Энэ 7 хоногт
-
Даваадорж
Ж.Галбадрах: Сургуулийн анги дүүргэлт, хүүхдийн тоонд хязгаар тавихгүй бол боловсролын чанарыг сайжруулах тухай ярилтгүй
Оргилмаа
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу
-
Оргилмаа
Ерөнхийлөгч өө! ҮАБЗ-өөс утааны талаар онцгой анхаарч, Үндэсний хороо байгуулж өгөхийг онцгойлон хүсье!
Оргилмаа
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу
-
Оргилмаа
Ерөнхийлөгч өө! ҮАБЗ-өөс утааны талаар онцгой анхаарч, Үндэсний хороо байгуулж өгөхийг онцгойлон хүсье!
Оргилмаа
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу
Эрүүл мэндийн салбарт хийх реформын тухай
Та бүхний энэ өдрийн амгаланг айлтгая. Шүүмжлэл хэлж болно гэсэн болохоор чинь нийтийн дунд шүүмжлэл дагуулаад байгаа доорхи зарчимын хэдэн асуудлуудад эрхбиш цаашдаа анхаарна биз гэсэндээ хэдэн шүүмж хэлье . Хүлээж авах эсэх нь мэдээж та бүгдийн хэрэг.
(ЭМШУИС дээр болсон Шинэчилж шийдье 222 уулзалт
дээр миний хэлж дуусгаж амьжаагүй үг)
Та бүхний энэ өдрийн амгаланг айлтгая. Шүүмжлэл хэлж болно гэсэн болохоор чинь нийтийн дунд шүүмжлэл дагуулаад байгаа доорхи зарчимын хэдэн асуудлуудад эрхбиш цаашдаа анхаарна биз гэсэндээ хэдэн шүүмж хэлье . Хүлээж авах эсэх нь мэдээж та бүгдийн хэрэг.дээр миний хэлж дуусгаж амьжаагүй үг)
Эрүүл мэндийн салбарт шинэчлэл удаан байна. Хууль зүйн салбар мэт нь шинэчлэлийн замаар даваа даваад арилаад өглөө. Харин манай салбарт өнөө болтол шийдэл алга
-Гудманд ярьж явсанаа яриад эмнэлгээ public-тай нийлж муулаад хэдэн сар боллоо.
-16 эмнэлгийн даргыг түдгэлзүүлсэн нь цагаа олсон арга хэмжээ мөн үү бид хожиж байгаа юу
-Ажил цалгардах үл итгэх байдал зохион байгуулалтгүй хаос болох т.е байгууллагын хувьд удирдлага зохион байгуулалт суларч байгаа энэ хугацаа үйлчлүүлэгч иргэдэд сайн юм авчирч байна гэж үү
- Шийдсэн ганц “реформ” нь 2-р эмнэлгэд шоронгийхоныг авдаг болгов. Энэ хир зөв шийдвэр вэ Дэлхийн нийтийн практикт байхгүй энэ шийдэл реформ уу эсхүл сонгодог ашиг сонирхолын зөрчил үү?
-Эмнэлгийнхэнээ авилгачаар нь дуудаад байх уу сайд нараа? Та нар одоо гудамны улс төрчид биш, энэ салбарыг хувь заяаг шийдэхээр төрөөс томилогдсон түшээд. Улстөрчдийн хөлд тамтаггүй болтлоо үнгэгдсэн ч сайн ч муу ч энэ улсын эрүүл мэндийн манаанд зогсогчдоо, эмнэлгээ зон олныхоо итгэл сүжигтэй нь чалчаа шүлстэйгээ хутгаж бузарлах эрх та нарт байхгүй. Энэ улсын эрүүл мэндийн салбар муу байгаа бол улстөрчид та нар өөрсдөөсөө бурууг нь эрж хай. Энэ салбарынхны муу муухай болгон та нартай холбоотой Хэн идэмхий уумхай болгосон юм? Хэн албан тушаалын донтой болгосон юм Хэн хувааж идсэн юм Хэн өөрсдийнхөө хүмүүсийг тавьж ялзаруулсан юм Энэ бүгд буух эзэнтэй буцах хаягтай. Хүнд өвчтөний хажууд та нараас хэн нь нойргүй хонож насаа өнгөрөөж өтгөн шингэн хараал ерөөл муу муухай бүхэнтэй нь холилдож үүнийхээ харамжинд хамгийн муу цалингаар голоо,ар гэрээ зогоож яваа юм!
- Эмнэлгийнхэнд энэ бүхний төлөө баярласан үйлчлүүлэгчийн нь талархалын нулмистай хамт өргөн барисан архи наборноос өөр юм та нар олж харсангүй юу? Эдний авилга газрын наймаа, гааль татварынханы авилгалтай тэнцэмээр харагдаад байна уу ?
-Монгол орноор дүүрэн (300 гаруй сумын эмнэлэг, 200 гаруй өрхийн эмнэлэг Аймаг, дүүргийн, улсын энэ олон зардал ихтэй эмчилгээ үйлчилгээ болоод уяалдаа муутай )энэ олон эмнэлгүүдийг хэн зохион байгуулж ирсэн юм бэ Эрүүл мэндийн систем 2000 онд 45 тэрбум төгрөгөөр “дугуй” нь эргэж л байсан Энэ хугацаанд Монгол улсын хүн ам сайндаа л 200000 аар өсөө биз Гэтэл өнөөдөр төсөв нь ЭМДаатгалтайгаа нийлээд 600000 тэрбум хол давлаа Үр дүн хаа байна? Чанар муутай байсан хэдэн эмнэлгийг хаав, дампууруулав, нийлүүлэв? Янз бүрийн эмнэлгийн тоо л өсөөд татварын мөнгөнөөс урсгаад дарганцарууд нь олширсоноос өөр дэвшил гарсан уу? Та нар энийг олж харсан уу?
-Сонгууль болгоноор ЭМ-ийн салбарыг улс төрийн наймааны өгөөш хэн болгосон юм улстөрчдөө?
