Энэ 7 хоногт
Боловсролыг тойрон бүжихүй II, III
Нэгэнт түгээгчийн тухай ярьсан болхоор хүлээн авагчийн тухай дурьдах нь зүйтэй. Бидний бүх ярианы сэжүүр хүлээн авагч нар буюу нөгөөх боловсрол олох гээд байгаа хүмүүс юм шүү дээ.
Нэгэнт түгээгчийн тухай ярьсан болхоор хүлээн авагчийн тухай дурьдах нь зүйтэй. Бидний бүх ярианы сэжүүр хүлээн авагч нар буюу нөгөөх боловсрол олох гээд байгаа хүмүүс юм шүү дээ. Мэдээж янз бүрийн боломжтой газар газрын хүмүүсийн үр сад өөр өөр айлд өөр өөр хүмүүжил орчинд төрж өссөн , эсвэл байгалиас заяасан гээд есөн зүйлийн шалтаг шалтгаанаар мэдээлэлийг боловсруулах , хүлээн авах чадвар хурдаараа огцом ялгардгаас гадна эргэн дуудах чадвар боловсролын бас нэг чухал үзүүлэлт болдог юм. Эргэн дуудах чадвар гэдэг нь энгийн хэллэгээр ой тогтоолт.Энэ чадвар харин байгалиас хүн бүрт адилгүй хэмжээгээр хувиарласан байдаг бөгөөд дасгал сургууль хийж баймааж нь хөгжих дээшлэх боломжтой боловч ингэж хичээллэж хөгжүүлсөн ой тогтоомж өрөөсгөл чадвартай болох эрсдэл бий. Боловсрол гэж салбарын хамгийн хэцүү ярвигтай хэсэг нь хүлээн авагчийн харилцан адилгүй түвшин юм.Боловсролыг хөгжүүлье дээшлүүлье гэвэл энэ харилцан адилгүй түвшингийн зөрүүг багасгах зөллөх, хэт зөрүүтэй бүлгүүдэд тусгайлан бэлдсэн хөтөлбөр боловсруулах гэдгээс эхэлэх нь зүй, учир нь Боловсрол гэдэг байшингийн суурь хэр зөв сайн тавигдах вэ, төдийчинээ өндөр бат бэх барилга энэ суурин дээр сүндэрлүүлэх боломжтой юм. Энэ суурь орчин цагт цэцэрлэг , гэр бүлийн орчинд тавигдаж байгаа тул цэцэрлэгийн багш нарын сургалт боловсролоос эхлэхээс гадна эцэг эхчүүдийн боловсролыг дээшлүүлэх шаардлага зайлшгүй тавигдана. Яг энэ агшинд боловсрол нь агуулгын хувьд 2 том ангилалд хуваагдана гэдгийг тохирох хэрэг гарч байна. Багш нарыг бэлдэх явц нь өөрөө шинжлэх ухааны мэдлэг буюу шинжлэх ухааны боловсрол олгож буй процесс байхад эцэг эхчүүдэд хүүхэд нь тодорхой насанд юуг мэдсэн байх шаардлагатай, ямар чадвар дадлага суусан байх вэ, ямар алдаа гаргах эрсдэл байдаг, юун дээр түлхүү анхаарах ёстой, хүүхдээ хэрхэн таних вэ гэх мэт агуулга бүхий боловсрол нь нийгмээс замбраагүй хэлбэрээр , ямар нэгэн судалгаагүй хувийн үзэмж туршлага дээр тулгуурласан байдлаар ‘’олгогдож’’ байдаг. Энэ замбраагүй хэсгийг Иргэний боловсрол гэж тохирое. Иргэний боловсрол нь өөрөө маш өргөн хүрээтэй асуудал бөгөөд хүүхдийн гэр бүлийн хүмүүжил, боловсрол нь энэ иргэний боловсролын өчүүхэн хэсэг нь юм. Нийгэм нь нийгмийнхээ гишүүн бүрт нийгэмтэй