Энэ 7 хоногт
Цоорхой оймс ба ноймор нэг
Сурвалжлагч нэг оюутнаас асууж байгаа байхгүй юу. За тэгээд сургуулиа төгсөөд юу хийх гэж байна гэсэн чинь цаад дурак нь хариулах нь гэж оролдож байгаа царай нь гэнээ.
Сурвалжлагч нэг оюутнаас асууж байгаа байхгүй юу. За тэгээд сургуулиа төгсөөд юу хийх гэж байна гэсэн чинь цаад дурак нь хариулах нь гэж оролдож байгаа царай нь гэнээ. Юун түрүүн эх орныхоо хөгжилд л анхаарна даа. Монгол орноо хөгжүүлэхэд л зүтгэнэ гэж бодож байна гэж мэдрэлийн 70 төгссөн баагий ч
яримааргүй солиотой юм хуцаад эхлэнэ. Гадаадын улаан буланд бараг сар болгон шахуу болдог элдэв шаалтуур Мисс шалгаруулах тэмцээний хүндэт байранд шалгарчихаад ирлээ гэж томроод байгаа нэг хүүхнээс сурвалжлагч нөгөө асуултаа асуутал цаадах нь би бол Монголынхоо нэрийг дэлхийн тавцанд гаргасандаа баярлаж байна гэж хуцна. Гуйлгачин шиг ямар ч зорилгогүй 70 шахам орноор 4 жил тэнэж яваад ирсэн нэг залуу Сүхийн талбай дээр бусдад сайрхахдаа би Монгол Улсаа олон хүмүүст танилцуулж бас гадаадад эх орноо рекламдаж яваад ирлээ ухааны юм донгосно.
Нэг ёсны хэнхэглэл л дээ энэ бол. Өөр юу ч гэхэв. Монгол залуучуудын амнаас бэлэн унадаг үг бол ерөөсөө л эх орноо хөгжүүлэх юмсан энэ тэр гээд нэг л их санаа нь зовсон гарууд. Лаг тусархаг өрөвчхөн бас тэрүүхэндээ жоохон хэнээтэй
баахан гуйлгачингууд гудамжаар лааз өшиглөсөөр л. Дээр үед Хойд Солонгосоос
ирсэн хүүхдүүдтэй хамт Найрамдалд амарч байхад тэд нөгөө Ким Ир Син гэгч алдартай дарангуйлагчийнхаа зургыг харж байснаа бараг боовоо саах гэж байгаа юм шиг фанатик аашлаад байдаг шиг өнөөдрийн манай залуучууд ёстой үнэн өрөвдөлтэй бас тэгэж байгаад.
Яг цагаа тулахаар худлаа л даа. Үхсэнийх нь эх орондоо туслаж хөгжүүлэх нь байхав. Худлаа туг лоозон бариад нөгөө их туслана энэ тэр гээд байдаг улсаасаа өөрсдөө мөнгө төгрөг нэхээд салахгүй. Юу ч хийж бүтээгээгүй хэвтэж байж л алив тэр цалин мөнгө нэм, улсын хишгээсээ хүртмээр байна, нэг хүүхэнд шаарик
үмхүүлчлээ хүүхдийн мөнгө төгрөг өг, гэрлэлтээ батлуулчиxлаа бид хоёрыг нэг мялаагаадах ч гэж байх шиг, алив тэр сургалтын төлбөрөөс чөлөөлөөд аль, автобус унаанд үнэгүй суумаар байна ч гэх шиг.
Монголчууд бид хүнээс юм нэхэж уцаарлахдаа бол хэний ч дор орохгүй. Их хуцвал бусдыг энэ муухай зан араншингаараа толгойлж байж ч магадгүй. За тэгээд нэхэж шаардаад хүн юм зүгээр өгөхгүй бол тэгээд дуугүй цаашаа зайлнаа гэж нэг байхгүй. Элдэв хараал ерөөл урсгана, элс цацаж маань уншина, уйлж унжина, занаж зүхнэ, ална тална гэж дайрж байж ч магадгүй. Чамаар эсвэл та нараар дутахгүй шүү ч гэж байх шиг. Мэдээж дутсан болоод л эхэлж ирж гуйж гуншичихаад дараа нь ичих ч үгүй шал долоож байсан хэлээ гаргаж өмнөөс цэхэлзэнэ. Энэ бол яах аргагүй юу чи хийж чадахгүй байж бэлэн юм шаардаад сурчихсан Монгол зан.
