хуралдсан бүтцийн гажуудлууд, мөчлөгийн болон эдийн засгийн хандлагын дотоод хүндрэлүүд, гадаад орчны үзүүлэлтүүд өөр зүйл хэлж байна: Тайвширч, хууртагдаж огт болохгүй, асуудал дөнгөж эхлэж байна гэдгийг. Макро эдийн засгийн тэр бүр бичээд байдаггүй олон харьцаанууд, бодит болон санхүүгийн секторын дотоод байдал, гадаад орчны төлөвийг харахад 2015 он Монголын эдийн засагт ихээхэн хүндрэлүүд учруулахаар байна.
Тиймээс УИХ-ын ч, Засгийн газрын ч түвшинд 2015 он, түүний дараагийн 2016-2017 оныг угтан харсан бодлого хэрэгжүүлэх нь чухал. Шийдвэрлэх жил нь “Согтууруулагч” хэмээх энэ модон хөх хонь жил.
2015 оны төсөв батлагдсан, мөнгөний бодлого батлагдсан, дээр нь эдийн засгийн хүндрэлийг даван туулах УИХ-ын тогтоолыг баталчихлаа, хэд хэдэн чухал хууль баталлаа, одоо болно доо гэсэн тайвшрал огт байж болохгүй. Засгийн газар эдийн засгийн хүндрэлийг даван туулах нарийвчилсан төлөвлөгөө гаргах гэж байна. Энэ тогтоолыг л маш сайн, тал бүрээс нь бодож боловсруулсан, ерөнхий заалтууд бус тодорхой үйлдлүүд, бодлогын шийдлүүд агуулсан байх нь нэн ач холбогдолтой болно.
Хоосон ярих, цээжний пангаар макро эдийн засаг ийм байна, тийм байна, ингэхгүй байна, тэгэхгүй байна гэж цэцэрхэх, хийсвэрээр онолдох хирээс хэтэрч байна. Тийм учраас эдийн засгийн хүндрэлийг даван туулах чиглэлээр хэдэн прагматик санал толилуулж байна. Санал бүрийн онолын үндэслэл, олон улсын бодлогын хандлага, туршлага, макро эдийн засгйин үндэслэл зэргийг нарийвчлан задлах нь хэт нуршуу болох тул гол шийдлүүдийг л бичив. Засгийн газар, шийдвэр гаргагчид ухаж ойлгоод хэрэгжүүлбэл 2015 оны эдийн засгийн хүндрэлүүдийг амжилттай даван туулахад нэмэр болно.
УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН С.ДЭМБЭРЭЛ (ИЗНН)
Засгийн газраас “Эдийн засгийн хүндрэлийг даван туулах” чиглэлээр боловсруулах нарийвчилсан төлөвлөгөөнд оруулах саналууд:
1. Татварын ерөнхий хууль болон холбогдох бусад татварын хуулиуд төр ба татвар төлөгчийн хоорондын харилцааны шударга, ил тод байдлыг хангах, татвар төлөгчийн эрх, үүргийг тэнцвэртэй болгох, татварын маргаан шийдвэрлэх механизмыг боловсронгуй болгох, татварын зөрчлийг хэт эрүүжүүлсэн байдлыг арилгах гэх мэт чиглэлээр нэмэлт, өөрчлөлт оруулах.
- 2015 оны эхний хагас жил. Сангийн яам, Хууль зүйн яам
2. ААНОАТ, НӨОАТ, ХАОАТ-ын хуулиудад татварын хувь хэмжээ, татварын удирдлага, татвар төлөгчийн бодит ачааллыг зохистой болгох г.м чиглэлээр нэмэлт, өөрчлөлт хийх.
- 2015 оны эхний хагас жил. Засгийн газар
3. Төсвийн бодлогыг мөчлөг дагасан шинж чанартай байдлаас их төлөв мөчлөг сөрсөн шинж чанартай болгох, төсвийн орон зайг ( fiscal space) өргөжүүлэх чиглэлээр бодлогын өөрчлөлтийн баримт бичиг боловсруулж 2016 оны төсөв, 2017-2018 оны төсөөлөлд тусгах.
- 2015 оны 10 сар. Засгийн газар
4. 2015 оны төсвийн зарлага санхүүжилтийн гүйцэтгэлд зарлага санхүүжилтийн тэргүүлчлэлийг /prioritization/ зохистой болгох, инфляц болон валютын ханшийн эрэлтийг хэт хөөрөгдөхгүй байх, төсвийн алдагдалыг зохистой хэмжээнд барих чиглэлийг баримтлах.
