Энэ 7 хоногт
-
Даваадорж
Ж.Галбадрах: Сургуулийн анги дүүргэлт, хүүхдийн тоонд хязгаар тавихгүй бол боловсролын чанарыг сайжруулах тухай ярилтгүй
Оргилмаа
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу
-
Оргилмаа
Ерөнхийлөгч өө! ҮАБЗ-өөс утааны талаар онцгой анхаарч, Үндэсний хороо байгуулж өгөхийг онцгойлон хүсье!
Оргилмаа
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу
-
Оргилмаа
Ерөнхийлөгч өө! ҮАБЗ-өөс утааны талаар онцгой анхаарч, Үндэсний хороо байгуулж өгөхийг онцгойлон хүсье!
Оргилмаа
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу
Монголын оросууд буюу “Муусайн түрэмгийлэгчид”
Монголын од хийморь Хятадын тэнгэрт ноёрхоно. Цагтаа бид чинь Алтан орд байтугаа дэлхийн талыг тэр дундаа Оросыг эзэгнэж байлаа. Монголчууд бид юу чаддагаа харуулна хэмээн эх оронч Очирбат ярихад түүний нүд нь өөрийн эрхгүй гялалзаж байлаа. (Хэдэн аяга шар айраг нөлөөлсөн ч байх)
Дарья Асламова
Комсомольская правда сонины цахим хуудсанд гарсан нэгэн нийтлэлийг орчуулан толилуулж байна.
Эрдэнэсийн тухай үлгэр
-Монголын од хийморь Хятадын тэнгэрт ноёрхоно. Цагтаа бид чинь Алтан орд байтугаа дэлхийн талыг тэр дундаа Оросыг эзэгнэж байлаа. Монголчууд бид юу чаддагаа харуулна хэмээн эх оронч Очирбат ярихад түүний нүд нь өөрийн эрхгүй гялалзаж байлаа. (Хэдэн аяга шар айраг нөлөөлсөн ч байх)
Очирбат ( өөрийнх нь хүсэлтээр нэрийг өөрчилсөн) зүгээр нэг иргэн бус нэртэй, сэхээтэн гаралтай гэр бүлд төрсөн. Монголын бараг бүх л нөлөө бүхий улс төр болон цэргийн зүтгэлтнүүдийн адил ЗХУ-д боловсрол эзэмшсэн. Орос хэлийг маш сайн эзэмшсэн бөгөөд түүн шиг зөв, тансаг үг хэрэглэсэн яриа Москвад ч ховор сонсогдоно. Очирбат бол монголын зарим зэрлэг залуучууд шиг хятадуудтай унтсан охидыг барьж авч зодож, хашаан дээр “Хүн алж болохгүй харин хятадуудыг болно” гэж бичихгүй. Тэрбээр төлөвшсөн хүн. Гэсэн хэдий ч түүний ярьж буй нь гайхлыг маань төрүүлнэ.
-Фашизм бол галт уулын дэлбэрэлт, газар хөдлөлт, үер зэрэг шиг байгалийн үзэгдэл. Энэ нь илүүдэл болоод буй хүмүүсийг дэлхийн хөрснөөс арчиж өгдөг. Фашизмыг үзэл бодол бус практик талаас нь авч үзэх хэрэгтэй юм гэнэ.
Би Очирбатыг ухааруулах санаатай
-Та юу ярина вэ? Ес суртахуун ярихаа болиод зүгээр л логикоор хөөж үзэхэд Монголчууд юугаараа Хятадын дээр гардаг билээ? Хулганыг заантай зүйрлэж болохгүй шүү дээ. Монгол чинь 2.7 саяхан хүн амтай, дэд бүтэц гэж бараг байхгүй, эзэнгүй тал нутаг. Хажууд нь Хятад 1 тэрбум гаруй хүн амтай дэлхийн хамгийн баян орны нэг.
Үүний хариуд надад” Хүний гар бараг хүрээгүй баялаг, ураны орд газар, Оюу Толгойн ес бусын алт, зэсийн орд, ашиглаж эхлээгүй байгаа дэлхийд алдартай 6 тэрбум тонн нөөц бүхий Таван толгойн нүүрсний орд газрын тухай” тууль хайлна. Хамгийн гайхалтай нь эрдэнэсийн тухай эдгээр ер бусын үлгэр домог шиг зүйл нь үнэн юм.
Мөрөөдөлдөө үнэмшимтгий, хөөргөн нүүдэлчдийн удам болох шинэ монголчууд өөрсдийгөө ирээдүйд дэлхийн хаан хэмээн төсөөлнэ.
