Энэ 7 хоногт
Эдийн засгийн солонгоролт
Энэ зун Монгол Улсын Ерөнхийлөгчийн Вашингтонд хийсэн айлчлалын үеэр АНУ-ын банк санхүү,
”Эдийн засгийн хувьсгал” цуврал лекц дээр уншсан “Солонго татсан Монгол” Хөгжлийн загвараас
Энэ зун Монгол Улсын Ерөнхийлөгчийн Вашингтонд хийсэн айлчлалын үеэр АНУ-ын банк санхүү, хувийн хэвшлийнхэнтэй хийсэн уулзалт дээр Монгол Банкны тэргүүн дэд Ерөнхийлөгчийн тавьсан илтгэлд дурдагдсан Монгол Улсын эдийн засгийн өсөлтийн тоонууд тэнд байсан хүмүүсийн дотор тэсрэх бөмбөг шиг нөлөө үзүүлж байсныг би өөрийн нүдээр харж байлаа. Энэ онд эдийн засгийн өсөлтийн хувь 20 гарч ирэх онд ч энэ түвшингээ хадгалах хандлагатай байна.Гэвч энэ бүх өсөлт зөвхөн уул уурхайн салбарын өсөлтөөр л хангагдаж байгааг бид сайн мэднэ.
Оюу толгойн гэрээг батлах он жилүүдэд бид 2,7 саяулаа уурхайчин болох дөхсөн. Гэвч бодит амьдрал дээр уул уурхайн хөрөнгө оруулалтын том гэрээг хийхэд Монгол Улсад нэг л Баярцогт, нэг Авирмэд, нэг Фортуна байхад л хангалттай нь сая харагдлаа. Бусад хүмүүс тэгвэл юу хийх вэ гэдэг асуулт гарнаа даа.
Манайхтай олон талаараа маш адилхан Африкийн нэг улсыг авч үзье. Энэ бол Африкийн төвд оршдог Ботсвана.
Хүн ам нь бидэнтэй ижил 2 сая илүүхэн. Манайхтай адил далайд гарцгүй. Газар нутгийнх нь 23-г Калахарийн цөл газар эзэлдэг. Иймд манайх шиг өргөн уудам бэлчээр нутаггүй. Хүн амынх нь 80% нь зүүн хэсэгтээ Монгол шиг 3 хотод төвлөрсөн. Гэхдээ жилийн эдийн засгийн өсөлт сүүлийн 10 жилд байнга 5%-с илүү. Дэлхийн хамгийн хурдан хөгжиж байгаа эдийн засгуудын нэг. Улсаа хөгжүүлэх 2016 он хүртэлх хөтөлбөр төлөвлөгөөтэй. Энэ төлөвлөгөө нь эдийн засгаа олон тулгуурт болгох 7 том зорилттой. Олон намын системтэй, ардчилсан сонгуультай. Манайхтай адил уул уурхайн нэг салбараас хамааралтай байсан. Энэ нь алмааз. Тэрээр ДНБ-ий 40%-г хангадаг байжээ. Гэхдээ биднээс хамгийн том ялгаатай нь эдийн засгийн олон тулгуурт бодлого явуулж чадсан. Аялал жуулчлалын ялангуяа унаган байгаль руу гарах диваажин гэхээр газар. Энэ чиглэлээр жинхэнэ 5 одтой үйлчилгээг бий болгож чаджээ. Газар нутгийн 23 нь цөл газар ч үхрийн махны экспорт нь алмааз, аялал жуулчлалын араас ДНБ-д 3-р байр эзэлдэг. Дэлхийн банкнаас хөрөнгө оруулалт хийж болох топ улсын нэгээр зарлагдсан. Африкийн зээлжих хамгийн өндөр зэрэглэлтэй орны нэг. Ядуу орны ангиллаас дундаас дээш өрхийн орлоготой орон болж чадсан байна. Үнэхээр шар гозоймоор байгаа биз?