- 2015 он. Сангийн яам
5. Үнэ тогтворжилтийн хөтөлбөрөөс үе шаттай гарах бодлого хэрэгжүүлэх нөхцөлд цаашдаа нийлүүлэлтийн гаралтай инфляцийн дарамт нэмэгдэхээс урьдчилан сэргийлэх, ханшийн хэт хэлбэлзлийн инфляцийн түвшинд үзүүлэх нөлөөллийг саармагжуулах чиглэлээр бодлогын түвшинд хамтран ажиллах.
- 2015 он. Засгийн газар, Монголбанк
6. 3,4,5-д заасан бодлогын арга хэмжээ хэрэгжих нөхцөлд мөнгөний бодлогыг цаашид хатууруулахгүй байх, бодит секторын идэвхжил, банкуудын гүйлгэн чадварыг (ликвидити ) нэмэгдүүлэх чиглэлээр Засгийн газартай хамтран ажиллах
- 2015 он. Монгол банк
7. Улаанбаатар хот болон аймгуудын түвшинд инфляцид нөлөөлж буй хүчин зүйлс, ялангуяа нийлүүлэлтийн гаралтай инфляцийн хүчин зүйлсийн нөлөөллийг багасгах, зах зээлийг идэвхжүүлэх чиглэлээр зорилтот хөтөлбөр боловсруулах хэрэгжүүлэх
- 2015 оны эхний хагас жилд.
УБ хотын захиргаа, Аймгуудын Засаг дарга нар, ЗГХЭГазар, Сангийн яам
8. Хүн амын тооллого болон амьжиргааны түвшний нарийвчилсан судалгаа (20 бүлэг ) дээр суурилан моргэжийн зээлийн хүртээмж, нөхцлийг сайжруулах чиглэлээр хамтран ажиллах
- 2015 он. Монголбанк, Засгийн газр
9. Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийг институцийн хувьд сайжруулах, шийдвэр гаргах үйл явцыг шуурхай, үр дүнтэй болгох, санхүүгийн тогтвортой байдлын төлөв байдлыг шуурхай мэдээлэх үзүүлэлтүүдийн систем, урьдчилан анхааруулах тогтолцоог /the early warning system/ сайжруулах.
- 2015 он.
Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл
Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл
10. Монгол Улс дахь ядуурал нь олон хэмжээст шинж чанартай болсон байдлыг харгалзсан, хүн амын амьжиргааны түвшингээр нь эрэмбэлсэн 20 бүлгийн судалгаан дээр суурилсан өрхийн тогтвортой амьжиргааг дэмжих, ядуурлыг бууруулах зорилтот хөтөлбөрийг боловсруулж хэрэгжүүлэх, Дэлхийн банк бусад ОУБ-тай хамтран ажиллах
- 2015 он. Засгийн газар
11. Тэтгэврийн болон цалингийн зээлийн өрийн дарамт, цалин, тэтгэврийн доогуур түвшинтэй хүн амын зорилтот хэсгийн ачааллыг хөнгөвчлөх асуудлыг төсөвт нэмэлт ачаалал үүсгэхгүй байдлаар шийдвэрлэх арга замыг судлах, санал боловсруулах.
- 2015 оны эхний хагас жилд.
Засгийн газар /Монголбанк, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл
Засгийн газар /Монголбанк, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл
12. Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, ард иргэдэд дарамт учруулахгүй байх, зээлдэгч, зээлдүүлэгчийн хооронд зээлийн харилцан эрх тэгш зарчим үйлчлэх, зэргийг барьцаа хөрөнгийн үнэлгээг бодитой болгох, шудрага өрсөлдөөнийг өрнүүлэх гэх мэт чиглэлээр тусгай журам боловсруулж, хяналтын механизмыг бий болгох
- 2015 оны эхний хагас жилд.
СЗХороо, Засгийн газар
СЗХороо, Засгийн газар
13. Нийтийг хамарсан их цэвэрлэгээ, түр ажлын байр зохион байгуулах гэх мэтээр ажилгүй иргэд, нийгмийн эмзэг хэсэгт зориулсан нийтийн хөдөлмөрийн хэлбэрүүдийг нийтийн хөдөлмөрийг дэмжих сан байгуулах замаар жилийн турш хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах.
- 2015 он.
