Энэ 7 хоногт
-
Оргилмаа
Л.Оюун-Эрдэнэ “тооноор оруулсан гийчид”-дээ ноцуулж, галзуу шийдвэрийнхээ горыг амсаж байна
-
Оргилмаа
“Халзан бүрэгтэй” төслийн талаарх Засгийн газрын байр суурийг дахин тодотгохыг хүсэж байна, Ерөнхий сайд аа!

Хотын мээр танаа хүргэх жиргээ
Үүний үр дүнд хотынхоо төв рүү тэмүүлэн чихэлдсэн өнөөгийн замын хөдөлгөөний буруу концепцийг өөрчилж харин ч төвөөсөө зугтаах эрүүл үйл явцыг бий болгох юм.

Үүнийг бичигч би бээр авто замын, ер нь энэ талын ямар ч мэдлэггүй хүн гэдгээ юуны өмнө хэлэх ёстой.
Уншигч таны л адил түгжрэл, утаа, хог новшинд бухимдаж яваа жирийн иргэн билээ. Нөгөө талаасаа бол “Хүн хэдий ухаантай ч...” хэмээх мэргэн үгийг бодож Улаанбаатар хотыг тойрсон ” авто замын тойрог” байгуулж болох юм гэсэн санааг дэвшүүлж байна.
Зуун мянган хүнтэй жижиг хотоос хэдэн арван сая хүнтэй аврага том метрополиуд хүртэл хурдны болоод авто замын ийм тойрог ( ring )-той байх атал бидний хотод байдаггүй нь гайхмаар, бас харамсмаар. Яагаад гэдгийг нь хариулж мэдэхгүй ч лав л энэ салбарынханд ухаан, боловсрол дутасных гэж бодохгүй байна.
Гэхдээ ЗЦГ-н нилээн том албаны “нэг сайн эр” саяхан зурагтаар Монгол улсын иргэдийг хоёр кастлд хуваагаад, нэгийг нь Энхтайвны өргөн чөлөөгөөр, нөгөөг нь өөр замаар явуулж байх зарилаг үйлдэхээр зэхэж буйгаа сонордуулж байлаа шүү! Тоглож байсан байлгүй дээ.
Улаанбаатар хотын баруун, зүүн гарц болох Баянзүрхийн товчоо, 22- товчоо хоёрыг ийм тойргоор холбоход хэдэн км урт зам тавигдах бол. 100 юу? Эсвэл 150 км үү? Аль нь ч байлаа 100-150 сая АМ Доллорт тавигдчих л юм байна.
Энэ мөнгө бол Монгол улсын өнөөгийн төсөвт харьцуулвал өчүүхэн бага мөнгө, дээр нь нэмж хэлхэд ийм олон авто замын компанитай улсад бол нэгд нь 10, 5 км-ээр хуваагаад өгчихөд нэг хоёр зуны л ажил юм шиг. Гүүрэн байгууламж, Тунел гээд өртөг шаардах ажлууд хийгдэх байх л даа, гэхдээ нэг далайлтаар бүтэн тойргийг барьсан практик өнөө хир нь дэлхийн аль ч хотод ховор байдаг юм байна. Үүнийг бодолцоод хэсэгчилсэн байдлаар замын ажлаа төлөвлөн эхлүүлж болох юм.
Авто замын тойрог байгуулах нь ямар ашигтай вэ? Түгжрэлийг хир бууруулах юм. Гэсэн асуултууд гарч ирнэ.
Маш энгийнээр хэлэхэд Хайлааст, Чингилтэй, Дамба, Долоогийнхон Нисэх, Яармаг эсвэл Хужирбулан явахын тулд хотоор дайрах хэрэггүй болно. Баруун талаас бараа түүхий эд ачиж ирсэн машин Нарантуул орох гэж хотоор дайрах хэрэггүй болно гэх мэтээр явган хүн, дугуй, ердийн хөсөг зорчихийг хоргилсон энэ зам дээр тойрогт орох, гарах эгнээнээс бусад эгнээнд ослоос бусад шалтгаанаар бол түгжрэл гарахгүй. 80, 100 км\ц хурдтай давхиж бухимдалгүй, хурдан ажлаа амжуулах боломжтой болно.
Үүний үр дүнд хотынхоо төврүү тэмүүлэн чихэлдсэн өнөөгийн замын хөдөлгөөний буруу концепцийг өөрчилж харин ч төвөөсөө зугтаах эрүүл үйл явцыг бий болгох юм.
Замын ихэнх хэсэг гэр хорооллыг дайрч өнгөрөх дүр зураг байгаа нь энэ дагуудаа дэд бүтэц, нийгэм, үйлчилгээг нь давхар шийдэж болох сайн талыг харуулж байна. Жишээ нь Худалдааны төвүүд, захуудыг энэ зам дагуу хотын гадагш гаргаж болох юм.
Дашрамд нь хотын мээр танд эрүүл энх байж дүүрэн амжилт гаргахыг хүсэн ерөөе.

ХУД- н 15-р хорооны иргэн М. Нямгэрэл
Зочин
mash sain sanaa
Зочин
amarahuu
Зочин
Almabek
Demjij bna
Зочин
zochin
sukh
sukh
Зочин
Зочин