Энэ 7 хоногт
-
Даваадорж
Ж.Галбадрах: Сургуулийн анги дүүргэлт, хүүхдийн тоонд хязгаар тавихгүй бол боловсролын чанарыг сайжруулах тухай ярилтгүй
Оргилмаа
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу
-
Оргилмаа
Ерөнхийлөгч өө! ҮАБЗ-өөс утааны талаар онцгой анхаарч, Үндэсний хороо байгуулж өгөхийг онцгойлон хүсье!
Оргилмаа
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу
-
Оргилмаа
Ерөнхийлөгч өө! ҮАБЗ-өөс утааны талаар онцгой анхаарч, Үндэсний хороо байгуулж өгөхийг онцгойлон хүсье!
Оргилмаа
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу
Мөнгөний ялгаа
Үнэн л дээ, хүүхдийн мөнгө байхгүй болсон.
Үнэн л дээ, хүүхдийн мөнгө байхгүй болсон. Ер нь Монгол улсыг хөгжүүлэх сангаас санхүүжүүлж байсан бүх халамж байхгүй болж байгаа. Сан нь ч байхгүй болсон. Уг сангийн үлдэгдлийг Хүний хөгжлийн санд шилжүүлнэ. Хүний хөгжлийн сан “хүний хөгжлийг санхүүжүүлнэ”.
Хашилтанд байгаа гурван үг бодлогын хувьд тун зөв юм байгаа юм. Харин тэр санхүүжүүлэх гээд байгаа “хөгжлөө” зөв тодорхойлж чадаж байгаа юу, үгүй юу гэдэгт “асуудал” бий. Хүүхдүүдийг, төрөлтийг, анхны гэрлэлтийг гэх мэт тодорхой зориулалтаар хүн амын бодлогоо тэтгэж байсан өмнөх санхүүжилт нь харин ч “хөгжил”-ийн тухай зорилтод маань дөхүү байсан байж мэдэх юм. Мэдээж, хэрэгжүүлэх шатанд элдэв хэл ам, хэрүүл тэмцэл гарах бол байх л зүйл. Ямар ч ажил жижиг сажиг бартаатай таарч л байдаг хойно.
Гэхдээ мэдээж, халамжийн сэтгэлгээ, түүгээр гол зогоож амьдрах гэсэн эрмэлзлийг өөгшүүлж болохгүй. Зарим сонин хэвлэлд сэтгүүлчид “амьжиргааны эх үүсвэр болсон хүүхдийн мөнгө” хэмээн “улс төржүүлсэн” байх юм. Үнэн л дээ, ажилгүйдэл манайд их байгаа. Халамж, тэтгэмжээрээ амьдардаг айл өрх ч цөөнгүй л байх. Гэхдээ энэ чинь буруу шүү дээ.
Нийгмийн халамж айлын “амьжиргааны эх үүсвэр” байж яавч таарахгүй. Үүнд иргэд өөрсдөө дүгнэлт хийж, өөрийн өртөг орсон, хөдөлмөр зарцуулсан орлого бий болгож, түүгээрээ “эх үүсвэрээ” болгох учиртай. Харин халамж нь очих ёстой хүмүүстээ жинхэнэ халамжийнхаа үүргээр хүрч байх ёстой.
Ирэх онд 120 000-аар нь тараах гээд байгаа хөрөнгө бол хувь, хишиг шүү дээ. Монголчууд бид Үндсэн хуулиараа газрын доорх баялгийнхаа эзэд нь. Тиймээс зүй ёсоор хувиа хүртэж, хишгээ авах эрхтэй. Түүнээс энэ бол халамж биш. Хүүхдийн мөнгө биш. Улсдаа бүл нэмсний, шинээр гал голомтоо бадраасны тэтгэмж биш. Ерөөсөө энэ мөнгөнд халамжийн функц байхгүй.
Ч.Сайханбилэг дарга залуу хүн тулдаа, “парламент хүүхдийн мөнгийг үгүй хийчихлээ” гэсэн нийгмийн эсэргүүцлийг намжаах гарцыг тун овжин олж байна л даа. Өөрөөр хэлбэл, тэр сэргэлэнтэж байна. Түүнийг буруутгах аргагүй. Харин ч бодож олсон санаан дээр нь нэг зүйлийг нэмж хэлэхэд, ирэх оноос эхэлж өгөх гээд байгаа энэ мөнгө бол яг жинхэнэ утгаараа “амьжиргааны эх үүсвэр” юм. Яагаад гэвэл энэ мөнгө бол улсаас зүгээр л өглөг, тэтгэлгийн зарчмаар өгч буй тусламж биш, монгол хүн бүрийн “ноогдол ашиг” шүү дээ. Цаашлаад бид зөвхөн Оюутолгойг “хувааж идэхгүй”. “Стратегийн” гэх хуулийн статуст байгаа 15 орд газраас “ноогдол ашиг” хүртэнэ. Барж идэхгүй, таминь. Аймаар их мөнгө авна.
Сэтгүүлч Д.Энхболдбаатар
ug helie