Засгийн газар, УБ хотын захиргаа
Засгийн газар, УБ хотын захиргаа
14. Дэлхийн банкны бизнес эрхлэлтийн индекс, Дэлхийн шударга ёсны /Juqtice/ төслийн “Хуулийн засаглалын индекс”, Хэритэж сангийн эдийн засгийн эрх чөлөөний индекс, Транспаренси интернэшнл байгууллагын Авлигалын төсөөллийн индекс, Хэвлэлийн эрх чөлөөний индекс, Ардчиллын индекс зэргийг бенч-марк үзүүлэлт болгон 2015-2016 онд хүрэх зорилтуудаа тодорхойлон Монголын эдийн засгийн форумын үеэр олон улсын байгууллагууд, хөрөнгө оруулагчдад зарлан хэрэгжүүлэх.
- 2015 оны эхний хагас жилд. Засгийн газар
15. Хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээх, хөгжлийн түншүүдтэй эдийн засгийн хүндрэлийг даван туулах чиглэлээр хамтын ажиллагааг идэвхжүүлэх зорилгоор хөгжлийн түншүүд, Монгол Улсын Засгийн газрын хамтарсан зөвлөгөөнийг Дэлхийн банктай хамтран зохион байгуулах.
- 2015 оны эхний хагас жилд. Засгийн газар
16. ”Incredible Nature-Credible Nation” уриа үгтэйгээр 2015 оны аялал жуулчлалын жилийг зохион байгуулах, “Нэг ЭСЯ-Нэг экспортын бүтээгдэхүүн, нижгээд технологи” гэсэн зорилго бүхий цуврал арга хэмжээг ЕХ, АНУ, Япон, БНСУ г.м улсад Монгол Улсаас сууж буй ЭСЯамдад үүрэг болгох замаар хэрэгжүүлэх.
- 2015 он.
ГХЯ, Хөрөнгө оруулалтын газар
ГХЯ, Хөрөнгө оруулалтын газар
17. Гэмт хэргийн болон зөрчлийн тухай хууль, АТГ, шүүх, прокурор, цагдаагийн тухай хууль тогтоомж, Хүний эрхийн үндэсний комиссын тухай хууль, Иргэний хууль, Татварын хууль, Банкны хууль тогтоомжинд хүний эрх, эрх чөлөө, хүний чөлөөтэй зорчих эрх, хувийн болон дансны халдашгүй байдал, Үндсэн хуулийн эрх зүйг дээдлэх зарчим, Монгол Улсын Үндсэн нэгдсэн орсон олон улсын гэрээ, конвенцийн үг үсэг, үзэл санаа хэрхэн шингэж туссан байдалд үнэлгээ дүгнэлт өгч холбогдох хууль, тогтоомжид өөрчлөлт оруулах
- 2015 оны эхний хагас жилд.
Хууль зүйн яам
Хууль зүйн яам
18. Уул уурхайн бус экспортыг дэмжин урамшуулах, хөгжүүлэх, бүтээгдэхүүний нэр төрлийг олшруулах, нэмэгдсэн өртөг, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, экспортын санхүүжилтийн орчин үеийн хэлбэрүүдийг нэвтрүүлэх зорилго бүхий “Экспортыг солонгоруулах хөтөлбөр”-ийг боловсруулж хэрэгжүүлэх.
- 2015 оны эхний хагас жилд.
Засгийн газар, Монголбанк
Засгийн газар, Монголбанк
19. Жижиг дунд бизнес, түүний дотор жижиглэн худалдаа, нийтийн хоол, үйлчилгээ, барилга зэрэг хөдөлмөрийн багтаамж ихтэй салбаруудад ажлын байрыг хадгалах, нэмэгдүүлэх чиглэлээр дэмжлэг үзүүлэх, татвар ня-бо бүртгэлийн хялбаршуулсан тогтолцоог нэвтрүүлэх
- 2015 он. Засгийн газар
20. Жижижг, дунд үйлдвэрлэл эрхлдэгчдийн өрсөлдөх чадвар, зах зээлийн эргэлтийг нэмэгдүүлэх, санхүүгийн болон санхүүгийн бус дэмжлэг үзүүлэх механизмыг боловсронгуй болгох, зээлийн баталгааны хөрөнгийн хүрэлцээ, өгөөж, хүртээмж, нөхцлийг сайжруулах талаар Засгийн газрын тогтоол гаргаж, хэрэгжүүлэх
- 2015 оны эхний хагас жилд. Засгийн газар
21. Өрхийн бичил бизнес эрхлэгчдийн санхүүгийн үйлчилгээ, хүртээмжийг нэмэгдүүлэх, УБ хот, дүүргүүд болон аймаг бүрт нөөц бололцоо ашиглан тэдгээрийн бүтээгдэхүүний борлуулалтыг дэмжих “Борлуулалтын инкубатор төвүүдийг” байгуулах
- 2015 оны эхний хагс жилд.
