Энэ 7 хоногт
-
Даваадорж
Ж.Галбадрах: Сургуулийн анги дүүргэлт, хүүхдийн тоонд хязгаар тавихгүй бол боловсролын чанарыг сайжруулах тухай ярилтгүй
Оргилмаа
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу
-
Оргилмаа
Ерөнхийлөгч өө! ҮАБЗ-өөс утааны талаар онцгой анхаарч, Үндэсний хороо байгуулж өгөхийг онцгойлон хүсье!
Оргилмаа
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу
-
Оргилмаа
Ерөнхийлөгч өө! ҮАБЗ-өөс утааны талаар онцгой анхаарч, Үндэсний хороо байгуулж өгөхийг онцгойлон хүсье!
Оргилмаа
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу
Даниэл Дефо
”Робинзон хэрвэээ чи далайд гарвал үлдсэн амьдрал чинь зовлонгийн далайд умбах болно. Чи үүндээ харамсах болно шүү дээ ! ” гэж ноён Крузо санаа зовнингуй тэсч ядан хэллээ.
(Ноён Крузо Та Туркийн талд тагнуул хийсэн үү ?)
"Робинзон хэрвэээ чи далайд гарвал үлдсэн амьдрал чинь зовлонгийн далайд умбах болно. Чи үүндээ харамсах болно шүү дээ ! " гэж ноён Крузо санаа зовнингуй тэсч ядан хэллээ.
Гэвч 18 настай Робинзон Крузогийн хувьд хөгшин өвчтэй аавынхаа нулимстай нүдийг үзэээд ч санаагаа өөрчилсөнгүй. Түүний залуу насны омголон дэврүүн хүсэл нь далайд гарч өөрийн аз хийморийг үзэх хүсэл л далайн салхи мэт оволзож байлаа. Тэр аавынхааа найдаж байсанаар хууль судлахыг хүссэнгүй мөнхүү ээжийнхээ итгэж байсанаар ч гэр бүлийнхээ амжилттай бизнисийг өвлөн хангалуун амьдрахыг хүссэнгүй
-- Ганцхан далайн аялал ..... ГҮЙЦЭЭ !!! -- гэх бодол л түүний өмнөх цэлийсэн их аялалын үүдийг нээдэг .
Дэлхийн олон орны үеийн үе дэхь хүүхэд багачуудын жижигхээн бяцхан төсөөлөлд нь том орон зай эзэлсээр ирсэн “Робинзон Крузо” ном ингэж эхэлдэг.
Энэхүү ном нь анх 1719 оны дөрөвдүгээр сарын 23-нд “Йоркийн далайчин Робинзон Крузогийн амьдрал ба ер бусын адал явдал” нэртэйгээр хэвлэгдэж тэр үеэс хойш үнээ цэнээ алдалгүй байсаар даруй 300 жилийг улираажээ.
Харин энэхүү номыг зохиогч Даниел Дефо маань яг л зохиол дээрх шигээ амьдрал гэх тааж боломгүй их далайд хүсэл мөрөөдлөө даган гарсан Робинзон шиг залуудаа өөрийгөө олох гэж олон ажил хийж унаж , боссон оргилуун сайхан амьдралыг туулжээ.
