Энэ 7 хоногт
“Supermarket” буюу гадаад нэр
“Supermarket” гэдэг лут нэр хаягийг жижигхэн мухлаг гэмээр дэлгүүр дээрээ тавих явдал манайд нэлээдгүй гардаг. За тэгээд minimarket, maxmall, wall mart л гэнэ. Энэ бол зөвхөн дэлгүүр, худалдааны төвүүдийн хувьд авч үзэхэд л тэр. Шинээр баригдаж, ашиглалтанд орж буй орон сууц, хорооллуудын нэр гэж бас сүртэй шүү дээ.
“Supermarket” гэдэг лут нэр хаягийг жижигхэн мухлаг гэмээр дэлгүүр дээрээ тавих явдал манайд нэлээдгүй гардаг. За тэгээд minimarket, maxmall, wall mart л гэнэ. Энэ бол зөвхөн дэлгүүр, худалдааны төвүүдийн хувьд авч үзэхэд л тэр. Шинээр баригдаж, ашиглалтанд орж буй орон сууц, хорооллуудын нэр гэж бас сүртэй шүү дээ. Viva vista, Green willa, Golden will, хамгийн сүүлд л гэхэд Time square ч гэх шиг. Бүү үзэгд! 90-ээд оноос хойш энэ нэг гадаад нэр хаяг өгөх асуудал ёстой утгаа алдсан гэхэд болно. Даяаршлын үр өгөөж л гэнэ байх л даа. Өнгөц харахад байдаг л юм гэж бодогдохоор. Гүн ухаад үзвэл бас л нэг гажуудал юм.
Нөгөөтэйгүүр “Их дэлгүүр”, “Өндөр хоршоо”, “Сарнайх”, “Нарны титэм”, “Нарантуул” гээд нэрлээд байвал зөндөө монгол нэр чихэнд чимэгтэй сонсогдоно. Дээхнээ хэдэн охидууд над дээр ирээд хамтлаг байгуулах санаатай “Lipstick” гэдэг нэр өгөх бодолтой гэхээр нь наад нэрээ орчуулгаар нь “Уруулын будаг” гэвэл яасан юм гээд ийм нэртэй хамтлаг бий болж нэгэн үе тодров. Монголоор нэрлэлээ гээд муудаагүй л юмдаг. Бас нэг хэдэн хөвгүүд ирдэг юм. Хамтлаг болох санаатай. Продюсерын хувьд “Аялгуу” гэдэг нэр өгөв. Удалгүй надаас холдмогцоо, “Take off” болсондоо. Нэг удаа тэмцээн шүүж суутал “Солонго” гээд эгшиглэнт нэртэй охидын хамтлаг гараад ирлээ. Хажууд суугаа шүүгч нилээд боловсролтой залуу найз маань “Та нар хамтлагтаа яасан хачин нэр өгдөг юм!” гэв. “Лувсаншарав гуай бидэнд ийм нэр хайрласан” гэж хариулав. Гэм буруу хийчихсэн юм шиг зогсохыг нь хараад “ер нь хамтлагууд яагаад монгол нэртэй байж болохгүй гэж” гэмээн нилээдгүй маргалдаж билээ. Сүүлийн үед монголын рок поп хамтлагуудын нэрийг жагсаавал ёстой нэг хаанахын гэмээр холион бантан болсон байдгийг манай уншигчид надаар хэлүүлэлтгүй мэддэг байж таарна. Та нар “Playtime”, “Сoken bеаt” наадмын оролцлогчдын жагсаалтыг нэг үзээрэй дээ. Дан гадаад нэр ярайна. Нөгөөтэйгүүр “Соёл-эрдэнэ”, “Харанга”, “Хурд”, “Зүгээр л”, “3 охин”, хамгийн сүүлд “Аадар” гээд сүрхий хамтлаг гарч ирлээ. Дажгүй л сонсогдож байгаа биз дээ.
1990-ээд оноос хойш эрх чөлөөтэй болж толгойд орж ирснээ хэлэх, орилох, чарлах, нэрлэх эрх нээгдсэн нь нэг талаасаа монголчууд бидний аз. Би өөрийнхөө эзэмшлийн лангуу, түц-ээ яаж нэрлэх нь миний эрх, барьсан байшингаа яаж нэрлэх нь чамд ямар хамаа байна гэх байх л даа. Хаалттай социалист нийгэмд Барууны гял цал амьдралыг шүтэж, зүүдэлж мөрөөдөж байсан хүмүүс чинь аргагүй шүү дээ. Хөөрхий зарим юм үзээгүй амьтад чинь уяанаасаа тавигдсан нохой лугаа эрх чөлөөгөө эдэлмэгцээ нөгөө сэрүүн зүүдэлж, мөрөөдөж байсан Supermarket, mall зоолоо өөрийнхөө дураар нэг нэрлэнэ биз дээ.
Залуу зандан насандаа Англи, Америк, капиталист орны “үлгэр шиг” амьдрал, Вeatles болон бусад рок одуудын дууг шүтэн биширч явсан монголчуудын дунд би ч бас байсан. Гэхдээ нас явж, ухаан сууж, юм үзэж, нүд тайлж, сонсож үзсэний хэрээр, үндэсний ёс заншил, өвөг дээдсээс бидэнд үлдээж өвлөсөн эх орон, газар шороо, байгалаа хамгаалах сэтгэл бэхждэг юм билээ. Би бээр орос хүмүүжилтэй, оросоор сэтгэдэг хэмээн адлуулж, Барууны амьдрал ахуйг бүхнээс дээр тавьж саваагүйтэж байсныгаа бодоход одоо ичдэг юм. Нөгөө сэрүүн зүүдэлж явсан Америк, Англи, Япон, Франц болон бусад түм буман хөгжингүй орноор явж юм үзснээрээ Монгол гэдэг улс орондоо улам хайртай болсон. Хүн ер нь бусдыгаа сайн мэдснээр өөрийгөө тоож эхэлдэг юм байна. Бусдыг үл тооцон, бусдыг үгүйсгэж өөрийгөө дөвийлгөнө гэдэг бол муйхарлал болдог. Миний хувьд жишээ болгож ярихад гадаад хөгжмийг сайн мэддэг болсноор Монгол хөгжмийнхөө гайхамшгийг олж ойлгосон. Америк маягийн амьдрал гэж юу байдгийг мэдснээр Монгол маягийн амьдралыг шүтэх болсон. Үүн дотор хэл, усаа хамгаалан авч үлдэх нь хамгийн чухал зүйл. Бид тэнгэрлэг ард түмэн, Чингисийн ард түмэн гээд цээжээ дэлдээд байдаг. Тэгвэл ядахдаа лангуугаа гадаад нэрээр нэрлэдгээ болил доо. Энэ бол миний л бодол. Би өөрийнхөө бодол санааны хөгжил хувьсалыг л хэдэн үгээр хэлэх гэсэн нь энэ юм. Даяаршил уу, дангаарчлал уу? Эсвэл даяаршил доторх дангаарчлал уу?
Монголыг монголоор нь үлдээж дангаарчлалыг бий болгохын тулд монгол хүүхэд бүрийг багаас нь зөв хүмүүжүүлж, гэгээрүүлэн өндөр боловсролтой болгох хэрэгтэй юм байна даа.
Тэмцэлтүү
Зочин
Зочин
Зочин
Зочин
дэмжигч
zochin
Ded
hh