Шинэ монголчууд
Оросын хэвлэлд нийтлэгдсэн Монголын эдийн засгийн гайхамшигийн талаар нийтлэлийг сонирхсон сэтгэлдээ хөтлөгдсөөр би Улаанбаатарт ирсэн. Эдийн засгийн ухааны доктор, Төрийн Думын гишүүн В.Зубовын ярьснаар “Монголын эдийн засгийн огцом өсөлт, ДНБ 30 хувьд хүрсэн бөгөөд энэ нь (үнэндээ бол 12 хувийн инфляцийг авч үзэх юм ДНБ өсөлт нь 17 хувьтай юм) Сибирийн өмнөд нутгуудын хөгжилд сөрөг нөлөөлөх аж. Зубов нь Монгол бараг шинэ Кувейт болсон бөгөөд Засгийн газар нь нүүрс болон зэсээс олсон орлогоо ард иргэдтэйгээ хуваалцаж байгаа” гэх. Энэ мэдэгдлийн дараахан Оросын эдийн засагчид тогтвортой байдал, жинхэнэ ардчиллын буянаар амжилтанд хүрсэн Азийн шинэ барын тухай бишрэн ярьж байлаа.
Тиймээс ч би Улаанбаатарыг ямар нэг Дубай аятай бодоод гайхамшигтай зүйл харахаар төсөөлсөн юм. Үнэхээр ч Улаанбаатар миний гайхлыг төрүүлсэн. Монголын нийслэл нь ямар ч замбараагүй, төлөвлөлт, зохион байгуулалтгүй, тав тух, гоо үзэмжийн талаар ярих ч хэрэггүй.
Хамгийн гайгүй гудамж нь гэвэл хэдэн шинэ зочид буудал, бизнесийн төвтэй Энх тайвны өргөн чөлөө. Зам гэж бараг байхгүй. Ер нь ч ингэхэд нүүдэлчинд хаашаа явах нь чухал болохоос хаагуур явах нь хамаатай юм гэж үү? Эвдэрхий замаар хэдэн зуун жийп давхиж, жолооч нь нар нь байнга дохиогоо хангинуулж, зам гарч буй хүмүүсийг хараана.
Бие биеэсээ өрсөх гэсэн жолооч нар нь хоорондоо хэрэлдэнэ. Замын хөдөлгөөний дүрэм гэж байхгүй. Монголчууд машиныг ухаантай төмөр морь хэмээн үздэг бөгөөд хаашаа яаж явахаа өөрөө мэднэ гэж боддог юм шиг ээ. Тиймээс ч таван минут тутам осол аваар гардаг. Ингээд мөргөлдсөн хоёр машины жолооч үсрэн гарч ирээд л хэрэлдэж эхлэнэ дээ. Тансаг хувцасласан монгол бүсгүй өөрийг нь дайрах шахсан “Лэнд Круизэр” машиныг гутлынхаа өсгийгөөр тийрч байхыг би өөрийн нүдээр харсан. Хариуд нь машины жолооч түүний гутал рүү нулимсан даа. Монголын хажууд бол манай Москвагийн жолооч нар баастай бурхан гэсэн үг.
Энэ хотын зам хэдэн цагаар ч хамаагүй түгжирнэ. Улаанбаатар нь экологийн сүйрэлд автаж , хүчилтөрөгчгүй бараг бахардаж байна гэж болно. Үүний хамгийн гол буруутан нь гэвэл хүмүүст дуртай газраа гэр барихыг зөвшөөрсөн хууль юм. Ингээд газрыг булаацалдаж, орон сууцны байшин барих ажил нь ямар ч хяналтгүй болсон.
Зөвлөлтийн үед баригдсан орон сууцны барилга хот төлөвлөлтөөр 700 мянган хүн зориулагдсан байжээ. Гэтэл сая хагас хүн амьдрах болсоноор ачаалал нэмэгдэж Улаанбаатарын оршин суугчдын гуравны нэгийг бүрдүүлэх гэр хорооллынхон ус, цахилгаанаар гачигдах болжээ. Хүйтэн өвөлд ядуучууд дулаацахын эрхээр хог, хямдхан нүүрс, дугуй түлснээс хот нь битүү утаанд дарагдаж онгоц газардаж чаддаггүй. Улаанбаатарт бүх талаасаа уулаар хүрээлэгдсэн хонхор газар. Хотод шилжин суурьшиж байгаа хүмүүсийн засаг захиргаагүй нүүдлийг тогтоох аргагүй. Учир нь энэ нь ардчилалд харш бөгөөд сонгогчид барьж иднэ.
