Энэ 7 хоногт
-
Даваадорж
Ж.Галбадрах: Сургуулийн анги дүүргэлт, хүүхдийн тоонд хязгаар тавихгүй бол боловсролын чанарыг сайжруулах тухай ярилтгүй
Оргилмаа
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу
-
Оргилмаа
Ерөнхийлөгч өө! ҮАБЗ-өөс утааны талаар онцгой анхаарч, Үндэсний хороо байгуулж өгөхийг онцгойлон хүсье!

”Британника” хамгийн түгээмэл толь
-Британника бол дэлхийн хэмжээнд гарсан нэвтэрхий толиудаас хамгийн их түгсэн нь юм. Өнөөдөр Британника гэдэг нэрийг мэдэхгүй соёлт хүн дэлхий дээр бараг байхгүй гэхэд хилсдэхгүй.
Үндэсний тойм сэтгүүлийн эрхлэгч, “НЕПКО” ХХК-ийн редактор, Британника толийн шашны хэсгийн редакторуудын нэг Д.Батбаяртай ярилцлаа.
-Хүн төрөлхтний оюун санааны их өв мэдлэгийг цогцлоосон Британника ширээний нэвтэрхий толийг анх удаа монгол хэлээр бэлтгэсэн ажлыг Монгол Улсын Ерөнхийлөгч өндрөөр үнэлж сар шинийн өмнөхөн “Төрийн гэрэгэ” хүртээсэн. “Британникагаас дээш тольгүй” гэсэн үг бий. Энэ том бүтээлийг монголчилж нүсэр их ажлын ард гарсан танай багийнханд баяр хүргэе. Британника толийн талаар уншигчдад товч танилцуулна уу?
-Британника бол дэлхийн хэмжээнд гарсан нэвтэрхий толиудаас хамгийн их түгсэн нь юм. Өнөөдөр Британника гэдэг нэрийг мэдэхгүй соёлт хүн дэлхий дээр бараг байхгүй гэхэд хилсдэхгүй. Британника хэмээх их хөлгөн толийг олон хүн нэрээс нь болоод Английнх гэж ойлгодог. Анх уг нь Британийн нэг хэвлэлийн газар энэ толийг хийсэн юм билээ. Гэхдээ энэ аварга толь Америкийнх, төв нь Чикаго хотод байдаг, зөвхөн Чикагод хэвлэдэг тийм ном. Маш жижиг фонтоор бичсэн, зураг чимэглэл багатай энэ нэвтэрхий толь 65 мянган бие даасан өгүүлэлтэй, 44 сая үгтэй, 32 боть аварга бүтээл юм. Үүнээс том, үүнээс гүн, үүнээс дэлгэрэнгүй толь гэж үнэхээр байхгүй. Түүхээс нь дурдвал анхны Бриатанника толь 1768 онд Шотландын Эдинбүрг хотод хэвлэгдэн гарчээ. Аливаа шигшмэл зүйл Америк руу нүүдэг “журмаар” 1943 оноос Британника Америкийн нэвтэрхий толь болж Чикагод төвлөрчээ. Хэдэн зууныг туулж нийтдээ 15 удаа шинэчлэн хэвлэгдсэн энэ аварга толийг хүн төрөлхтний цуглуулсан аугаа мэдээлэл мэдлэгийг товчлон хураангуйлсан цогц гэж нэрлэж болно. Британникаг жил бүр хэвлэж шинээр буй болсон ойлголт, мэдлэг мэдээллийг нэмж оруулдаг онцлогтой. Гол нь үзэл суртлаас шалтгаалдаггүйгээрээ онцлог. Британникагийн хамгийн сүүлчийн том шинэчлэлийг 1974 онд хийсэн байдаг. Хураангуй Британника, Урлагийн Британника 10 боть, Шинжлэх ухааны Британника 16 боть, Залуучуудын Британника 26 боть, Хүүхдийн Британника 12 боть, Цэцэрлэгийн хүүхдийн Британника 13 боть, Оюутны Британника 16 боть, Британника зурагт толь, Британника дэлхийн атлас гээд бусад цувралууд бас бий. Одоо ч Британникад нэмэлт орсоор байна. Хамгийн сүүлд л гэхэд “Авъяаслаг британичууд” нэвтрүүлгийн нэг баатар, дуулдгаараа нэрд гарсан Сюзан Бойлын намтар нэмэгдсэн байх жишээтэй. Бүх мэдээллийг нэг дор цэгцэлсэн бүтээл юм даа.