үүсэх харилцаанд ямар хэмжээгээр яаж оролцох тэр нийгэмдээ ямар байр суурь эзлэх, өөрийнх нь орон зай үүсгэх улмаар нийгэм өөрөө ямар хэлбэрээр оршин тогтнож байна вэ, ойрын болон хэтийн ирээдүйд ямар түвшинд, ямар хэлбэртэй байх вэ гэдгээ Иргэний боловсролоор дамжуулан хүргэдэг. Иргэний боловсрол Шинжлэх ухааны боловсрол 2 нэг зоосны 2 тал боловч ойрхон байх тусам нийгэм эрүүлжих хандлагатай байдаг байна. Шинжлэх ухааны боловсролыг би энд зориуд тайлбарлах гэж оролдсонгүй.Учир нь бидний энэ хүүрнэл өөрөө шинжлэх ухаанч чанар маш бага, хийсвэр сэтгэлгээнд суурилан нэр томьео тохиролцох хэлбэртэй явж байгаа тул бас нэгэн төрлийн иргэний боловсрол гэж ойлговол зохино. Эргээд цэцэрлэгийн багш нарын тухай ярилцая. Үнэндээ социализмийн үед цэцэрлэг ясли хангалттай биш юм аа гэхэд ямартаа ч хэдэн шөнө дугаарлаж зогсоохгүйгээр хүүхдээ оруулчих хэмжээнд элбэг байсан юм. Социализмыг магтаж байгаа юм биш, социализмын оршин тогтнох үндэс суурь нь социалист сэтгэхүйг аль болох эрт суулгасан иргэн байсан учраас ийм байсан юм. Гэхдээ энэ сэтгэхүйг хямд төсөр аргаар суулгах гээд цэцэрлэгийн багш нарын цалин хангамж, боловсролыг орхигдуулснаас болоод сонин процесс олон жилийн турш явагдаж , одоог хүртэл үргэлжилсээр байгаа юм. 10 жилийн хүүхэд төгсөөд конкурс өгдөг байв. Хамгийн бага оноотой нь Багшийн дээд сургуульд ордог гажиг систем байлаа.8 р анги төгсгөөд сурлага сахилга батаар сулавтар (би зориудаар маш их зөөлрүүлж хэллээ ) хүүхдүүдийг 9 р ангид нь оруулахгүй , ТМС техникумд хуваарилаад гаргадаг байв. Эдгээр хүүхдүүдээс охид нь голдуу цэцэрлэгийн багшийн сургуульд ордог байв. Энэ ‘’хамгийн сайн биш’’ хүүхдүүд нь багш болоод эргээд хүүхдүүдэд боловсрол олгоод тэр хүүхдүүдийн ‘’хамгийн сайн бишүүд’’ нь дахиад багш болох энэ гинжин урвалаар боловсролын систем өөрийнхөө дархлааг улам сулруулж муутгаж ирсэн байдаг. Энд нэг зүйлийг заавал цохож хэлэхгүй зүйл бол би хэлмэгдүүлэгч, хавтгайруулагч коммунист шиг аашилсан болох гээд байна.Аль ч үед өөрийн хүсэл чин эрмэлзэл зорилгоор багш болсон олон зуун онц сурлагтангууд байсан юм шүү. Тэд байсан тулдаа өнөөдөр бид сармагчин төрхөндөө орчихоогүй яваа ч юм бил үү.Ингээд монголын боловсролын салбарт хамгийн түрүүнд хийх шаардлагатай өөрчлөлт бол цэцэрлэгийн багш бэлдэх процессд өөрчлөлт оруулах гэдэг дүгнэлтийг зоригтойгоор хийе, эсэргүүцэх хүн байна уу. Энэ өөрчлөлт нь бас эцэг эхчүүдэд зориулсан Иргэний боловсролын асуудалд хамаатай гэдэг дээр тохирлоо шүү.