Аав ээжийнхээ байрны хажуу өрөөнд толгой хорогдон бусдыг паразитлах маягаар
амьдраад сурчихсан бацаанууд өнөөдөр хэнд ч хэрэггүй сургуульд суралцаж баахан хавтас цугулуулна. Нөгөө хавтас нь үнэд хүрнэ гэж нэг байхгүй. Солих бандаашгүй учир аавынхаа хуучин бандаашийг бас илүү оймсыг нь зээлж өмсөнө. Өдөржингөө талбай дээр Монгол Орноо Хөгжүүлнэ гэсэн лоозон барьж зогсоод оройд гэртээ их ядарсан гар болж ирснээ ээжийнхээ бэлдсэн лавшаг ичиx ш үгүй нулина. Яа яа ямар лаг эх орончид вэ бид нар тиймээ?
Авгайдаа хэдэн улиралд солиод өмсчих хүрэм аваад өгчиж чадахгүй байж л хавтас сугавчилаад яамны хэлтэсийн дарга хийж хэнхэглэнэ. Бусдын нүдэнд бол нэг л том дарга зүгээр. Дээгүүр харж тамга тэмдэг энд тэнд дарсан шиг өдрийг өнгөрөөнө. Нөгөө яриад байдаг эх орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулаад байгаа нь тэр гэнэ. Татаж унамаар гэдэг нь. Худлаа л даа. Авгай нь ганц хоёр хүүхэд цувуулаад идэх хоол нь хомсдоод ирэхээрээ нөгөө их хайртай эх орноосоо хулгай хийгээд эхлэнэ ш дээ тэд нар чинь.Хэлтэсийнхээ хэдэн компютеруудыг сольж байна гэж дундаас нь жоохон юм унагаад авгайдаа нэхий дээл авч өгдөг байсан бага гарын луйварчин чинь удахгүй шунаад хулгайн амтанд ороод бүр дийлдэхээ байна. Сүүлдээ бүр эцэг эхийнхээ төрж өндийсөн жалгыг бүхлээр нь нийлүүлж байгаад наймаалж орхино. Авгайн нуруун дээр булган шуба, гарааш дотор Лексус жийп, уулын аманд 4 өрөө хаус байхад үхсэний чинь эх орон тиймээ?
Хэлдэг ш дээ би та нарт хэлдэг. Амьдралд их ба бага хулгай гэж байхгүй. Хулгайч л бол хулгайч л байдаг. Хүн шиг арван жилдээ онц сайн сураад олигтой дүн чирээд явахаа мэдэхгүй. Ном сонин уншихад тэр толгой тарих нь дийлдэггүй юм бол хүнд хэрэгтэй мэргэжил энэ тэрээ олоод авнаа гэж нэг байхгүй. Ядаж л тэгшхэн тоосго өрөөд сурчихсан байхад л хулгай хийлгүй тэрүүxэндээ хоолоо олоод идчихнэ дээ би гэж бодоод биеэ дайчилж сураагүй. Хэцүү л дээ хэцүү. Тэгэж зовж байснаас шаалтуур хэлмэрч, орчуулагч, мэргэжилтэн бас өөр юу юу ч билээ дээ хэнд ч хэрэггүй бөгс арчихад ч хадуутмаар баахан цаас хавтас цуглуулсан нь хамаагүй амар тиймээ? Татаж уналаа шүү.
Ингэхэд солих бандаашгүй бас дээр нь цоорхой оймс өмссөн энэ залуучууд өнөөдөр яг Монгол орондоо тусалж харагдаарай. Нөгөө юу билээ?
Мянгуужингийн үлгэр энд нэг баагий яриад байна уу гэлтэй. Юун тэр эх орон гэж дөвчигнөх вэ? Эхлээд ядаж хэнээс ч гуйлгүй амьдараад сурчихьяа л даа хэдүүлээ тиймээ? Аавийнхаа оймсыг зээлж өмсөлгүй, ээжийнхээ түрийвчээс мөнгө суйлалгүй, авгайгаа хөл нүцгэн явуулалгүй, охиныхоо цэцэрлэгийн хоолны мөнгийг нэхүүлэлгүй төлдөг болчихоод хэдүүлээ эх орон энэ тэр гэж том том баадаг болвол яасан юм. Чадахуу? Худлаа л даа....та нар. Тийм тийм гэж шааснаа маргааш босоод л талбай дээр лоозон бариад зогсоно доо тиймээ. Тиймэрхүү гаруудад шууд хэлэхэд тэд эхлээд ноймор нэгийн асуудалыг шийдэх хэрэгтэй. Хэрвээ чи ноймор нэг хэн бэ гэдгийг одоо болтол мэдэхгүй байгаа бол Монголоор тэрийг ёстой “Хохь Чинь” гэдэг юм.

догсом
Гана
Гана
fan
ЗОЧИН
ЗОЧИН
zochin
tulga
Зочин
Зочин
hun
zochin
mgl
mgl
Зочин
хуульч
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
unshigch
mmm
mmm
Намнан
нёшлд
zoch
Зочин
unen shuu
unen shuu
Оогий