Монголчуудын Эрээнээс гахай зөөн жин тээж эхэлсэн 90-ээд оны эхний хэдэн жилүүдийг яриад байна. Орос, Хятадад хоёуланд нь визгүй зорчдог байсан тул олон Монголчууд Оросын нутгаар үргэлжлэх Транс Сибирийн төмөр замыг даган Эрээнээс ачиж ирсэн гахайгаа задлан наймаа хийж тэрүүхэндээ под хийгээд л хоолтойгоо залгачихдаг байв.Тэдний хажуугаар эх нутагтаа элдэв хэрэг төвөгт холбогдоод байх аргагүй болсон эрүүгийн элементүүд нь хойшоо зугтаж гараад бас их лай болноо. Чаддагаар нь тэд нутаг нэгтнүүдээ л ракетлаж дээрэлхэнэ. Ракет гэхлээрээ элдвээр хүмүүсийг дарамтлаж байгаад мөнгө салгахыг л энд хэлээд байгаа хэрэг. Өөр бусад зүйлийг бол чадахгүй ш дээ. Юун тэр Оросуудыг ракетлах. Алуулна гэж айгаад тэдний өөдөөс бараг эгцэлж ч харж чадахгүй. Адилхан наймаа хийдэг байсан хужаа болон төлөгүүдээс бол гөлөлзөөд гар хүрэхгүй. Тэгсэн мөртлөө ганц чаддагаар нь мөн амархан болохоор нутаг нэгт Монголчуудаа дээрэлхэж, дээрэмдэж голоо зогооно.

Миний л мэдэхээр тэр олон арчаагүй гаруудын хамгийн том нь Алдаржав гэж нэг аргаа барсан дээрэмчин хойно бүгэчихээд нутаг нэгтнүүдээ их зовоосон доо. Уг нь байдаг л нэг шоронгын хулгайч. Арайчүү гэж хүний газар лайтаж байж жоохон юмаа зарж нойр хоолгүй олон хоног вагонд ядарсан нутгын наймаачидаа хойно вокзал дээр отож байгаад, эхлээд архины мөнгө нэхдэг байсан бол сүүлдээ бүр давраад түрүүвчийг нь хоослоно гээд дайрчихна. Аxын ганц чаддаг зүйл бол бусдыг айлгаx. Нэг их гавъяа байгуулчихсан баатар шиг халхын аль шоронд хэдэн жил хөвөнтэй дээл нөмөрч хэвтэснээ гайхуулж яриад л. Намайг таньж мэдэхгүй хүн цаана чинь байхгүй шүү гэж сагсуурна. Очоод асуугаарай ч гэж худлаа томор ч байх шиг. Угаасаа тэр тэгээд засрахгүй мал байсан учир олон хавар нэгэнтээ гэгчээр түүнд дарамтлуулж зовж байсан нэг нөхөр аргаа барсандаа хутга шааж байж арай чүү гэж нэг юм цааш нь харуулсан гэж сонссон. Энэ бол зүгээр нэг жишээ. Үүнээс хойш өөрсдийгөө энэ Алдаржавтай адил гээд бодчихсон энд тэндэхийн жалга, дов, байрны атаманууд гэх хүн хогнууд бол мундахгүй ш дээ. Тоо нь нэмэгдээд байна уу л гэхээс цөөрсөн юм бараг байхгүй.

Гэхдээ ганцхан Монголчууд л бие биенээ хүний, өөрийн газар дээрэлхээд явдаг гээд бичвэл худлаа хэлсэн болно. Яагаад гэвэл анx Америкт цагаачилж очиж байсан Италичууд, Ирландууд, Хужаа нар болон одоо энэ нүд үзүүрлэгдээд байдаг Мексикүүд бол ёстой нутаг нэгтнээ яаж дарамтлах тал дээр бол хэнээс ч дутахгүй. Гэхдээ л тэд биднийг бодвол олуулаа. Мөн дээр нь тэдний цөөн хэсэг нь нэг нэгнээ барьж идээд шогтуулаад байдаг юмаа гэхэд дийлэнх нь бие биендээ тусалж, дэмжээд, харж үзээд байх жишээтэй. Харин Монголчууд бол байхгүй ээ байхгүй . Хүний газар нүүрэн дээр нь нэг их ах дүү болж  худлаа инээчихээд, ар өврөөр нь бие биенээ матаж, муулж, дээрэлхэнэ үү гэхээс биш үнэн санаанаасаа тус болж бие биенийгээ түшиж тусална гэж бол бараг байхгүй.

