Энэ 7 хоногт
-
Даваадорж
Ж.Галбадрах: Сургуулийн анги дүүргэлт, хүүхдийн тоонд хязгаар тавихгүй бол боловсролын чанарыг сайжруулах тухай ярилтгүй
Оргилмаа
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу
-
Оргилмаа
Ерөнхийлөгч өө! ҮАБЗ-өөс утааны талаар онцгой анхаарч, Үндэсний хороо байгуулж өгөхийг онцгойлон хүсье!

Орос-Хятадын харилцаа
Нэн шинэ үеийн Орос – Хятадын харилцаа нь их гүрнүүдийн нийтлэг ашиг сонирхол, геополитикийн тэнцвэртэй байдлыг хадгалах эрмэлзэл, дэлхий дахины улс төр ба эдийн засгийн амьдралд гарсан өөрчлөлтүүдээр тодорхойлогддог билээ.

1991 онд ЗХУ задрахад БНХАУ ОХУ-тай дипломат харилцаа тогтоосон юм. Энэ үеийг тус хоёр орны харилцааны цоо шинэ эрины эхлэл гэдэг бөгөөд түүний үндэс суурь нь М.Горбачевын үед тавигджээ. Анхлан «сайн хөршийн харилцаа» гэж нэрлэгдэж байсан уг харилцаа 1994 онд «харилцан ашигтай хамтын ажиллагаа» гэгдэх болж, хоёр жилийн дараа «стратегийн түншлэл» хэмээн тодорхойлогдов. Эдгээр нэршил нь Хүйтэн дайны дараах олон улсын харилцааны нөхцөл байдлыг тусгасан хэрэг юм. Учир нь олон улсын тавцанд АНУ-ын нэр нөлөө жин дарах тусам үүний эсрэг шууд биш боловч ОХУ, БНХАУ сөрөг байр суурь баримталж байна.
ОХУ-ын ерөнхийлөгч Б.Ельцин 1992 оны арван хоёрдугаар сард БНХАУ-д айлчилж, төрийн тэргүүн Ян шан-кун-тай уулзан улмаар 24 зүйл бүхий хамтын ажиллагааны томоохон гэрээнд гарын үсэг зуржээ. Хоёр жилийн дараа Москва хотод Б.Ельцин, Жян зэ-мин нарын нөхөрсөг уулзалт болов. Уг уулзалтын гол зорилго нь тэгш эрхтэй хамтын ажиллагааг хөгжүүлэх, цөмийн зэвсэгийн тархалтыг хязгаарлах тухай байлаа.
ЗХУ задарсны дараа АНУ дэлхийн тавцанд ганцаар ноёлох болсон нь мэдээж ОХУ, БНХАУ-ыг улам ойртон нягтруулж байв. Дэлхийд нэрд гарсан «Хэритаж» сан «Зөвлөлт Холбоот Улсын хуучин нутаг дэвсгэр дээр зөвлөлтийн шинэ эзэнт гүрнийг бий болгохгүй байх нь АНУ болон түүний холбоотон нарын тэргүүлэх чиглэл байх ёстой» хэмээн шууд мэдэгджээ. Үүнийг батлах мэт АНУ-ын ерөнхийлөгч Б.Клинтон «Бид удирдах үүргийг гүйцэтгэх ёстой. Би хаана ч очсон, хэнтэй ч ярьсан, надад нэг л зүйлийг хэлж байх хэрэгтэй байна. Бид Америкт итгэж байна, бид Америкийг жолоодогч байхыг хүсч байна. Америк хошуучлах ёстой» гэж хэлжээ. Ийм санаархлыг урьдын хүчирхэг байр сууриа алдсан хэдий ч түүнийгээ эрчимтэй нөхөж буй ОХУ, БНХАУ зөвшөөрөхгүй нь мэдээж билээ.
Тус хоёр орны удирдагчид дээд хэмжээний уулзалт бүрт ОХУ, БНХАУ бол эн тэргүүний хамтрагчид мөн гэх санааг тодотгон хэлж байв. Тухайлбал, 1998 оны эцсээр Хятадын Төрийн зөвлөлийн дарга Ли пэн Москвад зочлохдоо хэлсэн үг, мэдэгдэл, хоёр орны Гадаад хэргийн сайд нарын уулзалтуудын үеэр яригдсан асуудал нь дээрх санааг батлаж байсан юм.
ОХУ-ын анхны ерөнхийлөгч Б.Ельцины үед Москва хотноо 1994 оны 9-р сарын 3-нд Орос-Хятадын хилийн хэлэлцээр байгуулагдсан бөгөөд энэ нь Хятадын баруун хилийн орчимд тэр үед нилээд бэрхшээл үүсснээс үүдсэн билээ. Улмаар Б.Ельцин 1996 оны 4-р сарын 24-нд БНХАУ-д албан ёсны айлчлал хийж чухал баримт бичгүүдэд гарын үсэг зурсны дотор Орос, Хятад, Казакстан, Киргик, Таджикстан улсуудын хилийн районд цэргийн салбарт итгэлцлийг бэхжүүлэх тухай хэлэлцээрт Шанхай хотноо гарын үсэг зурсан явдал Ази тивийн манлайлагч болсон БНХАУ-ыг бүгд хүлээн зөвшөөрсөний илрэл гэж үзэж болох талтай.