- АН нам гудманд байхдаа албан тушаалыг мөнгөөр үнэллээ гээд Алтанхуяг даргаа, та бид бахиралдаад л байгаагүй бил үү? МАН болон МАХНыг шүүмжлээд байсан шигээ, ажлын арвин баялаг туршлага мэдлэгтэй хүмүүсээ энэ салбарын ажлыг өөд нь татахын тулд байршуулахын оронд зөвхөн нэг хүнийг ерөнхий сайдын сэнтийд байлгахын тулд урдах намуудын халдвар туссан энэ олон фракцуудын шүлс нь савирсан, ажил мэддэггүй, мөнгөтэй пацаануудыг албан тушаалд томилоод байгааг ард түмэн сайхан реформ гэж харах бол уу Ерөнхий сайдаа АНын хүндэт ҮЗХ гишүүдээ! Ардчилсан намаас ард түмэн ийм өөрчлөлт хүсээгүй л юм даа...
- (Миний микрофоныг 2 минут болоод хаав)
... Дарга болоод сэхдэг, бүхнийг мэдэгчийн дүрд тоглодог нялхасын өвчин маань сэдрээгүй байгаа?
-Аль 1998 оноос хойш АХБнаас Эрүүл мэндийн реформ хийлгэхээр аваад байгаа өчнөөн төчнөөн сая долларын зээлээр нэр хүндтэй гадаадын болон дотоодын олон зөвлөхүүдээр хийгдсээр яваа тэр их онол практикийн дүгнэлт зөвлөмжүүдийг авч хэрэгжүүлэх байтугай шагайж ч үзэхгүй юм бол яах гэж энэ их мөнгө угаах хэрэг байсан юм бэ? Энэ их мөнгө эрх баригчдын нэг мөнгө угаах хэрэгсэл биш үү Авч хэрэгжүүлэхгүй хэрнээсээ ЭМЯнд очсон сайд дарга болгон толгойноосоо “реформ” хийж байгаа нь энэ гэж гэж Эрүүл мэндийн зохион байгуулалтын номын “А” –аас эхэлж сурч, чаддагаар нь хэдэн эмнэлгийн дарга солидог, тэр “А” нь дуусаагүй байхад засаг солигддог, дараагийнх нь ирээд өөрийгөө баахан рекламдаж өнөө муу эмч нараа газар доогуур ортол муулж муулчихаад бас дахиад “А” –гаас эхэлдэг, залгамж чанар манар байхгүй ийм л байдлаар энэ Эрүүл мэндийн систем удирдуулж явж ирлээ шүү дээ
- Хүн сайн эмчилдэг практикийн бурхан эмчийг энэ төр сүүлийн 20 жилд гаргуунд нь хаяснаас болж хүн оношлож эмчилж чаддагууд нь хувьдаа гарч чаддаггүйчүүдийн арай дөнгүүр нь ”цаас”ны эмч болж цаана нь үлдэх дундчууд нь “эзэн”гүйгээр нь улсын аль нэг эмнэлэгт хоол хороож явна. Үүнийг олон улсын менеджментийн ухаанд “brain drainage”гэж хочилдог юм билээ. Солонгос Япон Синга мэтийн олон олон “ухаан”тай улс орнууд энэ алдаагаа засаад залгамжлаад яваа учраас өнөөдөр супер эмнэлэгтэй болсон нууц нь энэ. Хүнээ тордож хүний мэдлэг оюун хүнлэг чанар, оношлож эмнэхүйн ур ухаан туршлагыг хөгжүүлж чадсан улс орнууд ийм амьжилтанд хүрдэг байна.Энэ бодлого бол эрүүл мэндийн системд амин чухал бодлого. Тэгээгүйгээс анхан шатны эмнэлэгт чинь хүн тоож ирэхгүй арай дөнгүүр эмчнэртэй байх гээд өнөө 2,3-р шатны эмнэлгүүд дээр чинь шаваад байгаа юм Энийг захиргаадаад 13-р маягтаар зохицуулах гээд тун олон жил оролдлоо.Үүнийг зохицуулах нэг гол арга нь тэр анхан шатан дээр туршлагатай, хүн эмнэж чаддаг эмч нарийг яаж байршуулж тогтвортой ажиллуулах вэ гэдэг дээр толгойгоо гашилгах хэрэгтэй байлаа...!
-Манай эрүүл мэндийн системд сүүлийн 20 жилд гарсан том өөрчлөлт бол өнөөдөр эрүүл мэндийн 2000 гаруй хувийн салбар(эмнэлэг амбулотори, эмийн салбар тэр чигээрээ багаж хэрэгсэл ариутгал халдваргүйжилт гм) ажиллаж энд хамгийн дөнгүүр 3000 эмч 10000 орчим ажилчин ажиллагсад ажиллаж улсын салбарын 1/3 хүний нөөцийг бүрдүүлж, мөн улсын төдий хэмжээний ачааг хөнгөлж явна Энэ дотроос том бага хувийн эмнэлэг гэхэд 1100 гаруй болжээ. Нийгмийн утгаар харвал эд нар Эрүүл мэндийн салбарын “жижиг дунд” бизнэс эрхлэгчид, цаанаа хэдэн мянга мянган хүнийг тэжээж бас далайд дусал нэмэр татвар төлж явна. Энэ салбарт өнөөдөр дэмжлэг бас зохицуулалт хэрэгтэй байна. Адгийн наад зах нь өнгөрсөн жилүүд шиг “эх оронч” ҮЭ мэтийн хатгаасаар Боловсрол Эрүүл мэндийн “төрийн үйлчилгээ”нийхний цалинг бал цал нэмээд баймааргүй байна Энэ чинь арайхийж хувийн эрүүл мэндийн салбарт ажиллагсдын цалин пүнлүү ажлын үр дүнгээр тогтож эхэлж байхад минь биднийгээ чирч алж эхлээд байна. Өөр нэгэн зүйл бол Эрүүл мэндийн хувийн салбарт ажиллагсад тэтгэвэр тэтгэмжиндээ гарахдаа улсаас өгдөг авдаг юм нь улсын салбарынхтай ижил болгох заалтыг Эрүүл мэндийн хуулинд нэмж оруулмаар байна. Энэ салбар Монгол улсын хүн амд л үйлчилж байгаа тул өгөх авах дээрээ алагчилмааргүй байна.Бас элдэв гох дэгээгээ багасгаад хяналт шалгалтаа адилхан хийгээд “гай” болохгүй байхыг л засаг төрөөс, энэ салбар хүсч байна Тэгсэн цагт нийгмийн эрэлтээр өндийсөн энэ салбарын ирээдүй өөдрөг харагдаж байна даа.