Бидний өнөөдрийн дүр зураг ямар байгаагаа харцгаая. Хэдийгээр бидэнд Мянганы хөгжлийн зорилт, хөгжлийн урт шатны бодлогууд байдаг ч дэндүү хол хөндий, дээрээс нь тэднийгээ эргэж сөхдөггүй, Засгийн газрын мөрийн хөтөлбөртэй уялддаггүй, заавал биелүүлэх хариуцлагын тогтолцоогүй. Засгийн газраас эдийн засгийн тэргүүлэх чиглэлүүдээ зарласан ч жагсаалтад нь бараг бүх салбар орчихсон.
Хөгжлийн бодлогоо бид улс төрийн намуудын мөрийн хөтөлбөрөөр л орлуулж байна. Сонгуульд ялсан тохиолдолд тэр нь Засгийн газрын хөтөлбөр болдог ч энэ нь тохиолдлын, бас том зорилго байхгүй. Олон сонгуулиас болоод эхний жилдээ юу ч хийж амждаггүй, дараагийн 2-хон жилд нь ажиллаад 4 дэх жилээ ээлжит сонгуулийн компаниас айгаад том асуудлуудыг шийдэж чаддаггүй.
Манай төсөв дэндүү том. Ганцхан жишээ татахад 2012 оны төсвийн зардал 2-хон жилийн өмнөх дотоодын нийт бүтээгдэхүүнтэйгээ тэнцүү байна гээд бод доо. Хямралын өмнөх 2007-2008 оны “Их найр”-аа бид боломж гармагц үргэлжлүүлсээр л байна.
Хөгжлийн бодлого ярьдаг функцтэй яам нь ямар ч хөгжлийн бодлого ярих боломжгүй, мөнгөгүй үед бий болоод санхүүгийн үйл ажиллагаандаа дарагдаад алга болсон. Сүүлд байгуулагдсан боловч агентлагийн статустай болохоор яам, сайд нар, Засгийн газартаа дорвитой нөлөөлөх боломжгүй. Ер нь аливаа байгууллагыг Нягтлан бодогч нь удирддаггүй, менежер нь удирдах ёстой гэдгээ бүгд мэддэг боловч өнөөдрийг хүртэл 20 жилийн хугацаанд Монгол улсаа бид ийм л замаар удирдаж ирлээ. Одоо эдийн засгийн төлөвлөлт, санхүүгийн асуудал 2-оо салгаж тусгаарлах цаг нь нэгэнт болжээ.
Тэгэхээр яах ёстой вэ? Юуны түрүүнд Economic Diversification гэдэг харь үгийг Монгол хэлнээ хөрвүүлж, Эдийн засгийг олон төрөлтэй болгох, олон тулгууртай болгох гэсэн хөндий, олон хоршоо үгнүүдийг монгол хөрсөн дээрээ Эдийн засгийг Солонгоруулах гэж шинээр нэрлэж хэвшицгээе.
Монгол орон дээгүүр маань өнөөдөр солонго жинхэнэ 7 өнгөөрөө татаж амжаагүй байна. Уул уурхай гэдэг нэг л өнгийн хөшиг хаасан хэвээр байна.
Дараагийн ээлжинд солонгоо яаж татуулах талаар нэгдсэн нэг ойлголттой болцгооё. Солонгоо 3 янзаар татацгаая.
1. Эхлээд уул уурхай дотроо солонгын 7 өнгөө татъя. Зөвхөн уламжлалт нүүрс, зэс, алтнаас энэ салбар хамааралтай байхаас татгалзъя гэсэн үг. 1. Нүүрс 2. Зэс 3. Алт-аа солонгоруулж 4. Уран 5. Ховор метал 6. Төмрийн хүдэр 7. Газрын тосны олборлолтоо нэмэгдүүлцгээе. Нэг бүтээгдэхүүний үнийн хэлбэлзлээс эдийн засгаа дархлаажуулъя гэсэн санаа.