Шашны номлогч болох гээд хэрэндээ хичээсэн боловч угийн шооч Дефо маань сүмийн хамбуудаа элэглэсэн хэргээр тэднийхээ тэвчээрийг баржээ. Чингээд мань эр сүмээсээ хөөгдөж бүтэхгүй болохоор нь угаас худалдааны амьдрал дурыг нь татаж байсан болохоор 23 насандаа наймаачин болохоор шийдэн бөөн зээл аваад сүрчигний найрлагад ордог нэгэн төрлийн амьтны ферм байгуулсан боловч амьтад нь үхсэнээр ферм нь дампуурчээ. Ингээд дахиад л бөөн өр зээл аваад туупуйны үйлдвэр ажиллуулсан боловч угаас хорон хэл амнаасаа болоод шаварын түүхий эд нийлүүлэгчтэйгээ ам муруйснаар мөн л модоо барихад хүрчээ. Хэд дэхь удаагаа ч юм бэ дээ ? дахиад л зээл аваад сүлжмэлийн үйлдвэр нээгээд арай гайгүй доруйн ажиллаад л байж байтал нэгэн удаагийн далайн аялалын үеэр Алжирын далайн дээрэмчидэд баригдсанаар худалдаачины замнал нь зүйл дуусчээ. Олон удаагийн өр зээл нь 17-р зууны үеийн Английн ханшаар нийтдээ 17.000 паунд болсон тооцоо бий. Тухайн үед энгийн хэвээр хийсэн мөргөлийн нэг ном 3 шиллингийн үнэтэй гэсэн түүхийн сурвалж бий. Энэ нь одоогийнхоор бол 13 доллар 40 цент байдаг бол Дефогийн өрийг одоогийн ханшинд шилжүүлвэл америк доллароор бол 3 сая 151 мянга 835.08 $ болох бөгөөд энэ нь тухайн үеийн Британид бүтэлгүй худалдаачины хувьд дэндүү их мөнгө зээлж эрхлүүлсэн тохиолдол болсон билээ. Хаширдаггүй Дефо маань өөрөө ч тухайн үеийн байдлаа эргэн дурссан дурьтадгалдаа "Aшиг олохоосоо илүү өр зээлд баригдсан он жилүүд байлаа" хэмээн дүгнэсэн байдаг. Гэхдээ Дефогийн хувьд нэг авууштай тал нь өр зээлэнд хялбархан ордог шигээ мөн л авсан өр зээлээ хялбархан төлчихөөд байдаг байв.
Хаширдаггүй 30 насаа дуусгасан тэрээр намба суудаггүй 40 настайгаа золголоо. Ямар эз нь хатгасан юм бүү мэд ! Британы Улсын Хуралд үг хэлсэн доод танхимын төлөөлөгчидийн нэрийг хэвлэж жудаггүйтсэнийг нь Английн эрх баригчид эхний удаад тэвчээд өнгөрөөлөө.
Тэвчээр нь талаар болсон нь удалгүй ил болж Дефо сүмийн хамба нарыг, Улс төр, Шашиныг элэглэсэн нийтлэл гаргалаа. Английн эрх баригчид энэ удаа өршөөсөнгүй. Мань эрийн ярьдагчлан "Хуулийн Төмөр Гараараа" бөгсөн дээр нь бүлээн жин тавиад гутамшигийн баганад хүлж цаашлаад шорон луу ачлаа. Шоронд мань эр арай гайгүй ухаажиж томоожсон бололтой. Хонь шиг номхон амьдарч өр зээлэнд баригдаж санхүүгийн хувьд ядуурсан өрх гэрийнхээ аж ахуйг өөд нь татаж , зохиол бүтээлээ туурвиж олон зуун нийтлэл , шүлэг , зохиол туурвиж бүүр сэтгүүлчийн хөдөлмөрт хүчээ гаргасан нь үр дүнгээ өгч түүний нуугдмал авьяас илэрч бүр олны танил боллоо. Өдөн бийрийг бэхтэй нийлүүлсэн энэ ажил нь түүнд яг тохирч байсан бөгөөд сэтгүүлчээс зохиолч болж улс төр, эдийн засаг, далайн аялал зэрэг олон төрөл зүйлээр олон зуун нийтлэл бичиж 250 гаруй уран бүтээл бичсэний чамгүй олон нь бидний үед өвлөгдөн иржээ.