- Монгол улс уламжлалт өв соёл тэр дотрооУламжлалт Анагаах Ухаан(УАУ)ы чиглэлээр Энэтхэг Хятад мэтийн эртний соёлтой том орнуудтай энэ зэрэгцэх, ДЭМБ гишүүн цөөн орны нэг. 90 ээд онд эхэлсэн ардчилсан хувьсгалын дүнд өнөөдөр Монгол улсын их хурлын тогтоол, Ерөнхийлөгчийн зарлига, хууль тогтоомж, ЗГын тогтоол шийдвэрүүдээр баталгаажсан УАУны төрийн бодлоготой, энэ бодлогынхоо хүрээнд хүний нөөцөө тавын таван дээд сургуулиар бэлтгэж яваа, дотроо, 160 аад том бага энэ чиглэлийн эмнэлэгтэй, жинхэнэ “эм”болсон олон найрлагат эм танг улс хувийн 6 үйлдвэрт хийж бэлтгээд өвчтөнөө эмнэдэг болсон ,тэрч байтугай гадаадад(Прольш, ОХУ баруунд) лавтайяа 400 гаруй энэ чиглэлийн эмч нар ажилладаг тогтолцоотой орон болжээ. Энэ нь ДЭМБын зарлигаар анх 1978 онд улс орон болгоныг энэ уламжлалт өв соёлоо Эрүүл мэндийн системдээ оруулж “ажил” болго гэсэн юм л даа Даанч тэр үед бид социалист орон байсан учраас Хятдын Зүү төөнө заслыг нь авч хэрэглэх л зоригтой байв. Хятдын зүү төөнө засал гэснээс төөнө нь “монголын төөнө” засал нэрээр монголоор овоглож судар шашдирт аль 13-р зуундмөнхөрсөн эд. Зүү заслын хувьд Хувилай хааны эмч Хутайбилэг хэмээх эрдэмт монгол гүүш аль 13-р зууны үед ном судрыг нь бичиж тэрч байтугай Хятад оронд цөөн байдаг зүү заслын суваг сүвийн байршлыг тогтоосон аварга том хүрэл цутгамалыг үлдээж байсан байдаг. УАУны эм тан зүү төөнө заслын аргуудаар засагдаж болох гэдэс ходоод элэг цөс бөөр бөөсгий тархи толгой уушиг зүрх үе мөч мэтийн хэдэн зуун өвчнийг тоочиж нуршихаа түр түдгэлзээд зөвхөн орчин үеийн АУны аргаар төвөгтэй буюу эм засал мухардсан өдий төдий өвчнийг эмнэж засаж болоод байгааг энд бас нэмж дурдсу. Гэтэл сүүлийн үед дээд түвшинд” бүх юманд мэрэгшсэн” цөөн буйр төрийн түшээдийн амнаас “УАУ хэрэггүй”, “ нотолгоонд суурилаагүй” зэргээр өөрийнхөө өчүүхэн тархины хэмжээгээр онолдож энэ АУны ачаар эрүүл саруул болсон өдий төдий “хайртай ард түмэн”-ийхээ зэвүү дургүй 2 ыг зэрэг хөдөлгөх боллоо. Энд адгийн наад зах нь нэг өвчин эмнэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээ чинь арав байсан бол Дорно дахины арга арвыг нэмж үзүүлж төрлийг нь олшруулж тухайлбал хос морьтой болж байна гэсэн үг. Бас зүгээр ч тоог толгойг нь хэлбэр төдий олшруулаад байгаа юм биш .Энэ чинь хэдэн зуунаар шалгарч үлдсэн арга. Буурал түүхийн нугачааг даваад үлдэхээс өөр ямар “нотолгоо”хэрэгтэй юм. Ашигтай тустайг нь жинхэнээс нь соёлт хүн төрлөхтөнд эквивалент хэлээр нь улайм цайм нотолж чадвал Монголын Анагаахын нэг брэнд үүц хав дараастай хэвтэж л байна. Үүний учрыг эрт ухаарсан өвөрлөгч нар маань Хөххотдоо олон улсын Монгол эмнэлгийн төв байгуулчихаад Европ АУнаар эдгээгүй үй түмэн өвчтөнийг илааршуулан буян үйлдэж Монгол Анагаах ухааныхаа ид хавыг гайхуулахын зэрэгцээ medical turism өрнүүлэн богц богцоор зоос олж сууна.
УАУ үнэхээр хэрэггүй байсан бол Польш мэтийн өндөр хөгжилтэй оронд 300-аад Монгол анагаах ухааны эмч нар 23 жил ажиллаад хүн зонд нь тус хүргээд хоолоо олж идээд хэнээс ч дутуугүй амьдраад байгааг, тэр улсын ЭМ-ийн систем найвсайтлаа уначихсантай холбоотой гэж ойлгохгүй болов уу. Тэнд ч энд ч хаа сайгүй бодот хэрэгцээ байсан бас одоо ч байгаагаас л тэр . Энэ дашрамд манайд Эрүүл мэндийн саяны шинэ хуулиар УАУныг эрүүл мэндийн тусламж үйлчилгээний анхан шатны нэгжүүдэд нэвтрүүлэхээр заасан байгаа. Энэ дагуу аль 2004 онд Японы Ниппон сан гээ ч буянтай байгууллага хөдөөгийн малчин өрхөд УАУыг дэлгэрүүлэх төсөл хэрэгжүүлэн 8 аймгийн З5 сумын 20000 өрхөд, энэ ямар гээ ч АУ бэ уламжлалт аргаар өвчнөөс сэргийлэх арга гэгч юу болох, ямар хоолыг ямар улиралд идэхгүй байх нь зөв бэ, зун их секс хийх нь яагаадмуу вэ гэдгээс авхуулаад ханиад тусвал ямар тан хүртэх вэ чацга алдвал, бас халуурвал гм анхан шатанд нэн түрүүнд авч хэрэглэх монгол эм тан бүхий өрхийн эмийн санг айл бүрт байрлуулах, хэрэглэж дуусахаар нь нийт өртөг болох 15000-20000 төгрөгийг тусгай санд хуримтлуулаад буцаад цэнэглэх мэтийн олон ажилуудыг хэрэгжүүлээд 3-4 тэрбум төгрөг буцалтгүйгээр зарцуулж ирсэн байдаг. Гэтэл энэ төслийн дуусах хугацаа 2012.01.01 ээр дууссан байна. Олон улсын нэр хүндтэй энэ байгуулллага өөрийн