Энэ 7 хоногт
-
Даваадорж
Ж.Галбадрах: Сургуулийн анги дүүргэлт, хүүхдийн тоонд хязгаар тавихгүй бол боловсролын чанарыг сайжруулах тухай ярилтгүй
Оргилмаа
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу
-
Оргилмаа
Ерөнхийлөгч өө! ҮАБЗ-өөс утааны талаар онцгой анхаарч, Үндэсний хороо байгуулж өгөхийг онцгойлон хүсье!

Хувь заяа чинь чиний гарт байгаа
Хүний амьдрал их баян байдаг юм. Хүнд сайн, муу олон зүйл тохиолдоно. Дандаа сайхан эсхүл дандаа азгүй байдаггүй.
Хувь заяа чинь чиний гарт байгаа.
Хуйлж явах, дэлгэж явахаа чи өөрөө мэднэ.
Хүний амьдрал их баян байдаг юм. Хүнд сайн, муу олон зүйл тохиолдоно. Дандаа сайхан эсхүл дандаа азгүй байдаггүй. Нэг ухаантай хүн хэлсэн байдаг. «Чиний гарт чиний амьдрал байдаг. Хуйлаж явах, дэлгэж явахаа чи өөрөө мэднэ» гэж. Эндээс хэдэн зүйл их чухал.
Нэгдүгээрт: Чи амьдралынхаа ханиа зөв сонгох. Та нар аав, ээж хоёроо мэднэ. Ямар хэцүү амьдралаас яаж босож чадлаа. Эхлээд аав нь ээжийнх нь төлөө, ээж нь аавынх нь төлөө амьдарсан юм шүү дээ. Хийсэн, хэлсэн бүхэн минь зөвхөн тийм л зорилготой байсан. Тэр үед бид хоёрт юу ч байгаагүй. Ээж, аав, эд хөрөнгө, эрдэм чадал, эрх мэдэл аль нь ч байгаагүй. Байгаагаас аавд нь ээж нь, ээжид нь аав нь л байсан. Дараа нь та дөрөв төрсөн. Учир энэ: Тэгэхээр аав нь нэг л зүйлийг хэлье.
Хүн орчлонд ханиа сонгоно гэдэг амъдралынхаа талыг сонгоно гэсэн үг. Энд эд хөрөнгө, эрдэм чадал, үндэс угсаа, үзэсгэлэн гоо ерөөсөө хамаагүй. Ганц л зүйл байхад болно. Чамтай хамт тоост орчлонгийн сайн, мууг үзэх бүсгүй танъ ганцхан чиний төлөө амъдарч чаддаг байх ёстой.
Ерөнхийдөө нэг ийм. Та нарт эрдэм боловсрол гэвэл бий. Чамлахааргүй, хэнээс ч дутахааргүй хөрөнгө хогшил бий. Та дөрөвт тэнгэрлэг сайхан ээж байсан. Сайн эцэг чинь хажууд чинь байгаа. Ерөнхийдөө хүнд байх ёстой олон зүйл бий шүү!!! Яаж явах өөрсдөөс чинь шалтгаална. Өөрөөр хэлбэл хувь заяа тань өөрийн чинь гарт бий гэдгийг л санаж явах ёстой юм шүү дээ.
Хоёрдугаарт: Хүн эрхэм нандин чанараа гээж болохгүй. Тэгвэл хүн биш болно. Хүний эрхэм дээд чанар бол өөрийнхөө хийх гэж байгаа зүйлээ боддог байх чанар юм. Тэгж чадахгүй бол хийж байхдаа «би юу хийж байгаа билээ гэдгээ санах ёстой». Үгүй яадахдаа би юу хийсэн бэ гэж бодоод яаж засаж, залруулах тухай бодох ёстой юм.
Гуравдугаарт: Хэрэв чи зөв амьдарья гэвэл, өөртөө заавал бодох цаг зав гаргаж бай. Надад бол орой унтахынхаа өмнө ч юмуу эсвэл өглөө босохоосоо өмнө зүгээр байдаг. Хийснийхээ буруу зөв эсэхийг өөрөөр хэлбэл алдаа оноогоо дүгнэж, хэрхэн яаж сайжруулах тухай, эсвэл юуг яаж хийх тухай, бүр шинээр юу хийх, яаж эхлэхээ төлөвлөж бодох жинхэнэ сайхан байдаг. Бас өөрийнхөө болон ойр дотны хүмүүсийнхээ тухай, амьдралынхаа гэрэл гэгээтэй үеэ эргэж харах сайхаан. Харин уйтгар гуниг өөрт болон өрөөлд тохиолдсон зовлонт мөчийн тухай дурсан санах хэцүү. Гэхдээ үүнийг тойрч болохгүй. Хүн эндээс өөрт хэрэгтэй шинэ зөв эрч хүч, амьдрах ухаан олж авдаг юм.