Өнгөц харахад бусдын өөдөөс өрвөлзсөн , хошигнох чадвар өндөртэй хэдий ч цагаа олдоггүй , хөдөлмөрч , олон удаа бүтэлгүйтдэг хэрнээ нугарашгүй сэтгэлийн тэнхээтэй , нийгэм цаг үеийн байдалаа хорноор егөөддөг 17-р зууны Британы содон гэмээр бие төлөөөлөл тэрээр Лондон хотын элдэвийн худал цуурхалд (бисекс гэх мэтчилэнгээр) бишгүй дээ өртдөг байлаа.
Амьдарч байсан цаг үедээ тэрээр Лондон хотын иргэдийн нүдэнд өвөрмөц нэгэн зохиолчийн дүрээр л харагддаг байлаа.
Гэтэл үнэндээ тэрээр Английн тусгай албыг үүсгэн байгуулагч , мастер тагнуулч хүн байлаа.
1702 онд Даниэл Дефо шоронгоос суллагдахдаа Их Британы эрх баригчидтай эвлэрэхээр шийдэж парламентын нэг танхимын дарга Роберт Харлид нууц захидал илгээжээ. Түүндээ Английн засгийн газрын дотоодын болон хилийн чанад дахь дайснуудтай тэмцэхийн тулд бүхнийг хамарсан туршуулын сүлжээ бүхий тагнуулын байгууллагийн төслийг маш тодорхой бичээд тэр нь засгийн газарт ч буй Харлигийн дайснуудыг мөрдөн мөшгиж , түүнийг бүрэн эрхт эзэн болох төлөвлөгөөг онцлон ойлгуулжээ.
Эрх мэдэл , нэр төрд угаас дуртай ухаалаг , зальтай Харли тэрхүү нууц захидалтай танилцаад Дефод тусгай алба байгуулахыг зөвшөөрчээ. Даниел Дефо , Роберт Харлитай улс төр , тагнуулын онц чухал мэдээлэл солилцож харилцахдаа "Александр Голдсмит" гэх нууц нэрээр харилцдаг байсан бөгөөд Дефо нь Англи орон даяар туршуулын сүлжээ байгуулахаар эхний удаагийн жил Харлигийн найз улс төрч Ричард Стийлийн үүсгэн байгуулсан "The Tatler" сонингийн анхны сэтгүүлчийн халхавчаар Их Британы зүүн хэсгийг хөндлөн гулд туулж дараа жил нь баруун хэсгээр аялж , биечлэн ажиглах , сэтгүүлчийн халхавчаар болон бусад олон аргаар үнэ цэнэтэй олон чухал мэдээлэлүүд олж , Английн хот даяар туршуулын сүлжээг бий болгож чаджээ. Энэ ажиллагааны үедээ тэрээр нийтдээ 100 гаруй нууц нэр ашигласан болох нь тогтоогддог. Тэрээр туршуулын сүлжээг хилийн чанадад ч байгуулж Париж , Денкерк , Брест , Тулон зэрэг хотуудыг мэдээлэл цуглуулах төв болгож байжээ. Дефо хилийн чанадад байнга аялаж тагнуулын үйл ажиллагаа явуулж байхдаа өөрийн шүлэг , уран бүтээл , зохиол , нийтлэлийг тагнуулын ажилд уран чадамгай ашиглаж байсан бөгөөд үүний дотор Шотландыг , Англитай нэгтгэх үйл явдалын үеэр ч бичих авъяасаараа гар хөдөлгөх хөнгөн өдөн бийрний аясаараа л Их Британы тагнуулын сүлжээг гайхам чадварлагаар хөдөлгөж байлаа. Нэг үгээр бол Дефо Их Британыг өдөн бийрний аясаар л хөдөлгөж улс орны ирээдүйн зохиолыг өөрөө бичиж байлаа.