УБ хот, Аймгууд
УБ хот, Аймгууд
22. Үндэсний томоохон аж ахуй нэгжүүдийг дэмжих тусгай төлөвлөгөөг тэдгээрийн оролцоотойгоор боловсруулан хэрэгжүүлэх
- 2015 оны эхний хагас жилд.
Засгийн газар, МҮХАҮТ
Засгийн газар, МҮХАҮТ
23. Хөрөнгийн болон валютын зах зээл, санхүүгийн бусад институцуудын үйл ажиллагааг идэвхижүүлэх зорилгоор санхүүгийн зах зээлийг хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх.
- Сангийн яам, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо
24. Хөрөнгө оруулагчдад Омбудсмэний үйлчилгээ үзүүлэх талаар Засгийн Газрын журам боловсруулж батлах,төрийн бүх яам, агентлагуудад хөрөнгө оруулагчдад зориулсан үйлчилгээг батлагдсан орон тоо, бүтцийнхээ хүрээнд нээж ажиллуулах, хөрөнгө оруулалтийн нэг цэгийн үйлчилгээтэй цахим хэлбэрээр холбогдсон байх.
- 2015 оны эхний хагас жилд.
Засгийн Газар
25. Хөгжлийн банкны үйл ажиллагааны бие даасан, хараат бус байдлыг хангах, санхүүгийн болон эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэх, хөгжлийн банкыг банкны тогтолцооны дотоод хяналтанд оруулах эрх зүйн орчинг бүрдүүлэх, дефолт болохоос урьдчилан сэргийлэх.
- 2015 он. Сангийн Яам, Монголбанк
26. Өрийн тогтвортой байдлын дүн шинжилгээг өр /ДНБ, өр/ҮНБ, өр/богино хугацааны өр, өрийн үйлчилгээ/ валютын нөөц, өр/ экспорт гэх мэт 6-8 үзүүлэлтээр улирал бүр нэгтгэн гаргаж Засгийн Газрын хуралд мэдээлдэг болох, Өрийн дарамтыг /debt distress/ бууруулах, тогтворжуулах, Засгийн газрын тогтоол боловсруулж, хэрэгжүүлэх
- 2015 он. Сангийн Яам
27. Төсвийн тогтвортой байдлын дүн шинжилгээ хийх, санал боловсруулах чиг үүрэг бүхий төсвийн тогтвортой байдлын техникийн зөвлөлийг бие даасан хараат бус шинжээчид, хувийн хэвшлийн оролцоотойгоор байгуулах, энэ талаарх Чили улсын туршлагыг нэвтрүүлэх
- 2015 оны эхний хагас жилд,
Сангийн яам, ЗГХЭГазар
Сангийн яам, ЗГХЭГазар
28. Эдийн засгийн ил тод байдал, татварын өршөөл нь татварын иж бүрэн шинж чанартай, албан бус, түүний дотор сүүдрийн эдийн засгийг албажуулах өргөн цар хүрээтэй реформтой хосолж байж л амжилттай болно гэдгийг харгалзан хосломол реформ хийх
- 2015 он, Засгийн газар
29. Оюутолгой, Тавантолгойн хөрөнгө оруулагчид болон үндэсний томоохон аж ахуйн нэгжүүд, гадаадын хөрөнгө оруулагчидад борлуулалт, экспортын орлого болон бусад гүйлгээ, трансакцаа Монголын банкны системээр хийх, хадгаламж нээх, валютын зах зээлд оролцож нийлүүлэлтийн сувгийг нэмэгдүүлэх гэх мэт тусгай нөхцлүүд бүхий багц саналыг Монголбанк, Сангийн яам хамтран боловсруулж хэрэгжүүлэх
-2015 он, Монголбанк, Засгийн газар
30. Шудрага өрсөлдөөн өрнөх эрх зүйн орчинг сайжруулах, түүний дотор банкны секторт өрсөлдөөн өрнүүлэх эрх зүйн болон бодлогын орчин бий болгох, банк бус санхүүгийн байгууллагуудын жижиг, дунд бизнесийн санхүүжилт, түүний дотор төрийн зүгээс хэрэгжүүлж буй санхүүгийн хөтөлбөрт оролцох боломж, нөхцлийг боловсронгуй болгох
-2015 оны эхний хагас жилд,
Засгийн газар, Монголбанк, СЗХороо, ШӨХТГазар
Засгийн газар, Монголбанк, СЗХороо, ШӨХТГазар
Зочин
Зочин