зарсан хөрөнгөө үр дүнтэй ашиглаж байгаагаа ДЭМБ тай хамтран хэд хэдэн удаа хянаж дүгнээд энэ төсөл нүүдэлчдэд алслагдсан газар оршин суугчдад асар үр дүнтэй ядахнаа сумдын эмнэлгийн дуудлагын тоо цөөрдөг, байгалын гаралтай эм тан хэрэглэдэг, өртөг зардал хямд, эмнэлгийн төсөвд хэмнэлттэй, өвчин зовиур нь дорхноо илээршдэг мэтийн олон олон ашигтай талыг бүртгэж дүгнээд ДЭМБийн хурлыг манай улсад хуралдуулан Азийн олон оронд “Монгол загвар” нэрээр ашиглах зөвлөмж гаргасан байдаг. Монгол улсын ерөнхийлөгч бараг 2 жилийн өмнө Япон улсад айлчлахдаа хөдөөгийнхөндөө тус болсон өрх айл болгонд хүрсэн энэ төслийг мэдэж мэдэрсэн удирдагчийнхаа хувьд Ниппон сангийн Ерөнхийлөгч ноён Сасакаватай өглөөн цай зооглохдоо 30-40 минутын турш МУ-ын ЗГ цаашид энэ төслийг үргэлжлүүлэн аажмаар бүх малчин өрхдөө хүргэх бодолгоо илэрхийлж баяр талархал хүргээд ирсэн нь тэр үеийн хэвлэл болон цахим хуудсаар дүүрэн байсныг хүмүүс санаж байгаа байх. Энэ дагуу тэр үеийн ЭМ-ийн сайд Ламбаа уг төслийг ЭМЯ үргэллүүлэхээр холбогдох тушаал шийдвэр гаргаад ажлаа өгсөн байдаг. Гэтэл ЭМЯ нь өнөө болтол таг чиг. Ламбаагаас ажил авсан ЭМЯны хариуцлагатануудад цаг бага байсан уу хармаанд нь зоос унахгүй юм гэж бодсон уу зүгээр л гацааж орхисон байдаг. Өнөөдөр болтол төсөл хэрэгжиж байсан сумдын иргэд нэхээд л бичиг цаас шидээд байдаг. Тэд хүсэлтээ амаар болон бичгээр төрийн түшээддээ хүртэл уламжлаад байдаг ЭМЯ нь таг. Японы тал болохоор манай хүмүүст хэрэгтэй юм хийсэн, бас төрийн тэргүүн нь амлаад явсан юм гээд яг хаяачихад явж чадахгүй хүлээгээд байдаг. Уг нь энэ нь Япон хүмүүст биш монголын хөдөөгийнхөнд хэрэгтэй хэрэг болсон төсөл л дөө. Японд бол энэ төсөл японы ардын эмээрээ аль 300 жилийн өмнөөс хэрэгжээд бизнэс болчихсон юм байна лээ.Өөрөө өөрийгөө аваад явчихдаг төсөлийн менеджментийг нь манайд монголын УАУ тай холбоод явчихсан төсөл. Монгол улсын ерөнхийлөгч нь худал хэлдэг, ЗГ-нь залгамж чанаргүй юм гэж гадаа талд нэр дуулахгүй байхын тулд ЭМЯ энэ төслийг одоо нэг эргэж харж үргэлжүүлэх нь зүйтэй гэж үзэж байна.
Эрхэм Ерөнхий сайдыг дээрхи асуудлууд дээр дахин нэг анхаарал хандуулахыг хүсч байна.
ДЭМБ байгууллага доорхи 6 блокоор өөр өөрийн орондоо Эрүүл мэндийн салбараа авч үзэж өөр өөрийн нөхцөлдөө засаж сайжруулахыг зөвлөсөн байдаг. Үүнийг манай орны нөхцөлд авч үзвэл доорхи мэт:
1.Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ
-Тэгш биш хүртээмжтэй,ашиглалт тэгш бус
-Зөв төлөвлөлтгүй менеджмэнтгүй
- Тусламж алаг цоог салангид
-Чанар муутай тусламж
2.Хүний нөөц
–АУны боловсролын чанар доогуур өртөг өндөртэй
-Шилжилт хөдөлгөөн их
Хүний нөөцийн томилгоо нүдээ олоогүй
3.Мэдээлэл
Зөв дүгнэлт гардаггүй
-давхардал ихтэй
- Улс орны хэрэгцээг ил тод гаргасан судалгаа хийдгүй
4. Санхүүжилт
-ЗГын санхүүжилт хангалтгүй
-хувийн төлбөр ихтэй
-Тусламж үйлчилгээний төрөл чанарыг хөшүүрэгдсэн санхүүжилт муу
-олон эх үүсвэртэй
-ЭМ-ийн тусламжийн өртөгийн судалгаа хийгдээгүй
5. Эмнэлгийн бүтээгдэхүүн вакцин болон технолог
-Чанар муу, хуурамч хяналт муутай, хангамж муу
- Эм болон технологийг буруу илүү дутуу хэрэглэдэг зохистой хэрэглэдэггүй
Лабораторийн чанар муу янз бүр хариу гардаг удирдлага муу
Хоцрогдсон элэгдсэн хуучин техник багаж хэрэгсэл
6.Засаглал манлайлал
- Ил тод бус
- өвчтөний сонголтыг хүндэтгэдэггүй захиргаадалтын аргатай
- Хүнд суртал ихтэй гм
Тэгвэл ЭМ-ийн реформыг манайд юунаас эхэлж яаж хийх вэ
1.Бид юуны түрүүнд монгол улсын ЭМ салбар ямар хэмжээгээр холимог өмчтэй байх вэ, юуг нь улс эрхлэх юу нь хувьд илүү байх талаар бодлогоо гаргах хэрэгтэй байна.
2. ЭМ-ийн реформын гол түүчээ Эрүүл мэндийн санхүүжилтын механизмаар дамжуулан хийх явдал болно. Эрүүл мэндийн санхүүжилтын тогтолцоог нэг худалдан авагчийн тогтолцоонд оруулах талаар олон судалгаа хийгдсэн бараг хэрэгжүүлэхэд бэлэн болсон төсөл бэлэн байгаа
3. Халдварт, эх нялхас, гэмтэл, хавдар, сэтгэл мэдрэлээс бусад 2,3 дахь шатны эмнэлгүүдийг бүрэн буюу хагас хувьчлах, эсх үл ХК хэлбэртэй болгох,
4.Дүүргийн эмнэлгүүдийг олон мэрэгжлийн тасаг бүхий нэгдсэн эмнэлгийн сонгодог хэлбэрт оруулах,
5. Эмнэлгүүдийн бие даасан байдлыг жинхэнэ утгаар хэрэгжүүлэх.