1999 оны 12-р сард В.Путин Оросын ерөнхийлөгч болсноор ОХУ, БНХАУ-ын харилцаа, хамтын ажиллагаа эрс идэвхжижээ. Тэрээр «Дорнод дахь Оросын шинэ хэтийн төлөв» гэх томоохон нийтлэл бичсэн нь зөвхөн Азид төдийгүй дэлхий нийтийн анхаарлыг татсан билээ. Уг нийтлэлд «Орос орон өөрийгөө Евроазийн улс гэдгээ ямагт мэдэрсээр ирэв. Оросын газар нутгийн үндсэн хэсэг нь Ази тивд оршдог гэдгийг бид хэзээ ч мартах учиргүй. Харин энэ давуу талаа бүрэн ашиглаж чадаагүйг шударгаар хэлэх нь зүйд нийцнэ. Ази-Номхон далайн бүс нутагт Орос улсын явуулах бодлого маш тодорхой. Дотоодын эрс өөрчлөлтийн үеийг даван туулж буй манай улс бүс нутгийн байдлыгерөнхийд нь эрчимжүүлэх, уг бүс нутагт тогтвортой, урьдчилан таамаглаж болохуйц байдлыг хадгалахыг сонирхож байна. Гэвч энэ бүс нутагт сөргөлдөөний шатах материал урьдын адил багагүй хэмжээгээр байсаар байна. Алан хядах ажиллагаа, шашны хэт даврагч, салан тусгаарлагч үзэл, үндэстэн дамнасан гэмт хэрэг гуравдах мянганы босгон дээр идэвхжиж эхлэв» гэжээ.
В.Путин шинэ албанд сонгогдсноос хойш ердөө хэдхэн өдрийн дараа Ази Номхон далайн бүс нутагт явуулах өөрийн орны бодлогыг «Орос улсын хувьд энэ бүс нутгийг манай нэгэн гэр бүл болгох үйл явцад идэвхитэй оролцох шинэ хэтийн төлөв дорно зүгт нээгдэж байна» хэмээн тодорхойлжээ.
Тэрээр Ази Номхон далайн бүс нутагт чиглэсэн идэвхитэй ажиллагаа өрнүүлж, асар богино хугацаанд амжилтанд хүрсээр байна. Ялангуяа, БНХАУ-д олон удаа айлчлал хийж, хоёр их гүрний эдийн засаг, улс төр, зэвсэгт хүчин, шинжлэх ухаан, техник, соёлын салбарт өргөн цар хүрээтэй хамтын ажиллагаа өрнүүлж байна. Зөвхөн 2002 онд л гэхэд хоёр улсын талаас нийт 12 харилцан айлчлал хийгджээ.
2001 онд ОХУ, БНХАУ хорин жилийн хугацаа бүхий «сайн хөршийн нөхөрсөг хамтын ажиллагааны гэрээ»-г байгуулав. Уг гэрээнд эдийн засаг, нэн ялангуяа зэвсэгт хүчний талаар хамтран ажиллах тухай заасан байв. Тус гэрээнд гарын үсэг зурахаас яг нэг сарын өмнө Төв Азид Америкийн нөлөөллийг саармагжуулах зорилготой «Шанхайн тав» нь Шанхайн хамтын ажиллагааны байгууллага болон өргөжсөн юм.
Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын 12 дахь удаагийн чуулга уулзалтын үеэр Ху жинь-тао, В.Путин нарын хэлэлцсэн асуудлууд олон улсын сонирхлыг онцгой татав. В.Путиныг дагалдан зургаан сайд, Газпром, Роснефт, Транснефтийн захирлууд болон Оросын голлох бизнесменүүд айлчилсан нь уг чуулга уулзалтын ач холбогдол нэн өндөр байсныг харуулжээ. Тэд Хятадад цөмийн эрчим хүчний хоёр станц барихаар хэлэлцэж тогтсон бөгөөд улмаар хоёр орны худалдаа сүүлийн хоёр жилд дөчин хувиар өсч, 80 тэрбум ам.долларт хүрснийг онцолжээ. 2015 он гэхэд худалдааг 100 тэрбум ам.доллар, 2020 онд 200 тэрбус ам.долларт хүргэхээр төлөвлөж буй аж. Түүнчлэн, Орос улс бол Хятадын газрын тосны томоохон нийлүүлэгч, зөвхөн өнгөрсөн жилд л гэхэд Орос улс 15 сая тонн газрын тосныг дамжуулах хоолойгоор нийлүүлсэн байдаг.