Жишээлбэл : Түүний бичсэн Робинзон Крузо зохиол дээр нь Крузог авардаг хүнийг 5 дахь өдөр аварсан учраас түүнийг Баасан (Англиар - Friday = Санскритээр - Сугар) гэж нэрлэдэг Гариг эрхэсийн нэрийг тэмдэгтээр тэмдэглэхдээ дугуй дүрсний доогуур зураас татдаг бөгөөд энэ тэмдэг нь " Баригдчихлаа Намайг Авар !" гэсэн утгаар илэрхийлэгддэг
* Баасан (Төвдөөр) -> Friday (Англиар) -> Сугар (Санскритээр)-> Төмөр гариг (Монголчилбол)
Зохиолын ердөө ганц дүр нь л кодоор илэрхийлэгдэж тэр нь нууц мэдээлэлийн үйл хөдлөл , ажлын заааварчилгааг битүү ишлэн ерөнхий чигийг зааж байхад Дефогийн нийтлэл , бичвэрүүд сонин дээр хэвлэгдэн маргааш нь уншигчидын гарт очиход Британи даяар шигсэн туршуулууд нь сонин унших зууртаа эсвэл номыг нь унших үедээ хангалттай хэмжэээний ойлголттой болдог байлаа.
1708 онд Дефо Англид эргэн ирэх үед түүний ивээн тэтгэгч Харлигийн улс төр дэхь хүч нөлөө суларч байсан тул Шотланд руугаа буцаж Харлигийн залгамж халаа болох өндөр магадлалтай Сиднеи Годолпинийг түших болов. Гэтэл Английн дээд эрх мэдэлтнүүд Даниел Дефогийн 4 талд ажиллах үнэнч бус зангаас залхсан тул түүнийг шог зохиолч , улс төрч Жонатан Свифтээр солин халлаа. Нэг үгээр бол Английн эрх баригчид Робинзон Крузог уншиж залхаад Гүлливерийн Аялсан түүхийг шимтдэг болсон гэсэн үг
Улс төр , Дээдсийн хүрээнийхэн , Эрх мэдэлтэнүүд , Тагнуулын амьдралаас залхсан Дефо гэр бүлийнхнийгээ дагуулан Стоок Невингтонд сууршлаа. Гэтэл удалгүй хатан хаан Анне нас барж оронд нь 1-р Жорж хаан титэм заллаа. Хуучны Харли эргэн эрж улс төрийн тэмцэл явуулж үүндээ Дефог татан оролцуулж эхэллээ. Гэсэнч Харлигийн од дахин гэрэлтсэнгүй тэрээр шоронд суусан бол Дефо тайван амьдралыг хүсэмжлэн тагнуулчийнхаа авъяасыг ашиглан гэнэт ор сураггүй алга болжээ.
Зуугаад жилийн дараа нөр их судалгааны хүчинд учир нь тайлагдсан бөгөөд шалтгаан нь Дефо нь Английн татварынхнаас зугтахдаа тагнуулчийн ур чадвараа ашиглан ор сураггүй алга болсон нь тогтоогджээ.
Харин дахин нэг зуун жил буюу Дефог нас барсанаас 200 жил өнгөрсөний дараа Америкийн ирээдүйн Тагнуулын Төв Газрын (CIA) 5 дахь үеийн захирал "Тагнуулын урлагын Моцарт " хочит Аллен Даллесийн зуны байшингийн номын санд Дефогийн тухай үнэ цэнэт материалууд хүрч ирлээ. Аллен Даллес амралтаа өнгөрүүлэх байдлаар мэргэжилийн зуршилаараа Дефогийн талаарх мэдээлэлүүдийг удаан хугацаанд нягталж үзээд уулга алдав.
"Ийм алмайрам сод авъяастай тагнуулч байж яагаад Тагнуулын тухай ном бичээгүй юм бол оо ? "
Аллен Даллес гаансаараа тайвуун гэгч нь тамхиа татангаа чимээгүйхэн толгой сэгсэрсэн байх даа
Одоог хүртэл түүний талаар судлаачидын дунд маргаан бас тааж чадамгүй нэгэн оньсого үлдсэн нь
- Данеил Дефо Оттоман буюу Туркийн ашиг сонирхолын тусын тулд тагнуул хийсэн үү ? -
Б.АМАДДАЙ
fff
Зочин