Харин санхүүжилтын механизм болон ЗГын мөрийн хөтөлбөрт орсон цахим картаар ЭМДын болон бусад мөнгө үйлчлүүлэгчээ хэрхэн дагаж явж болох тухай, иргэн буюу гэр бүлд эзэмшүүлсэн эрүүл мэндийн үйлчилгээний цахим картын давуу тал хэрэгжүүлэх зарчимын талаар мөхөс эмч миний биеэс УИХын ЭМДын хуулийн ажлын хэсэгт өргөн барисан саналыг доор хавсаргаж байна.
ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ХУУЛЬД ӨГӨХ САНАЛ
ҮНДСЭН ЗАРЧИМ
Монгол улсад эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авч байгаа иргэдийн төлбөр тооцоо иргэн болгонд буюу/гэр бүлийн гишүүдийн дунд эзэмшүүлсэн/ЭМД ын төлбөр тооцооны цахим карт(ЭМДТТЦК)аар хийгднэҮНДСЭН ЗАРЧИМ
ЭМДТТЦК нь иргэдээс Монгол улсын нутаг дэвсгэр дээр өмчийн аль ч хэлбэрийн эрүүл мэндийн байгуулагаас эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах баталгаа болно
ЭМДТТЦК байршуулсан мөнгийг зөвхөн Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг худалдан авахаар зохион байгуулна
Иргэн бүр өөрийн цахим картаа бариад эмчээ сонгох эмнэлгээ сонгох эрхтэй байна
Иргэдийн цахим картанд ЭМД сангаас иргэн болгонд хувиарлагдах мөнгөний суурь хэмжээ ижил байна
Иргэн бүр /гэр бүлийн гишүүд/-ын ЭМД төлөх суурь хураамжийн хэмжээг жил бүр ЗГ-аас тогтоох бөгөөд цахим карт эзэмшигчийн ЭМД байгууллагад даатгуулсан мөнгө тэр хэвээрээ цахим картанд бүрэн хэмжээгээр орсон байхаар зохион байгуулна.
ЭМДТТЦКартаар төлбөр тооцоог анхан шатны ЭМ-ийн байгууллага/сум өрхийн эрүүл мэндийн төв1.2/тусламж үйлчилгээнээс бусад 2,3 дахь шатлалын эрүүл мэндийн байгууллагад ашиглана
ЭРүүл мэндийн тусламж үйлчилгээний төрөл хэлбэрий тусламж үйлчилгээний шатлал бүрээр жил бүр ЗГ-аас тогтооно
Өртөг өндөртэй тусламж үйлчилгээг cost sharing хэлбэрээр төлбөр хийгднэ
Тусламж үйлчилгээний шатлал бүрд баримтлах тусламж үйлчилгээний төрөл, үнэ тариф болон иргэдийн хувиасаа төлөх төлбөрийн хувь хэмжээг ЗГ-аас жил бүр тогтооно
Иргэд өөртөө болон гэр бүлийн гишүүдийнхээ ЭМД картанд мөнгө нэмэрлэх /Нэмэлт даатгалын хэмжээ/ асуудал чөлөөтэй байх бөгөөд тодорхой хэмжээний урамшуулал эдлэж болно
Цахим карт эзэмшигч иргэн өөрийн цахим картан дахь мөнгийг бусдад хандивлаж болно Энэ нөхцөлд ЭМД байгууллагаас хувиарласан суурь хураамжтай тэнцэх мөнгөн дүнтэй ижил хэмжээний мөнгийг иргэн өөрийн цахим картандаа нөхөн байршуулах үүрэгтэй.
Цахим карт эзэмшигч тухайн жилдээ өвдөөгүй нөхцөлд цахим картны мөнгөний тодорхой хэсгийг эрүүл мэндээ дэмжих үйлчилгээ/фитнэс ёог саун бассейн гм бусад/нд зарцуулж болно
1. Сум өрхийн ЭМТ-д цахим картаар төлбөр тооцоог тухайн аймаг сумын харьяаалын бус иргэд эд шаардлагатай үед үзүүлэх бөгөөд төлбөрийн хэмжээг ЗГ –аас жил бүр тогтооно.
2. Тухайн сум өрхийн ЭМТ-ын харьяалатай иргэдэд худаолдан авах тусламж үйлчилгээний нэр төрөл үнэ тарифийгЗГ-аас жил тутам тогтооно
1. Даатгалын суурийг өргөтгөх:
а/Төрөөс эрүүл мэндийн даатгал төлдөг бүлэг хүмүүсээс зөвхөн өндөр настан тахир дутуу хөгжлийн бэрхшээлтэй иргэд, нэн ядуу(албан ёсоор тогтоогдсон )-оос бусдыг өөрсдөөр нь даалгах
б/ Хөгжлийн бэрхшээлтэй болон өндөр настангуудад төрөөс олгодогтэтгэлгийн мөнгийг ЭМД санд шилжүүлэх замаар шийдэх/бэлэн мөнгөний нийлүүлэлт ихсэж инфлац хөөрөгдөхгүй/
в/Хүүхдийн мөнгийг мөн эрүүл мэндийн даатгалд шилжүүлэх замаар хүүхдийн даатгалын асуудлыг эх эцэгт нь дарамт багатайгаар шийдэж бас болно.
г/ Дээр дурьсан нэн ядуу иргэдийн төрөөс даадаг даатгалын хураамжийн хэмжээг одоогийнхоос эрс нэмэх
/Ийм байдлаар даатгалын хамрах хүрээг өргөтгөн суурийг нэмэхэд одоогийнхоос даруй 2-3 дахин ЭМД сан нэмэгдэх боломжтой/
2. Иргэн бүрт эсхүл гэрийн бүлийн гишүүдийн дунд олгох төлбөр тооцооны цахим карттай болгох
а/ Уг цахим картад
- Өвчтөний эрүүл мэндийн талаархи мэдээллийг оруулах /Нас хүйс өвдсөн өвчин цусны групп эрүүл мэндийн эрсдэлийн байдал гм/
- ЭМДын сангаас хүн бүрд ноогдох мөнгийгхэрэгцээ тулгарсан үед байрлуулахад бэлэн болгох бөгөөд хүнд бүрд наад зах нь 50-70000 төгрөгийг суурь төлбөр болгон байршуулж зөвхөн эрүүл мэндийн үйлчилгээнд зориулагдахаар байршуулна.