-Хэр олон улс оронд Британникаг орчуулж хэвлэсэн байдаг вэ?
-Дэлхийн соёлтой айл бүр гэртээ Британникатай байдаг. Тулгарсан ямар ч асуултад энэ толь хариулж чаддаг болоод тэр. Британникаг бүхлээр нь болон хэсэгчлэн олон хэл дээр орчуулсан байдаг. Хятад, япон, испани хэлтнүүд өөрийн хэл дээр бүх төрлийн Британникаг ашигладаг. Хамгийн сүүлд польш, унгар хэлнээ 32 боть Британникаг тэр чигээр нь орчуулан хэвлүүлсэн. Британника зөвхөн уншихад зориулагдсан биш гоё ганган тавилгын үүрэг ч гүйцэтгэдэг. Бэлтэй чамирхуу хүмүүст зориулж гоё хавтастай Британникаг тусгайланүйлдвэрлэдэг. Тугал, матрын арьсан гадартай, бүр толь эзэмшигчийн өөрийнх нь хөрөгтэй цор ганц хувь Британника ч байна.
-Британникад дэлхийн хэдэн жилийн үүх түүхийг багтаасан бол?
-Ер нь л бидэнд хэрэгтэй мэдээ, мэдээлэл тэнд бүгд бий. Жишээ нь, хамгийн анхны хүн хаанаас олдов, дэлхийн мөстлөгүүд хэзээ болов, их тэсрэлт гэгч юм үнэхээр болсон уу, үгүй юү. Манай орчлон ертөнц юунаас үүссэн байж болох вэ гэсэн таамгаас өгсүүлээд байхгүй юм үгүй дээ.
-Танай багийн орчуулсан Британника аль нь вэ. Хэдэн хүн хэр удаан ажиллаж ард нь гарав аа?
-Хураангуй Британника гэдэг 25 мянган өгүүлэлтэй нэг боть толь бий. Үүнийг маш олон газар орчуулж үндэсний толь бичгээ болгосон байдаг. Саяхан оросууд Британникаг “Настольная энциклопедия” нэрээр хэвлэжээ. Маш зузаан, 2500 хуудастай, үнэ нь ч чамгүй 250 ам.доллар. НЭПКО хэвлэлийн газар энэ толийг монголчлох эрхийг худалдаж аваад 200 орчим хүнтэй баг бүрдүүлэн дөрвөн жил ажиллаж сая дуусгалаа. Орчуулж АНУ дахь төв рүү нь явуулж зөвшөөрөл авах гэх мэт их ажил байсан. Тэнд англи хэлтэй монголчуудыг ажиллуулж орох материалыг шүүлгэж, оруулах эсэхийг шийддэг юм байна лээ. Болохгүй гэснийг нь янзлаад буцаагаад явуулдаг. Ийм л нүсэр ажил болсон доо. Урьд нь Британникад Монголын тухай мэдээлэл маш бага, монгол хүний намтар гэхэд дөрөвхөн байсан.
-Ямар азтай дөрвөн хүний намтар Британникад багтаа вэ?
-Чингис хаан, Д.Сүхбаатар, Х.Чойбалсан, тэгээд хамгийн сонирхолтой нь То вангийн намтар орсон байсан. То ван нь манжийн дарлалын үед Монголын нийгэмд шинэчлэл хийхийг оролдсон, шинэчлэгч гэх маягаар орсон.
-Монгол Британникад мэдээж Монголын тухай мэдээлэл арвин орсон биз?