Шал өөр юм тойрон бүжисээр бичлэг шахаж амжидаггүй баларлаа. Зиак түрүүчийн бүжиг хаана зогссоныг харах гэснээ шууд залхуурав. Учир нь боловсролыг тойрон бүжихүй гэдэг сэдэв маань Иргэний боловсрол Шинжлэх ухааны боловсрол гэж 2 л хуваагдах учиртай. Цэцэрлэгээс эхлэх боловсролын 80 гаруй хувь нь иргэний боловсрол байх учиртай санагджихуй. Хүүхэд дэлхий бөөрөнхий гэхээр 1 д төсөөлж чадахгүй 2 т ар араасаа ургах асуултуудынхаа хариуг боловсруулах чадвар чадамж дулимаг учраас шижлэх ухааны боловсрол нь 1+1 хавьцаа эхлээд сууриа л дөнгөж тавьж байх шинжтэй байвал зохино. Харин иргэний боловсролын хувьд , хүн насан туршдаа сурдаг боловч хүүхэд байхдаа ямар суурь тавигдснаас шалтгаалан нийгэмд эзлэх өөрийн байр суурь, бусдыг болон өөрийгөө хүндлэх ,бусдын болон өөрийн нэр төрийг эрхэмлэн хамгаалах, хүрээлэн буй орчиноо танин мэдэх хүсэл эрмэлзэл, шүүмжлэлтэй сэтгэлгээ гэх мэт соёлт нийгмийн хүн бүрт зайлшгүй байвал зохилтой шинж чанаруудыг их багаар өөртөө тусгаж авдаг учраас аль болох эрт эхлэх нь зүйтэй. Монголын хувьд Иргэний боловсрол гэдэг ухагдахууныг хязгаардмал хүрээнд л ярьж ойлгож байна.Уншигч авхай танд таньдаг цэцэрлэгийн багш эсвэл бага ангийн багш байх ахуул даруй утасдаад иргэний боловсрол гэж юуг хэлж байна гэж асуухтүн. Мэдэхгүй байгаа багшийн буруу байхгүй.Багшид зааж байгаа багш нь хүртэл мэдэхгүй л яваа.Муу ч сайн ч нэртэй соц үед иргэний боловсролыг суртал ухуулгаар орлуулж орхиод "" хүн бүр бага балчираасаа эхлэн туйлийн арвич хямгач , аж ахуйч , социалист өмчийн эс ширхэг бүрийг алхам тутамдаа нүдлэн хамгаалагч байх ёстой"" эсвэл ""Хир буртаг өчүүхэн ч хүргэлгүй нандигнан хайрлаж тахин шүтэж байх зүйл маань 1 р т социалист өмч 2 р т социалист өмчийг цогцлон бүрдүүлэгч эх үүсвэр болсон ариун цагаан хөдөлмөр байх ёстой. Бат түшиг болсон энэ хоёр тулгуур баганагүйгээр социализм хөгжиж бэхжиж чадахгүй.. "" гэх мэт лоозон цээжлүүлээд ямарч байсан минии хар толгойноос социалист өмч илүү үнэ цэнэтэй гээд ойлгуулчихсан, мань эр 35 жилийн дараа ч нөгөөх лоозонгийг (энэ бичих гэхээр яасан хэцүү үг вэ?лоозонг нь гэхээр г нь эгшиггүй болчихоод) нь цээжээр мэддэг болгочихсон байх жишээтэй. Угтаа бол 4 настай хүүхэд гэр бүл гэж юу юм, ах эгч, ээж аав, өвөө эмээгээ яагаад хайрлах ёстой юм, яааж хайрлах ёстой юм, нөхөрлөл гэж юу вэ, ангийн хүүхэд чамд ямар хамаатай гэх мэт зүйлсийг ойлгодог бас дээр нь ухамсарладаг болсон байх ёстой юм л даа. Би бол социалист өмчийг л хайрлах ёстой болж байгаам. Хэрэв аав маань хайрлахгүй бол очиж матах жишээний. Социализмийг алгассан , өө уучлаарай, социализмд хүртэл хөгжиж чадаагүй Америкт юу заадаг вэ гэж асуулаа. 