-
3. Эрүүл мэндийн төлбөр тооцооны дараах механизмуудыг дангаар буюу хослон хэрэглэхээр зохион байгуулна
а/Үйлчилгээний төлбөр/Fee for service/ Эмчийн үзлэг,эм бичих даралт үзэх, анхан шатны тусламж үзүүлэх гм/
б/ Өртөг ойролцоо оношийн бүлэг/DRG / Энэ аргаар өнөөдөр аймаг дүүрэг, Улсын хэмжээний нарийн мэрэгжлийн том эмнэлэг төвүүд санхүүжиж байгаа
в/Тохиолдолын арга /case payment/ Энэ аргаар зүрх судасны мэс засал бөөр солих элэг шилжүүлэх,үе солих, үр шилжүүлэх болон үүнтэй төсөөтэй томоохон мэс заслуудад төлбөр тооцооны энэ аргыг хэрэглэн өртөг хуваах зарчмаар санхүүжүүлж болох.
Дээрхи 3 чиглэлээр хэдэн мянган тооны үнэ тариф заасан журам боловсруулж мөрдөх хэрэгтэй бөгөөд чанрыг хөшүүрэгдсэн аргуудыг аль болох илүү авч хэрэглэх, тухайн аргуудыг хослуулан хэрэглэхийг илүүтэй анхаарах хэрэгтэй болно.
Анхан шат буюу сум өрхийн түвшинд уг картыг доорхи тохиолдолд ашиглана.
Үүнд :
а/ Хүнд өвчнүүдийн сүүлчийн шат/хавдарын эцсийн шат ,гэрийн асаргаа сувилгаа эмчилгээнд шилжүүлсэн, зүрх судас элэг ний өвчнүүдийн эцсийн шатны гэрийн эмчилгээ болон хэвтүүлэн эмчлэх, nursing homeмаягийн тусламж үйлчилгээнд картны 70000 төгрөгөөр хэвтэж болно Бусад хэвтүүлэн эмчлэх тусламжийг төсвөөс санхүүжиж байгаа тул энэ картыг ашиглахгүй Харин дээрхи бүлгийн хүмүүсийг авч хэвтүүлээд байх нь анхан шатны эмнэлгүүд дээр төсвийн ачаалал их ирдэг учир эдгээр хүмүүсийг хэвтүүлэн эмчлэх дургүй/сумын эмнэлэгт/ гэрээр эргэлт хийх нь/өрхийн эмнэлгийнхэн/ хойрго байдагаас хавдар болон хүнд өвчтөний эцсийн шатанд байгаа хүмүүс голцуу эмнэлгийн тусламжгүй гэртээ нас барсаар байна Судалгаагаар энэ тоо суманд 80 хувь нь гэртээ нас бардаг бол аймаг дүүрэгт 60 хувь нь гэртээ нас барж байгаа. Энэ нь анхан шатны үйлчилгээ тэр бүр авч чадахгүй байгаа хүнд өвчтэй хүмүүст тусламжийг ойртуулж хүргэх, анхан шатны эмнэлгийн байгууллагуудын үйл ажиллагааг идэвхжүүлэх дэмжих зорилго давхар агуулсан болно.
Б/ тухайн аймаг сумын харьяаллын бус иргэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг авахдаа өөрийн ЭМДТТЦКартыг ашиглах / Ямар хэмжээний тусламжийг ямар үнэ өртгөөр авахыг тусгай журмаар зохицуулж болно./ Өнөөдөр болтол өөр аймаг суманд түр хугацаагаар ажиллаж амьдарч байгаа иргэд эмнэлгийн тусламж авах явдал санхүүжилтын асуудлаас болоод ямагт төвөгтэй байдал хаа хаанаа үүсдэгийг энэ аргаар бүрэн шийдэх бололцоотой /
2,3-р шат буюу аймаг дүүргийн эмнэлгүүд, УБ хотынтомоохон эмнэлэг төвүүдийн түвшинд дээрхи картыг доорхи тусламж үйлчилгээний төлбөрийн хэрэгсэл болгон ашиглана
Үүнд:
- Хэвтүүлэн эмчлэх тусламжинд/DRG+case payment/
- -Амбулоторийн үзлэгт/Fee for service ?+DRG/
- Тодорхой нэр заасан/амбулоторийн/ шинжилгээний төлбөр/Fee for service/
- Эмнэлгийн манипуляц процедур/ боолт солих, гипс тавих, шарх цэвэрлэх гм/Fee for service/
- Өдрийн стационар/Fee for service эсхүл DRG холимог/
Бие даасан Эрүүл мэндийн Даатгалын байгууллагын үндсэн үүрэг юу байх вэ?
1. ЭМДаатгалын бүх нийтийн хамралтыг зохион байгуулж ЭМДын санг зохистой хэмжээнд бүрдүүлэх
2. Байгууллага тус бүрийн үзүүлж чадах тусламж үйлчилгээний чадамж хэрэгцээг тодорхойлох Ийм Database-бүрдүүлэх
3. ЭРүүл мэндийн тусламж үзүүлэгч байгууллагуудыг сонгон шалгаруулж гэрээ байгуулах
4. Цахим картыг төлбөр тооцооны хэрэгсэлээр ашиглах дэд бүтцийг бүрдүүлэх
5. Цахим картаар санхүүжүүлэхэд шаардлагатай тусламж үйлчилгээний төрөл болон үнэ тарифийг тогтоож ЗГ-т оруулах
6. Тусламж үйлчилгээний cost sharing-ийн хэмжээг оновчтой тогтоох
7. ЭМД сангаас хэрэглэгчийн цахим картыг цэнэглэх
8. Давтан хэвтсэн тохиолдолд ЭМД сангаас дахин цэнэглэх хэмжээг тогтоох
9. Тусламж үйлчилгээ худалдан авагч/өвчтөн/ тай хамтран тусламж үйлчилгээ үзүүлэгч байгууллагыг сонгох болон эмчилгээ үйлчилгээний төрлийг сонгох , чанарт хяналт тавихад хамтран оролцох
10. Тусламж үйлчилгээ үзүүлэгч байгууллагын талаар хэрэглэгчид/өвчтөн/-д зөвөлгөө өх, мэдээллээр хангах, мэдээллийн сүлжээг/цахим болон бусад/ бүрдүүлэх
11. Эмчилгээний үр дүнд өвчтөнтэй хамтран хяналт тавихад оролцох
12. Эмнэлгийн байгууллагуудаас давуу мэдээлэлтэйгээ ашиглан эмчлүүлэгчийн картны мөнгийг /хортойгоор/ зүй бусаар ашиглах явдалыг таслан зогсоох
13. Эмчилгээ үйлчилгээ муутай болон хэрэглэгч бодитойгоор хохироосон ,мэрэгжлийн давуу байдлаа ашигласан эрүүл мэндийн байгууллагагуудтай хийсэн гэрээгээ цуцлан эмчилгээний эрхийг хасах саналыг холбогдох байгууллагуудад оруулах гм бусад.