“Шинэ монголчууд” нь бүдүүлэг, боловсролгүй, хүмүүжил муутай, хурц гэгчийн хумсаараа замдаа тааралдсан бүхнийг үгүй хийхэд бэлэн хүмүүс. Улаан пиджак өмсөөгүй болохоос 1990-ээд оны эхэн үеийн “шинэ оросуудыг” санагдуулна. Гадаадынхан гомдол мэдүүлбэл хариуд нь “Чамд хамаагүй,хаданд чимээгүй” гэх бэлэн хариулттай. Хотоор яваа хүмүүс нь байнга бие биеэ түлхэж, хөл дээр гишгэж, нусаа нийж, цэрээ хаяхаас гадна гудамжиндаа эрээлэх юмгүй шээнэ...
Зөвлөлтийн үед хүмүүжсэн ахмад үеийнх нь залуучуудаа “эзэнгүй өссөн” хэмээн томьёолж байна. Социализм үгүй болох үед хүмүүжсэн үеийнхэн боловсрол, хүмүүжил гэж үгүй. Оросын мэргэжилтэн, багш нар буцаж монголчууд орос хэлээр дамжуулан дэлхийн соёлтай танилцаж байсан бол уг хэлийг хэрэглэхээ больсон. Англи хэлийг зааж эхлээгүй байсан. Бүхэл бүтэн 10 жил Монголчууд өөрөө өөртөө эзэн нь болсон. Тухайн үед Зөвлөлт задарч байсан тул Орос Монголыг сонирхоогүй. Харин Хятад дотоод хөгжилдөө анхаарлаа хандуулсан байсан үе . Нэг үгээр хэлэхэд Монголыг хэн ч тоогоогүй. Ганцхан барууныхан эзэнгүй нутагт төрийн бус байгууллагын нэрэн дор ардчиллыг байгуулж авьяаслаг оюутнуудад тэтгэлэг тарааж, “Хятадууд мөнхийн дайсан, оросууд бол муусайн түрэмгийлэгч” гэдгийг жирийн монголчуудад тайлбарлах ёстой болсон сэтгүүлчдийг бөөн бөөнөөр нь АНУ-д сургалтад хамруулсан. Гурав дахь хөрш хэмээн нэрлэсэн барууныхан монголчуудад хэрэгтэй болсон. 2000 оны эхээр Монголд зэсийн эрин үе эхэлсэн. Өдгөө 2.7 сая хүн амтай тус улсад 400 гаруй чөлөөт хэвлэлтэй. Тэдгээр нь бүгд тус бүртээ тодорхой бүлэг бизнесменүүдийн ашиг сонирхолын төлөө ажиллана. Хатагтай Клинтон тус улсыг ардчиллын гэрэл гэгээ хэмээн нэрлэхэд монголчууд сэргэсэн.
Эх орны хишиг
Ардчилал бол анхдагч хөрөнгийг хуримтлуулах үе. Уг үеийг улс төрийн наймаа, хээл хахууль, хулгай, шийдэмгий бус байдал, дэмий яриа, худал мэдэгдэл, популизм зэрэг нь дагалддаг. Энэ нь монголчуудад шууд л таалагдсан. Монголчууд шинэ “агаарт” шууд л согтож үүргээ умартан зөвхөн эрхээ л эдлэх болсон.
Телевизийн хөтлөгч, сэтгүүлч, эдийн засагч Д.Жаргалсайхан ярихдаа
-Та манайд хэтэрхий их ардчилалтай байна гэв үү? Бидний цусанд эрх чөлөө шингэсэн байдаг. Бид бол нүүдэлчид. Нүүдэлчид бол өөрөө өөрсдөө хамаардаг . Бие биеэсээ хүртэл зайтай амьдардаг. Тиймээс гаргасан шийдвэр нь тэдний амьдралд муу ч байж болно, сайн ч байх талтай. Хувь хүн маш их чухал гэв.
2000 оны дундуур Монголын ирээдүйн асуудлыг шийдэж чадахгүй байсаар эцэстээ хэдэн тэнэг гадаадынхныг оруулж хөрөнгө оруулалт хийлгүүлэхээр болсон. Тэд ашигт малтмал олборлоход хөрөнгөө оруулж, монголчуудын үзэн яддаг, аяга будааны төлөө үхтлээ ажиллахаас буцахгүй хятадуудыг хөлслөн ажиллуулж ихэмсэг зантай нүүдэлчдэд ашгийн орлогоосоо тодорхой хувийг төлөхөөр болсон. Ингээд гадаадынхныг оруулав. Гэтэл лиценз авахын тулд нөгөө хятадууд төрийн албан хаагч дээр чемодантай мөнгөтэй очдог байсан гэсэн цуу яриа байдаг.
