Энэ 7 хоногт
-
Даваадорж
Ж.Галбадрах: Сургуулийн анги дүүргэлт, хүүхдийн тоонд хязгаар тавихгүй бол боловсролын чанарыг сайжруулах тухай ярилтгүй
Оргилмаа
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу
-
Оргилмаа
Ерөнхийлөгч өө! ҮАБЗ-өөс утааны талаар онцгой анхаарч, Үндэсний хороо байгуулж өгөхийг онцгойлон хүсье!
Оргилмаа
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу
-
Оргилмаа
Ерөнхийлөгч өө! ҮАБЗ-өөс утааны талаар онцгой анхаарч, Үндэсний хороо байгуулж өгөхийг онцгойлон хүсье!
Оргилмаа
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу
Шинэ төмөр замын үр ашиггүй маршрут
Манай улс 30 сая тн нүүрс экспортлох зорилт тавиад зайлуул 10 сая тн орчмыг л гаргаад байгаа юм байх. 30сая тн гэдэг бол Хятадын нэг сарын л импорт л доо. Хятад шантааж хийж байгаа гэхээсээ манай худалдааны бодлого, социалист хандлага хаалт хана болоод буй нь өнөөдөр илэрхий зүйл. Чөлөөт худалдааны зарчим баримтлах юм бол л мөлжүүлэх гээд болдоггүй шүү.
Зах зээлдээ хялбар дөт саад багатай холбогдох нь манай нүүрсийг дэлхийн зах зээл дээр өрсөлдөх чадвартай болгоно. Өөрөөр хэлбэл дэлхийн зах зээл дээрх үнийн хэлбэлзлээс бага эрсдэл үүрэх боломж бүрдэнэ. Угаасан нүүрсээ төмөр замаар явуулаад далайгаар зөөгөөд зах зээлд нь хүргэхэд 1тн тутамд $111. Одоогийн зах зээлийн үнээр тооцож үзвэл нүүрсний тн тутамаас олох ашиг нь хэд дахин буурч бүр алдагдал хүлээхүйц байгаа юм. Одоо хэрэгжүүлэх гээд буй “шинэ төмөр зам” төсөл нь эдийн засаг өгөөж, үр ашгийн хувьд ямар том асуудалтай болохыг өнөөгийн дэлхийн зах зээлийн үнийн хэлбэлзэл маш тод харуулж өглөө. Хамгийн гол нь урагшаа чиглэсэн нарийн царигтай төмөр зам чинь Хятадын сүлжээтэй холбогдоод далайн боомт орж байгаа. 1800 км өргөн царигтай төмөр замын хувьд ч ялгаагүй гол түшиг нь Хятадын далайн боомтууд болж байгаа. Тиймээс боомтоороо зөөлгөхгүй байх гэсэн асуудал гарвал энэ 2 сонголт нь хоёулаа сул талтай. Оросын боомтуудын тухайд өвөлд хөлддөг, орос өөрөө нүүрсний томоохон экспортлогч /дотоодын нүүрсний экспортоо нэмэгдүүлэх зорилгоор гол тээг болоод буй Алс Дорнодын боомтын хүчин чадлыг 150сая тн-д хүргэхээр ажиллаж байна/ зэрэг нь бидний боломж гэж харахад хэцүү болгож байгаа юм. Мөн Австрали, Орос болон АНУ-аас далайгаар экспортолж байгаа эрчмийн нүүрс нь эхний хагас жилд 13 % нэмэгдсэн нь бидний далайн цаана байх зах зээлд нүүрс зарах төлөвлөгөөнд халтай. Япон улс АЦС-аас татгалзаж буй хэдий ч тэд занарын технологид асар их хөрөнгө хаяж байна. Тодруулбал тэдний эрчим хүчний шинэ хандлага нь занар байх болно. Хятад нарийн царигтай төмөр замаа тавьж сүлжээтэй холбогдоод манай боомтуудаар зөө гэж буй нь харин бодит боломж юм.
“Гадаад ХО эрсдэлээ үүрээд хөрөнгөө оруулах юм чинь ямар нэг ашиг байгаа л байлгүй дээ” гэсэн сонин хандлага бас бий юм. Тэдэнд манай төмөр зам ашигтай ажиллах эсэх нь тийм ч сонин биш. Тухайн ЗГ, тухайн төр, тухайн улс манай ХО-ыг нөхөж өгөх чадамжтай юу гэдэг нь чухал. Түүнээс манай төмөр замаар тэд худалдаа хийхгүй. Тэд огт эрсдэл үүрэхгүй. Төмөр зам ашигтай эсэхээс үл хамаараад тэд манай ЗГ-аа төлбөрөө аваад явах нь дамжиггүй. Шуудхан хэлэхэд “Шинэ төмөр зам” төслөөр гэхээсээ илүү Монгол улсын ЗГ,төр Монгол улсын нүүр сүрээр ХО босгож байгаа. “Шинэ төмөр зам” төсөл $5тэрбумын хөрөнгөөр босно. Гэвч уг маршрут нь нүүрсний эдийн засаг өгөөж, үр ашгийг эрс бууруулж дэлхийн зах зээл дээрх үнийн хэлбэлзэлд хэт мэдрэмтгий болгож буй нь бидний хувьд том эрсдэл.Нарийн царигтай зах зээлээ шууд баримжаалсан маршрут нь манай нүүрсийг дэлхийн зах зээл дээрх үнийн хэлбэлзлээс харьцангуй бага эрсдэл хүлээж, нүүрсний эдийн засаг өгөөж, үр ашиг буурахгүй, өндөр байх нөхцөл болно. Сайд нарын маань тэмүүлэл болоод байгаа далайн боомт ч ялгаагүй нээгдэнэ. Оросын хөлдүү боомтуудын үйл ажиллагааг тэтгэхгүй л бол Монгол нүүрсийг зарж болдоггүй юм бол одоо би юу хэлэх вэ?! Валютын дутагдалд ороод долларын халуурал үе, үе болоод байж байхаас...
DOLLOR
HUI
Зочин
АН
aagii
Зочин
unen
Иргэн
Зочин
Зочин
Зочин
ANKHAA
mn
erdee
Зочин
Duuya
Зочин
Судлааяч
Зочин
Зочин
Зочин
Ариук
Зочин
Зочин
Зочин
Зочин
Иргэн
Зочин
Зочин
Зочин
атар
Үнэн
Зочин
Зочин
СО
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Нүүрс
Зочин
Зочин
Зочин
Зочин
zochin
Зочин
Зочин
Ebo..