Энэ 7 хоногт
-
Даваадорж
Ж.Галбадрах: Сургуулийн анги дүүргэлт, хүүхдийн тоонд хязгаар тавихгүй бол боловсролын чанарыг сайжруулах тухай ярилтгүй
Оргилмаа
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу
-
Оргилмаа
Ерөнхийлөгч өө! ҮАБЗ-өөс утааны талаар онцгой анхаарч, Үндэсний хороо байгуулж өгөхийг онцгойлон хүсье!
Оргилмаа
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу
-
Оргилмаа
Ерөнхийлөгч өө! ҮАБЗ-өөс утааны талаар онцгой анхаарч, Үндэсний хороо байгуулж өгөхийг онцгойлон хүсье!
Оргилмаа
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу
Монгол малчид саятан болно!
Норвегийн төв банкны сайтад мэдээлснээр баялгийн сангийн нөөц 5.11 триллион крон /ойролцоогоор 828.66 тэрбум ам.доллар/ болсон бөгөөд үүнийг тус улсын 5,096,300 орчим хүн амд хуваавал иргэн бүр саятан болж байгаа аж. Гэсэн мэдээ дэлхий нийтэд таржээ гэж “ Арвин хур” компанийн захирал Ч.Чадраабалд ярихад тэрээр бид ч ийм болж болно… гэж яриагаа эхэлсэн юм.
Ишш арайч дээ мал бидний багш байхдаа яахав гэж…
олон хүн эгдүүцэх хэдийч энэ бол үнэн!
Норвегийн төв банкны сайтад мэдээлснээр баялгийн сангийн нөөц 5.11 триллион крон /ойролцоогоор 828.66 тэрбум ам.доллар/ болсон бөгөөд үүнийг тус улсын 5,096,300 орчим хүн амд хуваавал иргэн бүр саятан болж байгаа аж. Гэсэн мэдээ дэлхий нийтэд таржээ гэж “ Арвин хур” компанийн захирал Ч.Чадраабалд ярихад тэрээр бид ч ийм болж болно… гэж яриагаа эхэлсэн юм.
За бас нэг солиот гарч ирлээ гэж эхэндээ бодсон ч түүний яриаг дуустал сонсоод ойлгосоноо доор сийрүүллээ.
Тэрээр хотын уугуул боловч “Арвин хур” хэмээх компани байгуулаад бараг Улаанбаатар хотын хагас шиг талбайд газар тариалан эрхэлж Сэлэнгэ аймагт суурьшсан нэгэн. Үндсэн мэргэжил нь радио технологын хүн бөгөөд 102,5 гэх фм радиог анх үүсгэн байгуулж бизнэсийн гараагаа эхэлжээ. Тэрээр дэлхийн 80 гаруй орноор аялаж явахдаа анх Австрали малчинтай таараад ихэд гайхжээ. Тэндхийн малчин хоёр зуугаадхан малтай атлаа яг л саятан шиг амьдарч байхад Монголын “ мянгат малчин” арай чүү амь зогоож байгааг харьцуулаад гайхахдаа
-Энэ хонь хэдэн настай вэ? гэж асуухад өнөөх малчин 3 сартай гэж хариулжээ. Гэтэл тэр хурга бараг шүдлэн хонь шиг том байх аж.
Үүний дараа тэрээр бидэнд ер нь эрт дээрээс уламжилсан ямар чадвар бий билээ ?гэж өөрөөсөө асууж үзжээ.
Гашуун ч гэсэн үнэн хариулт хоёрхон байлаа.Нэгд бид 6000 жил мал адгуулсан үндэстэн болохоор хүн бүр малын дөртэй.Энэ бол бидний төрлөх чадвар.Нөгөө нэг чадвар нь хулгай, дээрэм ажээ.Хэдэн мянган жил бидний эцэг өвгөд байлдан эзэлж булаан тонож байсан улс.
Ийм гашуун хоёр үнэн хариулт олоод гайхширч суутал ердөө энэ Эрээнээс 30 хан кмын цаана Цогт хэмээх өвөр монгол малчин өнөөх суффолк болон мярнуус хонь нутагшуулаад 500 хан хоньтой мөртлөө Австрали малчинаас дутхааргүй амьдарч байхтай таарчээ.
Ингээд тэрээр бид яахаараа тэднээс дутах билээ гэж бодоод Австрали явж суффолк хонины үр хөврөлийг өнөөх л “сэргэлэн” зангаараа олж ирж монгол хонинд суулгах ажлаа 2006 оноос эхлүүлжээ.
Австрали хонины гол нууц нь хүйтэн өвөл болдоггүйдээ ч биш харин суффолк хэмээх тэр хурга 7 сарын дараа гэхэд манай 3 жил болсон хонь шиг тарга тэвээргэтэй болдог учраас л тэд маш хурдан хугацаанд малаа нядлаж мах бэлгэдэгт байх ажээ. Тэндхийн хурганы мах ангилалаасаа шалтгаалж дээд тал нь нэг кг ангилсан мах 100 доллараар зарагддаг харин хамгын хямд нь 30 доллараас доош ордоггүй бөгөөд ердөө 7 -8 сар болоод л нядалдаг байна.