Гэртээ ч ялгаагүй дээ. Бид дандаа л чадахгүй хүч муутай нэгнээ л дээрэлхэж дарамтлаад сурчихсан. Монгол хэлэнд муухай хараалын үгсүүд бол зөндөө. Би урд нь бүгдийг нь жагсаагаад нэг юм бичиж байсан одоо энд тавих гээд оролдвол Баабарынхан сенсор хийнэ гэж дайраад хэвлүүлэхгүй л дээ. Тэр олон муухай хараалын үгнүүдээс (зарим нь миний хэлэх дуртай амны уншлага болчихсон) хоёрхон үг л Монголчуудын цусыг буцалгаж даралтыг нь нэмнэ. Хужаа юмуу Гомо гэж дуудуулж байснаас нөгөө олны танил П.... да юмуу Хулгайч гэж хэлүүлсэн нь хамаагүй дээр.

Одоо энэ Гитлерийн туг салхинд хийсгэж солиорсоор байгаад бүр үндэсний үзэл гэгч өвчинөөр өвчилчихсөн халзан малуудыг хараад байгаарай та нар. Гадны ганц хоёр кино үзчихээд киноныхоо дүрд бүр итгэснээ өөрсдийгөө лаг гээд бодчихсон. Толгойлогч нь байсан нэг мэдрэл бас солир нөхөр байна. Hасанд ч бараг хүрээгүй шахам юм мэдэхгүй бацааныг буудаж алчихаад нэг их гавъяа байгуулчихсан юм шиг баахан цээжээ дэлдэж солиорч байснаа ханд нь хага дарагдаад одоо шоронд салтайндаа бөөс тэжээгээд нөгөө хөвөнтэй дээлээ нөмрөөд яажийгаад хэвтэж байгаа биз дээ. Уур хилэн нь  тэгтлээ л их хүрсэн юм бол бацаанд таван салаа боов амсуулаад, сануулга өгөөд  гэрт нь хөөгөөд явуулж явуулчих чадваргүй эр. УБ-ын гудамжаар дүүрэн хужаа нар холхилдож байхад очиж очиж өөрийгөө хамгаалах чадваргүй амьтаныг тэгэж хороож байдаг. Чадахгүй л дээ чадахгүй. Нэг хужааг буудаад унагачихвал хамт яваа хэдэд нь зодуулж нус цустайгаа холилдож бөөн онигоонд орсон юм болох байсан биз. Тэгснээс жоохон хүүхэд буудаж алаад шоронд орсон нь хамаагүй нэр хүндтэй амар тиймээ?

Иймэрхүү тэнэг үзэгдэлүүд ганц энэ гараар ч дуусахгүй. Энэ шизог дагаж нусаа гойжуулж гүйгээд байгаа малуудыг хараад байгаарай та нар. Нилээн дээр сонин уншиж байсан чинь нөгөө гаруудад байнга муу хэлүүлж, нүд үзүүрлэгдэж байдаг гэй ба трансжендер группын нэг бачкаг барьж аваaд, дээрэлхээд амжсан байгаа юм. Мөрөөрөө явдаг тэр амьтадын нэгийг хүний санаанд ормооргүй аргаар доромжилж гэнэ. Ийм юм болж байхад нөгөө Монголын цагдаа, цэрэг нь хаанаа ч юугаа ч хийж явдаг юм бүү мэд. Олуулаа нийлээд ганц хүнийг польтох бол ёстой амархан. Хэрэв тэд ганц нэгээрээ байсан бол гөлөлзөөд чадахгүй л дээ. Аягүй бол нөгөө дээрэлхэх гэж оролдсон транжендер залуудаа шанаадуулж унаад бөөн онигоо. Иймэрхүү нийгмийн шаарууд чинь угаасаа арчаагүй ш дээ. Аргаа барахаараа xудлаа цуурхал тараана. Тэднийг ДОX тараадаг л гэнэ. Элдэв гаж донтон л гэнэ. Үнэндээ бол өөрсдөө cогтуудаа Солонгосын яашканы газар орж кондом хэрэглэхгүй өлөнтөж байгаад Тай хүүхнүүдээс ДОХ авчирч тараачихаад ичих ч үгүй  муу нэртэй луу данстай гэй гаруудад буруугаа бас чихнэ. Ёстой ичихгүй гарууд шүү тиймээ.

