Энэ 7 хоногт
-
Ганчимэг
Н.Сүнжидмаа: Хамтын нэгдмэл бүтээл болох дууны зохиогчийн эрхийг хэн нэг нь дангаараа үгүйсгэх, татах эрхгүй
Оргилмаа
“ДЦС-3”-ыг өргөтгөж шинэчлэхийг Оросоос гуйсан “автор”-уудаар мөн л Ц.Элбэгдорж, Х.Баттулга, Ц.Даваасүрэн нар тодорч байна

Даваадорж
Эрх баригчдын бодлого, шийдвэр ямагт ард иргэд, улс орон, байгаль орчны эсрэг гардаг боллоо
Оргилмаа
“ДЦС-3”-ыг өргөтгөж шинэчлэхийг Оросоос гуйсан “автор”-уудаар мөн л Ц.Элбэгдорж, Х.Баттулга, Ц.Даваасүрэн нар тодорч байна
Богдоо боов хайрла, Богдод нь боов алгаа
Богд гэгээнтний буян номын шившлэгтэй бузар буртгийг арилгагч шидтэй, өөхөн тосонд чанаж болгосон гурилан боорцог ард олныхоо хатуу хөтүү амьдралын ширүүнийг сөргүүлэн зөөллөж,
Богд гэгээнтний буян номын шившлэгтэй бузар буртгийг арилгагч шидтэй, өөхөн тосонд чанаж болгосон гурилан боорцог ард олныхоо хатуу хөтүү амьдралын ширүүнийг сөргүүлэн зөөллөж, сэтгэл санааны хямралт байдлыг тайвшруулан тэтгэж байсан цаг үе нэг зуухаан жилийн тэртээд. Тухайн цаг үед нийгмийн дарамт шахалт, ядруухан байдал, тусгаар улсаа хүсч буй бор саарал дээлт ард түмний самуун бухимдал, тэдний бурханлаг сэтгэхүй болоод шашинаа хэт шүтэх эрмэлзэлд тулгуурласан нөхцөл нь Богдын Боорцогийг үнэт нандин бурам болоход маш чухал шалтгаан болж байсан бизээ. Түүний дээр угаас засаг төрөөсөө гуйж гувшиж хүртэж байсан эх орны хувь хишиг гэдэг эрдэнэ нь ердөө тэр. Богдын боорцгийг идэж гэмээнэ тэр жилийнхээ орлогын үүдээ нээж, гарлагын үүдээ хааж, заяа буян нь тэгширч, хорвоод мэндлэгсэд нь эрүүл бойжих, хорвоогоос халигсад нь хойд насандаа хонин гүрвэл болж төрчихгүй гэхийн төлөө байсан юм шиг. Хөрш их гүрэн улсуудын худалдаа наймааны зам гүүр болох төдийгөөр гурил будаатайгаа золгодог, өөрсдөө таван хошуу малыхаа арьс шир, цагаан идээ юухнаа жингийн цуваагаар дотооддоо панз үсэргэдэг, үйлдвэрлэл үйлчилгээ цаашлаад олон улсын харилцаа, эдийн засаг болоод нийгмийн бие даасан байдал тун чиг бүрхэг хаагдмал. Иймийн ард түмэн нь хэдэн малаараа амь зуухын зэрэгцээ зовлон зүдгүүрдээ Богдоосоо боорцог хишиг хүртэн сэтгэлээ засч бүр цаашлаад өвчин зовлонгоосоо “битүүхэндээ” ангижирч, дээд доодгүй нийтээрээ тусгаар тогтнолыхоо төлөө тэмцэж байсан түүх буй за. Сайн тал нь сэтгэлээрээ баян байж чаддаг сүсэг бишрэлтэй байж дээ.
Тэр цаг нь нэгэнтээ өнгөрч одсон. Арвин их харуусал гарз хохирол учруулсан тэмцэл өнөөдөр бидэнд тусгаар тогтнолыг үлдээж. Богдын атга боорцог нь сая таван зуун мянга болтлоо дэвшиж. Жинхэнэ эх орон шиг эх орон болж, эх орны хишгийг одоо засгийн олон Богдууд амласан шиг амлаж өгсөн шиг өгөх гэж байна. Бид харин авсан шиг аваад авсан хойноо хишиг хүртсэн шиг байж чадах болов уу даа эргэлзээтэй болоод эдийн засгийн хуулиар бол бултаж болдоггүй бул харыг дайрч гарах гарцаагүй үнэн бий. Ядаж л сэтгэлээрээ баян байхын үндэсгүй л хишиг түгээлт болж байна даа. Хүний сэтгэл болоод хүсэл гэдэг хэмжээний ихээр саваа сунгадаг дүрэмтэй болчихсон цаг.