Дөрөвдүгээрт: Хэрэв чи хүмүүстэй хамт байя гэвэл тэдний тус хэрэгтэй бол чи тэднийг өрөвдөж хайрлаж яв. Гэхдээ өөрийгөө хохироож болно. Харин золиослож болохгүй. Би бол хүүхдүүдээ санахаар хүүхэд бүхэн миний хүү шиг харагдаад тэдэнд таалагдахаар ямар нэгэн сайхан зүйл хиймээр санагдаад байдаг юм. Заримдаа талийгаачаа бодохоор эмэгтэй хүнийг өрөвдөж тусламаар санагддаг. Тэр үед түүний минь хэлж байсан «Эмэгтэй хүнийг ээж шигээ бодож яваарай » гэсэн үг сэтгэл зүсэн орж ирдэг юм. Аливаа хүнийг ойлгож чаддаг хүн бол жинхэнэ хүн байдаг юм.
Тавдугаарт: Хүн цагийг зөв ашиглаж, түүнд тохирсон зөв төлөвлөлт хийж, түүндээ хүрэхийн тулд уйгагүй хөдөлмөрч байх хэрэгтэй. Энэ бол аливаа бизнесийн алтан дүрэм. Бизнес, улс төр аливааг амжилттай хийж, юмаар дутагдахгүй, нэр төртэй сайхан амьдаръя гэж бодож байгаа бол гарцаагүй хийх ёстой зүйлийн нэг энэ дээ.
Зургадугаарт: Хүн аливаа юманд тооцоотой байх ёстой юм. Ер нь тооцоотой хандана гэсэн үг. Дотроо ч гаднаа ч тэр. «Дотроо тооцоо байнаа» гээд шүд зуугаад муу санаж өширхөөд бай гэсэн үг биш л дээ. Гэхдээ амьдрал их олон өнгөтэй гэдгийг санаж яв гэсэн үг. Өгөх юмаа өгч түүндээ тохирсон авах юмаа авч чаддаг байх хэрэгтэй. Бас юманд их хянуур нямбай байхад илүүдэхгүй. Тайлан тооцоо гэрээ хэлэлцээрт хянуур нямбай хандаж, зөв дүгнэлт өгч цаашаа явахаа зөв тодорхойлж мэддэг байх хэрэгтэй.
Долдугаарт: Чи өөртөө хохирол үзүүлэхээр тэгээд хэрэггүй бол хичнээн гоё сайхан юм байсан ч өөрийнхөө хүслээс татгалзаж чаддаг байх ёстой. Энэ бол чиний агуу чанар болж чадна гэдэгт чи итгэ. Зүгээр л хажуугаар нь нүдээ аниад өнгөр, дараа нь чи харамсахгүй байсан нь дээр шүү дээ. Аав нь та нарыгаа саравчинд байдаг тахиа биш, хөх тэнгэрт эрх чөлөөтэй элин халин нисдэг бүргэд байхыг хүсдэг юм.
Наймдугаарт: Эмх замбараа. Аливаа юманд хамгийн чухал зүйл бол эмх замбараатай байх явдал. Чи ажилдаа амьдралдаа тэр бүү хэл мөрөөдөхдөө ч дэс дараатай, эмх цэщтэй, бүртгэл тооцоотой мөрөөдөх ёстой юм. Тэгэхгүй бол чиний амьдрал өөрөө утгагүй болно. Ажил чинь урагшгүй тэгээд чи өөрөө хэн ч биш болно. Бас чиний гэр бүл, үр хүүхэд, удам судрын чинь ирээдүй их л бүрхэг болно доо. Чиний өвөг дээдэс, эцэг, эх, ах дүү амраг саданд чинь ч энэ байдал нөлөөлнө гэдгийг санах хэрэгтэй. Арчаагүй залхуу тэгээд бас эмх замбараагүй ийм хүмүүсийн амьдрал өнөөдрөөс маргаашийг хүргэх төдий л тогтдог. Маргааш болговол нөгөөдөр яаж хүргэх тухай асуудал тэдэнд байдаг юм. Ингэж амьдрах гэж энэ сайхан орчлонд хүн болж төрсөн гэжүү. Дэндүү гунигтай, гутамшигтай хайран байгаа биз.

Батжаргалын БАТБАЯР
Зочин
Зочин
Зочин
Зочин
Bolor
Zoloo
уран
Зочин
unshigch
Bolor
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
V
S.C.
Зочин
Зочин
bor
Зочин
Зочин
Otgon
oogii
ah
Зочин
Зочин
Zochin
Zochin
Zochin
maska
has
Xacap
Зочин
Зочин
Зочин
nemeh
Зочин
Зочин
surco
surco
Зочин
Зочин
Asuult
Зочин
Зочин
zochim
zochim
Зочин
зочин
Зочин
Ganaa
huniihuu
Зочин
nerelhvv
nerelhvv
nerelhvv
a
Би
Би
уншигч
Eni
shatarkhuu
батж
Батболд
Лхагва