-Толийн нийт толгойн 20 хувьд Монгол орон, монголчуудтай холбоотой өгүүлэл багтаасан. Занабазар, Бодоо, Туул гол, Тайшир уул, тэвэг, дөрвөн бэрх, Халх голын дайн, Могодын газар хөдлөлт, байгалийн сонин тогтцууд гэх мэтээр явж өгнө. Энэ нь Британника стандарттай Монголын үндэсний нэвтэрхий толь болж байгаа юм. Манай монгол Британника найман ботиор, ширээний нэвтэрхий толь гэж гарсан. Том Британникагийн хураангуйлсан хэлбэр юм л даа. Тэнд бүх салбарыг багтаасан. Бидний оруулсан нэмэлтүүд цаанаа Британникад нэмж ордог онцлогтой юм. Монголын хуучны засаг, захиргааны хуваариуд, шинэ хуваарь, бүх аймаг, сумдын үүх түүх, танилцуулга, Монголын түүхэнд чухал нөлөө үзүүлсэн гаднын хүмүүс зэргийг багтаасан. МУБИС-ийн багш, түүхч Ч.Болдбаатар үүн дээр их ажилласан. Монголын талаарх мэдээлэл хангалттай орсон гэж үзэж байгаа.
Бас далан жил явсан худлаа түүхээ нэлээд засч залруулж орууллаа. Д.Сүхбаатар бүгдийг хийсэн. Тэр үеийн сайхан залуу Д.Сүх байсан, цэцэн цэлмэг нь Д.Сүх байсан гэсэн үзэл сурталжсан түүхийг залруулсан. Д.Сүхбаатар бүх цэргийн жанжны албан тушаалаа өгсөн хойноо, нэг жил сул иргэн байхдаа учир битүүлгээр нас барсан. Одоо болтол үүнийг тайлбарлаж чадаагүй байгаа. Зарим түүхч оросууд хорлосон байх магадлалтай гэдэг.
-Богд хорлосон гэж шуугидаг байсан?
-Тийм байх боломжгүй юм билээ л дээ. Богд, Сүхбаатар хоёр их ойр дотно байсан. Түүхийг гуйвуулсны л нэг жишээ.
-Дэлхийд алдартай монгол угсаатнууд ер нь хэр олон байдаг вэ. Бидний танихгүй монголчууд гээд та нэг ярьж байсан даа...?
-Ажиглаад байхад хүн төрөлхтний түүх монголчуудгүйгээр огт болж байгаагүй бололтой. Ертөнцийн явдалд нөлөөлсөн монгол хүмүүсийн түүхэн үүрэг, нөлөө гагцхүү Чингис хаанаар дууссан хэрэг биш юм байна. Британника нэвтэрхий толийг албан ёсоор орчуулан хэвлэж, монгол уншигчдын хүртээл болгосон нь өөрөө өөрсөдтэйгөө “цоо шинээр” танилцах боломжийг бидэнд олголоо гэж хэлж болно. Бусад улс гүрэн, соёл, улс төр, шинжлэх ухааны нэрээр дэлхийд танигдсан атлаа бидний хувьд төдий л “нээгдээгүй” цөөнгүй монголчуудыг Британникагаас олж танилцлаа л даа. Алдар хүндийг нь дуулж, сонсч байсан ч монгол хүн гэдгийг нь мэдэхгүй байсан тэднийг дэлхийн нэвтэрхий толиос олж үзээд бахархал, омогшил төрөхийн хажуугаар нүд нээгдэх шиг болсон.
-Тухайлбал, ямар хүмүүс байсныг нэрлэж болох уу?
-Лавр Георгиевич Корнилов гэж байна. Оросын эзэнт улсын цэргийн жанжин. Армийн мэргэжлийн офицер, дэлхийн I дайны үед дивизийн командлагч байжээ. 1917 оны дараа Александр Керенский түүнийг армийн ерөнхий командлагчаар томилсон байна. Улс төр, армийн үүргийн тухай тэдний хоорондын зөрчил хурцадсаар Корнилов армиа Петроград руу илгээхэд Керенский үүнийг нь цэргийн эргэлт хийх гэсэн оролдлого хэмээн үзэж түүнийг огцруулсан. Баривчлагдсаныхаа дараа оргож большевикуудын эсрэг цагаан армийг командалж яваад тулалдааны үеэр амь үрэгджээ.