Мэрэгжлийн хяналтын байгууллагын гүйцэтгэх үүрэг
1. Эмчлүүлэгсдийн гомдол санал сэтгэл ханамжийн байдалд судалгаа хийх
2. Сонгосон онош эмчилгээний зохистой эсэхэд хяналт тавих
2012.02.19.
Анхаарал тавьсанд баярлалаа
- Анхаарал тавьсанд баярлалаа
DR MAXWELL
DR. ADITY
DR. ADITY
DR MAXWELL
MARA
MARA
Dr Rahul
DR. ADITY
DR. ADITY
DR GUS TEO
DR GUS TEO
DR GUS TEO
DR. A
DR GUS TEO
DR GUS TEO
DR GUS TEO
DR GUS TEO
DR. ADITY
DR. ADITY
DR GUS TEO
DR GUS TEO
Illuminati club
DR. ADITY
DR. ADITY
DR GUS TEO
DR GUS TEO
DR GUS TEO
DR GUS TEO
DR DANIEL
DR DANIEL
DR DANIEL
OYUN
OYUN
BEST HOSPITAL
BEST HOSPITAL
DR. ADITY
DR. ADITY
DR. ADITY
DR DANIEL
DR. ADITY
DR. ADITY
DR. ADITY
DR. ADITY
DR MCMAHON HOSPITAL
DR. ADITYA
DR MAXWELL
DR MAXWELL
DR. ADITY
DR. ADITY
DR. ADITYA
DR. ADITYA
DR. ADITYA
DR. ADITYA
DR. ADITYA
MOUNT ALVERNIA HOSPITAL
DR. ADITYA
DR. ADITYA
Mount Alvernia Hospital
DR. ADITYA
DR. ADITYA
DR MAXWELL
DR. ADITY
DR MAXWELL
DR. ADITYA
DR. ADITYA
DR. ADITYA
DR MAXWELL
DR. ADITYA
DR. ADITYA
DR MAXWELL
DR MAXWELL
DR. ADITY
DR MAXWELL
DR MAXWELL
DR MAXWELL
DR. ADITY
DR MAXWELL
DR MAXWELL
DR MAXWELL
BARTON MEMORIAL HOSPITAL
Dr. Adity
Dr. Adity
DR. LOUIS
BARTON MEMORIAL HOSPITAL
BARTON MEMORIAL HOSPITAL
BARTON MEMORIAL HOSPITAL
BARTON MEMORIAL HOSPITAL
APOLLO HOSPITAL
APOLLO HOSPITAL
APOLLO HOSPITAL
APOLLO HOSPITAL
BARTON MEMORIAL HOSPITAL
BARTON MEMORIAL HOSPITAL
DR. ADITY
DR. ADITY
DR. ADITY
BARTON MEMORIAL HOSPITAL
BARTON MEMORIAL HOSPITAL
BARTON MEMORIAL HOSPITAL
APOLLO HOSPITAL
DR PHILIP
DR PHILIP
BARTON MEMORIAL HOSPITAL
Dr. Adity
Dr. Adity
DR PRADHAN
DR PRADHAN
BARTON MEMORIAL HOSPITAL
BARTON MEMORIAL HOSPITAL
APOLLO HOSPITAL
APOLLO HOSPITAL
BARTON MEMORIAL HOSPITAL
BARTON MEMORIAL HOSPITAL
BARTON MEMORIAL HOSPITAL
BARTON MEMORIAL HOSPITAL
DR DANIEL
DR DANIEL
BARTON MEMORIAL HOSPITAL
BARTON MEMORIAL HOSPITAL
BARTON MEMORIAL HOSPITAL
Dr Daniel
Dr Daniel
BARTON MEMORIAL HOSPITAL
Dr daniel
Dr daniel
BARTON MEMORIAL HOSPITAL
memorialbarton@gmail.com
BAT
BAT
DR MAXWELL
DR MAXWELL
DR MAXWELL
DR MAXWELL
DR MAXWELL
DR MAXWELL
DOCTOR RAJ
doc raj
doc raj
doc raj
DR DANIEL
DR MAXWELL
DR DANIEL
DR DANIEL
Dr Daniel
DR MCMAHON HOSPITAL SERVICES
DR LUCIEN
DR MAXWELL
DR. PRADHAN
DR. PRADHAN
DR MAXWELL
DR VENKATA +19083082601
DR. ADITYA
DR MAXWELL
DR. ADITYA
DR. ADITYA
DR MAXWELL
BAT
BAT
DR MAXWELL
DR. ADITYA
DR MAXWELL
DR MAXWELL
DR. ADITYA
DR. ADITYA
DR MAXWELL
DR COLLINS
DR MAXWELL
DR MAXWELL
DR MAXWELL
DR MAXWELL
DR. ADITYA
DR. ADITYA
DR MAXWELL
DR MAXWELL
DR MAXWELL
DR. ADITYA
DR. ADITYA
DR MAXWELL
DR. KUMAR
DR. PRADHAN
DR. PRADHAN
DR MCMAHON HOSPITAL SERVICES
DR MCMAHON HOSPITAL
DR MCMAHON HOSPITAL
DR MAXWELL
DR MAXWELL
DR. PRADHAN
DR MAXWELL
SHINE OYUN
SHINE OYUN
DR MAXWELL
BILL ROTH
DR MCMAHON HOSPITAL SERVICES
Dr louis
DR MAXWELL. D
DR. PRADHAN
DR. PRADHAN
DR. PRADHAN
DR MAXWELL
DR MAXWELL
DR MAXWEL
DR MALATHI
Dr.louis
DR. ADITYA
DR. ADITYA
Dr.louis
DR. ADITYA
DR. ADITYA
Dr Giaan Bahl
DR MAXWELL
DR MAXWELL
DR. PRADHAN
DR. PRADHAN
DR. PRADHAN
DR MOHAMMED
Dr Macpherson
liyun
DR. PRADHAN
DR. PRADHAN
VENKATA HOSPITAL
VENKATA HOSPITAL
DR. PRADHAN
DR. PRADHAN
DR VENKATA
DR. PRADHAN
DR. PRADHAN
DR MAXWELL
DR. PRADHAN
DR. PRADHAN
DR. PRADHAN
DR. PRADHAN
DR. PRADHAN
DR. PRADHAN
Dr.louis
NATHALIA
DR MARTEN
DR. ADITYA
DR. ADITYA
dr. louis
DR MAXWELL
DR MAXWELL
DR MOHAMMED
DR MOHAMMED
DR MOHAMMED
DR MOHAMMED
DR MAXWELL
DR MAXWELL
DR MAXWELL
DR MAXWELL M
DR MAXWELL
Наталиа
DR UMAR
DR UMAR
DR UMAR
DR MOHAMMED
DR MOHAMMED
DR MOHAMMED
DR MOHAMMED
DOCTOR SELVA
DOCTOR SELVA
DR UMAR
DR UMAR
DR MAXWELL
DR MOHAMMED
DR MOHAMMED
DR UMAR
DR UMAR
DR UMAR..