В.Путин 2006 онд БНХАУ-д албан ёсны айлчлал хийж хамтарсан тунхаг бичигт гарын үсэг зурахдаа «ОХУ нь Тайванийг БНХАУ-ын нэгэн хэсэг» гэж үзэж буйгаа онцлон дурдсан юм. Энэ айлчлалын гол зорилго нь хоёр улсын харилцаанд дөч гаруй жил шийдвэрлэж чадаагүй хилийн зурвас нутгийн маргааныг бүрэн шийдвэрлэхэд оршиж байлаа. Оросоос Хятадад нийлүүлж буй экспортын барууны бүтцийг өөрчлөх явдал хоёр талын тэргүүн зорилго болох ёстой гэж үзсэн. Хятадад 2006 оныг Оросын жил болгож, улмаар 2007 оныг Хятадын жил болгохоор тохиролцсон нь хоёр орны харилцаанд үлэмж ач холбогдолтой зүйл болжээ.
ОХУ сүүлийн үед Хятадтай харилцаагаа ихээхэн идэвхжүүлсний гол шалтгаан нь эдийн засгийн томоохон асуудлуудыг хамтын хүчээр шийдвэрлэх гарцаагүй шаардлагаас урган гарч байна хэмээн үзэх үндэстэй. Эдүгээ XXI зуунд дэлхийн байгалийн баялаг, ялангуяа стратегийн ач холбогдолтой газрын тос, шатдаг хийн нөөц хомсдож, эрчим хүчний аюулгүй байдал үүсэж болзошгүй байгаа явдал өндөр хөгжилтэй олон орныг түгшээж байна. ХХ зуунд шинжлэх ухаан, техник асар их амжилтанд хүрсэн хэдий ч газрын тос, шатдаг хийг орлож чадахуйц химийн шинэ түүхий эд буй болгож чадсангүй.
Евро-Азийн нийгмийн хөгжлийн судалгааны хүрээлэнгийн захирал Сүнь чан-хун-ы дүгнэснээр «91 оноос хойш Орос улс өөрийн дотно нөхрөө Барууны орнуудаас биш харин Азиас хайж эхэлсэн юм. Эдийн засаг, зэвсэгт хүчин, улс төрийн хамтын ажиллагаа нь Орос-Хятад улсыг олон улсын асуудал, тухайлбал, Сири, Иран, Солонгосын хойгийн хямралд зохицуулагч болгоход хүрэв. Энэ нь өөрийн эрхгүй нэг туйлт бус, хоёр туйлт тэнцвэртэй дэлхийг бий болгоно» гэв.
2012 оны 11 дүгээр сард ОХУ-ын Батлан хамгаалах яамны сайдаар томилогдсон армийн генерал С.Шойгу гадаадад хийх анхны айлчлалаа БНХАУ-аас эхэлсэн нь олон улсын анхаарлыг зүй ёсоор татсан юм. Тэрээр Цэрэг-техникийн талаар хамтран ажиллах Орос-Хятадын Засгийн газар хоорондын комиссын уулзалтанд оролцоно хэмээн айлчлалын зорилгоо тодорхойлсон ч угтаа Хятадын шинэ удирдагчидтай уулзаж, тэдний бодлогыг тандах, олон улсын тавцанд ОХУ-ын дотно нөхөр бол БНХАУ гэдгийг батлаж буй хэрэг хэмээн шинжээчид дүгнэж байна.
ОХУ-ын ерөнхийлөгч В.Путины итгэмжит хүн болох С.Шойгу сайдын айлчлалд Хятадын талаас үлэмж ач холбогдол өгчээ. Ерөнхийлөгч Ху жинь-тао түүнтэй уулзахдаа «Хоёр орны дотоод нөхцөл, олон улсын байдал хэрхэн өөрчлөгдөхөөс үл хамааран Орос улсад хандах бидний хандлага, үндсэн зарчим огт хувирахгүй» хэмээн онцлон мэдэгджээ. Харин С.Шойгу «Сүүлийн үед саармагжсан хоёр орны батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргах сонирхолтой байна» гэжээ. ОХУ-ын БХЯ-ны шинэ сайдын айлчлал нь Орос-Хятадын Засгийн газар хоорондын комиссын хорин жилийн ой тохиож буй үед болж буйгаараа ач холбогдлыг нь улам өндөрсгөж байна гэж сэтгүүлчид тайлбарлаж байна.
Дашрамд дурьдахад Цэрэг-техникийн талаар хамтран ажиллах Орос-Хятадын Засгийн газар хоорондын комисс нь 1992 оны 11-р сарын 24-нд байгуулагдсан бөгөөд уг комисс Иран болон Сирийн талаар баримталж буй Барууны орнуудын бодлогод шүүмжлэлтэй ханддаг билээ.
Сүүлийн хорин жилд үлэмж хөгжсөн тус хоёр орны харилцааг судлаачид «Орос, Хятад улс нь Евро-Азийн гол тулах багана болов» хэмээн дүгнэжээ.

Ч.Содбилэг
TTT
agi
Зочин
лха
AAAA
khulam
bayaraa
tuuh
tuuh
Зочин
Зочин
boldoo