2. Уул уурхайн салбар дотроо энэ 7 өнгөө дахиад босоо хэлбэрээр солонгоруулья. Зэсийн баяжмалаа шууд экспортлох бус дараагийн шат болгон зэсээ хайлуулья, нүүрсээ угаагаад коксжуулья, алтаа олон улсын стандартаар Монголдоо 999,9 алтан сорьцтой гулдмай болгон гаргадаг болгоё, ураныг шар нунтагаас нь эхлүүлээд боловсруулалтын бүтэн процессыг эндээ хийе, ховор метал ордог эхний энгийн бүтээгдэхүүний үйлдвэрийг Монголдоо барья, төмрийг хүдрээр нь бус бүтээгдэхүүнээр нь гаргая. Газрын тосоо түүхийгээр нь гаргах бус боловсруулах үйлдвэр байгуулан эхний ээлжинд импортоос 100 хувь хамаардаг байдлаа халцгаая.
3. Зэрэгцээ солонгоролт: Энэ бол хамгийн чухал солонгоролт. Ганц уул уурхайн салбараас гадна бусад салбараа Ботсвана шиг бодлогоор босгоё. 1. Уул уурхай 2. Ноолуур 3. Мал аж ахуй мах, сүү, ноос 4. Аялал жуулчлал 5. Мэдээллийн технологи 6. Импорт орлох салбарууд газар тариалан, газрын тос 7. Үйлдвэрийн салбар Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор
Оюу толгойн шийдвэр гаргах үнэхээр хэцүү байсныг та бид сайн санаж байгаа. Бид 5 жил алдсан ч хамгийн сүүлийн нэгдсэн нэг шийдвэр гарган урагшилж чадсан. Одоо Солонгоролтынхоо өнгө болгон дээр, тухайн төсөл болгон дээр Оюу толгой шиг эцсийн шийдвэрээ хурдан хурдан гаргаад л явах хэрэгтэй юм байна гэдэг сургамжийг авцгаая.
Үүний тулд бид хугацаа нь тодорхой, эдийн засгийн солонгоролтоо дэмжсэн хөгжлийн бодлогоо гаргаж бэлэн болгох ёстой. Энэ бодлогоо богино, дунд, урт хугацааны болгон задлах хэрэгтэй. Энэ төлөвлөгөөг бүх талын үндэслэлтэйгээр боловсруулах технократуудын чадварлаг багийг бий болгоё. Энэ баг нь эдийн засгийн хөгжил, төлөвлөлт хариуцсан ЗГ-ын өндөр түвшний бүтцийн суурь болох ёстой. Улс төрийн лидерүүд, улс төрийн нам, шийдвэр гаргагчдын жинхэнэ манлайлал шаардлагатай. Хөрөнгө оруулалтыг дэд бүтэц, боловсрол, солонгоролтыг хангах салбар гэсэн 3 чиглэлээр хийх зарчимд шилжицгээе. Хувийн хэвшлээ солонгоролтын гол түлхүүр гэж үзэн бүх талын дэмжлэг үзүүлэх бодлого баримтлая. Татварын шинэ орчин бүрдүүлж төрийн үйлчилгээг хүнд суртлаас салгах дорвитой өөрчлөлтүүдийг шуурхай хийе.
Алийн болгон Монголчууд бид дурсамжаараа амьдрах ёстой юм бэ? Хэдий чинээ дурсамждаа хүлэгдсэн орон төдий чинээ өөрийн хөгжлөө чөдөрлөдөг гэдэгт би бат итгэдэг. Чингис хаан агуу гэдэгтэй хэн ч маргахгүй. Гэхдээ Чингис хаан өөрийг нь хэр их хоосон хүндлэн шүтэж байгаагаар нь бус үр сад бид нар нь хэдий чинээ түүний хүрсэн амжилтанд дөхөж очиход нь илүү их баярлах болов уу гэж бас боддог.
13-р зуунд Чингисийн монголчууд Морь хөлөглөн нум сураараа дэлхийн хагасыг эзэгнэж байсан амжилтыг 21-р зуунд бидний Монголчууд Боинг хөлөглөн монгол бүтээгдэхүүнээрээ дэлхийн хагасыг экспортолж давтацгаая.
Монгол, Чингис хаан гэдэг 2-хон үгтэй нэрийн хуудсаа амьжиргаа сайтай, хөгжил өндөртэй Монгол Улс, Монгол Улсын иргэн гэдэг нэрийн хуудсаар сольцгооё.