DR UMAR
DR UMAR
DR MAXWELL
DR MAXWELL
DR MAXWELL
Dr Macpherson
Dr Macpherson
Dr Macpherson
DR MAXWELL
DR MAXWELL
DR MAXWELL
DR MAXWELL
DR MAXWELL
DR MAXWELL
DR MAXWELL
DR MAXWELL
DR MAXWELL
DR MOHAMMED
DR MOHAMMED
DR MAXWELL
DR UMAR
DR MOHAMMED
DR MOHAMMED
DR MOHAMMED
DR MOHAMMED
DR BENJAMIN
DR BENJAMIN
DR MOHAMMED
DR MOHAMMED
DR MOHAMMED
Miss Ani
Miss Ani
DR UROLOGIST
DR UROLOGIST
DR MOHAMMED
DR MOHAMMED
DR ADITYA
DR ADITYA
DR MAXWELL
DR MAXWELL
DR MAXWELL
DR RUH
DR MAXWELL
DR MAXWELL
DR UMAR
DR UROLOGIST
DR UROLOGIST
DR MOHAMMED
DR PRADHAN
DR UROLOGIST
DR UROLOGIST
DR GEORGE
DR GEORGE
ESUIGEN
ESUIGEN
Лхагвасүрэн
DR MAXWELL
DR MOHAMMED
DR PRADHAN
DR PRADHAN
Dr Macpherson
DR MAXWELL
BILL ROTH
DR MAXWELL
Dr. louis
DR MAXWELL
Dr. louis
Dr. louis
DR MAXWELL.
DR MAXWEL
DR MAXWELL
path
DR. APRADHAN
DR. APRADHAN
ameer
Dr. louis
DEBY FINANCING LOANS COMPANY
DR MAXWELL
DR MAXWELL
DR MAXWELL
DR MAXWELL..
DR MAXWELL
DR MAXWELL
DR MAXWELL
Miss
Dr. louis
DR MAXWELL
MISS JOY
DR MAXWELL
DR MAXWELL
DR MAXWELL
DR MAXWELL
DR SAI
DR MAXWELL
DR MAXWELL
DR RAYYAN
DR UMAR
DR UMAR
DR MAXWELL
DR MAXWELL
DR MAXWELL
DR MAXWELL
DR MAXWELL
DR MAXWELL
DR MAXWELL
DR MAXWELL
DR. PRADHAN
DR. PRADHAN
DR MAXWELL
DR MAXWELL
DR MAXWELL
DR MAXWELL
DR MAXWELL
DR MAXWELL
DR MAXWELL
DR MAXWELL
DR MAXWELL
DR MAXWELL
DR. ADITYA
Dr. louis
Лола Nike байна
DR. ADITYA
DR. ADITYA
DR MAXWELL
Miss Joel.
DR MAXWELL
DR MAXWELL
DR MAXWELL
DR MAXWELL
DR MAXWELL
Dr. louis
DR MAXWELL
DR MAXWELL
DR MAXWELL
Dr. louis
DR MAXWELL
Dr Raghav
Dr. louis
sophia
sophia
sophia
DR. PRADHAN.LT.COL
DR. PRADHAN.LT.COL
DR. PRADHAN.LT.COL
Dr Macpherson
dr philips
DR. PRADHAN
DR. PRADHAN
Dr. louis
Dr. louis
DR. ADITY
DR. PRADHAN
DR. PRADHAN
dr ameer
DR. PRADHAN
Miss Lululemon
dr ameer
dr ameer
DR. PRADHAN
OYUN
DR. PRADHAN
dr ameer
dr ameer
DR. PRADHAN
Dr. louis
dr ameer
DR AMEER
DR DONALD
Ms JAA
DR. UROLOGY
UROLOGY
UROLOGY
DR. ADITY
DR. RAVI
DR. RAVI
Ms Joel
dr ameer
marie patrcial
doctor walter clinic
doctor walter clinic
Mrs Jajhsgdesa
dr ameer
DR. APRADHAN
dr ameer
Rogar marcus
DR. MEDANTA
patricial
Mrs marie
david verney
DR MOHAMMED
Mrs marie
Dr. Adity
Dr macpherson
Dr. Adity Apradhan
Mrs Jane.
Mrs marie
Зочин
Dr macpherson
Tulga Mchma
Dr mcmahon
MRS NATHALIA
ganbold
LOAN OFFER
SIlva Putra
dr ameer
dr ameer
Maria Rose
Зочин
Dr Charles
dr ameer
dr palavi
dr palavi
dr palavi
dr palavi
dr mohen
Dr macpherson
Dr macpherson
Dr macpherson
abraham verghese
dr devi
mrs ruth
Mrs ruth
Dr.Collins
Dr macpherson
dr devi
Dr vivian
Зочин
Зочин
Зочин
MONICA
dr macpherson
dr macpherson
dr mohen
dr mohen
dr mohen
dr mohen
dr mohen
dr mohen
dr mohen
kidney
DR COLLINS
sonia
Dr Dagama
Dr Dagama
hhh
emch
emch
Зочин
Зочин
Зочин
bodit unen
Иргэн
bold
Засссс
зочин
зочин
Zochin
Зочин
Зочин
sak
Зочин