Өөрсдөө л тэр гэйүүдийг гэртээ урьж авчираад л бөгсдүүлэх гээгүй л юм бол тэд хэзээ ч бусдаар нэг их оролдоод байхгүй. Бидний адил гудамжаар нөгөө лаазнуудаа хамт өшиглөөд л адилхан амьдрах гэж ядаж яваа хэд. Яах гэж ингэж сул дорой нэгнээ би муу хэлж, дээрэлхэх гэж оролдож байдаг юм. Монголын бүх иргэд тэгш эрхтэй гэдгийг арай мартаагүй биз дээ та нар айн?

За ингээд бичихээр би өөрөө гомо болж хувирнаа. Хамаа алгаа ёстой хамаа алга. Над шиг зузаан арьстай гар бол Монголд л ховор байх. Хэлдэгээ хэл, бичдэгээ бич, тэр муулахараа муул. Надад ийм юм бичих эрх нь байдаг юм бол та нарт ч гэсэн намайг муулж, доош нь хийх бүрэн эрx бий гээд л ойлгочих. Би дээр бичиж байсан. Юм гэдэг чинь дандаа хоёр урсгалтай зам шүү гэж. Ирж буцдаг, орж гардаг, сайнтай муутай, баруунтай зүүнтэй, бас зөв буруутай гээд л...

Эцэст нь ганц юм хэлчихэд тэр их одон медаль тараах дуртай дарга нар одоо энэ Гамбууш ба Нараа мэтийн нөхдүүдэд нөгөө Эрх Чөлөөний Одонгуудаа бол өгөх хэрэгтэй ш дээ. Мэдээж энэ хоёр гар Монголын сүүдэрт нууц хэлбэрээр олон жил оршин ирсэн Геи, Трансжендер ба Лезбиан бүлгүүдийг бүхэлд нь төлөөлж чадахгүй л дээ. Гэхдээ энэ бол эхлэл.

Гэрээсээ гарах болгондоо хулигануудад тархиа туйпуудуулж хага цохиулчихгүй юмсан гэж айж амьдараад нэг үзээрэй за та нар. Миний л мэдэхээр энэ гарууд бол дөнгөж ганц хоёр жилийн өмнөөс л ил гараад ингэж олны нүдэнд булай болоогүй ш дээ. 80-аад оны дундаас эхлээд л иймэрхүү хүмүүс бидний дунд байдаг юм байна гэдгийг бидний зарим нь өдийд мэдэхтэйгээ. Хүн онигоонд ороод үхнэ гэж бол байхгүй.

Бид нар бол яахав. Ажлынхаа ёлконд алиагаа алдатлаа ганц удаа согтоод л даргынхаа авгайг үнсэх гэж дайраа биз. Их л сайндаа л хоёр долоо хоног хүний өөдөөс эгцэлж харж чадахгүй гөлөлзөнө. Тэгвэл 30-40 жил дараалан хүнд муу сайнаараа хэлүүлэн байж гудамж метерлэнэ гээд бод доо. Дээр нь тэд өөрсдөө ямар ч муу юм хийгээгүй ш дээ. Зүгээр л байдгаараа л байж байгаа царай нь л тэр байхгүй юу.

Дамбийжаа