Энэ 7 хоногт
Эх монгол хэлээ сонсон баясаж, баясан суралцацгаая
Монгол хүүхдийг бага наснаас нь эх хэлний өвөрмөц сэтгэхүйгээр бичигдсэн ном зохиол, яруу найраг, дуу шүлэг, хэлц үг, ардын аман зохиолыг уншиж, утгачлан ойлгуулах ньүндсэн хэлний үгийн баялаг сантай болгох суурь юм.
Ном зохиолыг уншиж судлах ньхорвоо дэлхийг танин мэдэх, аливаа зүйлийн мөн чанарын тухай ухаж ойлгон ухаарах, оюунаа баяжуулахад номын тусыг тоочих нь илүүц болов уу. Тэгвэл эх хэлээ сайн сурч эзэмших нь монгол хэлний мөн чанарыг гүйцэд ойлгуулах сургалт, эцэг эхийн оролцоо ихээхэн үгүйлэгпэж байна. Зааж байгаа багш, хүмүүжүүлэн харилцаж байгаа эцэг эх, уншиж байгаа ном зохиол, үзэж байгаа контентуудаас үг өгүүлбэрийг утгачлан ойлгож чадахгүй байгаа нь монгол хэлний найруулан бичих, үгийг оновчтой хэрэглэж, ярьж чадахгүй байгаа нь эх хэлний үгийн сангаар ядмаг байгаа байдлыг тодотгон хэлэх ёстой. Даяаршлын энэ нийгэм, энэ цаг үеийн хувьд өөр улс оронд төрж өсөөд, насаараа тэр нийгэмдээ насаа элээх нэгэн бол тэр хэлээрээ сэтгэн бодож, ярьж бичих нь мэдээжийн хэрэг. Харин монгол нутгийнхаа газар шороо, нийгэмд амьдрах хүн бол эх хэлээ хэдий сайн эзэмшинэ төдий хэмжээгээр өөр үндэстний, гадаад хэлний өвөрмөц онцлогийг сайтар харьцуулан ухах чадвартай болно. Тухайн гадаад хэлээр байгаа зүйлийг монгол хэлний зүй тогтолд нийцүүлэн хөрвүүлж чадна гэсэн үг. Хэдий гадаад хэлээр цэвэр, аялгуу сайхан ярьдаг байсан ч эх хэлээрээ тэрхүү ярьсан хэлснээ зөв орчуулж, бичиж чадахгүй бол тал хэлтэй болно гэсэн утга юм. Өнөө цагийн зарим залуучууд мэргэжил эзэмших, гадаад хэл сурах хоёрыг ялгахгүй байна уу даа гэж бодогдоно. Ямар нэгэнмэргэжил эзэмших, улмаар нарийн мэргэшихэд гадаад хэл чухал зэвсэг нь үнэн. Харин сэтгэхүйн зэвсэг бол биш.
Өмнөх өгүүлсэн гол санаа руугаа эргэн оръё. Тэгвэл бага насны хүүхдэд гадаад хэл сурган заахаас өмнө заавал эх хэлний мэдлэгийг суурилуулан, дархлаатай болгохгүйгээр гадаад хэлийг сургах нь түүнийг монгол сэтгэхүй, хувь хүн өөрөөрөө сэтгэн бодох чадвар нь зогсонги байдалд орно шүү гэдгийг анхааруулан хэлэх гэж байгаа маань энэ нийтлэлийн гол санаа байлаа.
Монгол хүүхдийг бага наснаас нь эх хэлний өвөрмөц сэтгэхүйгээр бичигдсэн ном зохиол, яруу найраг, дуу шүлэг, хэлц үг, ардын аман зохиолыг уншиж, утгачлан ойлгуулах ньүндсэн хэлний үгийн баялаг сантай болгох суурь юм. Нэг үгээр хэлэхэд эх монгол хэл чинь насан туршийн боловсрол болно. Сүүлийн үед үгийг утгын хувьд оновчтой хэрэглэж чадахгүй байгаа нь үгийг мөхөөх, утгыг үнэгүйдүүлэх, түүнийг хэрэглэсэн хүн боловсролгүй мэтээр харагдах явдал ихээхэн давтагдан, харилцаан дотор харагдаж байна. Уг нь монгол хүн монгол хэлээр, монгол үгээр, монгол утгаар энэ насаа насалж дуусталаа /насан туршдаа/мэдлэг боловсрол, баяр жаргал, амьдралын алдаа оноогоо энэ хэлээр л бодож сэтгэж, сурч мэдэрч байдгийг үгүйсгэхгүй биз ээ.
Мэргэжлийн Ур Чадварын Академи
Баттулга
Содгэрэл
Нарангэрэл