Энэ 7 хоногт
-
Даваадорж
Ж.Галбадрах: Сургуулийн анги дүүргэлт, хүүхдийн тоонд хязгаар тавихгүй бол боловсролын чанарыг сайжруулах тухай ярилтгүй
Оргилмаа
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу
-
Оргилмаа
Ерөнхийлөгч өө! ҮАБЗ-өөс утааны талаар онцгой анхаарч, Үндэсний хороо байгуулж өгөхийг онцгойлон хүсье!
Оргилмаа
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу
-
Оргилмаа
Ерөнхийлөгч өө! ҮАБЗ-өөс утааны талаар онцгой анхаарч, Үндэсний хороо байгуулж өгөхийг онцгойлон хүсье!
Оргилмаа
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу
Гашуун сюрприз
Хоёрдугаар сар гэнэтийн бэлгээр дүүрэн эхэлж байна.
Хоёрдугаар сар гэнэтийн бэлгээр дүүрэн эхэлж байна. Засгийн газар алдарт 70 мянган төгрөг тараах шийдвэр гаргаж, тэр нь хоёрдугаар сарын нэгнээс эхлэн хүүхэд, настнуудад хүртэх болсныг дуулгав. Баярлаж, алгаа ташиж амжаагүй байтал амьжиргааны ганц хүнс талхны үнэ мөн энэ өдөр өсч, дэлгүүрийн худалдагч, худалдан авагч нарын хооронд бяцхан дайн дэгдээгээд авав. Цагаан сарын хийрхлийг даван туулах ухаанаа сүвэгчилж ядаж байсан хэрэглэгчдэд талх үйлдвэрлэгчдийн дуулгасан энэ мэдээ үнэндээ гашуун байлаа.
Хатуухан хэлэхэд хар цай, хатсан талхаар амьжиргаагаа залгуулдаг олон өрх бий. Тэднийг арай өөрөөр баярлуулах арга байсангүй юу. Үйлдвэрчний эвлэлийн С.Ганбаатар хэний ч санаанд ороогүй байхад өнгөрсөн сарын дундуур гэнэт “Талх чихэр” ХК-ийн захиралтай биечлэн уулзаж сүйд болсон. Зурагтын бүхий л сувгаар үзүүлсэн энэ арга хэмжээний үеэр Үйлдвэрчний эвлэлийнхэн талхны үнээ битгий нэмээч гэж гуйгаад, өнөөдүүл нь за бодолцоноо гэх ухааны хариулт хэлж байсан санагдана. Гэтэл өнөөдөр байдал эсрэгээрээ. С.Ганбаатар тэдэнд үнээ нэмэх анхны сэдлийг нь өгсөн мэт гомдол төрөхөөр.
Хамгийн шуурхай ажилладаг нь “Талх чихэр” компани юм байна. Талхны үйлдвэрлэл, худалдаа эрхэлдэг компаниудаас тэднийх түрүүлээд төрөл бүрийн талхныхаа үнийг 30 төгрөгөөр нэмжээ. “Атар өргөө” компани бас өөрийн брэнд дугуй талхаа 30 төгрөгийн ахиу зарна гэнэ. Бас “Амтат хар талх”-аа өнөөдөр дэлгүүрүүдээр тараагаагүй. Үнийг нь хэрхэхээ шийдэж байж үйлдвэрлэхээр түр хойшлуулсан сураг худалдагч нарт дуулдаж. Бусад талхны үйлдвэрүүдийн тухайд яг өчигдрийн байдлаар хуучин үнээр зарж байсан ч лангуун дээрх талх дуусангуут үнийг мөн энэ хэмжээгээр нэмэх тухай мэдэгдлээ дэлгүүрүүдэд падаан тарааж мэдэгдсэн гэх.
Гучин төгрөгт ямар өртөг шингэснийг үйлдвэрлэгчид ойлгогдохуйц тайлбарлах байх. Магадгүй дулаан цахилгааны үнэ энэ тэр нөлөөлсөн гэх байх. Энэ тухай өнөөдөр сонирхох иргэн лав гарахгүй. Хамгийн гол нь нийтлэг хэрэглээ талхны үнэд өөрчлөлт орсноор иргэдэд ирэх ачаа хэр нэмэгдэх талаар тооцож үзвэл сонин дүгнэлт гарна.
Өдөртөө нэг “Атарддаг” нэг хүүхэдтэй залуу гэр бүл байлаа гэж бодъё. 30 төгрөгийн нэмүү өртгөөр талхаа 30 хоног худалдаж авахад зарцуулахад 9000 төгрөг илүү төлөх хэрэгтэй болно. Жилдээ ганц тараах 70 мянгатай харьцуулахад энэ бол том тоо. Далан мянгыг жилдээ ганц удаа хүртэхдээ зөвхөн хүүхдийнхээ нэр дээр бэлнээр гардана. Харин эцэг эхийн мөнгө хэзээ ч ирэх юм, ирэхдээ талхны зардалд очихооргүйгээр тооцож олгохоор ухаант мэргэн УИХ айлдсан байгаа. Талхны үлгэр үүгээр дуусахгүй. Иргэдийн амьжиргаанд цохилт үзүүлэх өөр олон ухаалаг ханшийн хөөрөгдөл олноороо айсуй. Дулаан цахилгааны үнэ, нийтийн тээврийн үнэ, сургуулийн төлбөр бас бусад өргөн хэрэглээний барааны болон шатахууны үнэ. Гашуун сюрприз үргэлжилнэ.
Д.Золзаяа
Зочин
Ард түмэн
spirten D
Çîðèã
sss
sss
Зочин
Зочин
тэмүжин
zah zeel
Зочин
amar
amar
Зочин
Зочин
zochin
sangiin seleeser.
Zochin