Солонго татсан Монголдоо сайхан амьдарцгаая.
Эдийн засгийн солонгоролтын хүрээнд тодорхой чиглэлээр, ямар төслүүд хэрэгжүүлэх боломж байгаа талаарх дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсвэл Youtube–ээс “Ч.Сайханбилэг. Эдийн засгийн солонгоролт” лекцийг татаж бүтнээр нь үзээрэй.
УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн ахлагч Ч.Сайханбилэг.
ER HURA
solongoroh genee
Зочин
Ronald Smith
Ronald Smith
Ronald Smith
Ronald Smith
Ronald Smith
Ronald Smith
Ronald Smith
Ronald Smith
Ronald Smith
Ronald Smith
Ronald Smith
Ronald Smith
Ronald Smith
Ronald Smith
Ronald Smith
Ronald Smith
-1 OR 1=1 AND 1=(SELECT IF((IFNULL(ASCII(SUBSTRIN
-1’OR 1=1) AND 1=(SELECT IF((IFNULL(ASCII(SUBSTRI
-1’OR 1=1 AND 1=(SELECT IF((IFNULL(ASCII(SUBSTRIN
Ronald Smith
Ronald Smith
Ronald Smith
Ronald Smith
Ronald Smith
Ronald Smith
Ronald Smith
Ronald Smith
Ronald Smith
Ronald Smith
Ronald Smith
Ronald Smith
Ronald Smith
Ronald Smith
Ronald Smith
Ronald Smith
Ronald Smith
Ronald Smith
Ronald Smith
Ronald Smith
Ronald Smith
Ronald Smith
(SELECT CONCAT(CHAR(95),CHAR(33),CHAR(64),CHAR(52
Ronald Smith
Ronald Smith
Ronald Smith
Ronald Smith
a style=x:expre**ssion(netsparker(0x0027D1))
Ronald Smith
Ronald Smith
Ronald Smith
Ronald Smith
Ronald Smith
Ronald Smith
Ronald Smith
Ronald Smith
Ronald Smith
Ronald Smith
Ronald Smith
Ronald Smith
Ronald Smith
Ronald Smith
Ronald Smith
Ronald Smith
Ronald Smith
Ronald Smith
-1 OR 1=1) AND 1=(SELECT IF((IFNULL(ASCII(SUBSTRI
-1’OR 1=1)) AND 1=(SELECT IF((IFNULL(ASCII(SUBSTR
-1’OR 1=1) AND 1=(SELECT IF((IFNULL(ASCII(SUBSTRI
-1’OR**1=1**AND**ISNULL(ASCII(SUBSTRING(CAST((SEL
-1**OR**1=1**AND**ISNULL(ASCII(SUBSTRING(CAST((SE
Ronald Smith
Ronald Smith
Ronald Smith
Ronald Smith
Ronald Smith
Ronald Smith
Ronald Smith
Ronald Smith
Ronald Smith
-1’OR**1=1))**AND**ISNULL(ASCII(SUBSTRING(CAST((S
Ronald Smith
Ronald Smith
Ronald Smith
Ronald Smith
Ronald Smith
Ronald Smith
Ronald Smith
Ronald Smith
Ronald Smith
Ronald Smith
Ronald Smith
Ronald Smith
Ronald Smith
Ronald Smith
Ronald Smith
Ronald Smith
Ronald Smith
%2527%2522--%253E%253C%252Fstyle%253E%253C%252Fsc
Зочин
Зочин
dt
Зочин
solongo
solongo
Yes2404
Зочин
Зочин
Иргэн
Зочин
Зочин
Ил тод
Зочин
olzy
sain shuu
sain shuu
Зочин
Зочин
Сайханбилэг
mng
Зочин
duu
Зочин
Baavgai.ts
нэр
NB
Зочин
Зочин
Зочин
ШИНЭ НЭР ЗОХИОГЧ
dub
onom
ЗОЧИН
ЗОЧИН
sanjaa
abo
tulga uk
bayaraa
Зочин
Зочин
Зочин