Монголчууд бид Цагаан сарын идээ будааны ёс заншил хийгээд жижигхээн хишиг түгээх заншлыг өнөө хүртэл айл өрх бүр хийж ёсолдог. Цагаан сар дуусмагц ууц шүүснээсээ хэсэгхэнийг хэрчээд тавагтай идээнээсээ дээж тасалж хуваагаад төрөл төрөгсөд найз нөхөддөө тараагаад үлдсэн идээгээ хурааж эмхлээд ёстой нөгөө тааваараа тамшаалж талхгүй үедээ хүнс болгоод барж дуусгадаг. Энэ бол хишиг түгээх бяцхаан ёс.
Монгол хүн Байгалийн юм барагдах биш гэж сайхнаар хэлдэг барагданаа барагдана Цагаан сарыхаа идээ шиг л нэг өдөр барагдаж дуусна. Эх орны хишигийг хишиг хэмээж л хүртнэ үү гэхээс амьдрлаа сайжруулна гэж хүртэх туйлаас бололцоогүй буруу зүйл. Чухам үнэн нь мэдээж хэрэг одоо цагийн Богдуудын хийсэн алдаа мөн, энэ чигээрээ гэмээнэ Богдод нь боов алгаа гээд ард түмнээсээ өршөөл эрээд болохгүй бол буугаа тулгаад сууж байх ч магад.
Эхлээд далан мянга гэж тараалаа дараа нь сар болгон арван мянга гэлээ ингээд хишигээ зогсоож болохгүй гэж үү. Эх орны хишиг минь сайхан байна амттай байна бүгдэд нь хүрч чадлаа Богдууддаа баярлалаа. Тэр төсөв мөнгө төрийн сан хөмрөг чин хишиг түгээгээд дууслаа эргээд ард бид чинь төлж нөхнө гэхээс хүйтэн хөлс чийхарч байна. Ард иргэд бид тэрнийг нь сарынхаа цалин тэтгэврээр илүү долоох юу ч үгүйгээр дутуудаж төлж нөхнө. Бараа бүтээгдэхүүний үнэ хүссэн хүсээгүй тэнгэрт хадаж татвар татаас цөөхөн ардаа ядраана даа.
Зогсоохгүй гэвэл энд тэнд хишгийн мөнгөө хэрхэн ашиглах талаар олон төрлийн л санаа сэдлүүд байгаад байна тэднийхээ үг дууг нэг сонсоод хишгийхээ асуудлыг зөв зохион байгуулалтанд оруулж хайрлаачээ Богдууд минь. Хишиг гэдэг чинь багахаан дээж маягаар түгээдэг болохоос бүгдийг нь хуваагаад өгчихдөг ёс ч уг чанартаа биш шүү дээ. Тэрнээс гадна Богдоо таньд ер нь бол боов байхгүй ш дээ.

Б.Батсайхан
Ronald Smith
Ronald Smith
Ronald Smith
Ronald Smith
Ronald Smith
Ronald Smith
Ronald Smith
Ronald Smith
Ronald Smith
Ronald Smith
Ronald Smith
Ronald Smith
Ronald Smith
Ronald Smith
Ronald Smith
Ronald Smith
Ronald Smith
Ronald Smith
Ronald Smith
Ronald Smith
Ronald Smith
Ronald Smith
Ronald Smith
Ronald Smith
Ronald Smith
Ronald Smith
Ronald Smith
Ronald Smith
Ronald Smith
Ronald Smith
Ronald Smith
Ronald Smith
Ronald Smith
Ronald Smith
Ronald Smith
Ronald Smith
Ronald Smith
Ronald Smith
Ronald Smith
’ OR ’1’=’1
1NS_NO
zochin
Эх оронч
zaraa
mgl
zaraa
Зочин
mgl
хуацо
хуацо
зочин
Зочин
zochin
irgen
Зочин
MongolZZ
Зочин
Зочин
Зочин
and
Цолмон