Тийм болохоор 200 хоньтой малчин жилдээ бараг сая доллартай болдог нь ойлгомжтой юм.
Тэр өөрөө техник технологын хүн учраас өвөр Монголоос 3 малчин урьж ирээд ингэж монгол хонио австралийн махны чиглэлийн хонины “тээгч” болгож үзэх гэж 8 жил оролдоод одоо бараг 1000 орчим Монгол суффолк хоньтой болжээ. Яагаад монгол гэж онцолсон бэ гэвэл монгол хонь тээгч учраас манай нөхцөлд таарсан хүйтэнд тэсвэртэй махны чиглэлийн хурга гаргаж чадсан болоод тэр.
Найман жилийн нөр их хөдөлмөрийн эцэст судалгаа үр дүнгээ өгч одоо хоёрдугаар шат буюу үржүүлгийн ферм байгуулж эхлээд байгаа гэнэ. Монгол суффолк хонь эхний 2 сар тээгч монгол эхийгээ дагаж бэлчээрлэх бөгөөд нядалгаанд орохоос хоёр сарын өмнө бордоонд ордог юм байна. Ингээд 4 сард зохиомлоор хээлтүүлж дурангын хагалгаагаар үр хөврөл суулгасан монгол хонь төлөлж хурга гаргах бөгөөд ердөө тэр жилдээ 12 сард мал нядлах үеэр бие гүйцэж мах бэлтгэлд очдог юм байна. Энэ тухай тэрээр “ Яг л өнөөх Холивуудын алдартангууд өөр эрүүл биетэй эхээр үрээ тээлгэдэг шиг л юм. Монгол хонь маш сайн тэсвэртэй эрүүл хонь шүү дээ … “ гээд инээж билээ.
Суффолк хурга анх төрөхдөө 3,5 -4 кг амьдын жинтэй байдаг бол жирийн монгол хонь 3 кг төрөөд 3 аас 4 жил болж байж нас бие гүйцдэг. Долоон сарын дараа монгол хонь 26 кг байдаг бол монгол суффолк хурга 60 кг болдог байна. Мөн ноос нь нарийн ширхэгтэй, арьс нь 3 дахин сунадаг гээд маш олон давуу талтай ажээ. “ Арвин хур” компанийн мэдэлд одоо 1000 орчим тийм хонь байгаа бөгөөд 50 орчим хуц бий гэнэ. Нэг хуц жилдээ 10,000 тун үр боловсруулах чадвартай бөгөөд тэр үр хөврөлөөр зохиомол хээлтүүлэг хийхэд 95 хувийн магдлалтай юм байна.
Тэрээр өнөөх өвөр монгол малчинтай гэрээ хийж үр хөврөлийг дурангын мэс заслаар суулгадаг ажээ.Ингээд болохоор бид ямар их баялагтайгаа бодмоор.Ухаад аваад явчихдаг ашигт матмал биш ургуулж төлжүүлж арвижуулдаг хэдэн арван сая мал, түүнийг нь төвөггүй малалдаг бас сая шахуу малчид, түүнийг нь борлуулдаг мэргэжилтэнгүүд өнөөдөр зүгээр л бэлэн байж байна шүү дээ.
Харин нэг зүйл маш чанд хориотой байдаг нь хоёр дахь болон гурав дахь үеийн хурлийз гаргавал бие сул, өвчин эмгэгд өртөмтгэй хурга гардаг бөгөөд алсдаа ч монгол хонь алга болох нигууртайг судалгаагаар нотолжээ!
Өөрөөр хэлбэл суффолк хонь Монгол тээгч эхийн хэвлийгээс гараад нутагшиж чадсан ч дахин үржилд орж болохгүй гэсэн үг юм.Бид хэдэн сая малтай билээ. Ингээд бодохоор суффолк хонь үржүүлэхэд ямар ч асуудал алга!
Тэхээр ердөө л донор сүрэгийг өсгөх тал дээр төрийн зүгээс дэмжээд өгвөл малчин бүрийн хотонд байгаа эм хонь тэр хургыг гаргаад байх боломж байгаа ажээ.
Одоо мянга гаруй болчихоод байгаа донор сүргээс гаргаж авсан нэг эм хонинд суулгах үр хөврөл ердөө 6 доллар бөгөөд малчин болгон тийм үр хөврөл аваад өөрийнхөө эм хонинд дурангын аргаар суулгахад л бүх юм өөрөө болчих юм байна.
Ингэж чадвал өнөөдөр энэ тэнгэрт хадсан махны үнэ буурна .Хэрвээ ийм хонийг экспортлоод эхэлвэл хэдхэн малтай малчин саятан болж болох нь. Одоогын зарж байгаа үнэээр л бодоход хоёр зуун хурга зун тэжээгээд бараг 150 сая төгрөгийн ашигтай өвөлтэй золгох тооцоо гарч байна. Энэ талаар хийсэн нарийвчилсан судалгаа жишиг гээд хэдэн хавтас юм үзүүлсэн билээ.