Төр, шашны зүтгэлтэн Дилов хутагт В. Жамсранжав, ЗХУ-ын Буриадын дуурийн нэрт дуучин, монгол угсаатнаас төрсөн хамгийн чадварлаг дуулаач Лхасаран Лодонович Линховоин байна. Өвөрмонголд төрсөн АНУ-ын биохимич. АНУ-ын шинжлэх ухааны академийн дээд зөвлөлийн гишүүн Бао Шоужэн, Оросын цагаантны хөдөлгөөний удирдагчдын нэг, казак цэргийн атаман, хошууч генерал Григорий Михайлович Семёнов нарыг нэрлэж болно. Хятадын нисэх онгоцны зохион бүтээгч Ба Ючао нь Хишигтэн хошууны уугуул, түүний өвөг эцэг болон эцэг Монгол найман хошууны цэргийн дарга байжээ. Тэр хүн 1919 онд Хятадын анхны нисэх онгоцыг зохион бүтээж үйлдвэрлэсэн. Нийт зургаан төрлийн 14 нисэх онгоцыг зохион бүтээсэн байдаг. Ба Ючао тэнгисийн цэргийн нисэх хүчний сургууль байгуулж, Хятадын нисэх хүчний мэргэжилтнийг бэлтгэхэд онцгой хувь нэмэр оруулсан. Тэрбээр Ван Жүгийн хамт дэлхийн анхны онгоц засах хөвмөл зогсоолыг бүтээжээ.
Хятадын алдартай эмэгтэй эрдэмтэн, монгол угсаатан Са Бэньмао гэж байна. Юань улсын үеийн алдарт толь бичгийн ухаантан Садулагийн удам, тэнгисийн цэргийн нэрт офицер Са Жэньбиний охин. Фужоу хотын Хуанань охидын дээд сургуулийн химийн салбарыг төгсч, цэргийн үйлдвэрийн техникч, инженер, тэргүүлэх зэргийн инженерээр ажиллаж байв. Энэ эмэгтэй далайн флотын салбарын хими , химийн технологийн судалгаа хийж, 67 төрлийн чухал судалгааны шинэ бүтээл гаргажээ. Хоёр бүтээл нь Хятадын түүхэн дэх шинэ бүтээлээр бүртгэгдэн, гурван бүтээл нь улсын шинжлэх ухаан техникийн шилдэг бүтээлийн шагнал хүртжээ. Са Бэньмаог “Хятадын Мари Кюри” ч гэдэг. Ингээд тоочоод байвал дэлхийд алдраа дуурсгасан, бидний мэддэгүй монголчууд зөндөө байна.
-Та Монгол Британникагийн шашны хэсгийг хянан тохиолдуулагчийн нэгээр ажилласан. Шашны хэсгийн онцлог юу байсан бол?
-Тэр хэсэг дээр ажиллахад нэг зүйл ажиглагдсан. Бид ЗХУ-аар дамжуулж өрнийн соёлтой танилцсан. Британникаг толгойлох үед нэг зүйл анзаарагдсан л даа. Дэлхий дахинаараа Хитлер гэдэг байхад бид оросыг дагаад Гитлер гэдэг шиг зүйлс гарч ирсэн. Энэ мэт орчуулгын тольд оноосон нэршлээр нь шууд буулгах боломжгүй юмс захаас аван таарсан. Манайхан Пап лам гэж хэлж бичдэг дээ.
-За тийм.