Ийнхүү гэгээн мөрөөдөлд автсан байсан улс орныг хэсэг хэсгээр маш хурдан худалдчихсан. 2000 ны сүүлчээр улс төрийн намууд нь сонгогчдод “Эх орны хишиг” тараахаар болсон. Нэг үгээр хэлэхэд хөрөнгө оруулагчдын мөнгийг ардчилсан маягаар хуваасан гэж болно. Жинхэнэ нүд хуурсан явдал буюу сонгуулийн өмнөх синдром гэдэг л энэ байх. Өөрөөр хэлбэл сонгогчдийг илтээр хахуулдсан хэрэг. Монголын Таван толгойгоос нүүрс нийлүүлэх гэсэн болзолтойгоор Хятадаас 350 сая ам.долларын урьдчилгаа авсан. Энэ мөнгөний зарим хэсгийг дараах байдлаар зарцуулсан. Гурван жилийн тургшид иргэн бүрт 21 мянган төгрөг өгсөн. Өөрөөр хэлбэл таван ам бүлтэй айл хоёр идэхгүй хоосон хонохгүй амиа оогоох боломжтой болсон гэсэн үг. Ингээд Монгол даяар мөнгөө авах дараалалд зогссон.
МУИС-ийн эдийн засгийн факультетийн декан Ц.Даваадорж ярихдаа
-Энэ бол улс төрийн шийдвэр байсан бөгөөд мөнгө цаас болно гэсэн мэргэжилтнүүдийн зөвлөгөөг хүлээж аваагүй. 500 тэрбум төгрөгийг тараахад тэр дороо инфляц бий болж махны үнэ тэнгэрт хадсан гэж үзэж байлаа.
-Хаягийн бүртгэлээр ядуучуудад тараах ёстой байтал бүгдэд нь баячуудад хүртэл өгсөн. Социализмын үед ч ийм утгагүй юм хийгдээгүй хэмээн Монгол Ардын намын Д.Цогбаатар гуай ярив.
Хятадаас авсан урьдчилгаа нэг мэдэхэд үгүй болж Хятад руу ачуулах нүүрсний тээврийн зардлыг төлөх мөнгөгүй болсон. Нүүрс олборлолтын өртөгийн нэг тонн нь 61 ам.доллар. Юмны үнийг буулгах дуртай хятадууд бүр 50 ам.доллар төлөхөд ч бэлэн байсан гэнэ. Ингээд бөөн мөнгөн дээр сууж байсан Таван толгой дампуурах шахаж өдгөө алдагдалтай ажилласаар байна.
Чоно шиг капитализм
Гэвч монголчууд нэгэн мэргэн ухааныг олсон байна. Юу гэвэл Чингэс хаан хэмээх нэг тэрбум ам.долларын үнэтэй үнэт цаасыг дэлхийн зах зээл дээр гаргахаар болсон. Удалгүй 5 тэрбум ам.доллартай тэнцэхүйц үнэт цаасыг гаргаж төсвийн алдагдлаа нөхөөөр төлөвлөжээ. Баталгаа нь Монголын хөрсөнд буй бүх баялаг гэнэ. Банкууд үнэт цаасыг тэр дор нь худалдаж авсан. Д.Жаргалсайхан ярихдаа
-Би Чингис хаан үнэт цааснаас үнэндээ айж байна. Үнэт цаасны хүүг хэн нь төлөх юм бэ. Түүнийг гаргасан эрх мэдэлтнүүд чинь бүгд хилийн чанад дахь орд харшдаа очоод суучихна. Бид тэднийг олж чадахгүй. Улс орон баялагаараа төлөх болно хэмээв
Монголын хэвлэл мэдээлэл нь капитализм бол хатуу гэдгийг байнга сурталчилсаар. Хүнд хүндээ чоно шиг ханддаг болоход бусдын асуудал чамд хамаагүй болдог.
-Манайд бол хүн бүр өөрийгөө хариуцна. Оросууд та нар баяжаад бид хөгжөөд л. Танайд луйварчид бизнес хийгээд манайх бол хууль дүрэмтай газар хэмээн Жаргал гэгч ярина.