Энэ бол малчин бүр долларын саятан болох үүд нэгэнтээ нээгдчихээд байна гэсэн үг.Малчидын гарт орлого шууд очих тул хүүхдүүдийнхээ боловсролыг ёстой нөгөөх Кембрижид эзэмшүүлээд өөрсдөө том том хаусанд амьдрах болно. Бэлчээрийн хомсдолын асуудал, махны үнийн хөөрөгдөл гээд маш олон асуудал нэг дор шийдэгдэх ажээ.
Манай ерөнхийлөгч саяхан “Том төрөөс ухаалаг төрлүү” хэмээх илтгэлээ хэлэхдээ хоёр янзын гар утас үзүүлсэнийг та бүхэн санаж байгаа.Энэ бол ухаалаг мал аж ахуйн хамгын тод томруун жишээ билээ.Монгол хонь өсдөгөөрөө өсөж бас монгол суффолк хонь дэлхийд зарагдаж Монгол орон жинхэнэ утгаараа эрчимтэй чанартай мал аж ахуйн орон болно.
Төрийн бодлого дутагдаж байна гэж бид их ярьдаг.Яг үнэн хэрэг дээрээ энд нэг их төрийн бодлого ч хэрэггүй.Гагцхүү донор сүргийг дэмжээд дахин эрлийзжүүлэх явдалыг хуулиар хориглоод л болоо.Бид нэг нэгнээ дуурайдаг зантай улс.Хэн нэгэн малчин баяжаад ирэхэд л бүгд дагаад хошуурна. Тэр цагт “мянгат малчин” гэх цол жинхэнэ утгаараа долларын саятан , хөдөлмөрч хүний хүртдэг дээд шагнал болно.
Би сэтгүүлч хүн бас малч удамтай Монгол хүн учраас энэ санаа шууд дэмжлэг авна гэдэгт эргэлзэхгүй байна!
Монголд ардчилсан хувьсгал гарсаны хамгын том хоёр ололт бол гадаад оронд чөлөөтэй зорчдог улаан паспорт, малыг малчид нь үнэгүй хувьчилсан явдал байлаа. Харин тэр цагт бид эрх чөлөөтэй болсон ч эдийн засгын эрх чөлөөг олж авч чадаагүй билээ.Харин энэ төсөл төрөөс дэмжигдээд сайтар хэрэгжвэл малч удамтай Монгол хүн бүр ийм бизнэс хийх чадвартай бөгөөд энд ямар ч Харвардын диплом, англи хэлний мэдлэг хэрэггүй, бидний хэн нь ч чадах ажил юм.
Монгол улсын ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн гуай…“Нэг сая 500 мянган км.квадрат нутаг дэвсгэртэй, 25 сая малтай оронд хоёр сая хүн өлсөж байгаа бол танайд ерөөсөө 27 сая мал амьдарч байна гээд тооцчихвол яасан юм бэ”. Байгаа баялгаа зөв ашиглаад оюун ухаанаа түшиж амьдарч чадахгүй байнаа л гэдгийг хэлж шүү дээ гэснийг санацгаая.
Аливаа юм тоондоо бус чанартаа байдаг.Тэгээд ч өвөл үзэхгүй мал болхоор зуд турханаас айх аюул байхгүй. Буянт малынхаа тээж гаргасан хургаар баяжихад буруу зүйл юусан билээ?
Ингэж чадвал малынхаа буянаар бид бүгдээрээ Норвеги шиг долларын саятангууд болох бололцоо бий болчихоод байгаа болохоор ард түмэндээ, төр засагтаа ханданүүнийг анх санаачлан хэрэгжүүлсэн “Арвин хур” компанийн зөвшөөрөлтэйгээр дэлгэж байна. Монгол малын буяныг бүгдээрээ хүртэх ёстой, манай энэ төслийн уриа нь “Бүгдээрээ баяжия!” юм шүү дээ гэж тэрээр яриагаа өндөрлөсөн билээ.
Бид Орос улсын нөлөөн дор олон жилийг өнгөрөөхдөө хил дагасан 40 гаруй жижиг мах комбинатаа үгүй хийлгээд 15 сая малаа хөлөөр нь гаргадаг байлаа. Харин одоо ийм монгол суффолк үүлдрийн хургатай болчихвол Австрали, Шинэ Зеланди шиг дэлхийн махны бараг тал хувийг экспортолж чадахгүй ч өмнөд болон хойд хөршөө хооллоод тайван амгалан амьдарч болох дүр зураг харагдаж байгааг нурших нь бараг илүүц бизээ.
Недерланди орон газрын баялагаараа сан бий болгоод бүгд саятан болсон бол бид буянт малынхаа орлогоор хоромхон хугацаанд бүгдээрээ баяжих цаг ирсэнийг зарлах цаг нь болжээ!
DR. ADITY
DR. ADITY
DR. ADITY
monhbold
monhbold
otgoo
naran
huue
beegii
Зочин
ббб
avilgach
NG
бб
бб
Зочин
Зочин
Зочин
Зочин
МАНгарууд, МАНгарууд бас дахин МАНгарууд.
зочин
9994-5545
Зах зээл
Зочин
malchin
Баагий
Зочин