4 настай хүүхдүүдийг биеийн тамирын талбайд гаргаад чадлаар нь хашгируулдаг гэнээ. Хэн хамгийн чанга хашгирах вэ гэх мэт... Яаж байгаа юм бол гэсэн чинь тэнэг хүмүүсд зориулсан тайлбар нь бол хүүхдэд танихгүй хүн ойртвол хашгирах сургууль гэнэ, арай дөнгүүр хүмүүсд зориулсан тайлбар нь хүүхдүүдийн өрсөлдөөн, нийгмийн харилцааны нэг элемэнт болох хүндлэх хүлээн зөвшөөрөх сургууль гэнэ, цаанаа бол өөрийгөө илэрхийлэх, нийгэм буюу ангидаа эзлэх байрь суурий тодорхойлох сургууль гэнээ. Тэр чөлөөт нийгэмд хүн тус бүрийг хар багаас нь ЧИ цор ганц, ЧИ индивидуум гэж ойлгуулахыг хичээдэг бол манайд одоог хүртэл чи хэнч биш, зүгээр л ангийн нэг хүүхэд, нийгмийн өчүүхэн эрэг шураг гэж ойлгуулж хүмүүжүүлж ирсээр л байна.Ижилсүүлж хавтгайруулан захирах их амархан байдаг, өөрийн эрх , бас үүргээ ухамсарласан хүмүүсийг захирах хэцүү учраас соц үед казармын , монголчилбол сүргийн сэтгэхүйтэй болгож хүмүүжүүлсэн хүмүүсийн цуваа одоог хүртэл тасрахгүй байна.Хувийн хэвшлийн цэцэрлэгүүд арай дэвшилтэт хэлбэрт шилжиж буй гэдэгт эргэлзэхгүй л байна л даа.Ядаж л энд тэнд Motessori гээд итали авгайн аргачлалаар заадаг гэсэн цэцэрлэгийн хаяг өлгөөстэй л харагдах юм.Тэрэнд нь иргэний боловсрол түлхүү , тэр бүү хэл хүүхдийн эрх чөлөөт сэтгэлгээ, гэнэтийн шийдвэр гаргалт нь хүн болж хөгжихийн гол үндсэн тулгуур гэсэн үзэлд хөтлөгддөг аргачлал юм гэнэ.
Иргэний боловсрол гэдэгт шинжлэх ухааны мэдлэг олгохоос бусад бүх төрлийн мэдлэг олгох, боловсруулах, мэдлэгийг ашиглаж сурах, бусдад дамжуулан түгээх, түгээх хүсэлтэй байх гээд өргөн хүрээний ойлголтыг хамааруулж ойлгох хэрэгтэй.Шинжлэх ухааны мэдлэгийг шингээж авах чадвар хүртэл иргэний боловсролоос тодорхой хэмжээнд хамааралтай гэдэг логик гаргалгаа хийж болох байх.
Шинжлэх ухааны боловсрол олгох тухай би чалчих нь дэмий, цаана чинь энэ тухай л чалчиж буй хүмүүс түм бумаараа байна. Харамсалтай нь иргэний боловсрол цэцэрлэгээс авхуулаад дээд сургуульд хүртэл орхигдсон байхад дугарч буй хүн бараг алга л даа.Ухамсаргүй ухаан ухаангүй хүч чадалаас аюултай гэж хэн нэгэн гүн ухаантан урьд нь хэлж байсан болов уу, хэлээгүй бол ард нь шууд Энд дар гээд бичвэл зохилтой...

odoo yanaa
bolovsrol uneguidlee
Зочин
Bilguung
Зочин
бид
Зочин
Зочин
м
Туул
Туул
Туул
Монтесорро
Карин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
haliunaa