-Танай хөгжил чухам юугаар илэрхийлэгдэж байна сонирхоход
-Манайх интернет хэрэглээгээрээ дэлхийд гуравдугаарт ордог. Бүгд гар утастай. Нэг хүнд ноогдож буй саятнуудын тоогоор авч үзэх юм бол Оросоос илүү. Төр гэдэг хүчирхийллийн нэг хэлбэр гэдгийг би цагт нь ойлгосон. Баячууд нь ядуучуудыг тэжээх ёстой гэж бодож байна уу. Үгүй. Өөрөөр өөрийгөө л хариуцах ёстой.
-Ядуу орон гэргүй хүмүүсийг яах вэ гэж намайг асуухад
-Мэдэхгүй юм. Хууль батлах хэрэгтэй юм болов уу. Хамгийн тэдэнд хэн ч туслахгүй гэдгийг ойлгох ёстой.
Хэн, юу хэлэв!
Д.Жаргалсайхан хэлэхдээ,
-Төр гэдэг бол хүнийг тайван амьдрахад саад болж буй систем. Төр бол зөвхөн өөрийнхөө төлөө байдаг. Ямар ч баялаг бий болгодоггүй байгаа баялагийг хувиарладаг. Тиймээс төрийн гүйцэтгэдэг үүргийг компаниудад хувиарлаад өгчихөж болно. Бүр шоронг хүртэл - гэхэд нь би хариуд нь
-АНУ-д зарим мужид шорон хувьд очсоны дараа юу болсоныг би танд сануулмаар байна. Шоронгийн удирдлагууд гэмт хэрэгтнүүдэд олон жилийн ял өгүүлэхийн тулд прокуроруудад хахууль өгдөг болсон. Учир нь шоронгийн харгалзагчдад улсаас мөнгө төлдөг гэхэд Жаргалсайхан өөрийн байх сууриа хамгаалсаар
-Энэ бол ардчиллын нөгөө тал. Ер нь бол шоронг хувьчилж, төрийн үүргийг хувийн компаниудад хувиарлах нь муугүй санаа. Хээл хахуульд автсан төр хүмүүст хэрэггүй. Эрх мэдэлтнүүд бидний мөнгийг өөрийнх нь мэт хувиарладаг гэхэд нь би
-Наадах чинь бол өөрөө өөртөө найдаад сурчихсан ердийн нэг нүүдэлчний сэтгэлгээ. Төрийг хамгаалах үүднээс хэлэхэд төр дэх хээл хахуулиас илүү эрх мэдлийг монополчлох нь хамгийн аймаар. Энэ нь нийгмийн бодлогыг үл хайхарч хайр найргүй ханддаг хамгийн аймаар зүйл. Тийм болохоор төрийг үгүй хийх гэсэн тоглоомоор наадахгүй байсан нь дээр гэхэд
-Үгүй. Миний бодлоор улс орондоо туслая гэж бодож байвал чиний төлөө ажиллана гээд байгаа төрийг үгүй хийх хэрэгтэй хэмээн өөрийнхөөрөө зүтгэсээр байв.
Гэтэл дуурийн дуучин Хайдав гуай ихэд бухимдаж
-Улс орноо худалдсан баячуудад ярихад бол амархан. Тэгээд ч арван жилийн дотор саятан болно гэсэн үлгэрт хэн итгэх юм бэ. Одоо бол доллар, юанийн бодлого давамгайлж байгаа. Манай монголчууд бүр мах авч идэх чадалгүй болсон. 2.7 сая хүн амтай орон 40 сая малтай. Гэтэл хүмүүст нь мах худалдаж авах мөнгө байхгүй. Нэг хонь нэг ам.долларын үнэтэй байсныг би сайн санаж байна. Гэтэл одоо баяр болохоор 500 долларт хүрдэг.
-Хүн амын гуравны нэг нь идэх хоолгүй, орох оронгүй байсан үе Монголын түүхэнд байгаагүй. Урьд нь монголчууд ядуу ч гэдэс цатгалан байсан. Гэтэл хүн амын 30 хувь нь ядуу амьдарч байна. 18 хувь нь ямар ч орлогогүй. Мах бол бидний амьдрал. Ямар ч монгол махгүй байж чадах билээ хэмээн УИХ-ын гишүүн Н.Батцэрэг ярив.
Үргэлжлэл бий
Орчуулсан Ю.Дэлгэрмаа
ugg outlet uk sale
mn
Зочин
re
MGL
Зочин
...
Mulguu IVAN
Зочин
Зочин
Zochin
Зочин
Зочин
batdorj
зориг
Зочин
Зочин
Зочин
Оросууд биднийг үргэлж ингэдэг
mn
Zochin