-Гэтэл ингэх нь буруу юм байна. Пап бол католик шашны санваартан. Лам гэдэг бол Буддын шарын шашны багш гэсэн утгатай үг гэдгийг Британника дотор “Лама” гэж бичиж байгаад тусдаа толгой болгоод тайлбарлачихсан байна шүү дээ. Тэгэхээр Пап лам гэж болохгүй Пап л гэх юм байна. Монгол бичгээр “блама” гэж бичдэг лам гэсэн төвд үг “Төвдийн буддын шашны тантрын ёсны оюун санааны залуурч багш” гэдэг утгатай. Яг ийм тайлбартайгаар орсон нэр томъёог католик шашинтай хольчихвол утга учир нь олдохгүй бантан болж хувирна. Манай уран зохиолын орчуулагч нар монгол ойлголттойгоо дүйцүүлэн уран яруу буулгасан олон ойлголт бидний төсөөлж байснаас шал өөр утгатай гэдэг нь энэ нэвтэрхий толийг орчуулах явцад тодорсон. Ер нь “буруу ярьж зөв ойлгоно” гэдэг гүжирмэг монгол ойлголтод Британника эхний хүчтэй цохилт өгч байна. Энэ мэт буруугаар явж ирсэн ойлголт нэлээд гарч ирсэн.
Бидний хэрэглэж буй англи хэлний орчуулгын тольд apostle-ийг “архад”, энэ үгийн орос хувилбар апостолыг Орос-Монгол тольд мөн л “архад” гэж буулгадаг. Гэвч үнэндээ “апостолы” бол Христийн шашныг үндэслэгч Есүсийн анхны 12 дагалдагчийг хэлсэн үг юм. Монгол хэлэнд самгардаас орж ирсэн “архад” гэдэг үг бол хамаг нисванисаас салж, дахин төрөл авах орчлоос ангижирсан бодгалийг нэрлэсэн буддын шашны ойлголт. Тэгэхээр орчуулгын толиуд дээр Есүсийн дагалдагчдыг буддын шашны “архад” хэмээн оноосон нь хэтэрхий гүжир хэрэг болжээ. Аббат гэхийг хамба гээд орчуулчихсан ч байх шиг. Гэтэл аббатын үүрэг манай хамбынхаас огт өөр. Католик шашны ширээт лам гээд орчуулсан ойлголт шарын шашны ширээт ламынхаас тэс өөр. Шарын шашны хамба гэдэг бол шавь нартаа сахил өгөх эрхтэй хүн. Гэтэл бидний хамба гэж буулгадаг аббат болохоор зүгээр л шашны эрх мэдлийг атгадаг үүрэгтэй ч байдаг юм уу. Эдгээрийг хольж хутгаж болохгүй. Бидний мэддэггүй ширэнгийн соёл ч юм уу, тэдний нэр томъёог хүчиндэж, гүжирдэж орчуулж болохгүй гэдгийг эндээс ойлгосон. Жанрайсиг бурхныг Аръяабал гэдэг. Монголчууд аль аль нэрээр нь хэлдэг учир Британникад оруулахдаа “Жанрайсиг” гээд “Аръяабал гэдгийг үзнэ үү” гэж оруулах жишээтэй.
Монголд байсан, 1930-аад онд нураагаад хаячихсан гэдэг 700 гаруй сүм хийдээс хамгийн голлох хийдүүдийг нь оруулж өгсөн. Ямар уншлагатай, юу хийдэг байв. Зурхайн дацан байв уу, Чойрынх байсан юм уу гэдгээр нь ялгаад зурагтай оруулсан. Монголчуудын хамгийн их шүтдэг, мэддэг Очирваань, Ямандаг гэх зэрэг бурхныг тайлбарлаж, домог түүхтэй нь, монгол, төвд, санскрит нэртэй нь орууллаа. Тамгатай 13 хутагтын намтар түүхийг багтаалаа. Ганжуур, данжуурын түүхийг ч оруулсан. Бөө мөргөл, Грек, Ромын олон бурхад, хутагт гэгээд бүгдээрээ орсон.
-Танайх Үндэсний тойм гэж сэтгүүл гаргаж байгаа. Хэд дэх жилдээ гарч байгаа сэтгүүл вэ?
-Сэтгүүл гараад жил тойрчихлоо. Урьд нь бол 2006 оноос алдаг оног гарч байсан. Өнгөрсөн жилээс долоо хоног тутмын болгосон. Нэг хэсэг телевизийн хөтөлбөр нийтэлсэн. Шинэ оноос эхлээд хөтөлбөргүйгээр нийгэм, улс төр, танин мэдэхүйн чиглэлийн бодлоготой гаргах гэж оролдож байгаа. Аль нэг тийш туйлшрахгүй гэж бодож, хичээж байна.
-Захиалагч, уншигч хэр олон бэ?
-Жилийн дотор тодорхой хүрээний худалдан авагч нартай болсон. Телевизийн хөтөлбөртэй байхдаа бусад хөтөлбөр нийтэлдэг сэтгүүлүүдтэй адилхан 1000 төгрөгийн үнэтэй байсан. Сая хөтөлбөргүй болоод үнээ 2500 төгрөг болгож нэмлээ. Тэгээд “Захиалагч, худалдан авагчдын тоо хөдлөх нь дээ” гэж их айж байсан. Захиалгын дүн гарсан чинь өмнөхөөсөө захиалагчдын тоо давчихсан байсан. Худалдан авагчид ч буураагүй. Үүнд баярлаж байгаа.
-НЭПКО янз янзын ном их гаргадаг. Одоо хүмүүс ном их уншдаг болжээ. Сүүлийн үед ямар шинэ ном дээр ажиллаж байгаа вэ?
-Одоо худалдаанд гаргахад бэлэн болсон хэд хэдэн ном байна. Үүнээс уншигчдын сонирхлыг нэлээд татах ном гэвэл “Да Винчийн код”, “Албингууд ба сахиусан тэнгэрүүд”, “Мартагдсан бэлгэ тэмдэг” гэсэн гурамсан зохиолыг нэг зэрэг гаргах гэж байна.

Д.ОЮУНЦЭЦЭГ
Ronald Smith
Ronald Smith
Ronald Smith
Ronald Smith
Ronald Smith
Ronald Smith
Ronald Smith
Ronald Smith
Ronald Smith
Ronald Smith
Ronald Smith
Ronald Smith
Ronald Smith
Ronald Smith
Ronald Smith
Ronald Smith
Ronald Smith
Ronald Smith
Ronald Smith
Ronald Smith
Ronald Smith
Ronald Smith
Ronald Smith
Ronald Smith
Ronald Smith
Ronald Smith
Ronald Smith
Ronald Smith
Ronald Smith
Ronald Smith
Ronald Smith
Ronald Smith
Ronald Smith
Ronald Smith
Ronald Smith
Ronald Smith
Ronald Smith
Ronald Smith
Ronald Smith
Ronald Smith
Ronald Smith
Ronald Smith
Ronald Smith
Ronald Smith
Ronald Smith
’
’+(select 1 and row(1,1)(select count(*),concat(C
’+ (select convert(int,CHAR(95)+CHAR(33)+CHAR(64)
Зочин
*****COMPUTERSHOP mn***** USA gaas irsen iPad2 zar
Barsbold Narantuya
Насаа
Залуу
baya
COMPUTERSHOP ДЭЛГҮҮР АМЕРИКААС ОРУУЛЖ ИРСЭН BRAND
COMPUTERSHOP дэлгүүр АНУ-аас оруулж ирсэн чанартай

w w w COMPUTERSHOP m n АМЕРИКААС ОРУУЛЖ ИРСЭН ЗӨӨВ

ЗӨӨВРИЙН КОМПЬЮТЕР ХАЙЖ БАЙГАА БОЛ ЯГ ОДОО wwwcomp
tuuhiig guivuuldfag humuus bna sh dee
Choibalsaniig
Зочин
lol
Mongol
Зочин
w w w COMPUTERSHOP m n АМЕРИК ХУДДАЛДААНЫ СТАНДАРТ
ghost
Алтанхүү
Enclume
Зочин
МОНГОЛОИД
МОНГОЛОИД
Зочин
Зочин
Ган
Зочин
Цолмон
Зочин
Зочин
Зочин
mogi